Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 07-р сарын 16
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

М.Батбаяр: Аав минь Монголын геологийн салбарын суурийг нь засаж өгсөн

НИЙТЛЭСЭН: 2018-04-03 16:28:52
Бусад > Түүхэн хүмүүс | Сэтгэгдэл: 1

Хүн гэдэг хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ дурлаж, түүнийхээ мөн чанар, утга учрыг маш сайн ойлгож ухаарч, үр хүүхэддээ өвлүүлэн насан туршийнх нь амьдралын нэг хэсэг болгоно гэдэг бахархалтай хэрэг. Аавын сургаалийг алт шиг санаж, хийж бүтээсэн бүхнийг нь өв болгон хадгалж явна гэдэг бүүр ч сайхан.

Уншигч та бүхэндээ зориулан ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн профессор, Геологи-эрдэс судлалын ухааны доктор, Монгол Улсын зөвлөх инженер, Монголын Стратиграфийн комиссыг санаачлагч, хүндэт гишүүн, Стратиграфи, Палеонтологийн төвийн үүсгэн байгуулагч Чулууны Минжин гуайн хүү Минжингийн Батбаярыг  VIP ярилцлагын зочноор урьсан юм.

Харин түүний дүү Минжингийн Болорцэцэг Америкийн Байгаль, түүхийн музейд Монголын цэрдийн галавын хөхтөн амьтныг судалж, докторын зэрэг хамгаалсан, Палеонтологийн шинжлэх ухааны дэлхийн  ШИЛДЭГ  эрдэмтэнээр тодорсон. 70 сая жилийн настай Монголын үлэг гүрвэлийн яс олон улсын дуудлага худалдаагаар нэг сая ам.доллараар бараг зарагдчихаад байх үед ССАЖ-ын сайд асан Ц.Оюунгэрэл рүү хэл дуулгаж, Ерөнхийлөгчид хандсанаар асуудлыг эерэгээр шийдвэрлүүлж чадсан хүндтэй эрхэм бий.

М.Батбаярын хувьд геологи, хайгуулын чиглэлийн нарийн мэргэжлээр төгсөн, геологи, хайгуулын компанид тасралтгүй 25 жил ажиллан өдгөө Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтсийн даргаар ажиллаж байгаа юм. Бид түүний аавынх нь хана дүүрэн өрсөн ном, тавиураас ярилцлагаа эхэлсэн билээ. Таалан болгооно уу.

 -Аав, ээжтэйгээ хамт ямар нэгэн юмыг хийж бүтээх нь хүмүүжлийн маш чухал аргуудын нэг гэдэг. Та аавтайгаа хамт номын шүүгээгээ хийж байхдаа юуг сурсан бэ?

-Гэрт минь байгаа энэ номын тавиурыг аав бид хоёр хийсэн юм. Хөрөө бариад, хадаад л хийчихнэ гэж бодож байтал аав эхлээд зураг гаргасан. Аав ханын тавиур нэг бүрт углуурга хийж, гүйдэг шилний замыг хүртэл зурж, өөрийнхөө номоо тааруулан хэмжээ авсанаа зурж байлаа. Тэр үед аливаа юмыг хийхэд эхлээд зураг гаргадаг юм байна гэдгийг сурсан даа. 

-Монгол Улсын Геологийн түүхийн архив үнэн зөв бодитой байх ёстой-

-Зурж зураглах аргад суралцсан нь амьдралдаа төлөвлөгөөтэй байхад сургасан болов уу уу?

-Тэр үед би 4-5 дугаар ангийн л хүүхэд байсан ч зураг хамгийн чухал гэдгийг ойлгосон. Дараа нь нэг удаа өгүүлбэртэй тоо бодох гээд учрыг нь олдоггүй. Тэгээд ааваас асуулаа. Аав харж байснаа өгүүлбэртэй бодлогын утгыг зургаар илэрхийлсэн. Энд нь ийм юм байна. Энд ийм юм байна. Энийг яаж томъёогоор гаргах вэ гэж асуусан. Аливааг зурж зургаас тайлал гаргах их амархан болдог юм билээ. Сүүлд геологич болоод зургаа маш сайн зурах ёстой гэж зорьсон. Геологийн зургийг ямар ч геологич уншдаг. Маш их мэдээлэл багтдаг. Тэр бүх мэдээллийг уншихын тулд зургаа зөв зурсан байх хэрэгтэй л дээ.

Гэхдээ сүүлийн үед геологийн тайлан чанарын шаардлага хангахгүй байгаа. Тайлан гаргаж буй хүмүүст “Та нар геологич юм бол зургаа зөв зур” гэсэн шаардлага тавьж байгаа тэгэхгүй бол ажил явахгүй. Геологич хүн чинь хээр хийсэн ажлаа зураг дээр буулгаад, тэр зургийнхаа тайлбарыг текст болгож бичсэнээр тайлан болно. Тиймээс “Та бүхний хийж байгаа ажил геологийн архивт хадгалагддаг. Нэгд, архивын баримт, хоёрт Монгол Улсын Геологийн түүхийн барим бичгийг үйлдэж байна. Түүн дээр өөрийн тань нэр байна.  Хамгийн гол нь Монгол Улсын Геологийн түүхийн архив үнэн зөв бодитой байх ёстой. Ном журмын дагуу ямар ч геологич харсан ойлгомжтой байх ёстой. Дараа нь тухайн тайланг гаргасан хүний нэр хүндийн асуудал яригдана” гэдэг.

Магадгүй хэзээ хойно олон шавьтай мундаг геологич болчихсон хойно тайлангаа гаргаж ирэхэд хэцүүхэн юм гараад ирнэ шүү дээ. Би энэ шаардлагыг бүх хүнд ижил тавьдаг. Найз маань хүртэл гуйхад “Үгүй ээ, би бүгдэд нь ижил шаардлага тавьж байгаа. Нөгөө талаар бид геологиор 20 гаруй жил явлаа, нэр хүндээ бод” гэж хэлдэг. Тооцоо сайн байж болох ч тайланг харахад ойлгомжтой байх ёстой. Тэгэхгүй бол ганц тоог хараад байж болохгүй. Тайлан сайжраад ирэхээр текст рүү орно. Детальчилаад шат дараалалтай ажиллаад ирвэл геолгийн тайлан улам л сайжирна.

-Геологийн салбарыг социализмын үед хангалттай сайн судалчихсан гэж ярих юм билээ?

-Социализмын үед судалгаа сайн хийгдсэн гэдгийг би мэднэ. Гэхдээ судалж дуусаагүй. Геологийн зураг 1х200.000 гэсэн машстабаар хийгддэг. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг бүрсэн хэмжилтийг яаж хийдэг вэ. Талбайг тогтоогоод геологичдийг маршрутын дагуу зогсооно. Маршрутыг төлөвлөн геологичидын зайнаас шалтгаалж, геологийн зураглалын нарийвчлал яригддаг. Геологич маршрутын дагуу явж байж, ямар нэгэн юм олсноо бичиж тэмдэглэдэг. Гэтэл геологичидын тэмдэглэсэн замуудын дундах зай нь үлддэг. Машстаб нарийвчлах тусам маршрут хоорондын зай ойрхон болдог.  Дунд нь болон доор нь хүдэржилт үүссэн байхыг үгүйсгэхгүй. Тэр нь  хаягддаг.

Тэгэхээр геологийн зураглал, нарийвчлал дуусаагүй. 200.000 нарийвчлал дуусаад одоо 50.000 нарийвчлалтай геологийн ажил хийгдэж байгаа. Одоогийн байдлаар 40 хувьтай яваа. Гэхдээ Эрдэс баялагийн мэдээллийн төвийн албан ёсны мэдээллээр бол 33,7 хувьтай байна гэсэн.  Цаана нь байгаа 60 хувьд юу ч байж магадгүй. Ингэж нарийвчлахад дахиад нэг Оюутолгой гарч ирэхийг ч үгүйсгэхгүй. Яагаад гэвэл Монгол Улсын геологийн тогтоц их гоё, сонирхолтой. Төв Азийн атираат муж гэж байдаг. Атираат муж нь Монгол Улсын дотор байгаа. Бүх насны чулуулаг байдаг. Бүх геологийн, тектоникийн тогтоц байдаг. Бүх хагарал, сав газар нь байдаг. Газрын хэвлийд байгаа бүхнийг тогтоохын төлөө сайн ажиллах л хэрэгтэй.

