Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 11-р сарын 19
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ШӨНИЙН ЦАГААР ГАР ЯАГААД БАДАЙРДАГ ВЭ?

НИЙТЛЭСЭН: 2018-03-30 20:38:29
Бусад > Танин мэдэхгүй | Сэтгэгдэл: 0

Хүн нойрон дундаа сэрэхэд гар бадайрч өвдсөн байдаг, ингээд цаашаа тайван унтаж чадахгүйд хүрнэ. Хуруугаа хөдөлгөхөд таагүй өвдөнө. Заримдаа тэгсэхийж байгаад өвчин намжиж үргэлжлүүлэн унтдаг. Статистик тооноос харахад хүн амын 45% нь шөнийн парестизийг мэдэрсэн байдаг.

Үе мөч бадайрч байгааг – захын мэдрэлүүдэд цусан хангамж дутагдаж байгаатай холбон үзэх нь олонтой. Гэхдээ цаад шалтгаан юунд оршино вэ?

Нойрон дунд яагаад гар бадайрдаг вэ?

Нойрсож байхад ганц удаа гар бадайрсан бол айх зүйлгүй. Харин шөнө болгон бадайрч бүтэн нойртой хонуулахгүй байвал мэргэжлийн эмчид үзүүлэх зайлшгүй шаардлагатай. Дараах шинж тэмдгүүдэд заавал анхаарал хандуулна уу.

Нойрон дунд эсвэл сэрсний дараа гар бадайрах

Хэрвээ гар тогтмол нэг цагаар бадайраад байвал

Шөнийн цагаар зөвхөн баруун эсвэл зүүн гар бадайрч байвал

Парестезийн шинж тэмдэгтэй зэрэгцэн хараа муудах.

Таагүй мэдрэмж янз бүрээр илэрч болно. Зарим тохиолдолд гар бүхэлдээ бадайрах нь ч бий. Угтаа бол гарын хэсэгхэн газраар бадайрах хэдий ч өвчний шалтгаанаас хамаарахыг анхаарна уу.

САРВУУНЫ СУВГИЙН ХАМ ШИНЖ

Сарвуу руу явах мэдрэл, нарийн суваг дарагдахад илэрнэ. Шалтгаан нь байнга нэг сарвуунд ачаалал авч (компьютерийн ард сууж ажиллах, хөгжмийн зэмсэг дээр тоглох) байгаатай холбоотой. Гарын сарвуу бүхэлдээ эсвэл хэсэгчлэн, мөн хуруунууд бадайрч болно.

ХҮЗҮҮНИЙ ОСТЕОХОНДРОЗ/ШОХОЙЖИЛТ

Хүзүүний шохойжилт, спондилез, нугасны диск хоорондоо үрэлцэх, ялангуяа С5-аас С7 дахь үе маш ихээр гэмтэж үрэлцдэг. Чухам нугасны энэ л хэсгийн мэдрэл гар руу шилждэг байна. Өвчтөний мэдрэлийн эрүүл мэндээс шалтгаалж гар аль хэсгээрээ бадайрах нь шалтгаалж болно: гарын дотор тал, мөрнөөс эхлээд сарвууны тал хүртэл (С7), мөрний араас эхлээд гарын шуу хүртэл, 2-3 р үе буюу С6 үе, гарын арын хэсгээс эхлээд эрхий хуруу хүртэл (С5).

САРВУУНЫ ЖИЖИГ ҮЕҮДИЙН ПОЛИАРТРИТ

Зөвхөн хуруунуудад л шинж тэмдэг мэдрэгдэнэ.

ЧИХРИЙН ШИЖИН БОЛОН БОДИСЫН СОЛИЛЦООНЫ БУСАД ДОГОЛДЛУУД

Энэ тохиолдолд захын мэдрэлээс эхлэн дээш гар даган бадайрч эхэлнэ. Ихэнх тохиолдолд бүдүүн судастай холбоотой байх бөгөөд хоёр гарт зэрэг таагүй мэдрэмж төрнө.

ЗҮРХНИЙ ӨВЧЛӨЛ

Чухам аль талын гар бадайрч байгааг сайтар ажиглах хэрэгтэй. Баруун гарт таагүй мэдрэмж төрж байвал хүзүүний шохойжилттой холбон авч үзнэ. Харин зүүн гар бадайрч байвал зүрхний өвчлөл гэж үздэг байна. Хэрвээ зүүн гар огцом гэнэт бадайрсан бол, ялангуяа шөнийн цагаар таагүй мэдрэмж төрж цагийн турш намдахгүй байвал заавал эмчид үзүүлээрэй.

Шөнийн цагаар гар бадайраад байвал ямар арга хэмжээ авах вэ?

Дэр, матрасс зэргээ өөртөө тааруул, аль болох өөрт тав тухтай орны хэрэгсэл сонгоно.

Унтлагын хувцас хэт бариу байгаа эсэхээ мөн шалгах хэрэгтэй. Ханцуй нь бариу байвал шөнө унтаж байхад цус боож байж болзошгүй.

Нойрсож байхдаа байрлалаа мөн зохицуулахыг хичээгээрэй.

