Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

СЕКТОРЫН ХЭМЖЭЭНД ХАДГАЛАМЖИЙН ХҮҮ БУУРЧ БАЙГАА Ч ГОЛОМТ БАНКНЫ ГИБРИД ХАДГАЛАМЖ ӨНДӨР ӨГӨӨЖ ӨГНӨ

НИЙТЛЭСЭН: 2018-03-21 16:20:01
Эдийн засаг > Банк, санхүү | Сэтгэгдэл: 0

2016 арилжааны банкуудын хадгаламжийн хүү буураад байна.

Тодруулбал төгрөгийн хадгаламж 2016 онд 13.4 хувь байсан бол 2018 оны нэгдүгээр сарын байдлаар 12.6 хувь, ам.долларын хадгаламжийн хүү 6.5 хувиас 5.8 хувь болж буурсан юм. Хадгаламжийн хүү цаашид ч буурах хандлагатай байгаа энэ үед хамгийн өндөр өгөөжийг Голомт банкны Гибрид хадгаламж өгөх нь ээ. Энэ талаар тодруулахаар Голомт банкны НУГ-ын захирал Б.Золбоотой ярилцлаа.  

Юун түрүүнд Гибрид хадгаламж нь банкны уламжлалт хадгаламжийн  бүтээгдэхүүнүүдээс юугаараа ялгаатайг тайлбарлаж өгөхгүй юу?

Гибрид нь та бидний өмнө нь ашиглаж ирсэн шиг л хадгаламжийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд арилжаалагддаг санхүүгийн бүтээгдэхүүнтэй уяж өгснөөрөө ялгаатай.

Жишээ нь: Та 30 сая төгрөгөө алтны үнэтэй уягдсан Гибрид хадгаламжинд байршууллаа гэж үзье. Дэлхийн зах зээлд алтны ханш 30 хувь өслөө гэж үзвэл харилцагч та хадгаламжиндаа 30 хувийн хүү авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл алтны ханш 60,70,80 гээд өсөхийн хирээр та хязгааргүй хүү тооцуулах боломжтой. Энэ нь Гибрид хадгаламжийн хамгийн том давуу тал юм.

Гиврид хадгаламжийг зөвхөн ханшийн “Өсөлттэй” биш “Бууралттай” сангийн хэрэгсэл дээр тохирч болно. Энэ тохиолдолд алтны ханш унах хирээр таны  хадгаламжийн хүү өснө гэсэн үг юм. Жишээ нь 1 унц алтны ханш 1300-тай байхад та ханш ирээдүйд унана гэж үзвэл, алтны ханшийн уналтаас хүү нь хамаарсан Гибрид  хадгаламж нээх боломжтой. Сарын дараа алтны ханшны1200 боллоо гэж үзвэл тэрхүү 100 ам.долларын уналт нь таны хадгаламжийн хүү болох юм. 

Өөрөөр хэлбэл Гибрид хадгаламж анх нээлгэхдээ л ямар бүтээгдэхүүнтэй уяхаа сонгоно гэсэн үг үү?

Тэгнэ. Мөн таны хадгаламж Голомт банкинд хугацаатай байрших болно. 

Тэгэхээр Гибрид хадгаламжийн хувьд алтнаас гадна өөр ямар сонголт байгаа вэ? Хаанаас мэдээлэл авах вэ?

Алтнаас гадна түүхий эд, хувьцаа, валютын хослолуудаас сонгох боломжтой Энэ бүтээгдэхүүний онцлог нь анх хадгаламж нээлгэхээс тань эхлээд хадгаламжийн хугацаа дуусах хүртэл Голомт банкны шинжээчид танд зөвлөгөө мэдээллийг тогтмол өгөх болно.  Гибрид хадгаламж маань 2015 онд зөвхөн алтны үнэтэй уялдаж гарч ирсэн бүтээгдэхүүн юм. Ер нь Гибрид хадгаламж маш эрэлттэй байсан учраас бид түүхий эд, хувьцаа, валютын хослолуудтай уясан гибрид хадгаламжийг нэвтрүүлж харилцагч нартаа олон сонголтыг олгосон байгаа.

Өмнөх туршлагаас харвал алтны Гибрид хадгаламж сонгосон харилцагчид маань дэлхийн зах зээл дэх  ханшаас шалтгаалан ихээхэн хэмжээний хүүгийн өгөөж авсан байгаа. Тийм учраас бид бүтээгдэхүүнээ улам хөгжүүлж, сонголтыг нэмэгдүүлээд байна.

Гибрид хадгаламж нээлгэснээрээ эрсдэлд орох уу?

Ер нь мөнгөө алдана гэж бол байхгүй. Хэрвээ таны сонголт мэргэн байх юм бол та бүх ашгаа авна. Харин эсрэгээрээ байвал өндөр хүү авахгүй гэсэн үг. Гэхдээ хадгаламжийн суурь хүүгээ авна.

Тухайлбал та 30 сая төгрөгний хувьцаа авлаа гэж бодъё. Гэтэл ханш нь унаад 0 төгрөг болсон тохиолдолд та 30 сая төгрөгөө шууд алдах болно. Харин хувьцааны үнэд уягдсан Гибрид хадгаламжинд 30 сая төгрөгөө байршуулбал хувьцааны ханш уналаа ч таны дансан дахь 30 сая төгрөг бүрэн байх бөгөөд та хадгаламжийн суурь хүүгээ авах юм. Тэр байтугай та анх хэлцэл хийхдээ хувьцааны ханш унана гэж тооцсон бол хүү тань өснө гэсэн үг. 

Гибрид хадгаламжийг ямар хугацаатай нээлгэх вэ? Мэдээж та бүхэн хадгаламж эзэмшигчийн өмнөөс хөрөнгийг нь удирдаад эрсдэлийг нь хариуцаж байгаа болохоор хадгаламжийн босго дүн гэж байх уу?

Хадгаламж байршуулдаг хүмүүсийн нийтлэг мөчлөгүүдийг харгалзаад 3,6,9,12 сар гэх мэт хугацаатай нээлгэх эрхтэй. Мөн харилцагчийн сонголтоос шалтгаалан хадгаламжийн хамгийн бага дүн нь 30 сая төгрөг юм.

Эцэст нь хэлэхэд арилжааны банкуудын хадгаламжийн хүү буурч байгаа энэ үед Гибрид хадгаламж нээлгэх нь танд ашигтай юм шүү.

Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа.

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.