-Дахиад Оюутолгой олдвол заавал олборлолт явуулж үр ашгийг нь авна гэх болов уу эсвэл нөөцөд үлдээх болов уу?

-Энэ асуудал бол улсын маань бодлого байх ёстой. Оюутолгой шиг орд нээгдвэл тэрийгээ барьцаалаад зээл авч болно. Зээлээ хамгийн гол нь зөв зохистой хэрэглэхгүй бол цагаан сард хамаг мөнгөө үрчихдэг шиг цацаад байж болохгүй л дээ. Хэзээ нэгэн цагт хэрэгцээтэй үед нь олборлож болно.  Тер үед нь технологи илүү сайжирч, 10 жилд олборлох юмыг 2 жилд олборлох ч юм билүү.  Нөхөн сэргээлтийн технологи ч сайжрах болов уу.

-Аав минь Монголын стратиграфийн комиссыг байгуулсан-

-Аавынх нь хийсэн судалгаануудаас улс оронд хамгийн өгөөжтэй ажлуудаас дурьдвал?

-Миний аав чинь зөөлөн биет шүр судлаач хүн. Эмэгтэйчүүдийн зүүгээд байдаг шүрэнд микро организмууд амьдардаг. Тэд өөрийн бактериа идээд ялгадаасаараа үүрээ хийгээд явдаг. Олон колони болж томордог амьтадыг судалдаг. Гэхдээ Геологийн салбарт манай аавын хийсэн хамгийн том ажил нь Монголын стратиграфийн комиссыг байгуулж өгсөн Энэ бол хамгийн чухал ажил. Эхлээд Стратиграфи гэж юу болохыг тайлбарлаж өгье .

Стратиграфи гэдэг нь чулуулаг давхаргуудын зүй тогтолыг тогтоож өгдөг. Жишээ нь, аль нь түрүүлж үүссэн бэ гэдгийг тогтоож өгнө. Чулууны насыг паленталогийн аргаар, цөмийн задралаар нь, физик, химийн шинж чанараар нь тогтоодог. Тэр ажил нь өөрөө геологийн суурь юм. Тэр стратиграфигүйгээр геологийн зураг зурна гэсэн ойлголт байдаггүй. Геологийн зураг зурж чадахгүй бол ордын зүй тогтолын зурж чадахгүй.

Ордын зүй тогтол, геологийн гарал үүслээр нь тийм орд байна гэж тогтоодог. Одоо энэ комисс геологийн зураг хийж, стратиграфийн талыг нь хянадаг, манай хэлтсийн харьяанд байгаа. Аав минь Монголын геологийн салбарын суурийг нь засаж өгсөн гэж болно.

-Аавынхаа мэргэжлийг өвлөн авахад мэдээж аав нь нөлөөлсөн байх тийм үү?

-Би 13 тайгаасаа л аавтай хөдөө явж эхэлсэн. Аавын багш Ханс Лонана Розман гээд шинжлэх ухаанч еврей эмэгтэй байсан. Шинжлэх ухаанд өөрийгөө зориулж, гэр бүл ч зохиогоогүй судалгааны ажилд бүх насаа өгсөн эмэгтэй бий. Их гоё ярьдаг. Геологийн талаарх тайлбарлаж байгаа зүйл нь их гоё. Аав орой маршрутаас бууж ирээд л тэр хоёр ажлаа ярилцана. Тэр яриа миний сонирхолыг их татдаг байсан.  

Тэгээд л энэ мэргэжлээ сонгосон ч зарим нэг юман дээр залуу хүний ертөнцийг үзэх үзлээр ааваас арай өөр.  Мэдээж салбар дотроо аав өөрийнхөөрөө, би өөрийнхөөрөө явсан. Яагаад гэвэл биднийг төгсөх үед эдийн засаг хямраад амьдрал хүнд болсон. Би дөнгөж дээд сургуулиа төгсөхөд эхнэр хүүхэдтэй, байрны мөнгө төгрөг, гэр бүлээ тэжээх гээд олон асуудал үүссэн. ШУА-д ажиллаж байсан ч цалин хүрэлцэхгүй.

Хүслээрээ Шинжлэх ухааны судалгаа хийх гэхээр эдийн засгийн суурьгүй хүн чинь уначих гээд байсан. Аав ээж бол амьдрал нь тогтчихсон эдийн засгийн суурьтай хүмүүс болоод байдаг. Тэгээд л тэднийгээ зовоогоод яахав гээд хувийн байгууллагад орж, геологи хайгуул гээд явсан. Эхлээд гэр бүлийн эдийн засгаа босгох хэрэгтэй байсан. Гэхдээ аавын хийж байгааг харж, сонсдог, шинжлэх ухааны судалгааны ажлынх нь нэг хувийг заавал уншдаг байсан.

-Анх Заамарт 15 мянган нинжа цугласан-

арим хүмүүс “Лиценз байна. Тэрийг л зарчихвал мөнгөтэй болох гээд байна” гээд ярьдаг юм билээ. Ер нь геологийн салбарыг мөнгө гэж хардаг бололтой?

-Энэ бол тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал л даа. Улс маань нэг хэсэг геологийн салбарт хөрөнгө оруулах боломжгүй байсан. Анх “Алт” хөтөлбөр гарч ирэхээс өмнө тухайн үеийн төр засгийн удирдлагууд, геологийнхонтой уулзсан. Хамгийн хурдан мөнгө болох гаргалгаа нь нь алтны шороон ордыг үнэд хүргэх байлаа. Үндсэн орд биш шүү. 70-80 аад оны үед Орос, Монгол, Чех, Германы геологичидийн нээсэн алтны шороон орд зөндөө байсан. Жишээ нь, Оросууд хайгуулын ажлаар нээсэн Заамарын хөндий 100 тонн нөөцтэй.

Тэрийг л валют болгоё гээд “Алт” хөтөлбөрийг зарлаад яаман дээр лиценз олгодог байсан. Дараа нь агентлаг байгуулж, дотроо Кадастарын албатай болоод тэндээс нь Тусгай зөвшөөрөл өгдөг болсон юм. Монгол Улс өөрөө мөнгөгүй, алтаа олборлож чадахгүй болохоор хувийн аж ахуйн нэгжүүдийг оруулчихья. Маш түргэн хугацаанд энэ ажлыг хийж, улс ганц хоёрхон газарт л анхаарч, хувийн байгууллагууд олон байвал ашиг их гарна гэж тооцсон болов уу. Ихээс их ашиг орж ирнэ гээд алтаа валют болгох ажил “68 дугаар тогтоол” хүртэл их сайн явж байсан.

-Алдаа нь юу байсан юм бэ?

-68 хувь. Хүмүүсийн олборлосон алтны 68 хувийг авна гэхээр хэн дуртай байх юм. Алт тушаалт буурсан. Тэгэлгүй арай өөрөөр явсан бол.

-Яаж?

 -Тухайн үед 68 хувийг улс авч хүүхдийн мөнгө гаргасан л гэдэг. Эдийн эдийн засагт нөлөөлсөн байж болно. Гэхдээ тухайн аж ахуйн нэгжтэй яриад албадалгүй “Та нар энэ жил хүүхдийг дэмжих санд тэдэн төгрөг өг” гээд эдийн засгийн нөхцөлөө хараад бодлогоо уян хатан тогтоох байсан юм. Яс хатуу хууль дүрэм ярьсанаас болоод хүмүүс бүх алтаа нууж эхэлсэн. Нинжа нар ч бий болсон. Мэдээж алдаагүй юм гэж байхгүй. Бүгд л алддаг.

