Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 07-р сарын 21
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Д.Будзаан: Хүүхэд гэмт хэрэг яагаад үйлдэж байна вэ гэхээр эрх зүйн мэдлэггүй байдаг

НИЙТЛЭСЭН: 2018-04-17 13:30:03
Бусад > Хүүхэд | Сэтгэгдэл: 0

ЦЕГ-аас “Хүүхдээ хамгаалья” сарын аяныг эхлүүлээд байна. Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Цагдаагийн ахмад Д.Будзаантай хүүхдийг гэмт хэргээс сэргийлж байгаа асуудлаар ярилцлаа.

-Хүүхдийн эрхийн зөрчлийн асуудал анхаарал татаж байгаа.Танай байгууллага хүүхдийг гэмт хэргээс сэргийлэхэд яаж ажиллаж байна вэ?

-Цагдаагийн ерөнхий газраас хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлаар олон талт ажлуудыг хийж байгаа. Жишээлбэл, 2017 онд  940 хүүхэд гэмт хэрэг үйлдсэн байдаг. Тиймээс Гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, төр, ТББ-уудтай хамтарч хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлуудыг зохион байгуулсан.

2018 оны нэгдүгээр улирлын байдлаар хүүхдийн гэмт хэрэг үйлдэлт 41 хувиар буурсан. Гэхдээ 1757 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байгаа юм. Хүүхэд хохирсон асуудал 2017 оны нэгдүгээр улирлыг энэ оны мөн үетэй харьцуулаад үзэхэд 23 хувиар өссөн. Харин хүүхэд хүүхдийнхээ эсрэг үйлдэж байгаа гэмт хэрэг харьцангуй бага байна.

-Тэгвэл хүүхдийн эсрэг гэмт хэргийг ямар хүмүүс хийж байна вэ?

-Хүүхдийн эсрэг томчууд гэмт хэрэг үйлдээд байна. Хүүхдийг залилж, хүүхдийн эд зүйлсийг хулгайлж, хүүхдийг зам тээврийн осолд өртүүлж байна. Мөн хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдэж байна.

-Хүүхэд гэмт хэрэг үйлдэж байгаа, мөн хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирч байгаа асуудал голдуу хэдэн насны хүүхдүүдэд тохиолдож байна вэ?

-Хүүхэд гэмт хэрэг үйлддэг асуудал 12-17 насны хүүхдүүд байгаа юм. Харин хүүхэд хохирч байгаа асуудал бүх насны хүүхдэд тохиолдож байна. Хуулиар 18 наснаас доош насны хүүхдийг хүүхэд гэнэ гэж заасан. Монгол Улс 260 орчим үйлдлийг гэмт хэрэг гэж тооцсон байдаг.Эдгээр үйлдлээс хүүхэд 30 орчим гэмт хэргийн хохирогч болдог. Жишээлбэл, танхайрах, дээрэмдэх, хүчиндэх, хулгайлах, зам тээврийн осолд өртөх зэрэг гэмт хэргүүдийн хохирогч болон үйлдэгч болж байна.

-Хүүхэд гэмт хэрэгт өртөх, эсвэл хохирогч болж байгаагийн гол шалтгаан юунд байна вэ?

-Хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирч байгаа нь эцэг, эхийн хараа хяналтын доголдолтой холбоотой юм. Жишээлбэл, ерөнхий боловсролын сургуулийн 6-18 насны сурагчид 4-6 цагийг сургуульдаа өнгөрөөдөг.Үлдсэн 17-18 цагийг гэр бүлдээ өнгөрөөж байгаа. Тиймээс хүүхэд гэр бүлээсээ эерэг, сөрөг бүх хүмүүжлийг тусгаж авч байдаг. Ер нь сөрөг хандлага, хүмүүжилтэй хүүхдийг засна гэдэг хэцүү. Хүүхдээ асран халамжилж, сурч, боловсроход нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх ёстой эцэг, эхчүүд хараа хяналтаа сул байлгадаг. Үүнээс болж хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байна.