ЗӨВЛӨГӨӨ

Гар бадайраад байвал цусан хангамжийг сайжруулах хэрэгтэй. Энэ асуудлыг биеийн хөдөлгөөн шийдэж өгнө. Явганаар аялах, өглөөний дасгал хийх зэрэг нь таагүй мэдрэмжийг багасгана. Мөн эмчилгээний иллэг үр дүнгээ өгдөг, гэхдээ зөвхөн эмчид үзүүлсний дараа физик эмчилгээг эхлэх нь зүйтэй.

ФИЗИК ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ

Хүзүүний хэсэгт соронзон эмчилгээ хийлгэх

Иллэг, хэт авиаг хослуулсан эмчилгээ

Мөр, гарын шуунд парафин тавих

Сарвууны сувагт цахилгаанаар цохих эмчилгээ хийх

АРДЫН УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭ

1. Контраст ванн. Гараа хүйтэн, халуун усанд ээлжлэн дүрнэ. Дараа нь сайтар арчаад шилмүүст модны тосоор иллэг хийж түрхээд дулаахан гоо сайхны зориулалттай бээлий өмсөөрэй.

2. Хулууны каш чанаад халуунаар нь гараас хүзүү хүртэл түрхэнэ. Дулаахан нөмрөг нөмрөөрэй. Таагүй мэдрэмж арилтал энэ эмчилгээг хийсээр байна.

3. Сургар (багульник) болон уксусын хүчлийг 1:3 харьцаатай хольж харанхуй газар нэг долоо хоног хандалж орхино. Ханд бэлэн болонгуут таагүй мэдрэмж арилтал гараа арчиж байгаарай.

4. Хэрвээ гар байнга бадайраад байвал судас бэхжүүлэх арга хэмжээ авна. Өглөө өлөн дээрээ аяга халуун ус ууж байгаарай.

5. Гар бадайралт нь мэдрэл эсвэл радикулиттэй холбоотойгоор үүсэж байгаа бол хусны хандад гараа дүрж болно. Царс эсвэл улиангар модны холтостой (1 литр усанд 5-6 хоолны халбага холтос болон 5-6 х.х сод хийнэ) усанд 25-30 минут гараа дүрнэ. Сайтар арчаад дулаахан бээлий өмсөөд хонуулна. 12-15 удаагийн ванн нь нэг курс эмчилгээ болно.

ГАР БАДАЙРАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭМЧИЛГЭЭ

Урьдчилан сэргийлэхийн тулд нугасны диск хоорондын булчинг бэхжүүлэх ёстой. Үүний тулд тусгайлан боловсруулсан дасгалуудыг зөвхөн эмчийн заавраар тогтмол хийж занших хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг эмчид үзүүлэхээс өмнө энгийн дасгалаар эхлүүлж болно.

Мөрөндөө хүнд цүнх эсвэл үүргэвч үүрэхээ болих.

Сандал эсвэл буйдангийн гар дээр гараа удаан тавьж хөдөлгөөнгүй суух.

Ажлын сандлаа өөртөө тохируулж суу, ялангуяа гарныхаа байрлалыг тохируулах шаардлагатай (гарын байрлал зүрхний түвшнөөс дээш байрлах ажлаас аль болох зайлсхийх)

Нурууны чилээ гаргах дасгал ажлын дундуур хийж занших, мөн гараа үе үе сэгсэрч байх хэрэгтэй.

Өдөрт 2-3 удаа хэвтээ байрлалд биеийн бүх булчинг суллаж байхыг хичээнэ.

Хоол хүнсэндээ загас, далайн гаралтай бүтээгдэхүүн, самар, үр заавал хэрэглэнэ.

Хэрвээ шөнийн цагаар гар бадайрах шинж тэмдэг арилахгүй мэдрэгдсээр байвал заавал мэргэжлийн эмчид үзүүлээрэй. Энэ шинж тэмдгийг анхааралгүй орхих тохиолдолд ноцтой өвчинд хүргэж мэднэ. Зарим нэг тохиолдолд ажлаа солиход ч хүргэнэ. Эрүүл байх болтугай.

Эх сурвалж: news.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ
42 секүнд    

НӨАТ: 10 САЯ ТӨГРӨГИЙН ГУРАВ АЗТАН ТОДОРЛОО
5 минут    

МОНГОЛ УЛС ЗҮҮН, ЗҮҮН-ӨМНӨД АЗИЙН ГЕОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО (CCOP)-НД ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
16 минут    

ИНФОГРАФИК: САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛЬ
28 минут    

УИХ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮД ХУРАЛДАНА
39 минут    

ӨМНӨД ХИЛ ДЭЭР НҮҮРСНИЙ ТАТАН АВАЛТ ЯАГААД БУУРАВ
42 минут    

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 19-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
45 минут    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭРХТЭН ХУРЦ БОЛНО
55 минут    

УЛААНБААТАР 09-11 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
56 минут    

Л.БОЛД: С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ОГТ БОЛООГҮЙ ЮМ ШИГЭЭР БУЛШЛАХ ГЭЖ БАЙНА
57 минут    

