Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Хөндөх сэдэв: Цаазын ял

НИЙТЛЭСЭН: 2018-04-17 13:44:49
Улс төр > Хууль | Сэтгэгдэл: 0

6 ЖИЛИЙН ДАРАА ЦААЗЫН ЯЛ ДАХИН СЭРГЭХ ҮҮ?

Монгол Улсад цаазын ял 6 жилийн дараа дахин сэргэх эсэхийг УИХ энэ хаврын чуулганы хугацаанд шийднэ. Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд бага насны хүүхэд хүчиндсэн, амь насанд нь хүрсэн этгээдэд цаазын ял оноох саналыг гаргаж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийн төслийг Парламентад өргөн барихаар болсон. Үүнтэй холбогдуулж ард иргэдийн дунд цаазын ялыг сэргээх талаар санал, асуулга явуулаад хагас сарын хугацааг үдэж байна. Өнгөрсөн 15 хоногийн хугацаанд Ерөнхийлөгчийн тамгын газарт цахимаар санал өгсөн иргэдийн 69 хувь нь цаазын ялыг дэмжсэн бол 31 хувь нь эсэргүүцжээ. Цаазын ялтай холбоотой санал асуулга 2018.05.02 өдөр хүртэл үргэлжилнэ. 

ЦААЗЫН ЯЛ ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТЫГ БУУРУУЛДАГГҮЙ

Цаазаар авах ял гэмт хэргээс сэргийлэх ажилд үр нөлөөгүй болохыг судлаачид хэлдэг. Монголд цаазын ялыг сэргээхийг эсэргүүцэж буй Эмнести Интернэшнл олон улсын хүний эрхийн байгууллагаас цаазын ялаар шийтгэгдсэн хүмүүсийн дийлэнх нь амьдралын түвшин доогуур, эмзэг бүлгийн иргэд байдгийг сануулж буй. Учир нь нийгмийн ядуу, эмзэг давхаргын хүмүүс хууль зүйн туслалцаа авах мөнгөгүй байдаг. Үүнээс гадна Монгол улсад хөдөлшгүй баримт нотолгоогоор хүний гэм буруутайг тэр бүр тогтоож чадахгүй байгааг анхааруулжээ. Өөрөөр хэлбэл гэрчийн мэдүүлгийг үндэслэж цаазын ял оноох нь аюултай. Хүмүүс үгсэн хуйвалдаж гэм буруугүй хүнийг яллах эрсдэлтэй үүсэхийг сануулсаар байгаа юм.    

2012 ОНД ЦААЗЫН ЯЛЫГ ХАЛСАН НЬ ХЭД ХЭДЭН ШАЛТГААНТАЙ

Нэгдүгээрт: Гэм буруугүй хүнийг цаазаар авч болзошгүй. Эрүүгийн хэрэг дээр алдаатай шийдвэр гарах магадлал 20-30 хувь байдаг гэж хуульчид үздэг. “Төрсөн ах нь дүүгээ хүчиндсэн хэрэгт буруутан болж цаазын ял авчээ. Гэтэл 5 жилийн дараа жинхэнэ гэмт хэрэгтэн илэрсэн гашуун түүх манай хуулийн салбарт байдаг” аж. 

Хоёрдугаарт: Цаазын ялыг улс төрийн зорилгоор ашигладаг. 1922-1939 оны хооронд өрнөсөн хэлмэгдүүлэлтийг цаазын ялын нэг хэлбэр гэж үздэг. Японы тагнуул хэмээн сэхээтнүүдийг чиглэсэн хэлмэгдүүлэлт энэ үед өрнөсөн. Тухайн үед Монгол улсын нийт хүн амын 13% нь хэлмэгдүүлэлтэд өртсөн гэж үздэг. Товчхондоо улс төрчид өрсөлдөгчөө хуулийн хүрээнд намнах аргыг цаазын ял бий болгодог.

Гуравдугаарт: Онц хүнд гэмт хэргийг бууруулахад цаазын ял ямар ч үл нөлөөгүй байсныг судалгаагаар баталсан байдаг. Ядуурал, ажилгүйдэл, архидалт эрүүгийн гэмт хэргийн тоо нэмэгдэх шалтгаан болдог. Тиймээс цаазын ялыг хэрэгжүүлэхийн оронд гэмт хэргийн шалтгааныг арилгахад анхаарахыг судлаачид зөвлөдөг.

Дөрөвдүгээрт: Гэмт хэрэгтэнг цаазаар авснаар нийгэмд шударга ёс тогтдоггүй. Үүний оронд бүх насаар нь хорих ял өгөх нь гэмт хэрэгтнийг цээрлүүлж, хариуцлага хүлээлгэх арга гэж үздэг.

Тавдугаарт: Үндсэн хуульд Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй гэсэн заалт бий. Төр иргэнээ цаазаар авах нь үндсэн хуулиа зөрчсөн үйлдэл гэж тайлбарладаг. Тиймээс бүх насаар нь хорих ялыг үр дүнтэй гэж үзсэн байдаг.

