Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 12-р сарын 11
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

А.БАЛДАНДОРЖ: ТУУЛЬЧТАЙГАА ХАМТ УСТАЖ ҮГҮЙ БОЛЖ БУЙ СОЁЛ БОЛ ТУУЛЬ

НИЙТЛЭСЭН: 2018-04-16 13:56:40
Бусад > Түүх соёл | Сэтгэгдэл: 0

Удам залгасан ес дэх үеийн туульч Авирмэдийн Балдандоржтой Богд хааны ордон музейн “Хаан туульсын өргөө”-нд тууль хайлахаар ирээд байхад нь ярилцсан юм. Хэдэн цаг битгий хэл хэдэн өдрөөр хайлдаг тууль хэмээх энэ их өвийн талаар түүнээс “шалгаамаар” зүйлс мэдээж арвин байв.  

 -Туулийг өвөл хайлж, зун хайлдаггүйн учир нь чухам юу вэ? 

-Ерөнхийдөө энэ нь, малчдын аж ахуйн амьдрал, хоёрдугаарт, зан заншилтай холбоотой. Хавар, зуны саруудад малчдын ажил ид өрнөж байдаг. Нэг үгээр хэлбэл, шөнө богинодоод өдөр уртасна. Шөнийн богинод тууль хайлахад дуусдаггүй талтай. Өвлийн цагт малчдын ажил хөнгөрч, шөнө нь урт болдог. Тиймд орой эрт малаа хотлуулаад туулиа хайлахад тохиромжтой байдаг байна. 
Харин зан үйлийн хувьд ярихад, тууль хайлахад дээд тэнгэр онгодууд сонсож, туулиар хөглөгдөж, энэ замбуутивд бууж ирдэг. Тэр нь маш ариун нандин шүтээнүүд байдаг гэдэг. Энэ замбуутив, бидний амьдарч байгаа газрын хөрс муу муухайгаар дүүрэн байдаг. Тиймд тэр шүтээн онгодыг сэвтээхгүй гэж, туулийг зөвхөн өвөл хайлдаг учиртай. Өвөл болохоор газрын хөрсөн дэх муу бүхнийг лус бариад хөлдчихдөг. Хий биетэй, хийсгэлэн дүртэй, дунд замбуутивд бидэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй, ямар нэгэн муу юмс газар лустайгаар хөлддөг гэх тийм уламжлал байдаг юм. Тийм учраас муу муухай бүхэн дарагддаг өвлийн цагт тууль хайлдаг гэсэн уламжлалтай.

-Туулийн баатрууд нь дандаа тэнгэр язгууртай, алдартай баатрууд байдаг. Монгол туульд ядуу хүнийг огт магтдаггүй гэсэн. Та Богд хааны музейд тууль хайлдаг уламжлал тогтоосон. Ер нь гол зорилго тань юу байв?

-Богд хааны ордон музей, Соёлын яамтай хамтраад “Хаан туульсын өргөө”-г байгуулсан. Тэгээд тэндээ жил болгон 2-3 тууль хайлдаг уламжлал тогтсон. Бидний амьдарч байгаа энэ үед тууль хайлах орчингүй, тууль сонсогчгүй болж, мартагдах устахын аюулд хүрч ирсэн соёл юм. Өөрийн мэддэг хэдэн туулийг аваад үхчихгүй шиг, Улсын сан хөмрөгт, соронзон хальсанд буулгаад үлдээчихэе гэсэн зорилгоор сүүлийн 5 жил тууль хайлж байна. Өнөөдөр бол 10 дахь туулиа хайлах гэж байна. Мөн өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-нд нэг тууль хайлсан. 

-Өмнө жил хайлсан нэг тууль тань 12 цаг үргэлжилсэн. Ер нь хамгийн урт туулийг хэдэн цаг хайлах вэ?

-Шөнөөр яривал, 3 шөнө хайлдаг тууль гэж бий. “Талын хар бодон”, “Бүжин даваа хаан”, “Зул алдар хаан” зэрэг том том, хөлгөн туулиуд байдаг. Тэднийг 3 шөнө хайлна. Орчин цагт нь тохируулаад, ямар ч байсан 12 цагт нь багтааж, татаж хайлж байна. 

-Гурван шөнө гэхээр 36 цаг байх нь ээ? 