-Эцэг, эх хүүхэддээ хараа хяналтгүй ханддагаас гэмт хэргийн хохирогч, өртөгч болж байна гэж яриад байдаг. Гэтэл манай улсын нийгмийн нөхцөл байдал, хүмүүсийн бодит аж амьдрал үнэндээ хэцүү л байдаг. Жишээлбэл, аав, ээжүүд байр сууцныхаа мөнгө, түрээсийг төлөх, хүүхэд, гэр бүлээ хооллох гээд өглөө, оройгүй ажиллаж байна.Тиймээс цагдаагийн байгууллага ийм нөхцөл байдлыг авч үзэх ёстой. Ер нь энэ өнцгөөс авч үзэхэд хуулинд ямар шинэ заалт оруулах шаардлагатай гэж Цагдаагийн байгууллага үздэг юм бол?

-Цагдаагийн байгууллага Цагдаагийн албаны тухай хуулинд зааснаар олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэж, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүрэгтэй. Тиймээс Цагдаагийн байгууллага хэн нэгэн гэмт хэрэг үйлдэхээс аль болох урьдчилан сэргийлж ажилладаг. Одоогийн байдлаар гэмт хэргийн гаралт буурсан, саарсан байдалтай байна. Жишээлбэл, хувь хүн их ажилтай, амьдралаа залгуулах гээд гадуур явж, их ажиллаж, хүүхдэд анхаарал, хяналт дутагдснаас гэмт хэргийн хохирогч болдог тохиолдлууд бий. Гэхдээ энэ асуудлыг ганц Цагдаагийн байгууллага шийдэх боломжгүй. Энэ асуудал нийгмийн шинжтэй учир төр, захиргааны байгууллагууд ясли, цэцэрлэг, сургуульд сургуулийн боловсролыг яаж олгох вэ зэргийг шийдэх боломж бий.

Цагдаагийн байгууллага холбогдох төр, захиргааны байгууллагуудад хүүхдийн гэмт хэрэг үйлдэгдсэн байдал нь ийм үндэслэлтэй байна гэж мэдэгдэл, шаардлагуудыг хүргүүлдэг. Үүний дагуу төрийн байгууллагуудаас зохих ажлуудыг хийдэг боловч тодорхой үр дүнд хүрэхгүй л байна.

Нөгөөтэйгүүр Засгийн газраас 270-р тогтоолоор 2017 онд Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөр нь хүүхдийг бүх түвшинд хамгаалах эрхийг хангах үндсэн зорилготой юм.  Энэ хөтөлбөрийн хүрээнд хүүхдийг олон нийтийн орчин, сургууль, цэцэрлэг, гэр бүлийн орчинд яаж хамгаалж, хөгжүүлэх вэ, мөн цахим халдлагаас яаж хамгаалах тухай тусгагдсан. Хөтөлбөрийн дагуу бид хамтарч ажиллаж байгаа.

-Олон нийтийн газарт гэхэд хүүхдэд ямар хэлбэрээр хамгаалалт үзүүлэх тухай тусгасан юм бэ. Цагдаа очиж хамгаалах юм уу. Олон нийтийн үйл ажиллагаа явуулж байгаа зохион байгуулагчид уу, эсвэл оролцогч иргэд нь юм уу?

-Олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулсан хүн хүүхэд оролцуулсан бол зохион байгуулагч хариуцах юм. Мэдээж, хүүхэд сургуульдаа явах, замын хөдөлгөөнд оролцох зэрэг ажлуудыг эцэг, эхчүүд хариуцаж байгаа. Мөн бага насны хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх, авах, замын хөдөлгөөнд осол эндэлгүй оролцуулах нь эцэг, эхчүүдийн үүрэг. Манай ерөнхий боловсролын сургуулиудаас эцэг, эхчүүдийн талаар гомдол Цагдаагийн байгууллагад ирж байгаа.

-Ямар гомдол юм бол?

-Сургуулийн багш нар “Эцэг, эхчүүд хүүхдээ авахдаа согтуу ирдэг. Согтуу байна, хүүхдийг чинь өгөхгүй гэхээр заавал авна гээд багш нарыг зоддог, дарамтладаг” гэж хэлж байгаа юм. Зарим эцэг хүүхдээ авсан гэж гарын үсэг зурчихаад, сургуулийн хашаанаас гарангуутаа за гэр рүүгээ алхаад хариарай. Би өөр тийшээ явлаа гэж хүүхэддээ хэлдэг тухай ч ярьдаг. Иймэрхүү хандлагаас болж хүүхэд зам, тээврийн осолд ордог эрсдэл гарч байна.