Зургадугаарт: Цаазын ял нь улсын нууцад хамаардаг учир тухайн ялтантай холбоотой мэдээлэл хаалттай болдог. Онц хүнд гэмт хэрэгтэнг цаазаар авалгүйгээр амь насын хэлтрүүлж хууль бус үйлдэлдээ ашиглах магадлалтай гэсэн хардлага цаазын ялыг дагах нь бий. Харин бүх насаараа хорих ял авсан хүний мэдээлэл нууцын зэрэгт хамаардаггүй. Өөрөөр хэлбэл илүү нээлттэй ил тод шийтгэлийн хэлбэр юм.

ЦААЗЫН ЯЛЫГ ДАХИН СЭРГЭЭХ ШАЛТГААН

- 2017 онд 2-7 насны 298 хүүхэд хүчирхийлэлд өртсөн мөн 1 нас 4 сартай хүүхдийг хүчирхийлсэн хэрэг гарсан учир энэ төрлийн гэмт хэрэгт цаазын ялыг сэргээх саналыг Ерөнхийлөгчийн зүгээс гаргав.

- Өсвөр насны охидоор бэлгийн дур хүслээ хангах гэмт хэргийн шинжтэй үйлдэл нэмэгдэх болов. Тодруулбал 12-17 насны 1613 охид өнгөрсөн жил амаржиж эх болжээ. Мөн 20 хүртэлх насны 1668 охид үр хөндүүлсэн байна. Үүний цаана хүсээгүй жирэмслэлт хүчирхийлэл нуугдаж буй аж.

- Хөхнөөсөө гараагүй нярай хүүхдийг хүчирхийлсэн гаж үйлдэл, нийгмийг цочроосон аймшигт хэргүүд гарч буй тул дээрх төрлийн гэмт хэрэгт цаазын ялыг сэргээх чиглэлд хуулийн төсөл боловсруулж буй.

- Өнөөдрийн байдлаар дэлхий дээр цаазын ялыг хэрэгжүүлдэг 57 орон байна. Эдгээр орны тоонд хүний эрхийг дээдлэгч, эрх чөлөөний орон гэгдэх АНУ-ч багтдаг.

- ОХУ-д 14 нас хүрээгүй хүүхдийг хүчиндвэл 12-20 жил, дахин ийм төрлийн гэмт хэрэг үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулдаг.

- БНСУ-д Бага насны хүүхдийг хүчиндсэний улмаас нас барсан  бол гэмт этгээдийг цаазаар авах эсхүл бүх насаар нь хорих ялаар шийтгэдэг. 

- БНХАУ-д Бага насны хүүхдийг хүчиндсэн, бэлгийн харьцаанд орсон байвал 10-аас дээш жил хорих эсвэл бүх насаар нь хорих, цаазаар авах ял оногдуулдаг байна.

2012 оны 01-р сарын 05-ны өдөр манай улс цаазын ялыг хориглосон дэлхийн 97 дахь орон болж байв. 1965-2005 оны хооронд Монгол Улсын хэмжээнд 806 хүн ялын дээд хэмжээ авч цаазлуулсан гэх мэдээлэл байдаг. Гэхдээ цаазын ялыг улсын нууцад хамаардаг учир энэхүү тоонд итгэх хэцүү. Үүнээс олон эсвэл цөөн хүн цаазын ял авсан байж мэдэх талтай.

 Г.Дугар

Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Цэвэрлэхэд бэрх зүйлсийг цэмцийлгэх энгийн 10 арга
4 цаг    

Хүүтэйгээ үеийн мэт харагддаг 41 настай ээж
4 цаг    

"TOP 20" ИНДЕКС 0.74 ХУВИАР БУУРЛАА
4 цаг    

Хэрхэн наснаасаа овор багатай харагдах вэ?
4 цаг    

СӨРӨГ ХҮЧНИЙХЭН ЕРЕВАН ХОТЫН ТӨВ ТАЛБАЙД ЦУГЛАРЛАА
4 цаг    

ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС 127 ХҮҮХЭД АМЬ НАСАА АЛДЖЭЭ
4 цаг    

ЭВЛЭЛДЭН НЭГДЭХ ГАРЦ ЗАЛУУСЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ЗОХИСТОЙ БОЛГОНО
4 цаг    

Алчуураа хэрхэн гоё зангидаж сурах вэ?
4 цаг    

Хүмүүсийн фэйсбүүкт хийдэг хамгийн утгагүй зүйлс
4 цаг    

ДНК-ийн шинжилгээгээр та өөрийнхөө тухай маш их зүйлийг мэдэх боломжтой!
4 цаг    

Муу энергиэс өөрийгөө хамгаалах аргууд
5 цаг    

НАЙМАН ОРНЫ 100 ГАРУЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛНА
5 цаг    

