Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 07-р сарын 16
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Бөхийн холбооны тамга, тэмдгийн маргаан эцэстээ нэг аваргынхаа аминд хүрэх дөхжээ

НИЙТЛЭСЭН: 2018-04-17 14:31:45
Нийгэм > Гэмт хэрэг | Сэтгэгдэл: 0

Хэзээнээсээ л сандал, ширээний асуудалтай “Монголын Үндэсний Бөхийн холбоо”-ны хэрүүл маргаан эцэстээ нэгнийхээ аминд хүрэх дөхжээ.

Тодруулбал, энэ ням гарагт Улсын начин Б.Одхүү тэргүүтэй 10 гаруй бөхчүүд УИХ-ын гишүүн А.Сүхбатыг МҮБӨ-нд өрөөндөө сууж байхад нь дайран орж, биед нь гэмтэл учруулсан байна. Одоо энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөд, гишүүн А.Сүхбат гэмтлийн зэргээ тодорхойлуулахаар шүүх шинжилгээний газар ханджээ.

Харин Бямба гарагт Монгол Улсын дархан аварга Х.Баянмөнх, Улсын аварга А.Сүхбат тэргүүтэй бөхчүүд Бөхийн өргөөний гадаа цугларч, үүд хаалгыг нь эвдсэн гэх видео бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан юм. Хэргийг тодруулбал, "Монголын Үндэсний Бөхийн холбоо" ТББ-ын тэргүүн Р.Нямдоржид шүүгчийн шийдвэр гардуулахаар ШШГЕГ-ын ажилтнууд Монгол бөхийн өргөөнд ирсэн байна. Даралт ихэссэн, эрүүл мэндийн шалтгаантай байгаа тул маргааш эсвэл ирэх Даваа гарагт очин авахаа Р.Нямдорж илэрхийлэв. Харин хаалгыг нь эвдэн орж гардуулах үеэр Р.Нямдорж гуайн төрсөн хүү Монгол Улсын гарьд Н.Ганбаатар эсэргүүцэн тэмцэлдсэн хэмээн эх сурвалж мэдээллээ. Энэхүү хэргээс үүдэж Бөхийн өргөөг Цагдаагийн хамгаалалтад авсан байна.

Монголын Үндэсний Бөхийн холбооныхон хууль дүрмээ ч дагахааргүй сандал, суудалдаа улайрсан нь эндээс харагдаж байгаа юм. Уг нь шүүхийн шийдвэрээр хэн жинхэнэ тэргүүн болсон юм, тэр нь л тамга, тэмдгээ аваад ажлаа үргэлжлүүлчихвэл болох хэрэг.

10-аад жил мөн л хэрүүл маргаанаас үүдэж огт хуралдаагүй Үндэсний Бөхийн Цэцдийн Зөвлөлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хуралдуулсан. Улмаар 2014 оны зургаадугаар сарын 24-ний өдөр “Их-Эе”-ийг хуралдуулах комиссыг сонгосон байдаг. Уг комисс нь ээлжит бус “Их эе”-ийг 2017 оны тавдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж, бүх төлөөлөгчдийг байлцуулж байгаад МҮБХ-ны шинэ тэргүүнээ сонгож, Л.Чинбатыг томилсон гэнэ.

Улмаар ОӨУБЕГ-аас 2018 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр нэмэлт өөрчлөлтөөр Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр албан ёсоор бүртгэж авсан байна. Ингэснээр хуулийн дагуу Л.Чинбат албан ёсоор бөхийн холбоог удирдаж, тамга тэмдэг ашиглах эрхтэй болжээ. Л.Чинбат нь анхныхаа тушаалыг гаргаж, МҮБХ-ны Гүйцэтгэх захирлаар Улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг томилоод байгаа аж.

Хэрвээ “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат МҮБХ-г тэргүүлэхээр болсон юм бол өмнөх дарга буюу Р.Нямдорж нь ажлаа зохих ёсоор хүлээлгэж өгөх нь зүйтэй. Монгол түмэн бөхөд хайртай. Бөхөө хүндэтгэдэг ард түмэн. Тийм байтал ард олныхоо итгэлийг эвдэж, тэрхүү хэрүүл маргаанд нь түмний хайртай аваргууд хүртэл оролцож байгаад олон нийт сэтгэл дундуур байна. Энэхүү сандал, ширээний төлөөх хэрүүл маргаан явж, явж нэг аваргынхаа аминд хүрэх дөхсөн нь бүр аймшигтай. Цаашид үүнээс хүнд байдал хүрч болзошгүй учраас хуультай орны иргэд хуулиа л дагаасай даа.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ЮУ Ч ИДСЭН ОГТ ЖИН НЭМДЭГГҮЙ ХОВОР ӨВЧТЭЙ ХҮН
56 минут    

Богино хугацаанд хүссэн жиндээ хүрэхийг хүсвэл энэхүү алтан дүрмийг дага!
1 цаг    

Ямар ордууд хоорондоо сэтгэл зүрхээрээ бүрэн нийцэж төгс хосууд болдог вэ?
1 цаг    

1400 ӨНЧИН ХҮҮХЭД ӨСГӨЖ, ЭМЧ, ХУУЛЬЧ БОЛГОСОН ЭРХЭМ ХАТАГТАЙ
1 цаг    

ЭРҮҮЛ САЙХАН АРЬСТАЙ БАЙХ НУУЦААС
1 цаг    

Дуучин Мөнгөнцэцэг: Бурхан гэр бүлийг минь хүссэнээр минь хувиарласан…
1 цаг    

СТА Дуучин А.Түмэн- Өлзий: Чулуунчимэг найз минь, олгой хагаравч дотроо гэдэг шүү!
1 цаг    

