Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 17
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ЭХ ХАТАН ДОНДОГДУЛАМЫН "ЭХ БАРИГЧ" ИЙН ӨГҮҮЛВЭЙ...

НИЙТЛЭСЭН: 2018-04-17 10:15:58
Бусад > Номын ертөнц | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын сүүлчийн хаан Наймдугаар Богд хааны хатан буюу монголчуудын билэгшээн хүндэтгэдэгээр Улсын Эх дагина их хатан Дондогдуламын тухай "Хүйлэн огторгуйн заадас" шинэ роман хэвлэгдэн гарч уншигч олныхоо гар дээр очиход бэлэн болоод байна.
Энэхүү шинэхэн романыг туурвин бүтээгч, зохиолч Баатарсүрэнгийн Шүүдэрцэцэгийг Эх хатан Дондогдуламын "Эх баригч" гэж нэрлэлтэй байна. Учир нь, түүхийн хуудсанд ч төдийлөн үнэн мөнөөрөө бүрэн бүтэн намтар түүхээ үлдээж амжаагүй, түмэн олон нь ч бодит амьдралыг нь бараг мэдэхгүй шахам болтлоо бүдгэрсэн манжийн дарлалаас чөлөөгдсөний дараах Монгол Улсын тусгаар тогтнолын билэг тэмдэг төдий бус нэн шинэ түүхэн хатан Дондогдуламын дүрийг уран зохиолд дахин амьдруулсны тул түүнийг ийнхүү нэрлэхэд болохоор санагдана. Зохиолч Б.Шүүдэрцэцэг хэд хэдэн түүхэн роман бичсэн туршлага, ажиглалт судалгаа, дүрээ нээж олох гэсэн эрлийнхээ үрээр түүхэн хатны "түүхий" намтрыг амилуулахдаа долоон жилийн хөдөлмөр, зүтгэл, хөлс оюуныхаа нөөцийг шавхсаныг түүний номынхоо нээлтэн дээр хэлсэн үгээс мэдлээ. Эх дагины тухай роман бичих гэж байгаагаа долоон жилийн өмнөөс зоригтой мэдэгдээд тэр цагаас эхлэн Дондогдулам хатны төрсөн нутаг Хөвчийн жонон бэйсийн хошуу буюу одоогийн Хэнтий аймгийн Баян-Адарга сум, өссөн нутаг Өмнөдэлгэр сум, алдарт Балдан Бэрээвэн хийд зэрэг түүний намтар түүхтэй холбоотой бүхий л газраар явж, нутгийн ахмад буурал, түүх судлаач, лам, малчин, багш, иргэн, дарга цэрэг гээд олон хүмүүнтэй уулзан ярилцаж, найз нөхөд, үзэг нэгт болон үзэл санаа ижилт улсуудын дэм дэмэнд сэтгэлээ эрчлэн байж бичжээ. Романаа хоёр шугамаар өрнүүлэн Эх дагинга их хатныг нэгдүгээр биеийн хүүрнэлээр нэгэн шугам татаж, Богд хаан болон түүний шадар түүхэн ноёдоор хоёр дахь шугамаа татаж зохиолжилсон байна. Түүхэн романы түүх нь өөрөө олон шугамтай тул ингэж нэгтгэсэн нь "Эх баригч ээж"-ийн ухааны учиг юм бол уу даа?
Номыг ганцаараа бүтээгээгүй олон нөхдийн тус дэм хамжлагаар бүтээснээ Б.Шүүдэрцэцэг дахин дахин хэлнэ лээ. Романы зөвлөхөөр Гарма Гаржид үжин Пэрэнлайлин хийдийн хамба, гэвш Д.Тайвансайхан, түүхийн ухааны зөвлөхөөр доктор Д.Энхцэцэг, бурханч лам Д. Ухаанзаяа, хатдын өргөөг санаачлагч М.Мөнхбат, хатдын "бууцыг засагч" , хатад судлаач МУСГЗ Оюунчимэг, сэтгүүлч С.Алтанцэцэг тэргүүтэн манлайлагч бүсгүйчүүл, хань Д. Болдхуяг гээд дотно хүмүүсийн гар сэтгэл нийлсэн долоон жил буюу олоон жилийн зүтгэл бас шингэснийг хэлэлтэй. Номын нүүрийн Цагаан Дара бурханы дүрийг зураач Ч.Солонго чадварлаг бүтээжээ. Номынх нь нээлтэд түүний эдгээр хүмүүсээс гадна түүний уншигч дэмжигч, жүжигчин, яруу найрагч, сэтгүүлчид ч иржээ. "Гарьд магнай" киноны даншиг тараах шахдаг Дондогдуламын дүрийг бүтээсэн МУГЖ Чойжилсүрэн гуай ирсэн нь уулзалтыг халуун болгов. Ардын уран зохиолч, яруу найргийн хатан хаан Ш.Дулмаа ч хадагтай үгээ шүлэгтэйгээ өргөлөө. Эх хатан Дондогдуламын шүлгээ МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ж.Батсайхан миний бие ч урилгаар уншлаа. Яруу найрагч МЗЭ-ийн шагналт Л.Батцэнгэл ч хатны тухай шүлгээрээ дайлав. Мөн Дондогдулам хатны өмсгөл бүхий хувцсаар гоён ая дуугаа өргөсөн дуучин Алтантүлхүүр ч олны дунд содон бөгөөд сонин байлаа. Олон жилийн өмнө зарлагдсан Дондогдулам хатны шинэ роман олны хүлээлттэй байсан бол одоо "Аз хур" номын дэлгүүрээс эхлээд олон газраар хүргэгдэн уншигчдаа хүрнэ шүү гэж Б.Шүүдэрцэцэг зохиолч хэлж байна. "Хүйлэн огторгуйн заадас" роман монголын сүүлчийн хатны тухай шинэ бүхнийг өгүүлэх болно.

Ж.Батсайхан

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.