“Алт” хөтөлбөр зарласан ч алтны шороон ордыг ашиглах техник технологи тааруу, хүчээр олборлолт хийж 60 хувийг авдаг, 40 хувь нь хаягддаг байсан тул сорчилж олборлодог . “Социалист уралдаан” шиг л юм болсон. Баянголын дэнж маш сайн ордтой, гол хэсгүүдийг нь аваад бусад  нь үлдсэн. Үлдсэн газар нь "Бага агууламжтай балансын бус нөөцтэй" байсан. Явцын дунд алтны ханш өндөр болоход тэр газарт ажиллаж байсан аж ахуйн нэгжүүд олборлоод болчихсон гээд орхисон. Тэр үед Заамарт 15 мянган нинжа цугласан.  Тэд “Персийн булан”, “Нараагийн хотгор” гэх зэргээр нэрлэчихсэн гэр буудал, гэр гуанз, гэр кино театр, гэр билльяард нээчихсэн.

-Найз минь 21 лицензийн төлөө бүх амьдралаа бараад дууссан-

-Одоо тэд хөгжлийн дараагийн шатанд гарч, нэгдэж эрх ашиг, ажиллах нөхцөл зэргээ сайжруулах ажил хийж байгаа. Зарим суманд дарга, цэрэггүй алтанд явдаг гэх юм билээ?

-Би алтанд сүжиггүй. Би өдий хүртэл энэ салбарт ажиллахдаа нэг ч тусгай зөвшөөрөл авч үзээгүй. Аав минь “Тусгай зөвшөөрөл авья” гэхэд “Чи тэгж өөртөө лай хурааж яах гээв. Зүгээр л хүмүүстэй аятайхан гэрээ байгуулж, ажлыг нь хийж мөнгийг нь аваад л явж бай. “Амархан мөнгө олох гээд хэрэггүй” гэсэн. Миний зарим нэг найзууд бий. Газрын наймаагаар баяжчихсан. Мөнгө ихтэй онгоцоор бараагаа зөөдөг болчихсон. Хувийн дэлгүүртэй. Гэтэл 20-иод Тусгай зөвшөөрөл худалдаж аваад, 1-2 ыг нь зарж мөнгө олох нь олсон.

Гэхдээ явцын дунд шулуулсаар байгаад л дууссан. Би найзын хувьд зөвлөж “Энэ, энэ зөвшөөрөл чинь ямар ч хэрэггүй” гэхэд “Үгүй тийм биш. Энийг юм мэддэг хүн надад хэлсэн” л гээд байсан. “Би мэднэ шүү дээ” гээд байхад тоогоогүй. Тэгээд лицензийн хураамжаа төлж, худал үнэн тайлан гаргаад л явдаг байсан одоо архичин болчихсон. Хичнээн сайхан амьдрал, гэр бүлтэй байсан билээ. 21 лицензийн төлөө бүх мөнгөө бараад дууссан.

 -Ашиг олно гэж явсаар амьдралаа өгчихөж?

-Тийм. Тэр лицензийг зарна гэж явсаар л дууссан. Тэр үед л аав минь ямар мундаг, үнэн үг хэлсэн юм бэ гэж бодож байсан. Тусгай зөвшөөрөл маш их зардалтай. Лицензийн төлбөрөө төлнө. Орон нутагт байгаль орчны төлөвлөгөөний төлбөр, хайгуулын тайлан гаргаж өгнө. Хамаг мөнгөө урсгаад дууссан. Жил ирэх бүр лицензийн төлбөр нэмэгдэнэ. Хэрэв А лиценз бол бүр илүү өндөр. Нэг хэсэг хугацаа нь дууссан хайгуулын лицензийг “А” болгож байсан. Тэр үед найз минь “А” болчихвол бүр илүү үнэд хүрнэ гэж л бодсон байх. Гэтэл төлөх мөнгө нь улам л ихэссэн. Өөрөө юм хийхгүй бол тэгээд л дуусаа. Зараад л мөнгө олчихно гэж бодсон байх даа. 

-Магадгүй алт хар мөртэй гэдэг үгийг баталсан бололтой?

- Кинон дээр гардаг л биз дээ. Улс бол уул уурхайтай холбоотой ажлыг хуулийн дагуу хийж байх ёстой. Хууль бус юм хэцүү. Заамарт өдөрт 2 хүн явчихдаг гэж Цагдаагийнхан хэлж байсан. Газрын гүн рүү 22 метр ухчихад тэр доор нь заримдаа лаа асахгүй. Лаа асахгүй гэдэг чинь хүчилтөрөгчгүй гэсэн үг. Маш хурдан мөнгө олчихьё л гэж бодоод явдаг. Ямар ч уул, техникийн хамгаалалт байхгүй, бор зүрхээрээ л дайраад орчихно. Зарим нь хүний гарт өртөнө. Эсвэл бие биенээ чадна. Ганцаараа доор байхад нь дээрээс нь булчихна. Тэгтэл хүүхдүүд нь хамт байна. Тэр бүхнийг харж өсөж байгаа хүүхдүүдийн ухамсар нь их сонин болно шүү дээ.

-Тэр хүүхдүүд одоо бүгд насанд хүрсэн?

-Тэгэлгүй яахав бүгд том болчихсон. Яаж явааг нь мэдэхгүй шүү дээ. Тэр үеийн траншейны хүүхдүүд ч одоо том болсон. Сайн яваа нь бий ч, тийм биш нь ямар байгааг мэдэх аргагүй. Бүгд муу хүн биш л дээ. Зарим хүмүүстэй ярьж байхад зөвхөн өдрийн хоолоо л олдог гэж байсан. Ямар ч ашиг гардаггүй, хоолоо л олдог. Тэр дундаас цойлоод гарсан хүмүүс ч бий. Гэр дэлгүүрийн хүмүүс тухайн үед алтаар наймаа хийдэг байсан бол өнөөдөр ченжүүд болж, алтыг газар дээр нь худалдаж авч байна. Энэ далд бизнесийг улс зөв ашиглаж чадахгүй байгаа.  

Зөв ашиглах юм бол тэр хүмүүсийн ажил илүү хууль ёсны болж, эрүүл мэнд нь хяналттай, бас аюулгүй байдал талаасаа хамгаалагдах юм. “Алт” 2 хөтөлбөрөөр тэр талаар нилээн ярьсан. Яг газар дээр нь тухайн үеийн ханшаар худалдаад авдаг энэ далд бизнесийг төр өөртөө ашигтайгаар эргүүлэх хэрэгтэй. Их татвар авах хэрэггүй багахан татвар аваад л тэр хүмүүсийг ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Хууль ёсны болгоно гэсэн үг. Гэхдээ л хаа хамаагүй газар ухуулаад баймааргүй байна.

-Компаниуд хувьцаа гаргавал хариуцлагатай уул уурхай хэрэгжинэ-

-Социализмын үед нийгэм болон хүмүүс нь байгалийн баялагтаа өөрөөр ханддаг байсан. Харин одоо энэ нутгийг арай ч дээ гэмээр газрууд хэр байдаг вэ?

-Байгаа л даа. Гэхдээ хүн чинь тийм  зүйлтэй эвлэрдэг юм байна. Би тэрийг засаж залруулна гэж байхгүй. Улс л залруулах ёстой. Тэрийг бид хэлж өгөх ёстой юм.

-Энэ салбарт юунд анхаарвал зохих вэ. Яагаад гэвэл бид хойч үедээ үлдээх ёстой?

