Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 03-р сарын 21
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ж.БАТЗАНДАН: МОНГОЛ УЛС СОЁЛЫН ӨВИЙНХӨӨ ТӨВ НЬ БАЙХ ЁСТОЙ

НИЙТЛЭСЭН: 2018-04-13 17:57:50
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

 УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас соёлын өвийн хадгалалт хамгаалалттай холбоотой асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад хүргүүлсэн асуулгын хариуг сонслоо.

УИХ-ын гишүүн О.Содбилэг энэ үеэр, “Монгол Улсаас алдагдсан үнэт өвийг гадаад улс орнуудад дуудлага худалдаагаар худалдаж байна гэж сонсогддог. Энэ тал дээр хяналт тавьж байна уу. Байгалийн түүхийн музейн барилга хэзээ ашиглалтад орох вэ” гэсэн асуудлыг тодруулсан. Ажлын хэсгийн зүгээс эл асуултад, “Манай улстай хамаатай хилийн чанадад худалдаалагдаж байгаа эд өлгийн зүйлс нь 1930-1940 онд Монгол Улсад ажиллаж амьдарч байсан хүмүүсийн цуглуулгад дахь эд зүйлс байдаг. Өөрөөр хэлбэл, манай улсын нэр дээр бүртгэлтэй байдаггүй учраас буцаан татах боломжгүй. Байгалийн түүхийн музейг Солонгосын талтай хамтарч байгуулахаар ажиллаж байна. Мөн газрын асуудлыг шийдэх шаардлагатай байна” хэмээн хариулсан юм.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа, “Соёлын өвийг хамгаалах тухай хууль хэр чанартай хууль болсон бэ. Соёлын өвийг гэрээт хамгаалалтынхнаар хамгаалуулах ажил хийгдэж байна уу. Соёлын өвийг ухах, ялангуяа уул уурхайн компаниуд олборлолтын явцад олдсон эд зүйлсийг дэлбэлдэг гэдэг. Энэ хүрээнд ямар ажил хийж байна вэ" гэхэд ажлын хэсгийнхэн, "Соёлын өвийг хамгаалах тухай хууль зохих үр дүнгээ өгсөн. Харамсалтай нь Зөвшөөрлийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай гэх зэрэг хэд хэдэн хуультай зөрчилдөж байгаа. Иймд хуулийн давхардлыг арилгуулахаар ажиллаж байна. Улсын хэмжээн дэх нийт эд өлгийн зүйлсийн 40 орчим хувь нь гэрээт харуулаар хамгаалагдсан" гэсэн тайлбар хийв.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар, “Гадаад улс оронд ажиллаж буй Элчин сайдууд соёлын өвөө буцаан авчрах тал дээр анхаарах хэрэгтэй" гэсэн бол УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, "Археологи, палентлогийн музейтэй болох нь зүйтэй" гэсэн саналтай байгаагаа хэллээ. Асуулгын төгсгөлд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, "Аливаа улс орон соёлын өвийнхөө асуудалд анхаарахгүй бол мөхдөг. Өөрийн соёлыг хангалттай хамгаалж чадаж байна уу гэдэг дээр анхаарах цаг нь иржээ. Банхонгор аймгийн музей гэхэд сургуулийн барилгад байх жишээтэй. Өнөөдөр олон үзмэр зориулалтын бус байранд хадгалагдаж байна. Бид соёлын өвдөө хүндэтгэлтэй хандах ёстой. Музейн тухай хуулийг олон улсын стандартад нийцүүлж боловсруулан батлуулах ёстой. Бид гадаад улс орнууд руу соёлын өв тээгчдээ явж байгааг харсаар сууж байх уу. Монгол Улс соёлын өвийнхөө төв нь байх ёстой. Музейн захирлууд өдгөө 300-400 мянган төгрөгийн цалинтай байхад хулгай тасрахгүй. Малын хулгайд хөөн хэлэлцэх хугацаа байхаас соёлын өвийн хулгайд хөөн хэлэлцэх хугацаа байх ёсгүй" гэлээ.

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан үүгээр өндөрлөв.
Б.Туул
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Ц.НЯМДОРЖ: С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ГЭЖ ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА Ч.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАРЫН АР ГЭРЭЭС МОНГОЛ ТӨРИЙН ӨМНӨӨС УУЧЛАЛ ГУЙЖ БАЙНА
6 минут    

“ЭРДЭНЭТ”-ИЙН ДАРГАД ЯРИГДАЖ БУЙ У.ХҮРЭЛСҮХИЙН НАЙЗ ГЭГДЭХ, АМГТГ-ЫН ДАРГА Х.ХЭРЛЭН ГЭЖ ХЭН БЭ?
27 минут    

С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ШАЛГАСАН ДӨРВӨН ХҮНИЙГ БАРИВЧЛАН СААТУУЛААД БАЙНА
1 цаг    

ОН ГАРСАНААС ХОЙШ ГАЛ ТҮЙМРИЙН УЛМААС 17 ХҮН АМЬ НАСАА АЛДЖЭЭ
2 цаг    

ЦЕГ АВТО БААЗЫН ШИНЧЛЭЛ ХИЙВ
2 цаг    

ОЛИМПЫН НААДМЫН БАМБАРЫГ ТАНИЛЦУУЛЖЭЭ
2 цаг    

ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
2 цаг    

“ГОВИЙН ЗЭРЭГЛЭЭ”-ГИЙН АРСЛАНГ ЭРГЭН ДУРСАНА
2 цаг    

ӨНӨӨДӨР ГАМШГИЙН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИО ДУУГАРНА
2 цаг    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
2 цаг    

УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 2 ХЭМ ХҮЙТЭН
2 цаг    

ҮС ЗАСУУЛБАЛ ӨЛЗИЙТЭЙ САЙН
2 цаг    

ЗАРИМ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАВ
18 цаг    

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЧИЧИРХИЙЛЛИЙГ БИЕЭР МЭДРҮҮЛЭХ ТАНХИМТАЙ БОЛЛОО
18 цаг    

15-ААС ДЭЭШ НАСНЫ ИРГЭН ТА ХЕПАТИТИЙН В, С ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДААРАЙ
18 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧ ААН-ИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД САНАЛ ХҮРГҮҮЛЭВ
19 цаг    

“ГЭРЭЛТЭЙ ХОТ” АЯНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ
19 цаг    

ШШГЕГ-ЫН ДАРГА Ц.АМГАЛАНБАЯР ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ӨГЧЭЭ
20 цаг    

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ АТГ ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
21 цаг    

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ 15 ЖИЛ САНДАРГАСАН 40, 50 МЯНГАТЫН ХЭСЭГ ИРГЭНИЙ “НУУЦ”
21 цаг    

“ТЭСО” КОРПОРАЦЫН САВЛАЖ ЗАРДАГ "СЛАВА" БУДААНААС ҮХСЭН ХУЛГАНА ГАРСАН ГЭХ МЭДЭЭЛЛИЙГ НАМ ДАРЖЭЭ
21 цаг    

“НИКЕЛЬ ГАНБАА” ГЭГДЭХ Г.ДАШНЯМ "КАННАБИС" ХЭРЭГЛЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ
22 цаг    

И.МӨНХЖАРГАЛ: РОТАЦИЙН СОНГУУЛЬ СЭРГЭСЭН НЬ АН-Д ТОМ ШИНЭЧЛЭЛ БОЛСОН
22 цаг    

"ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭРИЙН ДАРГА Х.БАДАМСҮРЭН ХАЛАГДАЖ, У.ХҮРЭЛСҮХИЙН НАЙЗ ДАРГААР ТОМИЛОГДОХ УУ?
23 цаг    

НҮБ-ЫН ТӨСӨЛ 9-Р ХОРООНД ХЭРЭГЖИНЭ
23 цаг    

С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙСАН ХОЁР АЛБА ХААГЧИЙГ СААТУУЛЖЭЭ
23 цаг    

ОЛИМПИЙН ГУДАМЖНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЯМ ГАРАГААС ЭХЛЭН ХААНА
1 өдөр    

М.ЭНХБОЛД VS Н.ЭНХБАЯР
1 өдөр    

УЛААНБУРХАНААР ӨВЧИЛСӨН ХОЁР ИРГЭН БҮРЭН ЭДГЭРЧЭЭ
1 өдөр    

УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
1 өдөр    

ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЖЛЫН ӨРӨӨНӨӨС 1000 ГАРУЙ УРАН ЗУРАГ ХУРААСАН ГЭДЭГ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ГЭВ
1 өдөр    

ТЭРБУМТАН ТӨРҮҮЛДЭГ ЗАХ ЗЭЭЛД МОНГОЛЧУУД “ӨЛГИЙ”-ТЭЙ БАЙНА
1 өдөр    

НҮДНИЙ ТОРЛОГ ШИЛЭНЦРИЙН МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ БАЙНА
1 өдөр    

ӨНӨӨДӨР “ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДӨР”
1 өдөр    

ХӨВСГӨЛД НООЛУУР 115 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА
1 өдөр    

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:
1 өдөр    

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН АЗ ЖАРГАЛЫН ӨДӨР
1 өдөр    

СИНГАПУРЫН ШИГШЭЭ БАГ МОНГОЛД ИРЭЭД БАЙНА
1 өдөр    

ДАРХЛААЖУУЛАЛТЫН АЧ ТУС
1 өдөр    

ЧУУЛГАНААР ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
1 өдөр    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
1 өдөр    

УЛААНБААТАР ХОТОД 2-4 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
1 өдөр    

СЭВЛЭГ ҮРГЭЭХ БОЛОН ҮС ЗАСУУЛБАЛ ЭД, МАЛ АРВИДНА
1 өдөр    

КАЗАКСТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ НУРСУЛТАН НАЗАРБАЕВ ОГЦОРЛОО
1 өдөр    

ЗААМАРТ ДӨРВӨН ХҮН АМЬ НАСАА АЛДЧИХААД БАЙХАД АЙМГИЙН УДИРДЛАГУУД НЬ НЭГ Ч УДАА ОЧООГҮЙ
1 өдөр    

Н.НАРАНБААТАР: ЗОХИОЛ ЖҮЖИГ БОЛОХООРОО ХУВИРДАГ ГЭДГИЙГ ЗОХИОЛЧ БОЛГОН МЭДДЭГ
1 өдөр    

М.ЭНХБОЛД: БИ Н.ЭНХБАЯРТАЙ ЯМАР Ч ӨС ХОНЗОН БАЙХГҮЙ
1 өдөр    

А.УУГАНБАЯР: “KFC”-ИЙН САЛБАРААР ҮЙЛЧЛҮҮЛСНИЙ ДАРАА ХОРДЛОГО АВСАН
1 өдөр    

НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН САЙН ДУРЫНХНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ НЭЭГДЛЭЭ
1 өдөр    

ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНҮҮД ГЭРГИЙН ХАМТ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.