Д.ТРАМП ГАМШИГТ НЭРВЭГДЭЭД БАЙГАА КАЛИФОРНИ МУЖ УЛСАД ЗОЧИЛЛОО
15 цаг    

2 найз гал тогооны сав суулгын стартап эхлүүлсэн нь амжилтанд хүрчээ
19 цаг    

Меркелийг эсэргүүцсэн жагсаалд 2500 орчим хүн оролцжээ
19 цаг    

Таван минутын дотор стресс тайлах Япон арга
19 цаг    

Ханиаднаас сэргийлэх сармисны ханд
19 цаг    

Зүрхний шигдээсээс өөрийгөө хамгаалах НАЙМАН АЛХАМ
19 цаг    

Баруун, зүүн тархи зэрэг хөгжүүлж, амраах хөгжөөнт тоглоом
19 цаг    

Орд ордны бүсгүйчүүдийн онцлог зан чанар
19 цаг    

Хүн үхэж байхдаа энэ зүйлийг мэдэрдэг болхийг эрдэмтэд тогтоожээ
19 цаг    

Флойд Мейвейзер: "Хабиб Нурмагомедов би чамтай тулалдмааргүй байна
19 цаг    

Погба, Стерлинг: Усэйн Болт хөлбөмбөгчин болж байгаад баяртай байна"
19 цаг    

Сэтгэл хөдлөм Хуурамч түүх зохиож, иргэдээс 500,000 ам доллар залилсан хосыг баривчилжээ
19 цаг    

ЭНЭ ӨВӨЛ МООДОНД ОРОХ “ХАМРЫН ДУЛААЛГА”
19 цаг    

Ой тогтоолтын аварга монгол охины тухай баримтат киног Нью Йоркийн наадамд үзүүлжээ
19 цаг    

Б.Уранбат: Олсон түрүүвчээ эзэнд нь буцааж өгөхөд ХҮСЭЛ биелж байгаа юм шиг үнэхээр гоё санагдсан
19 цаг    

ТАСАЛГААНЫ АГААРЫГ ЦЭВЭРШҮҮЛЭХ ЭНГИЙН БӨГӨӨД ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ 7 АРГА
19 цаг    

ФОТО: Олимпын гудамжны зорчих хэсгийг ирэх оны гуравдугаар сар хүртэл түр нээнэ
19 цаг    

Хойд Солонгос, Японы тагнуулынхан Улаанбаатарт уулзжээ
19 цаг    

Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагаажээ
19 цаг    

Хэйли Болдуйн Жастин Биберийн овгоор гангарчээ
19 цаг    

Томи, Жерри: Хүмүүс хар тамхи хэрэглэчихсэн юм уу гэж асуудаг
19 цаг    

Амиа алдсан 13 настай охины эмээ хэргийн үйл явцын тухай ам нээлээ
20 цаг    

Дуучин Темпо: Микс гэж ямар хамтлаг байсан юм?
20 цаг    

С.ЗОРИГ АГСНЫ АМИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ ШАЛГАХ ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАВ
20 цаг    

Гөлөглөсөн нохой нярай хүүхдийн цогцос зууж явжээ
20 цаг    

”Mongol HD” телевизийн захирал Ч.Номин телевизийн салбарыг орхихоор шийдэв үү
20 цаг    

Гавж Д.Нямсамбуу: Бүх үнэт зүйл нь өнгө мөнгө болчих юм бол авилгалыг буруутгах утгагүй болчхоод байна
20 цаг    

ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ЖАГСААЛД ХҮНИЙ АМЬ ЭРСЭДЖЭЭ
21 цаг    

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
21 цаг    

ХЯТАДЫН ТАНСАГ ЗАХ ЗЭЭЛД МОНГОЛ МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН 20 ДАХИН ҮНЭ ХҮРСЭН НУУЦ
22 цаг    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭРЧ, ХҮЧ САЙЖИРНА
22 цаг    

УЛААНБААТАРТ 7-9 ХЭМ ХҮЙТЭН
22 цаг    

Ж.МӨНХБАТ: ЗАСГИЙН ГАЗАР Ч ОГЦОРЪЁ, УИХ Ч ТАРЪЯ
23 цаг    

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
23 цаг    

Г.ЗАНДАНШАТАР: ТӨГРӨГИЙН ХАНШИЙГ ХҮЛЭЭГДЭЖ БАЙСНААС БАГА ТҮВШИНД БАРЬЖ ЧАДСАН
1 өдөр    

ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ
1 өдөр    

СИ ЖИНЬПИН: ХУДАЛДААНЫ ДАЙНД ЯЛАГЧ ҮГҮЙ
1 өдөр    

МАН-ЫН ЕНБД Д.АМАРБАЯСГАЛАН 2016-2018 ОНЫ ХУГАЦААНД 4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨРӨӨС АВЧЭЭ
1 өдөр    

ШУӨЗО-ТОЙ ХИЛЛЭСЭН БООМТУУДААР 100 МЯНГА ОРЧИМ ЗОРЧИГЧ НЭВТЭРЧЭЭ
1 өдөр    

20 ЖИЛИЙН ӨМНӨ ХҮН АМИНЫ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЭТГЭЭДИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭВ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.