-Гэмт хэрэг хийсэн хүүхдэд ял шийтгэл оногдуулдаг. Гэтэл хууль, дүрэм ч бараг мэдэхгүй, учраа ч ойлгохгүй яваа хүүхдэд заавал ял шийтгэл оногдуулж, хорихын оронд тэднийг хөгжүүлэх чиглэлээр засан хүмүүжүүлдэг сургалтын байранд байрлуулж болдоггүй юм уу?

-Энэ асуултанд хариулах боломжгүй байна. Ер нь Цагдаагийн байгууллага хүүхдийг хаана засч хүмүүжүүлэх асуудлыг шийдэхгүй. Энэ асуудал шүүхийн байгууллагын хүрээнд шийдэгддэг.

-Тийм л дээ. Шүүхийн байгууллагын асуудал гэдгийг мэдэж байна. Хамгийн гол нь Цагдаагийн байгууллага гэмт хэрэг үйлдсэн хүүхэдтэй тулж харилцаж, баримт материалыг бүрдүүлж, прокурор, шүүх рүү шилжүүлдэг ажилтай. Ингэж ажилладаг мөрдөн байцаагчид хүүхдийнхээ сэтгэл зүйг сайн мэдэрч байгаа. Цагдаа, шүүхийнхэн хүүхдийг заавал засан хүмүүжүүлэх газар руу явуулдаг арга барилаа өөрчилж, орчин нөхцлийг нь шинэлэг болгомоор. Жишээлбэл, хүүхдэд хууль, дүрмээс танин мэдүүлэх, боловсруулах чиглэлийн сургах төв ажиллуулвал үр дүнтэй байх гэсэн санал дэвшүүлж болохгүй юу?

-Гэмт хэрэгт холбогдсон хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг Хүүхэд хамгаалах тухай хуулиар Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо ажилладаг. Энэ хороогоор дамжуулж гэмт хэрэгт холбогдсон буюу хорих ял эдлээд сулагдсан хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сургалт явуулдаг. Цагдаагийн байгууллага хүүхэд гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлсэн ажлуудаа ерөнхий боловсролын сургуулиудад чиглүүлж явуулж байгаа.

Одоо Монголд нэг сая 200 гаран хүүхэд байна гэсэн тооцоо бий. Нийт хүн амын 35 хувийг хүүхэд эзэлж байна. Тэгэхээр бидний ажлын гол цөм ерөнхиий боловсролын сургуульд чиглэгддэг юм. Хүүхэд гэмт хэрэг яагаад үйлдэж байна вэ гэхээр эрх зүйн мэдлэггүй байдаг. Хүүхэд хохирогч болвол хэн нэгэнд мэдээллэнэ гэдэг үүргээ мэдэхгүй байна.

-Ер нь мэдлэг, мэдээлэл байхгүйгээс хохирох, алдаа гаргах асуудал одоо үед тулгамдсан асуудал болж байна?

-Тийм. Ер нь хүүхэд гэлтгүй, том хүн ч гэсэн эрх зүйн мэдлэггүйгээс болж асар их алдаа гаргаж, хохирол амсаж байна. Цагдаагийн байгууллага ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт эрх зүйн мэдлэгийг олгох хичээл оруулж өгөөч гэж БСШСЯ-д хүсэлт тавьж байсан. Гэтэл хүүхдүүдэд эрх зүй гэсэн хичээл ордог юм билээ. Гэвч хүүхдүүд энэ хичээлээр эрх зүйн мэдлэг авч чадахгүй, үр дүнтэй биш байна гэж яриад байгаа.

-Тэгвэл яах ёстой вэ. Өөр ямар арга зам байна вэ?

-Цагдаагийн байгууллагад нийслэлийн хэмжээнд 63 албан хаагч хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж байна. Нийслэл хотод 25, хөдөө орон нутагт 38 алба хаагчид ажиллаж байна. Бид хүүхдийн төлөө ажилладаг цагдаагийн албан хаагчдаа сургагч багш болгосон. Тэд сургууль руу очиж, багш, хүүхдүүдэд чиглэсэн эрх зүйн мэдлэг олгох сургалтуудыг зохион байгуулж байна. Нэг урьдчилан сэргийлэх ажилтанд  17000-20000 мянган хүүхэд оногдож байна гэсэн үг. Тиймээс хүүхдийг гэмт хэргээс урьдчилэн сэргийлэх ажилтны  орон тоог  нэмэх саналыг холбогдох газруудад хүргүүлсэн.  Цагдаагийн бусад нийтийн хэв журмыг хамгаалах алба хаагчид ч нэмэлтээр ажиллаж байгаа.

