Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 12-р сарын 11
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Цусны бүлгээрээ ямар хоол хүнс идэх ёстойгоо мэдэж аваарай!

НИЙТЛЭСЭН: 2018-04-16 16:38:44
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Бид эрүүл хооллолт гэхээр л хамгийн түрүүнд ногоо хэрэглэх тухай боддог. Гэхдээ энэ нь тухайн хүний онцлогоос хамаарч өөр өөр байх ёстойг анхаараарай. Иймд өнөөдөр та бүхэндээ цусны бүлгээс шалтгаалж, ямар хоол идэж болох, мөн болохгүйг танилцуулахаар бэлтгэсэн бөгөөд үүний үр дүнд та дархлааны системээ сайжруулж, хоол боловруулах үйл ажиллагаагаа дэмжихийн зэрэгцээ турж чадах юм

Цусны бүлгээрээ ямар хоол хүнс идэх ёстойгоо мэдэж аваарай!

Доктор Питер Д'Адамо (Peter D'Adamo) аав болох Жеймс Д'Адамогийн хамтаар нэгэн сонирхолтой судалгааг эхлүүлжээ. Тэд хүний цусны бүлгээс хамаарч өөр хоол хүнс хэрэглэж, эрүүл амьдарч чадна хэмээн үзэж, үүнийгээ ч баталсан байна. Аав хүү хоёр судалгаагаа "4 бүлгийн цус - эрүүлжих 4 зам" хэмээн нэрлэсэн бөгөөд Нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс мал, амьтны мах, Хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс ургамал, ногоо, Гуравдугаар бүлгийн цустай хүмүүс сүү сүүн бүтээгдэхүүн, Дөрөвдүгээр бүлгийн цустай хүмүүс мах болон ногоог түлхүү хэрэглэх ёстой гэж үзжээ. Тэд ингэж хувиарлахдаа хүмүүсийн цусны бүлгийг хөгжлийн үйл явцтай харьцуулсан байна.

1 Нэгдүгээр бүлгийн цус (O)

Нэгдүгээр бүлгийн цус нь хамгийн түгээмэл болоод эртний хэмээгддэг. Тус бүлгийн цустай хүмүүсийг төрөлхийн ангууч, маханд дурлагч гэж нэрлэх бөгөөд хүчтэй дархлааны систем, тогтвортой хоол боловсруулах үйл ажиллагаатай аж. Харин тэдний эрч хүчийг нэмэгдүүлж, стрессийг бууруулахын тулд мах, тэр дундаа үхэр, хонь, тахиа шувуу болон загасны махыг түлхүү хэрэглэх ёстой юм. Харин сүү сүүн бүтээгдэхүүн тэдэнд төдийлөн тохирохгүй бөгөөд энэ нь тэдний хоол боловсруулах үйл ажиллагаанд үл тохирч, асуудал үүсгэж мэднэ. Мөн "глютен" агуулсан хоол хүнс нь "инсулины бодис"-ын солилцоог багасгаж, ашигтай калорийн хэрэглээг хязгаарладаг аж.

Нэгдүгээр бүлгийн цус (O)

2 Хоёрдугаар бүлгийн цус (A)

Тус бүлгийн цустай хүмүүсийг фермерүүд гэж нэрлэнэ. Тэд маш эмзэг, мэдрэмтгий хоол боловруулах системтэй тул ногоо, ургамал идэх шаардлагатай. Нэг ёсондоо байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдээр хоолоо зохицуулах хэрэгтэй юм. Хүнд хоол хүнс болон сүү, сүүн бүтээгдэхүүнээс татгалзах ёстой бөгөөд эдгээр нь бодисын солилцоог удаашруулж, зүрхний үйл ажиллагааг доголдуулах сөрөг талтай аж

Харин та үүний оронд төрөл бүрийн хүнсний ногоо, үр тариаг өдөр тутамдаа хэрэглэж, ходоод гэдсээ цэвэрлэж, дархлаагаа дэмжээрэй. Гэхдээ энэ нь огт мах хэрэглэж болохгүй гэсэн үг биш бөгөөд тодорхой хэмжээнд махнаасаа илүүтэй ногоог сонгох хэрэгтэйг сануулж байгаа юм. Та голдуу ургамлын тос, шар буурцаг, хүнсний ногоо, хан боргоцой, хулууны үр, наранцэцгийн үр, бүйлс, самар, далайн хүнс, иоджуулсан давс, брокли, бууцай, элэг зэргийг түлхүү хэрэглэж байгаарай.