КЛОНЫН АРГААР НЭГ НОХОЙГ 49 ХУВЬ БОЛГОЖЭЭ
1 цаг    

Батга биеийн аль хэсэгт гарч байгаагаас дараах шалтгаантай
1 цаг    

Ерөнхийлөгчийн охины нүцгэн шахуу зураг дуулиан тарив
1 цаг    

Сүүндэх кальц хүний биед 97% шингэдэг, ингэснээр.....
2 цаг    

Үүнийг хэрэглээд ямарч төрлийн харшилаасаа салаарай
2 цаг    

Жирэмсэн үед кофе уух нь vр зулбах магадлалыг хоёр дахин нэмэгдvvлдэг
2 цаг    

Яг л хүүхэд шиг бөх унтахын тулд эдгээр 4 аргыг хэрэглээрэй
2 цаг    

Ганц бие эмэгтэй юун дээр алддаг вэ?
2 цаг    

МЕКСИКИЙН ЦАГДАА НАР БУУНААС ТАТГАЛЗАЖ ЧАВХ ХЭРЭГЛЭДЭГ БОЛЛОО
2 цаг    

ХИЛИЙН БООМТУУД ЦАГИЙН ХУВААРИЙН ДАГУУ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2 цаг    

Дархан-Уул аймагт АНУ-ын “Тэргэнцэр” төсөл хэрэгжлээ
2 цаг    

Д.Трамп, В.Путин нарын анхны уулзалт өнөөдөр болно
2 цаг    

НИТХ-ын дарга С.Амарсайхан: Бидний амьсгалах агаар нэг, тулгамдсан асуудал нэг
2 цаг    

“БАРС 1, 2 БОЛОН “ХҮЧИТ ШОНХОР” ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД ӨНӨӨДРӨӨС ЦАГИЙН ХУВИАРЫН ДАГУУ АЖИЛЛАНА
2 цаг    

“ДАШТ-2018”-ЫГ 3 САЯ ГАРУЙ ХҮН ҮЗЖЭЭ
3 цаг    

Францчууд дэлхийн хошой аврага боллоо
3 цаг    

Д.ТРАМП ФИНЛАНДАД ХҮРЭЛЦЭН ИРЖЭЭ
3 цаг    

Цаг агаарын мэдээ
3 цаг    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ БИЕ ЭРХТЭНИЙ ХҮЧ САЙЖИРНА
3 цаг    

Ц.Элбэгдорж Цаазаар Авах Ялын Эсрэг Олон Улсын Комиссын Комиссар Боллоо
15 цаг    

Замын мөр нийлэхгүй чамдаа зориулав
16 цаг    

МИТАКҮЭМИ 8 ДАВААТАЙ НАГОЯ БАШЁГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА
16 цаг    

ДЭЛБЭРЭЛТИЙН УЛМААС ХОЁР ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ
21 цаг    

ИЛ ЗАХИДАЛ НИЙТЭЛЖЭЭ
21 цаг    

II ЕЛИЗАВЕТА ХАТАН ХААНЫГ ГАЙХАЛТАЙ ЭМЭГТЭЙ ГЭЖ МЭДЭГДЖЭЭ
21 цаг    

Н.Цэнд-Аюуш: Хүний хүсэл гэдэг хязгааргүй. Хөөрхөн ҮС СҮЛЖМЭЭР л байна
23 цаг    

МАРГААШНААС ДАРААХ БАЙРШЛУУДАД ХАЛУУН УС ХЯЗГААРЛАНА
23 цаг    

ГОЛИО СОРЖ БОЛОХГҮЙ
23 цаг    

Белгичүүд ДАШТ-аас хүрэл медаль хүртлээ
23 цаг    

Хүн үхсэний дараах 49 хоногт яадаг вэ?
1 өдөр    

ХӨВСГӨЛ НУУРЫН ОРЧИМД 24000 ЖУУЛЧИН ИРЖ, АЧААЛАЛ ХЭТ ИХЭСЧЭЭ
1 өдөр    

Хагнаас салж чадахгүй зовоодог үе байдаг л биздээ тэгвэл үүнийг хийгээрэй
1 өдөр    

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАЯР НААДАМ/ФОТО/
1 өдөр    

Будааны шүүсээр арьс, үсээ хэрхэн арчлах вэ?
1 өдөр    

ЗАВХАН АЙМГИЙН БАЯР НААДАМ /ФОТО/
1 өдөр    

Үрчлээ арилгах үйлчилгээтэй маск өөрсдөө бэлдээрэй
1 өдөр    

Үсийг эрүүл болгох үс уналтын эсрэг жорууд хадгалаад аваарай
1 өдөр    

Энэ гайхалтай тенүүдийг хэрхэн тавмдаг гээч Тень тавих 20 санаа
1 өдөр    

Гарын булчин чангалах хамгийн хялбар 4 дасгал
1 өдөр    

цаг агаарын мэдээ
1 өдөр    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭД МАЛТАЙ БАЯЛАГ ТӨГС БОЛНО
1 өдөр    

УВС АЙМГИЙН БАЯР НААДАМ/ФОТО/
1 өдөр    

СҮХБААТАР АЙМГИЙН БАЯР НААДАМ/ФОТО/
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.