-ЦЕГ хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор гадаадын ямар байгууллагатай хамтарч ажиллаж байгаа вэ?

-НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Мөн Дэлхийн зөн ОУБ гэх  мэт байгууллагуудтай хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, таслан зогсоох чиглэлээр хамтарч ажилладаг.

-Монгол оронг бусад улс оронтой харьцуулахад хүүхэд гэмт хэрэгт гэр бүл, сургууль, нийтийн газар, гудамж орчинд хүчирхийлэлд өртөх, хохирох явдал ямар түвшинд байдаг юм бэ?

-Монгол Улсын гурван сая хүн амд үйлдэгдсэн гэмт хэргээ харьцуулаад үзэхэд монгол хүүхдийн эрх зөрчигдөж, хохирч байгаа асуудал их байгаа. Тодруулж хэлбэл, бусад оронтой харьцуулахад хүүхдийн гэмт хэргийн гаралт их байна. Ямар ч гэмт хэрэг гаргахгүй байх бололцоо манай улсад бий. Гудамж талбайн орчныг бүрэн гүйцэд хяналтын камерт хамруулж чадвал хүүхэд болон бусад гэмт хэргийн үйлдлүүдийг илрүүлэх боломжтой. Нөгөө талаас хүүхэд гэр бүл, ахуйн орчинд их хохирч байна.

Гэр бүлийн хүрээнд эцэг, эх хүүхэдтэйгээ хэрцгий харьцдаг, зодож, тарчлаадаг асуудлууд байдаг. Үүнээс урьдчилан сэргийлсэн эрх зүйн цогц сурталчилгаа, сургалтын ажлуудыг зохин байгуулах шаардлагатай юм.         

-Олон удаагийн үйлдэл, давталтаар хулгай, дээрэм гэх мэт гэмт хэрэг хийсэн том хүн юм уу, хүүхдийн зураг, нэрийг олон нийтэд сэрэмжлүүлэх байдлаар урьдчилж, мэдээллэж болохгүй юу. Энэ нь нэг талаас хэрэг хийсэн хүүхдээ ч, мөн бусдыг ч муу зүйлээс аварч байгаа хэрэг биш үү ?

-Цагдаагийн байгууллага ийм мэдээлэл хийдэггүй. Энэ хүүхэд гэмт хэрэг хийсэн гэдэг нь ямар нэгэн байдлаар эцэслэн шийдвэр гараагүй тохиолдолд сэрэмжлүүлэг явуулахгүй. Жишээлбэл, Энэ хүүхэд олон удаагийн үйлдлээр халаасны болон авто машины хулгайн гэмт хэрэг үйлдсэн байна. Энэ хүүхэдтэй таарвал цагдаагийн байгууллагуудад мэдээллээрэй гэж мэдэгдэл хийдэггүй юм. Шүүхээр эцэслэн батлагдаж, нотлогдоогүй тохиолдолд хэнийг ч гэмт хэрэгтэнд тооцохгүй.

-Сүүлийн жилүүдэд сошиал медиаг хэрэглэгчид олон болсон. Фээсбүүкээр гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн, хулгай дээрэм, заль хийлээ гэж сэжиглэсэн хүнийхээ зургийг нь тавиад, сэрэмжлүүлэг тавьсан харагддаг. Энэ нь нэг талаас тухайн хүний талаар мэдээлэл олж авах гэсэн арга ч байж болно. Энэ талаар та байр сууриа хэлнэ үү?

-Эмэгтэйчүүд барааны дэлгүүрт ороод хулгай хийсэн бол камерт үлдсэн зургийг нь фээсбүүктээ тухайн дэлгүүрийн эзэд юм уу, эсвэл тухайн хувь иргэн тавьсан тохиолдол байдаг байх. Харин цагдаагийн байгууллага тийм хүмүүсийг эрэн хайж, шалгах үүрэгтэй л ажилладаг юм.

-Цаашид хүүхэд гэлтгүй том хүмүүсийг хохироохгүйн тулд гэмт хэрэг үйлдэгчийг таслан зогсоох зорилгоор Цагдаагийн байгууллага твиттер, фээсбүүкийг ашиглаж, урьдчилсан сэрэмжлүүлэг явуулж болдоггүй юм уу?