Хоёрдугаар бүлгийн цус (A)

3 Гуравдугаар бүлгийн цус (B)

Тэднийг нүүдэлчин хэмээн нэрлэнэ. Хоол боловсруулах систем нь тогтвортой, дархлааны систем нь хүчтэй бөгөөд ямар ч төрлийн хоолыг сонгон идэх боломжтой. Гэхдээ тэдний голчилж идэх хоол хүнс нь сүү болон сүүн бүтээгдэхүүн байвал зохимжтой юм. Эдгээр нь тэдний жингээ барих гол аргуудын нэг бөгөөд аажмаар турааж, дотроос нь эрүүлжүүлдэг байна

Харин эрдэншиш, гүнжидийн үр, газрын самар зэрэг нь жин нэмж, бодисын солилцоог удаашруулдаг аж. Мөн мах идэхдээ үхэр болон цацагт хяруулын махнаас илүүтэй хурга, хонь, туулайны мах идэж байхыг санал болгожээ

"Нүүдэлчин" төрлийн хүмүүс нь "глютен"-тэй буюу улаан буудай, үр тариа зэрэг бүтээгдэхүүн идэхгүй байх хэрэгтэй бөгөөд эдгээр нь хоол боловсруулах системийг удаашруулж, жин нэмдэг сөрөг талтай. Та турахыг хүсч байгаа бол сүү, сүүн бүтээгдэхүүн, ногоон өнгийн хүнсний ногоо, мах, өндөг, элгийг хэрэглэж байгаарай.

Гуравдугаар бүлгийн цус (B)

4 Дөрөвдүгээр бүлгийн цус (AB)

Дөрөвдүгээр бүлгийн цустай хүмүүс мах болон ногоог хольж, хэрэглэх нь зохимжтой хэмээн үзжээ. Тэдний цус "хамелеон" хэв маягтай буюу хүрээлэн буй орчин болон хүнсний өөрчлөлтийг дагаж хувирдаг байна. Хоол боловсруулах систем нь хэврэг, дархлаа нь хүчтэй бөгөөд эдгээрийг тэнцвэржүүлэхийн тулд биеийн хүчний дасгал хөдөлгөөн хийж, хоолоо зөв тохируулах хэрэгтэй юм. Харин турах болон эрүүл хооллохыг хүсч байгаа хүмүүс бага хэмжээний махыг ногоотой тохируулан хэрэглэж болох бөгөөд голдуу ногоон өнгийн хүнсний ногоог сонгоорой.

Харин бүхэл үрийн гурил, үр тарианд тус бүлгийн цустай хүмүүсийн бие организм харьцангуй нааштай үр дүн үзүүлдэг боловч, турахад тохиромжтой бус юм. Энэ нь өдөр тутамдаа бага хэмжээгээр идэхэд аюулгүй гэсэн үг аж.

Дөрөвдүгээр бүлгийн цус (AB)

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ЦААШИД ШАТАХУУНЫ ҮНЭ ҮЕ ШАТТАЙГААР БУУРНА.
13 цаг    

ХОТЫН ДАРГА С.БАТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
15 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗҮГЭЭС ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛ ЯВУУЛАХ ТУХАЙ АЛБАН БИЧИГ ХҮРГҮҮЛЭВ
15 цаг    

УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГЭЭС МАН-Д ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ
15 цаг    

АШУҮИС-ИЙН ЦОГЦОЛБОРЫН СУРГАЛТЫН ТӨВ, ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫГ НЭЭВ
16 цаг    

“KFC” ХООЛНЫ ГАЗАРТ СОГТУУ ИРГЭН БУУ ГАРГАЖ ТАНХАЙРЧЭЭ
17 цаг    

“МЭДЛЭГ, УР ЧАДВАР ДЭЭШЛҮҮЛЭХ” СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА
17 цаг    

ШАТАР СОНИРХОГЧДЫН НИЙСЛЭЛИЙН АВАРГЫГ ШАЛГАРУУЛЛАА
18 цаг    

ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙН АСУУДЛААР ХАМТАРЧ АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
18 цаг    

НҮБ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ГОЛОМТ БАНК ГЛОБАЛ БАНКУУДТАЙ ХАМТРАН ХАРИУЦЛАГАТАЙ БАНКНЫ БИЗНЕСИЙН ЗАРЧМУУДЫГ САНААЧЛАН ГАРГАЛАА
18 цаг    

2018 ОНЫ ТРЭНД ҮГНҮҮД
18 цаг    

Б.ПҮРЭВДОРЖ: НАМРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ 5-10 ХУВЬТАЙ БАЙНА
18 цаг    

МАН-ЫГ ТАТАН БУУЛГАХААР УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД ХАНДАВ
18 цаг    