-70-80 онд орос, герман геологичдын олсон шороон ордуудын нөөц бүгд дуусчихсан. Одоо шинээр юм олох ёстой. Тухайн үед Оросын бодлого ч тийм байсан байх. Хаана юу байгааг мэдэх. Одоо дахиж хаана юу байгааг олох ёстой. Гэтэл уурхай нь урдаа орчихоод байна. Уг нь геологи нь түрүүлэх ёстой юм. Түрүүний 50.000 –ын машстабын ажил маань эрлийн ажилтай хамт явдаг. Эрдэсийн хуримтлалтай, геологийн тогтоцыг олоод хайгуулын эхний шатыг хийж, ийм хэмжээний хүдэржилт байна гэдгийг тайландаа тусгах ёстой.

Тэр болгон нь улсын эдийн засагт хэрэгтэй. Улс мөнгөтэй болчихвол өөрөө хайгуулаа хийнэ эсвэл тусгай зөвшөөрөл олгоно. Тусгай зөвшөөрлийн хувьд миний нэг бодол бий. Бирж дээр хэд хэдэн компани хувьцаа гарчихсан байна лээ. Түүн шиг хөрөнгийн биржээр дамжих хэрэгтэй. Хариуцлагатай уул уурхай чинь тэнд хэрэгжинэ. Хувийн уурхайтай хүн нуухаа л бодно. Орон нутаг, ашигт малтмалын газар, татвартай хэрүүл хийгээд ганцаараа л яваад байна. Харин бирж дээр хувьцаа гаргачихвал олон нийтийн болж, үйл ажиллагаа нь нээлттэй болчихно. 

Хаалтын гэрээгээ хийж, тайлангаа гаргана. Бүх хүнд нээллттэй.  Бид энэ ажил руу орвол “Ийм юм орд байгаа” гэж лиценз зарах, хүн хулхидах асуудал үүсэхгүй. Гадны хөрөнгө оруулагч Монголд ирлээ, бирж дээрээс хувьцааг нь худалдаж аваад л болно. Энэ бол жинхэнэ ажил, бас дэвшил. Орон нутагт нь хувьцааны хэдэн хувийг өгчих хэрэгтэй. Тэгвэл тэд ч хариуцлагатай болно. Зөв юм хийвэл хамгаална, буруу бол засуулна. Хамтын өмч болох юм. Тэгэхгүй бол ажлаа бүтээх гэж янз бүрээр үзэж, нөгөө  авлигал хээл хахуулийн асуудал ч дуусахгүй. Ядаж л бага болно.

Уг нь Үндсэн хуулинд "Газрын доорхи баялаг ард түмний өмч байна” гэж заасан байгаа. Хувьцаат болвол жинхэнэ ард түмний өмч болно. Олон нийтийн нээлттэй компани болоход аль алиндаа амар. Улс гол асуудалдаа хяналт тавьж, хууль ёсны ажил хийж байна уу, геологийн нөөц нь зөв байна уу, олборлолтын талаас технологийн алдаа гаргаж байна уу зэрэгт хяналт тавидаг болно. Хувь хүн бол өөртөө л юм авч үлдэх гээд байна шүү дээ.

-Манай гэр бүлд дэлхийд данстай хоёр мундаг хүн байдагт бахархдаг-

-АНУ-аас Т-Батаарыг анх авчирахад дүүгийн тань үүрэг их байсан гэдэг?

-Дүү маань 2005 онд АНУ-ын Нью-Йоркийн их сургуульд философийн магистр зэрэг хамгаалсан. 2007 онд Америкийн Байгаль, түүхийн музейд Монголын цэрдийн галавын хөхтөн амьтныг судалж, докторын зэрэг хамгаалсан. 2007 оноос “Монголын динозавр судлалын хүрээлэн” төрийн бус байгууллага байгуулж, захирлаар нь ажиллаж, 2008 онд Монтана мужийн их сургуульд судлаач, 2009 онд Өмнөд Жоржийн их сургуульд профессор, 2010 оноос Монголын ШУА-ийн Нью-Йорк хот дахь суурин төлөөлөгчөөр ажиллаж байгаа.

Нэг өдөр дүү маань Монголын динозаврын араг ясыг дуудлага худалдаагаар оруулах гээд зар тавьчихсан байна гэж захидал илгээсэн. Тэгсэн хэдэн нөхдүүдтэй биржийнх нь урд эсэргүүцэл зарлаад “Монголоос авчирсан араг ясыг хууль бусаар зарж борлуулах гэж байна” гэсэн лоозон уриа болсон зураг илгээсэн. Тэгээд 70 сая жилийн настай Монголын үлэг гүрвэлийн яс олон улсын дуудлага худалдаагаар нэг сая ам.доллараар бараг зарагдчихаад байх үед ССАЖ-ын сайд асан Ц.Оюунгэрэл рүү хэл дуулгаж, Ерөнхийлөгчид хандсанаар асуудлыг эерэгээр шийдвэрлэсэн. Улс төр жаахан орчихсон л доо. Гэхдээ манай гэр бүлд дэлхийд данстай хоёр мундаг хүн байдагт бахархдаг.

-Нэг нь мэдээж аав нь?

-Тэгэлгүй яахав. Аав маань ЗХУ-ын М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг 1967 онд төгссөнөөс хойш МУИС, ШУТИС-д тасралтгүй багшилж, Монгол улсад геологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх үйлсэд амьдралынхаа 47 жилийг зориулсан. Тэр хугацаанд дэлхийн судлаачидтай байнга холбоотой байж, "Палеонтологи", "Түүхэн геологи", "Монголын геологи", "Геодинамик" зэрэг хичээлүүдийг бакалавр, магистрант, докторантуудад зааж, мөн палеонтологи ба стратиграфийн чиглэлээр тусгай програмаар 10 судлаачийг мэргэшүүлэн төгсгөснөөс хоёрынх нь эрдмийн ажлыг удирдан докторын зэрэг хамгаалуулсан.  

1970-аад оноос палеонтологи стратиграфийн чиглэлээр ажиллаж эхэлсэн, 1981 онд докторын зэрэг хамгаалж, дотоод, гадаадын олон улсын чанартай хурлуудад илтгэл тавьж, 150 орчим өгүүлэл монгол, орос, англи хэл дээр хэвлүүлсэн. Аав минь нэг сэдэвт бүтээл ба сурах бичиг 10 орчмыг бие дааж болон хамтран бичиж хэвлүүлснээс гадна “Монголын геологи ба ашигт малтмал” нэртэй 8 боть номыг бичилцсэн. Үнэхээр бахархахгүй байхын аргагүй л дээ.

аленталогийн шинжлэх ухааныг ойлгодоггүй хүмүүс өнгөрсөн баларсан үеийн хоосон яс судаллаа гэж хэлэх нь бий?

-Паленталогийн шинжлэх ухаан нь геологийн шинжлэх ухааны салбар. Геологи нь эртний цаг үед амьдарч байсан амьтан, ургамлыг судалдаг. Ингэснээр геологийн насыг тогтоож өгдөг, нөгөө талаар амьд амьтдын үүсэл хөгжлийн түүхийг баримтжуулж байгаа юм. Бидний өвөг дээдэс л гэсэн үг. Дэлхий дээр микроб үүссэн цагаас эхлэн гарал үүслийг нь судалж байна. Дарвины онол нэг эст амьтад, хувьсалын онол, амьдралын төлөөх тэмцлийн онол энэ бүхэн палентаологитой холбоотой.

Энэ бүхнийг судалж, тухайн цаг үеийн байгаль орчин дулаан байсан уу, өвчнөөр үхсэн үү, динозавр яагаад устсан гэдгийг ясаар нь тогтоодог. Тэр үед солир унасан гэдэг ч үлэг гүрвэл яагаад устсаныг бүрэн нотлоогүй л байгаа. Динозавоуруудын жижиг нь шувуу  болсон ч гэж үздэг.

“Халаасны хулгайчаас илүү төсвийн хулгайч нар аюултай-

-Таныг бухимдуулдаг зүйл юу вэ?