-Гэмт хэрэг хийсэн гэж сэжиглэгдэн, шалгаж байгаа үед урьдчилан сэргийлэх зорилгоор зургийг нь олон нийтэд түгээх эрх Цагдаагийн байгууллагад байхгүй.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 -Ярилцлага өгсөнд баярлалаа

Ярилцсан Б.Баярмаа

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   ЯрилцсанБ.Баярмаа

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ” ХӨТӨЛБӨР БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ БОЛОН ХӨВСГӨЛ АЙМАГТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
12 цаг    

ЭРДЭНЭТ-ОВООТЫН ЧИГЛЭЛИЙН 542 КМ ТӨМӨР ЗАМЫН ТЭЗҮ-Г БОЛОВСРУУЛЖ ДУУСААД БАЙНА
12 цаг    

МОНГОЛ УЛСЫН ДАЛБААТАЙ ХӨЛӨГ ОНГОЦНЫ БҮРТГЭЛ ӨССӨӨР БАЙНА
12 цаг    

ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА
13 цаг    

МОНГОЛ, СОЛОНГОСЫН УРАН БҮТЭЭЛЧИД ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН ГАРГАВ
13 цаг    

11 ОРНЫ ЗАЛУУ МОНГОЛ СУДЛААЧИД ИРЛЭЭ
13 цаг    

МОНГОЛ, ХЯТАД ХҮҮХДҮҮД БҮТЭЭЛЭЭРЭЭ БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ХАМГААЛАХАД УРИАЛЖ БАЙНА
13 цаг    

Д.ЦОГТБААТАР САЙД ИХ БРИТАНИЙН ТӨРИЙН САЙД МАРК ФИЙЛДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
13 цаг    

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ РУУ ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ
13 цаг    

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА УЛСЫН ТӨСӨВТ 1.2 ИХ НАЯД ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ
13 цаг    

ГАЛ УНТРААХ ТЕХНИКИЙН ОЛОН ТӨРӨЛТИЙН УЛСЫН АВАРГЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
13 цаг    

ХӨВСГӨЛИЙН ГУРВАН СУМ ГЭРЭЛ ЦАХИЛГААНГҮЙ 24 ЦАГ БОЛЖ БАЙНА
13 цаг    

Далан сувгийн орчимд зөвшөөрөлгүй барьсан барилгаас үүдэн авто замд эвдрэл үүсчээ
14 цаг    

ХАРШЛЫН ЭСРЭГ ХАМТДАА “ШАРИЛЖГҮЙ МӨРӨН” АЯН ЗАРЛАЛАА
14 цаг    

ГУЯАН ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ДУНДГОВЬ АЙМАГТ ЗОЧИЛЛОО
14 цаг    

ҮЕРТ ӨРТСӨН ГАЗРУУДАД АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙЖ БАЙНА
14 цаг    

ҮЕРТ НЭРВЭГДСЭН 320 ОРЧИМ ХҮҮХЭД ТҮР ХОРОГДОХ БАЙРАНД АМЬДАРЧ БАЙНА
14 цаг    

УИХ-ЫН ГИШҮҮН С.БАТБОЛД ИБУИНВУ-ЫН ТӨРИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
14 цаг    

ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ШИНЭ ТӨРЛИЙГ ОЛЖ ТОГТООЖЭЭ
15 цаг    

