Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ч.Энх-Амгалан: Хуулийг олон дахин өөрчлөхгүй л байвал тогтвортой байдлыг хангана

НИЙТЛЭСЭН: 2018-03-23 15:49:53
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

“Монголын геологи, хайгуул 2018” чуулга уулзалттай холбогдуулж Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбооны ерөнхийлөгч Ч.Энх-Амгалантай ярилцлаа.
-Чуулганы үеэр Геологийн салбарт тулгамдаж байгаа ямар асуудлыг онцолж ярьж байгаа вэ?


-“Монголын геологи, хайгуул 2018” 10 дахь удаагийн чуулга, уулзалт амжилттай эхэлсэн. Чуулганы нээлтийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хийсэн. Түүнчлэн АМГТГ-ын дарга Х.Хэрлэн болон Англи, Япон Улсын ЭСЯ-ны төлөөлөл, албаны бусад хүмүүс чуулганы нээлтэнд оролцлоо.


Чуулга, уулзалтын үеэр онцолж хэлэлцэж буй асуудал нь бид одоо ажлын фронтгүй болсон үед ирээд байна. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэдгийг авч үзвэл 2017 оны 11 дүгээр сарын 10-нд Улсын төсвийн тухай хуулийг батлахдаа “наагаад” батласан. Ямар ч хэлэлцүүлэггүй, салбарын хүмүүсийн саналыг авахгүйгээр Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлийн дагуу олгохыг хуулиар хориглосон. Одоо хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгоно гэсэн хууль, эрх зүйн орчинтой болсон энэ үед чуулга уулзалт болж байна.


Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгодог байсан үед геологи, хайгуулын олон компаниуд, түүнчлэн үйлчилгээ, өрөмдлөг, геофизик, эрэл хайгуулын ажилтай байсан компаниуд бүгд зогссон. Энэ асуудлыг чуулганы үеэр хэлэлцэж ярьж байгаа. УУХҮЯ-д Хайгуулын тусгай зөвшөөрлийг буцаагаад өргөдлөөр олгох асуудлыг сонгон шалгаруулалттай зэрэгцүүлээд олгохын тулд хуулийн эрх зүйн өөрчлөлт хийлгэх санал санаачилга тавиад, ажиллаж байгаа юм.


-Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгоно гэж хуулиар заачихсан. Гэтэл одоо болтол яагаад олгохгүй байгаа юм бэ?


-Хэвлэлийн албан ёсны мэдээнд дөрөвдүгээр сарын 1-нээс олгоно гэсэн байсан. Энэ нь хуулинд өөрчлөлт нэгэнт орсонтой холбогдуулж манай яамнаас сонгон шалгаруулалтын журмыг шинэчилсэн. Шинэчилсэн журмын хүрээнд сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл авах нь нээлттэй болж байгаа юм.


-Үндэсний геологийн алба байгуулвал тус салбарт онцгой үүрэгтэй юм байна. Жишээ нь, наад зах нь уул уурхай болон геологи, хайгуулын үйл ажиллагаа нь ялгаатай гэдэг нь тодорхой харагдана гэнэ. Тэгэхээр олон жил ярьсан энэ албаа өнөөг хүртэл яагаад байгуулдаггүй юм бол?


-Геологи гэдэг ганцхан ашигт малтмалыг хэлдэггүй. Үндэсний геологийн албатай олон улс орон байдаг. Бидний ярьж, дуурайх дуртай АНУ-ын Геологийн алба гэхэд жишээлбэл, Дотоод хэргийн яамныхаа хүрээнд ажилладаг. Энэ алба нь геологийн суурь судалгаа бүхий олон ажлыг хийж гүйцэтгэдэг Засгийн газрын агентлаг байгаа юм. Ийм бүтэц манай улсад байхгүй. Энэ бүтцийг бий болгохын тулд 2008 оноос хойш олон удаа яригдсан. Мөн салбарын бодлогын баримт бичигт ч тусгагдсан. Бүх хууль эрх зүйн үндэс нь бий болсон. Гэвч Засгийн газар байгуулж өгөхгүй байна.


-Ямар шалтгаан байдаг юм бэ?


-Нэг талаас хөрөнгө санхүүтэй холбоотой байх. Шинээр агентлаг байгуулахаар төсөв мөнгө их шаардагдана. Нөгөө талаас зарим нь төрийн өмчит компанийн хэлбэрээр байгуулна гэж хэлдэг. Гэтэл нөгөө хэсэг нь агентлагийн хэлбэртэй байгуулах санал тавьдаг. Энэ зарчмын асуудлуудыг шийдэх юм бол хуулийн хүрээнд энэ алба байгуулагдвал геологийн салбарын цаашдын хөгжилд итгэлтэй байна.


-Геологийн салбар нэг үе уналтын байдалтай байлаа. Харин ойрын жилд сэргэж байх шиг. Гэхдээ хөрөнгө оруулагчдын хандлага таныхаар яаж ажиглагдаж байгаа вэ?
-Дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ унасантай холбоотой хөрөнгө оруулагчид цөөрсөн. Нөгөө талаас манай улсад хууль эрх зүйн орчин өөрчлөгдсөн. Нэгд, Стратегийн салбарт Гадаадын хөрөнгө оруулалтыг оруулах тухай хууль батлагдсан. Хоёрт, Ашигт малтмалын тухай хуулинд удаа дараа өөрчлөлт орж байдаг. 2008 оны 12 дугаар сараас хойш өнөөг хүртэл 31 удаа энэ хуулийг өөрчилсөн. Энэ хууль одоо ноорхой сармай дээлтэй хүн шиг болсон байгаа. Ийм олон удаа өөрчлөгдсөн хууль Монголоос өөр оронд байдаг уу, үгүй юм уу. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 11 дүгээр сарын 10-нд өөрчлөлт орсон шүү дээ.


-Тэгвэл хөрөнгө оруулагчид Монголын хууль, эрх зүйн нөхцөл байдлаас юу хүсдэг юм бол?


-Хөрөнгө оруулагчид тогтвортой хууль эрх зүйн орчин хүсдэг. Таван жилээр ажил төлөвлөхдөө ийм орчинд ажиллах юм байна, ийм татврын орчинд үйл ажиллагаа явагдах юм байна гэсэн чиглэлтэй байхыг тэд хүсэж байна. Татвар өндөр байх асуудалд ямар ч хөрөнгө оруулагчид зөвшөөрөх хандлагатай байдаг.


Хамгийн гол нь тогтвортой байх л тэдэнд чухал нөхцөл болдог юм. Гэтэл манай улсын 10 хуулинд өөрчлөлт орсон. Одоо Сангийн яам дахиад 7 хуулинд өөрчлөлт оруулна гээд ажлын хэсэг гарч, бүх нийтийн хэлэлцүүлэг өрнүүлж байгаа. Манай улсын хууль ингэж давтамжтай өөрчлөгдөөд байхаар хөрөнгө оруулагчдыг оруулах асуудлыг ярих хэрэггүй болно.


-Хууль, эрх зүйн орчноо тогтвортой байлгахын тулд яах ёстой юм бэ?


-Хуулийг олон дахин өөрчлөхгүй л байвал тогтвортой байдлыг хангана. Байгаа хууль нь багадаагүй шүү дээ. Гаргасан хуулиа бодит нөхцөлдөө нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай.


Ярилцсан Б.Баярмаа

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.