 -Тийм ээ, шөнө хайлж, өдөр амарна. Орой мал хотлуулаад 20 цагт эхлэхэд, өглөөний 7, 8 цагт дуусна гэсэн үг.

- 12 цаг тасралтгүй хайлаад сууна гэж байхгүй байх, дунд нь хэд амрах вэ? 

 -Ерөнхийдөө 12 цагийн тууль хайлахад дунд нь 3 завсарлана. Хоолой ч цуцна шүү дээ. Амралтгүйгээр 2 цаг бол явчихна. 

 -Харин богиновтор тууль нь ямар байх вэ?

 -“Эзэн улаан бодон” гэдэг өнөөдрийн хайлах гэж байгаа тууль бол бэсрэг тууль л даа. Бэсрэг боловчиг, татаж хайлахад л тав, зургаан цаг хайлж байна. 

-Та яг хэдэн туулийг өвлөн тээж яваа вэ? 

 -Миний өвөг дээдэс бол Занын Жилхэр гэдэг туульчаас эхэлдэг юм. 1800 оны эхээр төрөөд, 1910 хэдэн оны сүүлээр нас барсан хүн. Тэр хүнээс хойш эцгээс хүүд гэж явсаар, би есдэх үе дээрээ хайлж явна. Миний аав бол Монгол Улсын төрийн соёрхолт туульч Баатарын Авирмэд гэж, алдарт туульч хүн байв. Тэр хүнээс л өвлөж авч үлдсэн.
      Занын Жилхэрээс нааш ер нь 20 гаруй туульд эргэлдэж байсан байдаг. Миний аав 17 -18 тууль хайлдаг хүн байлаа. Залуу бага байхдаа, нэг их юм бодохгүй, тоодоггүй явжээ. Яах вэ, ааваасаа 15-16 тууль авч хоцорсон. Үеэс үед дамжихдаа л ганц хоёроор хорогдсоор байгаа нь тэр шүү дээ. Нэрнээс цаашгүй болсон тууль Монголд маш олон болсон байдаг шүү дээ. 

 -Тууль хэдэн зуугаас хэдэн түмэн шад мөртэй гэхээр, яаж цээжилж тогтоодог юм бол гэж гайхмаар л даа?

  -Туулийг цээжлэнэ гэж юу байх вэ. Аль бага, залуу наснаасаа ааваа дагаж, хотноос хотонд хонон өнжин дагаж яваад, аажмаар хүч суусан гэх юм уу даа. 

    -Тууль дахь үлгэр домгийг бол үйл явдлаар нь хөөж тогтоож болох байх. Гэхдээ тэр олон мянган мөр шүлэглэсэн дууллыг хүчээр цээжлэхээс өөр аргагүй биш үү?

-Үгүй ээ, тууль хайлахад, бас тодорхой өөрийгөө хөглөдөг онгодтой байх хэрэгтэй. Тусгай дэг жаяг дагасан байх хэрэгтэй. Тэгэж байж л туульч болж гарч ирнэ шүү дээ. Ялангуяа баруун аймаг, манай нутагт тусгай дэг сургууль дамжиж байж туульч болж гарч ирдэг. 
  -Ах дүүс тань бүгд тууль хэлэх үү? 

-Би дээрээ хоёр ахтай. Манай ах нар бага сага тууль хэлнэ. Туулийг авч гарсан нь ганц би. Тэгэхээр гурван хүнээс нэг нь гарах нь байна шүү дээ.

-Гэртээ тууль хайлуулахын ач тусын талаар тайлбарлаж өгнө үү? 

-Туулиудыг хатуу гурван тууль, зөөлөн гурван тууль гэх мэт янз бүр ангилна. Тууль бол нэн эртээс, бөөгийн шашинтай бараг л зэрэгцэж, тэнгэр шүтэлцээтэй хамт буй болсон юм байгаа юм шүү дээ. Тэгэхээр гай барцадтай айлд хайлдаг хатуу тууль гэж байна. Үр хүүхэдгүй айлд хайлдаг тууль гэж байна. 

-Тууль хайлуулах айл туульчид хадаг барин, товшуурыг нь гэртээ гурав хонуулж байж тууль хайлуулдаг гэх мэт хүндтэй ёс гүйцэтгэдэг юм байна. Таныг одоо олон айл залдаг уу? 

