Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Таныг үр бүтээлтэй ажиллахад нөлөөлөх кино ба цувралууд

НИЙТЛЭСЭН: 2018-03-23 14:53:03
Бусад > Кино урлаг | Сэтгэгдэл: 0

Автобусны жолооч, шалны алчуур зохион бүтээгч ба тэтгэвэрт гарсан ахмад настан хэрхэн таны ажилдаа хандах хандлагыг өөрчлөх вэ?

Хэрэв Google-ээс "Хэрхэн үр бүтээлтэй ажиллах вэ?" гэж хайвал хайлтын систем танд шууд л таван сая хариулт санал болгоно. Мөн Buzzfeed илүү хурдан хөдлөхийг зөвлөж, CNBC тэмдэглэлийн дэвтэр ба төлөвлөгөөний жагсаалт хөтлөхийн гайхамшгийгдурдана. Харин New York Times сонин жижиг алдаан дээрээ төвлөрөхгүй байхыг зөвлөж, "Та чинь хүн шүү дээ. Танд ч гэсэн онцгүй өдрүүд тохиолдоно" хэмээн сэтгэл санаагаар дэмжинэ. Түүнчлэн Forbes сэтгүүл энэ асуултанд хариулахаар үр бүтээлтэй ажилладаг хүмүүсийн зуршлуудыг дурдсан дэлгэрэнгүй жагсаалтгаргасан байдаг.

Харин Бюро 24/7 энэ асуудлаар танд бага ч болов уу туслах үүднээс гол дүрийн баатар нь өөрийн зорилгодоо хүрэхээр, нэгэн хэвийн уйтгартай ажлыг өөртөө таатай байдлаар "тоглоом" болгон хувиргадаг кино ба цувралуудыг сонгон танилцуулахаар шийдлээ.

The Marvelous Mrs. Maisel

Хэрхэн үр бүтээлтэй ажиллаж болохыг киноны гол баатар болох Нью-Йоркийн Upper East Side-д амьдардаг Мириам гэх гэрийн эзэгтэй цувралын анхны ангиас эхлэн харуулах болно. Тэрээр шөнө болмогц нөхрийнхөө stand-up comedy тоглолтонд зориулж хошин текстүүд бичиж, харин өглөө нь авьяасгүй нөхөртөө тайзан дээр гарах боломж олгохын тулд клубын ажилтнуудад зориулан хоол хийнэ. Мириам өглөө бүрийг баяр баяслаар дүүрэн угтаж, ердөө нэг минутын дотор л төгс нүүр будалт хийх болно. Энэхүү цуврал нь нэг цагийн дотор бэлэн болох хангалтгүй хэмээн гомдоллох дуртай хүмүүст гарцаагүй таалагдана.

Түүнчлэн Мириам хотын худалдааны төвд косметик бүтээгдэхүүн зарж, оройдоо тайзан дээр өөрийнхөө амьдралын талаар хошигнодог байгаа (заримдаа бүр цагдаад баривчлагдах хэрэг гарна). Бүсгүй цагдаагийн газар хоносныхоо дараа даашинзаа янзалж, уруулын будаг зарах ажилдаа үргэлжлүүлэн гарна.

Дашрамд дурдахад "The Marvelous Mrs.Maisel" цувралын 10 ангиас бүрдсэн хоёрдугаар улирал 2018 оны сүүлээр Amazon тавцан дээр нээлтээ хийнэ.

Таныг үр бүтээлтэй ажиллахад нөлөөлөх кино ба цувралууд Таныг үр бүтээлтэй ажиллахад нөлөөлөх кино ба цувралууд (фото 1)

Suits

Хуульч Харви Спектр ба түүний хамтрагч Майк Росс нарын адал явдал үзэгчдийг дэлгэцнээс салгаж чадахгүй гэдэгт бид үнэхээр итгэлтэй байна. Харви өглөөний таван цагт босч, Төв цэнгэлдэх хүрээлэнд гүйж, үүний дараа хослолоо өмсөн долоон цагийн үед цагирган боов худалдаж авахаар компанийнхаа барилгын гадаа зогсож байх болно. Харин Майк хуулийн фирмд орж ирсэн хэрэг бүр дээр маш идэвхтэй, сэтгэл гарган ажиллаж, заримдаа бүр оффис дээрээ бүтэн шөнийг өнгөрөөсөн байхаа үл анзаарна.

Мэдээж хэрэг шилэн барилга дотор суух хуульчдын тухай цувралыг жүжигчин Меган Маркл хунтайж Харритай сүй тавьснаар бүр ч их алдартай болгосон гэж хэлж болно. Гэхдээ жүжигчин бүсгүй хааны гэр бүлийн гишүүн болсноор цувралыг бүр мөсөн орхиж байгаа бөгөөд түүний тоглосон сүүлчийн ангиудыг (цувралын долоодугаар улирлын хоёрдугаар хэсэг) USA Network суваг гуравдугаар сарын 28-аас дөрөвдүгээр сарын 25 хүртэл гаргах болно. Гэхдээ бид Suits цувралыг бүр эхний улирлаас нь эхлэн үзэхийг зөвлөж байна.