-Би нэг юманд их дургүй. Аливаа сонгуульд нэр дэвшсэн хүн заавал нэг олны анхаарал татсан зүйлийг ашигладаг. Тэрний оронд тэр хүн өөрөө юу хийж чадах юм, улсад ямар ашигтай юм гэдгээрээ өрсөлдмөөр санагддаг. Тэгтэл нэмээд уул уурхайг яриад “Энэ хэдэн гадаадын нөхдийг хөөж гаргана. Ингэж сүйтгэж байна” гээд хүмүүсийн тархийг угаадаг. Гэтэл энэ нь улсын хөгжлийн түлхүүр болж, хөрөнгө оруулалт хийдэг уул уурхайн салбарынханаа арчаад хаячихдаг. Би ийм юманд би үнэхээр дургүй.  

Улс төрчдөд бүр дургүй. Тиймээс сонгуулийн үеэр “Аливаа сонгуулийн сурталчилгаан дээр геологи уулын ажлыг битгий хольж хутгаж ярьж бай. Мэдэхгүй юмаа битгий ярь. Цаад утга, гэрээний нөхцлийг нь мэдэхгүй худлаа хүнд таалагдах гээд Монгол орны хөгжлийг хойш татах хэрэггүй. Нэг нь байшин барих гээд нөгөөх нь тоосгыг нь нэг нэгээр татаж аваад байгаатай адил зүйл болоод байна. Тэр нь Монгол улсыг улам л хэврэг болгоно” гэж хэлж байсан.

-Бидний амьдралд тоосго сугалах үйлдэл хэр их байгаа бол ?

-Хувь хүмүүсийн хор нөлөө бага л даа. Халаасны хулгайчаас илүү төсвийн хулгайч нар аюултай. Хэт их амбиц хөөдөг хүмүүс ч байна. Улсаа бодож ажиллах хэрэгтэй л дээ.

-Улсаа бодох ухаангүй болчихсон юм бишүү?

-Одоо харьцангүй гайгүй болсон гэж хараад байна. Нэг хэсэг мөнгийг бурхан шиг шүтсэн. Хүний шүтээн гэдэг өөр зүйл. Зарим нөхөд буруу үйл хийчихээд энд тэнд шавар босгоод л. Тэр нь хэнд ч хэрэгтэй юм. Мөн чанартаа өөрийгөө илчлээд, тамга дараад яваад байгаа гэсэн үг. Тийм хүмүүс мөнгөний боол болдог. Бид мөнгөний эзэн байх ёстой. Мөнгөний боол болохоор хүний мөн чанар нь алга болчихдог. Тэд хүний ертөнцийнх биш  өөр ертөнцийнхөн болдог. Ер нь Монгол Улсын иргэн болгон өөрийн гэсэн ертөнц ч гэлээ нэгэн чигт байж ирээдүйн төлөө байх ёстой. Бид Монголынхоо хилийн дээсэн дотор л амьдарч байна. Хятад, Орос руу очоод "Би Монголоо хөгжүүлнэ" гэж ярихгүй шүү дээ. Хятад, Оросын ертөнцөд л амьдарна.

-Шинжлэх ухаан нь дэмжигдсэн учраас шинэ технологи байгаа юм-

-Гадаадад байгаа Монголчууд бид эх орноо хөгжүүлж байна гэдэг?

-Тэд бол өөр. Гэр бүлийнхээ амьдралыг буюу харийн улсад очиж арай илүү боломжийг атгаад энд байгаа өөрийнхөө ертөнцийг аврах гэж байгаа юм. Нөгөө талаар гадаадад Монголд байхгүй юмнууд нь байна. Ялангуяа Шинжлэх ухааны, судалгааны эрдэмтэдийн хувьд маш өрөвдөлтэй. Шинэ нээлт хийе гэхээр лаборатори нь байхгүй. Төр засгийн бодлогод нь ч байхгүй. Хүмүүс сургая гэхээр боловсролын бодлогод нь байхгүй. Солонгост байдаг эрдэмтэн монгол залуу, манай дүү нар “Эрх зүйн орчноо янзлах хэрэгтэй, ялангуяа Шинжлэх ухааны салбарыг анхаарах хэрэгтэй” гэдэг юм. 

 -Магадгүй таныг гадаадад ирж ажиллаач ээ, мэдлэгээ үнэлүүлээч ээ гээд урьвал та явах уу?

-Богино хугацаатай бол болно. 14 хоног ч юмуу. Удаанаар бол чадахгүй ээ. Би гадаадад хамгийн удаан нь 3 сар болсон. Сүүлдээ 22-ын Товчоогоор орж байна гэж зүүдлээд, найз нөхдөө үгүйлээд л хэцүү юм билээ. Одоо бол гэрээс гараад л хэнтэйгээ ч уулзах боломжтой сайхан байна.

-Гадаадын улс орнууд хөгжилтэй шүү дээ?

-Эдийн засгийн утгаараа л хөгжилтэй байгаа. Эдийн засаг нь сайн байна. Шинжлэх ухааны салбараа өргөсөн байна. Шинжлэх ухаан нь дэмжигдсэн учраас тэнд шинэ технологи байдаг. Шинэ технологиуд байхад амьдрах орчин нь өөр. Суурин иргэншилд эрт дээр үед шилжсэн тэр газарт би л лав их уйдсан. Монголд стрессээ тайлая гэвэл машинаа унаад 7 хоног аяллаад л сайхан болчихно.

-Монголчуудын генд нь суурин иргэншилийн код байхгүй-

-Монголдоо мэдээж өөр байх л даа?

- Би нэг л юмыг хардаг. Диснейлэнд ч юм уу хүний зугаа гаргадаг хөгжөөнт газар суурин иргэншилтэй улсуудад их байдаг. Монголд бол өөр. Гол нуурын эрэгт очих, хээр хөдөө явахад л сайхан болчихдог. Монголчууд өөрийн нүүдлийн зан заншлаа хадгалж явах ёстой. Гадны юм болгон сайхан биш. Бид бүгд хотдоо шаваад юу сайхан болов. Одоо цагт цахимаар хоорондоо хурал хийж, мэдэлээл солилцож болж байна. Тэгэхээр монголынхоо хаана ч байсан ажиллах боломжтой болсон гэсэн үг. Гол нь хууль эрх зүйн орчинг шийдэх нь чухал. 

Суурин иргэншилтэй улс орнууд хот байгуулдаг. Улаанбаатар хот 1950 оноос энэ загвар луу орсон. Монголчуудын генд нь суурин иргэншилийн код байхгүй. Хээр байгаа мэт байх дуртай. Энгийн жишээ, суурин иргэншилтэй хүмүүс нэг газар ороод заавал ширээний урд сандал дээр сууна л гэсэн ойлголттой. Нийтийн бие засах газар заавал байдаг. Өмнөх зуунд гадаадын геологичид ирээд манайхантай хамт ажиллахдаа хамгийн түрүүнд жорлонгийн асуудлыг шийддэг. Дараа нь гал тогоо.

Оросын алт олборлодог компаниуд гэхэд эхлээд жорлон, саунаа бэлддэг. Харин манайх эхлээд гэр байшингаа бариад дараа нь гал тогоо. Хамгийн сүүлд нь нойлын асуудлаа шийдэх гэж нүх ухаад орхичихдог. Нөгөөхийнхөө гадуур 4 шон татаад болчихдог тийм л сэтгэл зүйтэй. Бид гэрээ хаана ч барьчихдаг. Хувцас нь хүртэл өөр. Дээл маань бие  засахад хаалт, унтахад хөнжил болж, урт болохоороо хөл, гар хамгаална.

-Геологич хүнд амьдралын туршлага их чухал биз?