 -Тэгэлгүй яах вэ. Манай нутгийнхан туулиа ямар ямар зан үйлд хайлдгийг сайн мэднэ. Тийм тууль хайлуулна гээд захиалаад ирдэг юм. 

  -Ховдынхон энэ соёлоо гайгүй сайн сэргээж байгаа юм байна, тийм үү?

-Одоо туульчид бас л алга. Ховдод бас олон туульч байсан гэж аав маань ярьдаг байсан. Аавын үед гэхэд л, аавын ах Б.Уртнасан гэж туульч байсан. Манхан суманд Д.Энхбалсан гэж туульч байсан. Одоо аав тэр гурав гурвуулаа хорвоогийн мөнх бусыг үзүүлээд явчихсан байна. Араас нь залгах туульчид гарч ирэхгүй л байна шүү дээ. 

-Та өөрөө шавьтай юу, ер нь туулиа залгамжлуулж чадаж байна уу?

-Чадан ядан залгуулсан болоод л явж байна. Шавь нар бэлтгэх гэж үзэх л юм. Халшраад яваад өгөх юм. Тогтсон мундаг шавь олдохгүй л байна. 

-2012 онд байх. Туульчдын улсын уралдаан болж та түрүүлсэн байх аа. Тэгэхэд олон сайхан туульчид байдаг юм байна гэж ойлгож байсан юм?

-Туульч гэхээсээ уран сайхны тоглогч нар бас их байна. Дөрвөд, баядууд бас их туультай байлаа. Гэвч залгамжилсан халаа байхгүй. Ядам гэх зэрэг туульч байсан байдаг юм. Одоо тууль хайлдаг хүн байхгүй. Энэ соёл хүнтэйгээ адил устаж үгүй болоод байгаа байхгүй юу.Өвөр Монголд бас устсан юм байна. Сэргээх гэж оролддог юм билээ. 

-Харамсалтай юм. Мэддэг туулиудаа бичээд байж болохгүй юу? 

- Сайн ойлгодог хүн цаасан дээр буулгаж болох байх. Би гурван жилийн өмнө нэг тууль бичиж үзсэн, болохгүй юм билээ. 

-Тууль хайлахад туульчдын эрдэм чадал их чухаг гэх юм. Яг ямар чадваруудыг туульч эзэмшсэн байх ёстой вэ? 

-Тууль хайлах, хэлэх ёс жаяг, аялгуулах сэцлэх хэмээгээд бүгд хамаарна. Хамгийн анхны сургуулилтаа зөв хийж, зөв гарч ирсэн, дэг жаягаа сайн мэддэг, учраа сайн ойлгодог байх зэргийг хангасан байх ёстой л доо. 

 -Зарим туульч хөгжмөөрөө онгод хийморио хөглөдөг юм байна. Та бол ямар хөгжмөөр тууль хайлдаг вэ?

-Би бол ерөөс энэ товшууртай л хайлна. 

-Таных шиг ийм аргил хоолойгоор аялгуулан тууль хайлахыг сонсоход тайвшрах мэдрэмж төрөх юм билээ. Ер нь тууль болгоны ая дан ялгаатай байх уу? 

-Ерөөс баруун Монголын баатарлаг туульс нэг аяз дээр явдаг. Ямар ч туулийг заавал Алтайн магтаалаар эхэлж, дээд 33 хурмаст, доод 77 лусаа дуудаж, Алтайгаа баясгаад туулиа эхэлдэг ёстой. 

 -Аав тань айлд тууль хайлж байхдаа “Танайд нэг тийм зүсмийн малгай байна. Гаргаад ир” гэж байсан гэдэг. Тэр мэтээр чадвартай туульчид увдистай байдаг юм байна. Энэ мэт сонирхох юм олон л байлаа. Даанч тууль хайлах цаг тань болчихлоо? 

 -Бие организмаас оюун ухаан тасрах, тэнгэр онгодын зуучийн үүрэг гүйцэтгэх, тиймэрхүү транс байдалд орох үе туульчдад байна л даа. 

-Энэ өвлийн тууль энэ туулиар дуусч байна уу? 
 
 -Цагаан сарын битүүний урьд өдөр нэг тууль хайлна. Эд хөрөнгө дууддаг тууль юм. 

-Туульд ерөөл магтаал дом шившлэг бүгд багтдаг. Манай уншигчдад хэдэн мөр ерөөл хэлж болох уу? 