Д.СҮХБААТАРЫГ ХӨШӨӨГ ЗАСВАРЛАЖ БАЙНА
5 цаг    

ИТХ-ЫН ХУРАЛДААН 100 ХУВИЙН ИРЦТЭЙ ЭХЭЛЛЭЭ
5 цаг    

“НЭГ СУРГУУЛЬ–АРВАН КЛУБ” АЯНЫ ХААЛТЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
5 цаг    

“НЭЭЛТТЭЙ ГАЗРЫН ХАРИЛЦАА ОРОН НУТАГТ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО
5 цаг    

ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЖ БАЙГАА БАРИЛГУУДАД ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ОЛГОХ БОЛОМЖГҮЙ БАЙНА
5 цаг    

ОХУ-ЫН ЦЭРГИЙН АКАДЕМИЙН ЗАХИРАЛ, ХУРАНДАА ГЕНЕРАЛ В.Б.ЗАРУДНИЦКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
5 цаг    

ХУЛГАЙЛАГДСАН 70 МАШИНЫ 38-ЫГ ОЛЖ, 32-ЫГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА
5 цаг    

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЭНЭТХЭГИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
5 цаг    

ЯПОН УЛС ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ
5 цаг    

АВЛИГЫН ХЭРЭГТ СЭЖИГЛЭГДЭЖ БУЙ ТҮШМЭЛИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
5 цаг    

НИЙСЛЭЛИЙН ШҮҮХ НОЦТОЙ ХЭРГҮҮДИЙГ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААЖЭЭ
5 цаг    

ХӨШИГИЙН ХӨНДИЙН ШИНЭ НИСЭХ БУУДЛЫН ШАЛГАХ НИСЛЭГИЙГ “МИАТ” ТӨХК ҮЙЛДЛЭЭ
5 цаг    

ХАЛХ ГОЛД ХУУЛЬ ЗӨРЧИН ГАЗАР ОЛГОСОН ШИЙДВЭРҮҮДИЙГ ЦУЦАЛНА
5 цаг    

Ж.БАТЗАНДАН: МАФИЙН БҮЛЭГЛЭЛИЙН ЭСРЭГ ТЭМЦЭНЭ
5 цаг    

МУЗН-ЭЭС 1000 МАЛЧИН ӨРХӨД ХҮРГЭХ ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ
5 цаг    

“ДЭЛХИЙН БҮЖГИЙН ӨДӨР”-ӨӨР АУТИЗМТАЙ ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ТОГЛОЛТ БОЛНО
5 цаг    

САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭР БАЙГУУЛНА
5 цаг    

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХҮНИЙ ЭРХИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХЭД СУРАЛЦАЖ БАЙНА
5 цаг    

АТГ С.БАЯР, Ч.САЙХАНБИЛЭГ, С.БАЯРЦОГТ НАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРЫН ХЯНАЛТ ДОР ШАЛГАЖ БАЙНА
5 цаг    

Улс орнуудын хачирхалтай секс хуулиуд
5 цаг    

НАСАНД ХҮРЭГЧДИЙН “САГСАНБӨМБӨГ”-ИЙН АЙМГИЙН АВАРГУУД ТОДРОВ
5 цаг    

Одоог хүртэл хэрэгжиж буй хамгийн аймшигтай зан үйл
5 цаг    

Хүүхэд тань том болсон ч орондоо шээгээд байна уу? Тэгвэл энэ аргыг хэрэглээд үз!
5 цаг    

Хамгийн аминд халтай 10 шорон
5 цаг    

АТГ-ын даргаар “Бор халзан хонь” ч болж мэдэх нь
6 цаг    

Энэ тосыг өдөр бүр хэрэглээд үзээрэй! Үр дүн нь таныг гайхшруулах болно!
6 цаг    

Барууны бүсгүйчүүд энэ дэглэмийг ашиглаад хурдан жингээ хаяж, сайхан биетэй болцгоож байна
6 цаг    

Монгол залуус гадаадыг зорих болсон нь хөдөлмөрийн үнэлэмжтэй бага байгтай холбоотой
6 цаг    

‘’Цэвэрч-Баянзүрх’’ аян үргэлжилсээр
6 цаг    

“ЭХ ТҮҮХ, ӨВ СОЁЛ” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО
6 цаг    

МОНГОЛ УЛС ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГӨӨР ХОЁР БАЙРААР УХАРЧЭЭ
6 цаг    

УУРХАЙН БАЯЖМАЛЫН УУТЫГ ОРОН НУТАГТАА ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ
7 цаг    

Сармагчин өөрийнхөө селфи зургийг эзэмших эрхгүй болов
7 цаг    

"Belly dance"-ийн сьюрприз...
7 цаг    

"Яг түүн шиг 3" шоунд жүжигчин С.Тэмүүжин оролцоно.
7 цаг    

Хайрандаа шатаж явдаг хосууд ижилсжээ.
7 цаг    

Халуун хүйтэн ус нь хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?
7 цаг    

Кино болгоны дундуур бие давхар болж сандаргадаг Ч.Очгэрэл
7 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.