-Математик зэрэг онолын салбарынхан онолоороо доктор байж болдог. Гэтэл геологийн салбар өөр. Онол 30 хувь, практик туршлага 70 хувь байвал тэр хүн сайн суралцана. Онолыг баяжуулна. Тэр бол жинхэнэ шинжлэх ухааны доктор. Дэлхийн бөмбөрцөгийн чулуулгын давхаргыг судалдаг тусдаа шинжлэх ухаан учраас практикт үзэж байж л доктор болдог юм. Олон сар хээрээр явна. Одоо ч хэвээрээ. Геологийн анги 5 сард гараад 11 сард л ирнэ. Одоо бол зураглалын анги 4 сард гараад монгол нутгийн аль бүсэд очихоос шалтгаалан ажлаа хийгээд ирнэ. Өмнө нь гэрээс гарч яваад сураггүй таг болж, сум суурингаар орж, холбоо ойр байвал л гэр орон луугаа холбогдоно. Утас нь болохгүй бол хэн нэгэн хамаатан руугаа залгаж, амар мэндээ дуулгаж, гэр бүлийнхэнийхээ сонинг сонсоно.

-Одоо бол Монголын хаана ч сүлжээтэй, гар утастай сайхан биз?

-Одоо бол хамт байгаа юм шиг л байдаг болсон. GPS  сүлжээгүй ч болж байна.

-Төөрөхгүй ч болсон байх?

-Бид нар төөрдөггүй, тойрдог юм. Төрөөд ирэв үү гэхэд нь үгүй ээ тойроод ирлээ гэдэг.  Мэдээж будилах юм байна. Хүн чинь байнга тэр замаараа яваад байхгүй. Зүг чиг байхад асуудалгүй. Аль ч тохиолдолд геологич хүн ажиллах гэж байгаа газрынхаа зургийг харж таньсан байх ётсой. Тэр зургийг толгойдоо зураад сурчихсан.

-Монгол хүний нэр хийсэн үйлтэйгээ үлддэг-

-Хүн энэ амьдралдаа мод тарих, үр хүүхэдтэй болох, ном бүтээх гэсэн гурван чухал зүйлийг амжуулах ёстой гэх юм?

-Сүүлийн үед хүмүүс тэгж их ярьдаг болж. Заавал мод тарих ёстой гэж үү. Ном бол өөр. Гэхдээ би өөрөө заавал ном бичих албагүй. Тэр ном бичдэг хүнд нь хэлээд бичүүлэх хэрэгтэй. Хуучин цагт тийм л байсан. Ном бичдэг хүмүүс нь тусдаа. Ядаж тэр хүмүүс үг зүй, найруулга, утга гаргахдаа мэргэшсэн хүмүүс байгаа. Хүн өөрөө өөрийгөө бичих нь сонин шүү дээ. Би хэт хуучинсаг байж магадгүй. Шинжлэх ухааны бүтээлүүд бол өөр л дөө.

-Ном өв болон үлдэж, үр хойчид дурсагдана. Бусад юмс үлддэггүй гэх?

-Монгол хүний нэр хийсэн үйлтэйгээ үлддэг. Сайнаар эсвэл муугаар үлдэнэ. Миний аавын үлдээсэн өв гэвэл “Хээрийн тэмдэглэл”-үүд байгаа. Миний гарын авлага. Би тэднийг хэвлүүлээд хүмүүст өгнө. Зөвхөн надад хэрэгтэй биш энэ салбарын олон хүнд хэрэгтэй.  Энэ бол маш том түүх. Хээрийн тэмждэглэлийг яаж хөтлөдөг юм гэдэг нь утгаараа оюутнуудад гарын авлага болно. Судлаачдад хэрэгтэй юм их байгаа. Би аавын номын сангийн 40 хувийг л гэртээ авчирсан. Үлдсэн 60 хувь гэрт нь бий. Маш их зүйл бий. Мөн аавын судалгааны гол бүтээлүүдийг шүр судалдаг нэг залууд өгөхөөр ярьсан байгаа. Тэр залуу одоо болтол ирээгүй л байна. Түүний хувьд маш чухал судалгаа.

-Газрын тосыг авчихаар хоосон орон зай үлдэнэ гэж бодох хэрэггүй-

-Газрын тосны талаар ярилцая л даа. Яаж гаргаж авдаг юм бэ?

-Хүмүүс газрын тосыг авна гэхээр хамаг юмыг нь сорж аваад хөндий хоосон нүх, орон зай үлдчих юм шиг ойлгоод байдаг. Тэр тийм биш. Газрын дор чулуулгын завсарт байх тосыг авч байгаа юм. Манайд ус шахах аргыг хэрэглэдэг. Тос уснаас хөнгөн учраас хөвөөд гараад ирэхээр нь авдаг. Хоосон орон зай агуйнууд газрын гадарга дээр л байгаа. Талын агуй бол галт уулын базальтын дүнд үүссэн байдаг. Шохойн чулуунуудад маш их урт агуй үүсдэг. Яагаад гэвэл шохойн чулуу усанд амархан идэгддэг. Дэлхий дээр байдаг урт том агуйнууд шохойн чулуунууд байдаг. Голдуу далайн эргээр байгаа. Манайд тийм том 200-300 метр урт агуй байдаггүй. Манай Цэнхэрийн агуй бол тектоникийн хагарал бутралын үр дүнд үүссэн хоосон орон зай. 

-Дорнодын Матадын 19 дүгээр талбайд газрын тосыг олборлоход гардаг байгалийн хийг ашиглаж болох уу?

-Газрын тосны доор нь ус, дээр тос нь, тэрний дээр хий байдаг. Тэр хийг аваад ашиг гарахаар хэмжээнд байвал ашигладаг. Ашиг гарахааргүй бол шатаадаг. Эдийн засгийн үр ашигтай ашиглана гээд тэндээс шугам тавьж, тэр нь зэргэлдээх сумыг 100 жил хангахаар нөөцтэй бол ашиглаж болно. Гэтэл 5 жил ашиглахаар бол хэрэгггүй. Матадын хувьд эдийн засгийн үр ашиггүй, хийн нөөц бага байгаа учраас л тэгж байгаа болов уу. Тэр газрын тосыг хэдий хэр хэмжээнд олборлоод, тээвэрлээд, зараад ашиг гарах вэ. Хажуугийн сум сууринг хэдий хугацаанд тасралтгүй хангах боломжтой юм гэдгийг судлах хэрэгтэй. Тэгэхгүй бүх юмыг ашигтай гэж хараад байж болохгүй л дээ.

-Тэгэхээр мэдэхгүй юмаа ярих хэрэггүй гэдэг нь болох нээ?

-Тэр л үг. Масст мэдэхгүй юмаа чухал юм шиг битгий ярь. Цахим орчинд элдэв мэдээлэл гаргадаг хэдхэн л хүн байгаа. Сайн хараарай. Миний хувьд жингийн цуваа явж л байдаг, жингэр нохой хуцаж л байдаг гээд тоодогүй. Тэдэнтэй цагаа үрж байхаар ажлаа л хийж байсан нь дээр. Тэр нөхдийн ам нь чилж, хуруу нь өвдөхгүй бол байж л байг. Гэхдээ сайн талаас нь харвал тэдний тусламжтайгаар масс мэдэхгүй байсан юмаа мэдэж авдаг. Зарим юм бодож сэтгэдэг хүмүүс нь тэр яриад байгаа асуудлыг нь судлая. Ер нь ямар учиртай юм бэ гээд үзнэ. Тэгээд хэн нь зөв яриад байгааг мэдчихдэг. Миний аав “Тэнэгийг дагаж битгий тэнэг болоорой” гэж хэлдэг байсан.  

-Монголчуудыг дунд нь талцуулаад байгаа харагдах юм?