Дээд 33 хурмаст 
Доод 77 лус
Үр хүүхэд болгоноо 
Өмнө биеэс нь халиаж, 
Өргөн цагаан буянаа хайрлаж
Ар биеэс нь болгоож 
Арван цагаан буянаа хайрлаж
Адал мал, эд хөрөнгөөр дутаалгүй 
Алт мөнгө эрхэм баялгаар дутаалгүй 
Үхэл үгүй мөнх, 
Үгүйрэл үгүй баянаар 
Жаргааж явах болтугай гэж ерөөе дөө. 
-Ерөөл бүхэн тогтох болтугай. Танд баярлалаа. 
                                                                                                               Ярилцсан: Б.Хандмаа

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ЦААШИД ШАТАХУУНЫ ҮНЭ ҮЕ ШАТТАЙГААР БУУРНА.
13 цаг    

ХОТЫН ДАРГА С.БАТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
15 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗҮГЭЭС ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛ ЯВУУЛАХ ТУХАЙ АЛБАН БИЧИГ ХҮРГҮҮЛЭВ
15 цаг    

УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГЭЭС МАН-Д ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ
15 цаг    

АШУҮИС-ИЙН ЦОГЦОЛБОРЫН СУРГАЛТЫН ТӨВ, ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫГ НЭЭВ
17 цаг    

“KFC” ХООЛНЫ ГАЗАРТ СОГТУУ ИРГЭН БУУ ГАРГАЖ ТАНХАЙРЧЭЭ
17 цаг    

“МЭДЛЭГ, УР ЧАДВАР ДЭЭШЛҮҮЛЭХ” СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА
17 цаг    

ШАТАР СОНИРХОГЧДЫН НИЙСЛЭЛИЙН АВАРГЫГ ШАЛГАРУУЛЛАА
18 цаг    

ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙН АСУУДЛААР ХАМТАРЧ АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
18 цаг    

НҮБ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ГОЛОМТ БАНК ГЛОБАЛ БАНКУУДТАЙ ХАМТРАН ХАРИУЦЛАГАТАЙ БАНКНЫ БИЗНЕСИЙН ЗАРЧМУУДЫГ САНААЧЛАН ГАРГАЛАА
18 цаг    

2018 ОНЫ ТРЭНД ҮГНҮҮД
18 цаг    

Б.ПҮРЭВДОРЖ: НАМРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ 5-10 ХУВЬТАЙ БАЙНА
18 цаг    

МАН-ЫГ ТАТАН БУУЛГАХААР УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД ХАНДАВ
18 цаг    

ТАЛУУД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦОВ
18 цаг    

ХОТЫН ДАРГАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ
19 цаг    

ОСГОЛТ, ХӨЛДӨЛТӨӨС СЭРГИЙЛЬЕ!
19 цаг    

ТАКЭШИ КИТАНО "ТАКАНОИВА ЗААВАЛ ЗОДОГ ТАЙЛАХ ХЭРЭГГҮЙ БАЙЛАА" ЯПОНЫ ОДУУД ТАКАНОИВАГЫН ТАЛААР...
19 цаг    

БОДИТ ЯВДЛААС СЭДЭВЛЭСЭН ШИЛДЭГ 12 СОЛОНГОС КИНО
19 цаг    

КЕВИН ХАРТЫГ “ОСКАР"-ЫН ХӨТЛӨГЧӨӨС ХӨӨГДЖЭЭ
19 цаг    

ХОЛБООНООС БАРИЛД ГЭСЭН Ч ТАКАНОИВА ЗОДОГ ТАЙЛЛАА
19 цаг    

36 НАС ХҮРСЭН НИКИ МИНАЖИЙН АМЬДРАЛЫН ДҮРЭМ
19 цаг    

EBAY ДЭЭР МЯНГАН АМ.ДОЛЛАРААР ЗАРАГДСАН СҮНСТЭЙ ХҮҮХЭЛДЭЙ ЭЗЭН РҮҮГЭЭ ДАЙРСАН ГЭВ
19 цаг    

4 ЖИЛИЙН ӨМНӨ АЛГА БОЛСОН МАЛАЙЗЫН ОНГОЦНООС ДУУТ ШУУДАН ИРСЭН ГЭЖ ШУУГИЖ БАЙНА
19 цаг    

АН-ЫН ДАРГА С.ЭРДЭНЭ БНАСАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
19 цаг    