Урьдчилан сэргийлэх арга хэмжээг түргэн шуурхай авч байна
15 цаг    

БОРООНЫ УЛИРАЛ БА БОРООНЫ ХҮН
15 цаг    

Г.Сарангэрэлд гурван жилийн хорих ял оноожээ
16 цаг    

“Энэ сарын үлдсэн хоногуудад бороо зогсоно гэж зүүдлээд ч хэрэггүй”
16 цаг    

FITNESS BIKINI MODEL Ш.СОЛОНГИЙН “ОРГАНИК АРГААР ГЭДЭС ЦЭВЭРЛЭХ” АЛДАРТАЙ ЗӨВЛӨГӨӨ
16 цаг    

Чихэрлэг ундаа тогтмол уудаг хүүхдүүд намхан, бүдүүн болдог
16 цаг    

Таныг аажмаар үхэлд хүргэдэг эдгээр зүйлийг яг одоо гэрээсээ гаргаж хая!
16 цаг    

БЭЛТЭСИЙН ГОЛ ҮЕРИЙН ТҮВШИНГ 39 СМ-ЭЭР ДАВЖЭЭ
16 цаг    

Хэрвээ өглөө сэрэхэд толгой өвддөг бол ийм учиртай!
16 цаг    

ПАК ГЫН ХЭГИЙН ЯЛЫГ 8 ЖИЛЭЭР СУНГАЛАА
16 цаг    

ӨГЛӨӨ БОЛГОН ӨЛӨН ЭЛГЭН ДЭЭРЭЭ ҮҮНИЙГ УУЖ ГҮЗЭЭНЭЭСЭЭ САЛААРАЙ!
16 цаг    

ӨДӨРТ 4-ХӨН ХАЛБАГЫГ УУХАД Л ТА ЦУСНЫ ӨНДӨР ДАРАЛТ, СУДАС БӨГЛӨРӨХ АЮУЛД ҮҮРД БАЯРТАЙ ГЭЖ ХЭЛЖ БОЛНО
16 цаг    

БЯЦХАН ДИВААЖИН БҮТЭЭГЧ КОЛУМБ ӨВӨӨ
16 цаг    

ХАМТ АЖИЛЛАДАГ ХҮН МААНЬ НЭГ АРГЫГ МЭДЭЖ АВСНААС ХОЙШ ДАХИЖ ЯДРАХАА БОЛЬСОН. АЛИВАА ӨВЧНИЙГ АНАГААХ ЭМЧИЛГЭЭНИЙ АРГА
16 цаг    

ЦӨС, НОЙР БУЛЧИРХАЙ ӨВДДӨГ БОЛОН ХООЛНЫ ШИНГЭЦ МУУДСАН ГЭДЭС ЦАНХАЙДАГ ХҮМҮҮСИЙН АНХААРАЛД…
16 цаг    

Оливын тосны санаанд ч оромгүй гайхалтай 10 хэрэглээ
16 цаг    

“МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ЕРТӨНЦ: ӨВ, ҮНЭТ ЗҮЙЛ, УРЛАГ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО
16 цаг    

ҮЕРТ ӨРТСӨН ХҮҮХДҮҮДЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА
16 цаг    

Бөхчүүд сайн үйлсийн аян өрнүүлжээ
16 цаг    

Үерт өртсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байна
17 цаг    

ИЛ ЗАДГАЙ ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДЭД ШААРДАХ ХУУДАС ХҮРГҮҮЛЭВ
17 цаг    

“BANGTAN BOYS” ХАМТЛАГИЙН ЦОМОГ ХАМГИЙН ИХ БОРЛУУЛАЛТТАЙ СD-ГЭЭР ТОДОРЧЭЭ
17 цаг    

БНХАУ ИРАНЫ ЭСРЭГ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА
17 цаг    

ЗАМЫН-ҮҮДЭД УРЬД ОРЖ БАЙГААГҮЙ УСАРХАГ БОРОО ОРЖ, ЗАМ ТАЛБАЙ УСААР ДҮҮРЧЭЭ
18 цаг    

ЦЭРЭГТ ТАТЛАГАД ИРЭЭГҮЙ ЕСӨН ИРГЭНД ТОРГУУЛЬ ОНООВ
18 цаг    

ҮЕРИЙН ЭРСДЭЛТЭЙ БҮСЭД СУУРЬШСАН БҮХ АЙЛЫГ ЯАРАЛТАЙ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ
18 цаг    

Г.АРИУНБУЯН: ҮЕР, ГАМШГИЙН ҮЕД ИРГЭД БЭЛТГЭЛТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
18 цаг    

ХУВИАРАА АЛТ ОЛБОРЛОЖ БАЙСАН ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА АЛДЖЭЭ
18 цаг    

ЯМАШИТА МАМОРҮ: МОНГОЛД ДУНДАЖ ЦАЛИНГ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭТЭЙ УЯЛДУУЛЖ ТООЦОХ МЭРГЭЖЛИЙН БАГ ХЭРЭГТЭЙ
18 цаг    

ТРАМП, ПУТИН ХОЁР НЕФТИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХЯНАХ БОДОЛТОЙ БАЙНА
18 цаг    

ИРГЭН Л.БААСАННОРОВ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ЗАВЬ БЭЛЭГЛЭЛЭЭ
18 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.