-Асуудал үүсэхэд гадныхан холбоотой гэхээсээ илүү ганц хоёр хүний хувийн шунал л холбоотой. Удахгүй 2020 оны сонгууль болно. Нам гэлгүй мэддэг чаддагаараа, бодлогоороо л уралдах хэрэгтэй. Төрд ажиллах хүмүүс нь гурван үеийн түүхээ харуулчих. Жинхэнэ бодлогоо явбал Монгол хөгжинө. Гэхдээ би улс төрөөс ангид байх дуртай. Улсын ажлыг намын ажилтай хутгаж жанхууруулна гэдэг хамгийн муухай зүйл. Улсын ажлыг сандал ширээтэй холиод байгаагаа улстөр гэж ярьдагаа ч болих хэрэгтэй . Улс төр гэдэг огт өөр зүйл.

Үнэндээ сандал ширээний асуудал, тулга тойрсон л яриа шүү дээ. Дээгүүрх нь үүнийгээ улс төр гэхээр доогуур ажилладаг нь өөрийгөө улс төр хийж байна гээд ярьдаг. Болохгүй бол дээр үед заадаг байсан улс төрийн хичээлээ заах хэрэгтэй. Би 1996 оноос 2013 он хүртэл гадны компанид ажиллахдаа их юм сурсан. Чадвар, мэдлэг хоёроор хүнийг дүгнэдэг болж, үйл процесс болоод өнгөрсөний дараа зүгээр л боддог. Хариу үйлдэл хийх хэрэггүй гэдгийг энэ насандаа их сайн ойлгодог болжээ. 

-Энэ местээ ашиглаад дэг журамтай л болгохыг хүсч байна-

-Геологийн салбартаа таны хийх ажлын төлөвлөгөө, зорилго?

-Яам бодлого гаргана. Манай агентлаг яамнаас гаргасан бодлогыг хэрэгжүүлдэг. Тэгэхээр хэрэгжилт дээр хяналт тавьж байх ёстой.  Ер нь хариуцлага гэж юм байхгүй болоод байна. Хүн бүр өөрийнхөө хийх юмаа л хийгээд явбал Монгол Улс хөгжинө. Хүний ажил руу ороод нэгийгээ дэгээдэж унагаагаад байх юм бол энэ улс чинь яаж хөгжих юм. Гэхдээ хамгийн гол нь өөрийнхөө ажлыг хариуцлагатай хий.  Би энэ ажлыг хууль журмын дагуу хийх ёстой гэж би боддог.

Би өнөөдөр Геологи, хайгуулын хэлтсийн дарга хийгээд явж байна. Энэ местээ ашиглана гэх үү, амжуулна гэх үү дэг журамтай л болгохыг хүсч байна. Геологийн зураглалын ажлыг хувийн аж ахуйн нэгжүүд хийж байна. Болохгүй, төр өөрөө хийх ёстой. Үндэсний геологийн алба байгуулагдах ёстой. Геологийн алба нь зураглалын болон Эрэл хайгуулын ажлаа хийх ётсой. Үндэсний геологийн алба байгуулагдаад цэгцэрчихвэл өөрийнхөө ажлыг хийнэ дээ. 

-Өөрийнхөө ажлыг хийнэ гэдэг нь?

-Нэгэнт л төрийн албанд ажиллаж байгаа учраас эхлээд улсаа бодно. Тухайлбал, зураглалын ажлыг сайжруулах хэрэгтэй. Манай хэлтэсийнхэн ажилдаа сайн учраас энэ асуудал шийдэгдээд явж байна. Төр чи муу ажиллаж байна гээд албан тушаалаа буцаагаад авч болно. Тэгвэл эхлүүлсэн Докторын ажлаа дуусгана. Докторын ажил маань 3 жил болно. Хээр явж л хийнэ дээ.

Геологи гэдэг бол танин мэдэхүйн шинжлэх ухаан. Заавал хээр хөдөө явдаг. Дэлхийн гурван тэнэгийн онигоо байдаг даа. “Эхний тэнэг нь багш. Багш өөрөө мэддэг мөртлөө дандаа шавь нараасаа асууж байдаг. Удаах тэнэг нь хөлбөмбөгчин. Бөмбөгөө  өшиглөчихөөд өөрөө араас нь хөөгөөд байдаг. Сүүлийн тэнэг нь геологич. Юу ч хаяагүй мөртлөө алх бариад л чулуу нүдээд хайгаад явдаг” гэдэг. /инээв/ Геологийн шинжлэх ухаанаар чулуулаг доторх зүй тогтлыг зөв ойлгож, цаашдаа дэлхий ертөнц ямар болох вэ гэдэг таамгийг гаргадаг.

-Дэлхий “Дулаарлын үе”-рүүгээ л явж байгаа. Болдог юм болдогоороо л болно-

-Цаашдаа дэлхий ертөнц ямар болох вэ гэдгийг судалдаг гэлээ. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой мэдээлэл чулуулгийг судлах явцад гарч ирдэг үү?

-Тектоник хөдөлгөөнтэй холбоотой. Чулуулгууд бүгд хөдөлж байдаг хавтан. Тэр хавтангуудын хөдөлгөөнөөс болоод энэ чулуулаг давхарга болох уул үүсч, нөгөө талд нь хөндий хотгор үүсч байдаг. Галт уул дэлбэрэх процесс ч болдог. Уур амьсгал, дулаарлын хувьд дэлхийн өөрийнх нь хувьсалын процеес үйл явц нь юм. Дэлхий үүссэнээс хойшхи геологийн түүхийг харвал, “Мөстлөгийн үе, дулаарлын үе, мөстлөгийн үе, дулаарлын үе”  гээд солигдсон байдаг. 10 хэдэн сая жилийн өмнө “Мөстлөгийн үе” дуусчихсан. Одоо “Дулаарлын үе”-рүүгээ л явж байгаа. Болдог юм болдогоороо л болно.

-Тэр болтол тайван амгалан амьдарч бай гэж үү?

-Тийм, бид дэлхийн хуулиар л амьдарна. Дэлхийн процесс явж л байна. Бид мундаг технологитой болоогүй цагт яагаад ч өөрчилж чадахгүй. Дэлхий нараа тойрч эргэдгээрэ эргэнэ. Тэр дотор хүний амьдрал эргэлдэж л байна.

 -Гэхдээ байгаль дэлхийгээ хайрлах учиртай?

-Мэдээж хайрлах ёстой. Тэртэй тэргүй байгаль хариугаа авч чаддаг л юм. Мухар сүсгээр хэлж байгаа юм биш. Хүн өөрийн амьдрах орчноо өөрчилчихөөд тэр өөрчлөлт нь өөрт нь муугаар нөлөөлөөд эхэлдэг гэдэг утгаар нь хэллээ. Жишээ нь, нэг  уулын аманд малчин малаа өсгөөд хэдэн мал нь ойр орчны хамаг өвсийг нь идээд л байвал мал нь давжаарна. Малчны биед орох шим шүүс нь багасаад өөрийнх нь бие давхар муудаад ирнэ. Хэрвээ тэр малаа тогтвортой нэг хэмжээнд бариад тухайн жилдээ нутаг сэлгээд явбал шим тэжээлтэй өвс нь ургах цагтаа ургаж, мал нь идэж, махыг зооглож байгаа хүн тэнхээтэй байна гэсэн үг. Тэгэхээр байгалаа хайрла гэдэг нь тийм л утга.

Мод тарьсанаараа байгаль хаамгаалж байгаа юм биш. Зарим газар мод тарих ч хэрэггүй. Тухайн газар орны ургамал зүйн тогтолцоог эвдэж байж ч магадгүй. Нэн ховор ургамал модны сүүдэрт ургахгүй бол яах юм. Ер нь аливаа юманд шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй. Хүн бид байгалийн хуулийг дагуу амьдардаг болохоос сөрж амьдрана гэвэл хэцүү. Монголыг хэзээд зунаар нь байлгах боломжгүйтэй адил Байгалийн хууль гэдэг хүн төрөлхтөнд заяагдсан юм. Түүнийг хүчээр бий болгох гээд хэрэггүй.  Зохицож амьдрах л хэрэгтэй.