Ц.ЦОГЗОЛМАА: ӨӨРИЙНХӨӨ БУРУУ ҮЙЛДЭЛД БУСДЫГ БУРУУТГАЖ, ДАРАМТ ҮЗҮҮЛЖ БОЛОХГҮЙ
19 цаг    

Шинэ үгийг хэзээ ч мартахгүйгээр цээжлэх “гурван минутын арга”
19 цаг    

ХҮҮХДЭЭ ЦЭВЭР АГААРТ, ХАНИАД ТОМУУГҮЙ ӨВӨЛЖҮҮЛЭХ АМЬДРАЛД ОЙРХОН 7 ЗӨВЛӨГӨӨ
19 цаг    

ЦООХОР ИРВЭС АНХ УДААГАА КАМЕРЫН ДУРАНД ӨРТӨВ
19 цаг    

“ХҮҮХДИЙН КАБИНЕТ” УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА
19 цаг    

ДЭЛХИЙН МИССЭЭР МЕКСИКИЙН ГОО БҮСГҮЙ ШАЛГАРЛАА
19 цаг    

МОНГОЛ ҮНДЭСНИЙ ХУВЦАС "MISS UNIVERSE"-ИЙН ШИЛДЭГ ДӨРӨВТ БАГТЖЭЭ
19 цаг    

СЭТГҮҮЛЗҮЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
20 цаг    

ЕРӨНХИЙ КОНСУЛ Э.ГАЛБАДРАЛ НОХОЙ ЧАРГАНЫ АЯЛАГЧ Д.ТҮВШИНБАЯРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
20 цаг    

ХИЛИЙН ЧАНАДАД БОЛОВСРОЛ ЭЗЭМШСЭН ШИЛДЭГ 100 ЗАЛУУГ НЭГТГЭНЭ
20 цаг    

ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙД ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙГЭЭР ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ БАЙХЫГ ДААЛГАЖЭЭ
20 цаг    

ТОРГОН ХИЛИЙН ДАРХАН БАЙДАЛ АЛДАГДЖЭЭ
21 цаг    

СҮМО БӨХИЙН ХОЛБООНЫ 25 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД О.ХАНГАЙ ТҮРҮҮЛЛЭЭ
22 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧ УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНД ХААЛТТАЙ МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ
22 цаг    

УБТЗ-ЫН 6000 АЖИЛТАН “ҮНДЭСНИЙ ХУРИМТЛАЛЫН ХӨТӨЛБӨР”-Т НЭГДЛЭЭ
23 цаг    

НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
23 цаг    

129 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАСВАРЫН ТӨСЛИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
23 цаг    

"ХҮНИЙ ЭРХИЙГ ДАРХЛААЖУУЛЪЯ. ТА Ч БАС ЭРХЭЭ ХАМГААЛ" ӨДӨРЛӨГ БОЛНО
23 цаг    

НАМЫН БҮЛГҮҮД ХУРАЛДАНА
23 цаг    

УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
23 цаг    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ БАЯЛАГ ТӨГС БОЛНО
23 цаг    

КОФЕ УУХ НЬ ЭЛЭГНИЙ ХАВДРААР ӨВЧЛӨХ ЭРСДЛИЙГ БУУРУУЛНА
1 өдөр    

САХАЛ ЭРЧҮҮДИЙГ ЭРС ӨӨРЧИЛДӨГ ГЭДГИЙГ БОДИТООР НОТЛОН ХАРУУЛАХ 20 ЖИШЭЭ
1 өдөр    

ЭНЭХҮҮ ТУНГАЛАГ ЗҮЙЛ ЯМАР Ч ЦОНХЫГ НАРНЫ ГЭРЛЭЭР ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ЭХ ҮҮСВЭР БОЛГОН ХУВИРГАЖ ЧАДНА
1 өдөр    

ХҮН БҮХЭН АМЬДРАЛЫНХАА ТУРШИД 3 ХАЙРТАЙ УЧИРДАГ
1 өдөр    

ХАНИАЛГА, ТОЛГОЙН ӨВЧИН, ДЕПРЕССИЙГ Ч ХҮРТЭЛ – АЛГАН ДЭЭРХ ГАНЦ ЦЭГ ДЭЭР ДАРААД Л АРИЛГАЖ БОЛНО
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.