Таныг үр бүтээлтэй ажиллахад нөлөөлөх кино ба цувралууд Таныг үр бүтээлтэй ажиллахад нөлөөлөх кино ба цувралууд (фото 2)

Paterson

Патерсон нэртэй залуу Патерсон гэх хотод өдөр бүр нэг маршрутын дагуу автобус жолоодож, өдрийн хоолоо жижиг цүнхэнд хийж, мөн бульдог үйлдрийн нохойгоо чимээгүйхэн салхилуулдаг. Сонирхолтой биш гэж үү? Үнэн хэрэгтээ найрууулагч Жим Жармушийн бүтээсэн энэхүү баатар нь маш гүн гүнзгий утгыг өөртөө агуулдаг. Тэрээр өдөр тутмын нэгэн хэвийн уйтгартай ажлуудыг яг л бясалгал мэт хүлээн авч, зорчигчдын яриаг сонсож, нарны туяа ба танил гудамжуудыг харах үедээ баярлаж, өдрийн цайны цагаараа шүлэг зохиодог.

Патерсоны хамгийн чухал зан чанар нь гэртээ ирмэгц ажлаа мартаж, зөвхөн эхнэртээ цагийг зориулдагт байгаа юм. Киноны төгсгөлд Патерсон японы алдарт яруу найрагчтай танилцдаг ч тэрээр түүнийг амжилтанд хүрэхийн тулд ашиглах гэж завддаггүй. Учир нь Патерсон өөрийнхөө амьдралд үнэхээр их хайртай. Тэрээр яг л шинэ кино үзэх гэж байгаа мэт автобус жолооддог юм.

Таныг үр бүтээлтэй ажиллахад нөлөөлөх кино ба цувралууд Таныг үр бүтээлтэй ажиллахад нөлөөлөх кино ба цувралууд (фото 3)

The Intern

Тэтгэвэртээ гарсан сэтгэл татам ахмад настан (Роберт Де Ниро) болон Saint Laurent-ийн хүрэм өмссөн бизнес эрхлэгч бүсгүйн (Энн Хэтэуэй) нөхөрлөлийг харуулдаг Нэнси Мейерсийн бүтээсэн инээдмийн кино. "The Intern" кинонд аажуу, бодлоготой ажиллах нь дээр үү, эсвэл хурдан, орчин үеийн хэв маягийг дагах нь зөв сонголт болох уу гэдгийг маш тодоор үзүүлдэг.

Гэхдээ мэдээж хэрэг энэхүү хоёр баатрын аль алинаас нь суралцах зүйлс олон бий. Жишээ нь Жулс (Энн Хэтэуэй) фитнесээр хичээллэж цаг үрэхгүйн тулд оффис дотроо дугуй унан явдаг бол Де Нирогийн дүр цаг харах шалтгаар утсаа оролдохгүйн тулд үргэлж биедээ сэрүүлэг авч явдаг.

Мөн Жулс өөрийн хийж буй зүйлдээ үнэхээр хайртай гэдэг нь үзэгчдийн анхаарлыг татах болно. Тухайлбал залуу бүсгүй агуулахад байгаа илгээмжүүдийг дуртайяа баглаж, ууртай хэрэглэгчдийн дуудлагад хариулж, автомашиндаа хооллож, ахмад настай дадлагын ажилтанд Facebook хуудсанд бүртгүүлэхийг зааж өгдөг. Харин Роберт Де Нирогийн дүр болох 70 настай Билл үр бүтээлтэй байх өөр арга барилуудыг бидэнд харуулах болно. Тэрбээр өглөө өмсөх хувцсаа унтахаасаа өмнө бэлдэж, бүх хүнээс түрүүлж ажилдаа ирэн, хамт ажилдаг хүмүүсийнхээ сэтгэл санааны байдалд анхаарал тавьж, харин амралтын өдрөө хятад маягийн гимнастик хийж өнгөрүүлнэ.

Таныг үр бүтээлтэй ажиллахад нөлөөлөх кино ба цувралууд Таныг үр бүтээлтэй ажиллахад нөлөөлөх кино ба цувралууд (фото 4)

Joy

Женнифер Лоуренс өөрийгөө алдарт мушгидаг шалны алчуур зохион бүтээсэн бүсгүйн дүрээр зүгээр ч нэг Оскарын шагналд нэр дэвшээгүй юм. Тэрээр асар их сэтгэлийн тэнхээ, өөрийн санааг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх зоригтой (эрчүүдтэй зодолдсон ч хамаагүй) бүсгүйн дүрийг бүтээсэн билээ. Дэвид О.Расселын найруулсан энэхүү кино нь бидэнд ямар ч нөхцөлд үр бүтээлтэй ажиллах боломжтой гэдгийг харуулна. Жишээ нь таниас дотны хүмүүс тань урваж, шууд утгаараа гэрийн тань шал нурж унасан байсан ч хамаагүй хичээж ажилласан тохиолдолд бүх зүйл бүтнэ гэдгийг бидэнд энэ кино сануулах болно.

Хамгийн гайхалтай нь Жой гэх бүсгүйн түүх бодит амьдралаас сэдэвлэсэн нь бүр ч их урам зориг өгч байгаа юм. Өдгөө 62 настай Жой Мангано жижиг яармаг худалдаанаас эхлээд өөрийн Ingenious Design нэртэй компанийг үүсгэн байгуулах хүртэл маш бэрх замыг туулсан түүхтэй. АНУ-д Жой Мангано нь "self-made" буюу өөрийн хүчээр бүх зүйлд хүрсэн эмэгтэйн тод жишээ болдог байна. Түүний бүтээсэн хамба хилэн материалтай өлгүүр ба алдарт шалны алчуур нь одоо хүртэл HSN сувгаар зарагддаг. Мөн Жой заримдаа нэвтрүүлгийг өөрөө хөтөлдөг.

Таныг үр бүтээлтэй ажиллахад нөлөөлөх кино ба цувралууд Таныг үр бүтээлтэй ажиллахад нөлөөлөх кино ба цувралууд (фото 5)

Arslan.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.