Манай малчин түмэн байгальтайгаа зохицож амьдарч ирсэн. Гэтэл нэг хууль гаргаад ингэх ёстой гэж болохгүй. Сүүлийн үед шинжлэх ухааны дэвшил болсон нано технологиор маш их юм хийж байна. Дэлхийн хүн ам нь их болсоноор газар нутгийн тэмцэл өрнөж байна. Тухайлбал, Хятад Африкийг бараг эзлэж, тун удахгүй эзэн суух нь. Өмнө нь сэлэм буу бариад дайрдаг байсан бол одоо мөнгөө бариад очиж байна. Дэлхийн гуравдугаар дайн бол эдийн засгийн дайн гэж би хардаг. Тиймээс төр засаг эдийн засгийн дайралтын эсрэг зогсох мундаг дипломат ч хүмүүсийг сургаж бэлдэх хэрэгтэй байна. Дипломатч гэдэг гэнэт томилогдоод гараад ирдэг хүмүүс биш. Олон жил сурч, практик ажил дээр ажилласан хүмүүс байх ёстой. Үүнд л анхаармаар санагддаг юм даа. 

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Санасан зорьсон бүхэн нь сэтгэлчилэн бүтэхийн ерөөл өргөе.

П.Нарандэлгэр

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
Сайхан гэр бүл сайханч мэргэжил эзэмшиж аавынхаа ажлыг үргэлжлүүлж эх орныхоо эрдэс баялагийн нөөцийн сан хөмрөгт хувь нэмрээ оруулж яваа залууд ажлын амжилт хүсье. Сайхан ярилцлага байна.   
ОГНОО:2018-04-03 20:27:07 | IP:112.72.14.83   

ШИНЭ МЭДЭЭ
Ц.Элбэгдорж Цаазаар Авах Ялын Эсрэг Олон Улсын Комиссын Комиссар Боллоо
11 цаг    

Замын мөр нийлэхгүй чамдаа зориулав
12 цаг    

МИТАКҮЭМИ 8 ДАВААТАЙ НАГОЯ БАШЁГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА
12 цаг    

ДЭЛБЭРЭЛТИЙН УЛМААС ХОЁР ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ
17 цаг    

ИЛ ЗАХИДАЛ НИЙТЭЛЖЭЭ
17 цаг    

II ЕЛИЗАВЕТА ХАТАН ХААНЫГ ГАЙХАЛТАЙ ЭМЭГТЭЙ ГЭЖ МЭДЭГДЖЭЭ
17 цаг    

Н.Цэнд-Аюуш: Хүний хүсэл гэдэг хязгааргүй. Хөөрхөн ҮС СҮЛЖМЭЭР л байна
19 цаг    

МАРГААШНААС ДАРААХ БАЙРШЛУУДАД ХАЛУУН УС ХЯЗГААРЛАНА
19 цаг    

ГОЛИО СОРЖ БОЛОХГҮЙ
19 цаг    

Белгичүүд ДАШТ-аас хүрэл медаль хүртлээ
19 цаг    

Хүн үхсэний дараах 49 хоногт яадаг вэ?
20 цаг    

ХӨВСГӨЛ НУУРЫН ОРЧИМД 24000 ЖУУЛЧИН ИРЖ, АЧААЛАЛ ХЭТ ИХЭСЧЭЭ
20 цаг    

Хагнаас салж чадахгүй зовоодог үе байдаг л биздээ тэгвэл үүнийг хийгээрэй
20 цаг    

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАЯР НААДАМ/ФОТО/
20 цаг    

Будааны шүүсээр арьс, үсээ хэрхэн арчлах вэ?
20 цаг    

ЗАВХАН АЙМГИЙН БАЯР НААДАМ /ФОТО/
20 цаг    

Үрчлээ арилгах үйлчилгээтэй маск өөрсдөө бэлдээрэй
20 цаг    

Үсийг эрүүл болгох үс уналтын эсрэг жорууд хадгалаад аваарай
20 цаг    

Энэ гайхалтай тенүүдийг хэрхэн тавмдаг гээч Тень тавих 20 санаа
20 цаг    

Гарын булчин чангалах хамгийн хялбар 4 дасгал
20 цаг    

цаг агаарын мэдээ
20 цаг    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭД МАЛТАЙ БАЯЛАГ ТӨГС БОЛНО
20 цаг    

УВС АЙМГИЙН БАЯР НААДАМ/ФОТО/
20 цаг    

СҮХБААТАР АЙМГИЙН БАЯР НААДАМ/ФОТО/
20 цаг    

Хамгийн чухал нь хүзүүний арьс
20 цаг    

СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЯР НААДАМ/ФОТО/
20 цаг    

Азтай охин Nicole Scherzinger
20 цаг    

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯР НААДАМ/ФОТО/
20 цаг    

Хилэнцийн ордны шинэ долоо хоногийн зурхай
20 цаг    

ОРХОН АЙМГИЙН БАЯР НААДАМ/ФОТО/
20 цаг    

ХӨВСГӨЛ АЙМГИЙН БАЯР НААДАМ/ФОТО/
20 цаг    

ДУНДГОВЬ АЙМГИЙН БАЯР НААДАМ/ФОТО/
20 цаг    

“БАЯНБУЛАГ БАГИЙН ХӨГЖИЛ” ТББ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХОЁР ДАХЬ УДААГАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЛЭЭ
20 цаг    

ТАМХИДАЛТЫГ БУУРУУЛАХЫН ТУЛД “ЭРҮҮЛ ХОТЫН СҮЛЖЭЭ” БАЙГУУЛЖЭЭ
21 цаг    

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БАЯР НААДАМ /ФОТО/
21 цаг    

БЕЛЬГИЧҮҮД АНГЛИЙН ШИГШЭЭ БАГИЙГ 2:0-ЭЭР ХОЖИЖ, ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
21 цаг    

ЦЭРГИЙН ЗАРДЛАА НЭМЭГДҮҮЛСНЭЭР АЮУЛГҮЙ БАЙДАЛ БЭХЖИХГҮЙ ГЭЖ МЭДЭГДЖЭЭ
1 өдөр    

ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ГУРВАН ЦАГ ҮРГЭЛЖИЛНЭ
1 өдөр    

ТОЧИНОШИН БЭРТЛИЙН УЛМААС ӨНЖИЖ, МИТАКҮЭМИ 7 ДАВААТАЙ БАШЁГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА
1 өдөр    

ХОЛБООНЫ ШУГАМЫГ СЭРГЭЭХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭХИЙГ ЗӨВШӨӨРЧЭЭ
1 өдөр    

ЯПОНЫ АРД ТҮМЭНД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯН ЭХЭЛЛЭЭ
1 өдөр    

ОРОН НУТГИЙН ЗАМД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
1 өдөр    

Ж.НАРАНТУНГАЛАГ КУАЛА ЛУМПУРТ ЯПОНЫ ТУЛААНЧ К.ТОКҮДОМЭГ ЯЛЛАА
1 өдөр    

ӨСВӨРИЙН ТӨГӨЛДӨР ХУУРЧИД ПАРИС ХОТНОО БОЛСОН ТЭМЦЭЭНЭЭС АЛТ, МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
1 өдөр    

ЗАХУУД ЭНЭ САРЫН 16, 17-НООС ЕРДИЙН ХУВААРИЙН ДАГУУ АЖИЛЛАНА
1 өдөр    

ЦЕГ-ААС ЭНЭ ЖИЛ НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧИЛГҮЙ САЙХАН НААДЛАА ГЭВ
1 өдөр    

УСАРХАГ БОРОО ОРОХ ТУЛ БОЛЗОШГҮЙ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЭВ
1 өдөр    

"ӨНДӨР ГЭГЭЭН" ДУУЛАЛТ ЖҮЖГИЙГ ОРХОНД ТОГЛОНО
1 өдөр    

цаг агаарын мэдээ
1 өдөр    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ БИЕ ЭРХТНИЙ, ХҮЧ САЙЖИРНА
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.