ТАЛУУД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦОВ
18 цаг    

ХОТЫН ДАРГАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ
18 цаг    

ОСГОЛТ, ХӨЛДӨЛТӨӨС СЭРГИЙЛЬЕ!
19 цаг    

ТАКЭШИ КИТАНО "ТАКАНОИВА ЗААВАЛ ЗОДОГ ТАЙЛАХ ХЭРЭГГҮЙ БАЙЛАА" ЯПОНЫ ОДУУД ТАКАНОИВАГЫН ТАЛААР...
19 цаг    

БОДИТ ЯВДЛААС СЭДЭВЛЭСЭН ШИЛДЭГ 12 СОЛОНГОС КИНО
19 цаг    

КЕВИН ХАРТЫГ “ОСКАР"-ЫН ХӨТЛӨГЧӨӨС ХӨӨГДЖЭЭ
19 цаг    

ХОЛБООНООС БАРИЛД ГЭСЭН Ч ТАКАНОИВА ЗОДОГ ТАЙЛЛАА
19 цаг    

36 НАС ХҮРСЭН НИКИ МИНАЖИЙН АМЬДРАЛЫН ДҮРЭМ
19 цаг    

EBAY ДЭЭР МЯНГАН АМ.ДОЛЛАРААР ЗАРАГДСАН СҮНСТЭЙ ХҮҮХЭЛДЭЙ ЭЗЭН РҮҮГЭЭ ДАЙРСАН ГЭВ
19 цаг    

4 ЖИЛИЙН ӨМНӨ АЛГА БОЛСОН МАЛАЙЗЫН ОНГОЦНООС ДУУТ ШУУДАН ИРСЭН ГЭЖ ШУУГИЖ БАЙНА
19 цаг    

АН-ЫН ДАРГА С.ЭРДЭНЭ БНАСАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
19 цаг    

Ц.ЦОГЗОЛМАА: ӨӨРИЙНХӨӨ БУРУУ ҮЙЛДЭЛД БУСДЫГ БУРУУТГАЖ, ДАРАМТ ҮЗҮҮЛЖ БОЛОХГҮЙ
19 цаг    

Шинэ үгийг хэзээ ч мартахгүйгээр цээжлэх “гурван минутын арга”
19 цаг    

ХҮҮХДЭЭ ЦЭВЭР АГААРТ, ХАНИАД ТОМУУГҮЙ ӨВӨЛЖҮҮЛЭХ АМЬДРАЛД ОЙРХОН 7 ЗӨВЛӨГӨӨ
19 цаг    

ЦООХОР ИРВЭС АНХ УДААГАА КАМЕРЫН ДУРАНД ӨРТӨВ
19 цаг    

“ХҮҮХДИЙН КАБИНЕТ” УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА
19 цаг    

ДЭЛХИЙН МИССЭЭР МЕКСИКИЙН ГОО БҮСГҮЙ ШАЛГАРЛАА
19 цаг    

МОНГОЛ ҮНДЭСНИЙ ХУВЦАС "MISS UNIVERSE"-ИЙН ШИЛДЭГ ДӨРӨВТ БАГТЖЭЭ
19 цаг    

СЭТГҮҮЛЗҮЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
20 цаг    

ЕРӨНХИЙ КОНСУЛ Э.ГАЛБАДРАЛ НОХОЙ ЧАРГАНЫ АЯЛАГЧ Д.ТҮВШИНБАЯРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
20 цаг    

ХИЛИЙН ЧАНАДАД БОЛОВСРОЛ ЭЗЭМШСЭН ШИЛДЭГ 100 ЗАЛУУГ НЭГТГЭНЭ
20 цаг    

ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙД ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙГЭЭР ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ БАЙХЫГ ДААЛГАЖЭЭ
20 цаг    

ТОРГОН ХИЛИЙН ДАРХАН БАЙДАЛ АЛДАГДЖЭЭ
21 цаг    

СҮМО БӨХИЙН ХОЛБООНЫ 25 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД О.ХАНГАЙ ТҮРҮҮЛЛЭЭ
22 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧ УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНД ХААЛТТАЙ МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ
22 цаг    

УБТЗ-ЫН 6000 АЖИЛТАН “ҮНДЭСНИЙ ХУРИМТЛАЛЫН ХӨТӨЛБӨР”-Т НЭГДЛЭЭ
23 цаг    

НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
23 цаг    

129 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАСВАРЫН ТӨСЛИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
23 цаг    

"ХҮНИЙ ЭРХИЙГ ДАРХЛААЖУУЛЪЯ. ТА Ч БАС ЭРХЭЭ ХАМГААЛ" ӨДӨРЛӨГ БОЛНО
23 цаг    

НАМЫН БҮЛГҮҮД ХУРАЛДАНА
23 цаг    

УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
23 цаг    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ БАЯЛАГ ТӨГС БОЛНО
23 цаг    

КОФЕ УУХ НЬ ЭЛЭГНИЙ ХАВДРААР ӨВЧЛӨХ ЭРСДЛИЙГ БУУРУУЛНА
1 өдөр    

САХАЛ ЭРЧҮҮДИЙГ ЭРС ӨӨРЧИЛДӨГ ГЭДГИЙГ БОДИТООР НОТЛОН ХАРУУЛАХ 20 ЖИШЭЭ
1 өдөр    

ЭНЭХҮҮ ТУНГАЛАГ ЗҮЙЛ ЯМАР Ч ЦОНХЫГ НАРНЫ ГЭРЛЭЭР ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ЭХ ҮҮСВЭР БОЛГОН ХУВИРГАЖ ЧАДНА
1 өдөр    

ХҮН БҮХЭН АМЬДРАЛЫНХАА ТУРШИД 3 ХАЙРТАЙ УЧИРДАГ
1 өдөр    

ХАНИАЛГА, ТОЛГОЙН ӨВЧИН, ДЕПРЕССИЙГ Ч ХҮРТЭЛ – АЛГАН ДЭЭРХ ГАНЦ ЦЭГ ДЭЭР ДАРААД Л АРИЛГАЖ БОЛНО
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.