Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 11-р сарын 19
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Цөвүүн цагт цөс зоригоо гээгээгүй Хөхтөмөр жанжин

НИЙТЛЭСЭН: 2018-03-20 08:52:12
Бусад > Түүхэн хүмүүс | Сэтгэгдэл: 0

14 дүгээр зууны хоёрдугаар хагасаас Юань улсад гарсан “Улаан алчууртны бослого”-ыг дарах гол хэрэгт Тогоонтөмөр хааны хамгийн итгэлтэй жанжны нэг Цагаантөмөр нэн их үүрэг гүйцэтгэж хаан төрдөө үнэнч зүггэж байжээ.

1352-1362 он хүртэл бүтэн арван жил тэрхүү бослогын гол гол хүчийг бут цохиж, тэдний умардад давших замыг хаасан юм. Цагаантөмөр жанжин бол дагнан монгол цэрэг захирдаг, Мухулай жанжны цэрэг захирах, байлдах тулалдах аргаас суралцсан нэгэн байв. Түүний хүү Хөхтөмөр бага наснаасаа эхлэн цэргийн эрдэмд боловсорч, авьяаслаг жанжин болж төлөвшсөн бөгөөд улаан алчууртны босогчдод гэнэдэн алагдсан эцгийнхээ үйл хэргийг чадварлагаар үргэлжлүүлсэн байна. Цагаантөмөр жанжин хүүдээ Монголын төр улсын гал голомтыг хэзээ ч мөхөөж болохгүй, үүрд асааж байх ёстой гэдэг сургаалийг захидаг байжээ.

1362 оноос Юань гүрний ордны дотор зөрчил тэмцэл туйлдаа хүрч хоорондоо талцан байлдав. Ийм нөхцөлд гүрний өмнө хэсэгт бэхжиж байсан босогчдын эсрэг тэмцэх ямарч бололцоо байсангүй. Тогоонтөмөр хааны цэргийн ангиуд дотроос Хөхтөмөр жанжны удирдсан монгол цэргийн анги хамгийн хүчтэй, сургуультай, дэг журамтай нь байжээ. Энэ үед Тогоонтөмөр хаан Хехтөмөр жанжныг цэргийн хамт хятадын өмнөд нутагт илгээж, Чжу Юанчжанаар толгойлуулсан босогчдьш хүчийг бут ниргэхээс гадна, өмнө зүгийн монголчуудыг буцаан татахад замын хаалт саадыг сэтлэх үүргийг өгсөн байна. Хөхтөмөр жанжин цэргээ аван хөдлөх тэр мөчид Сослон түшмэл, хаан хөвүүн, Бортөмөр жанжин нар хуйвалдаан байгуулж, Тогоонтөмөр хааны амийг хөнөөх гэжээ. Иймээс эзэн хаан Хөхтөмөрийг хятадын өмнөд нутагг явахыг түр зогсоож, хаан төрөө хамгаалж, хуйвалдааныг илрүүлэн дарахыг даалгасан байна.

Хөхтөмөр жанжин Сослоныг барьж, Бортөмөрийн цэргийг бутцохив. Тэр цагаас Хөхтөмөрийг хаант төрийн бүх цэргийг ерөнхийлөн захирах жанжнаар тохоон томилж, монгол цэрэг, тамачи цэрэг, уйгур цэргийн бүх хүчийг нэгтгэн, түүний мэдэлд өгчээ. Ингээд хоёрдахь удаагаа хятадын өмнөд нутагт очиж бослогыг дарахаар явах гэтэл хэргийн байдал ондоогоор эргэсэн болох нь мэдэгдэв. Хятад газрын эздийн цэргийн гол хүчийг захирсан Ли Сыцзи урван тэрсэлж, Хөхтөмөрийн эсрэг довтлохоор бэлтгэжээ. Мөн бослогын удирдагч Чжу Юанчжан өөрийнхөө цэргийн хүчийг хэд хувааж, Хөхтөмөрийн цэргийн өмнөөс тосон хэдэн талаас нь бүслэн байлдахаар төлөвлөжээ. Хаан эцгээсээ төрийн эрх булаах гэсэн хаан хөвгүүн Хөхтөмөрт ялагдсандаа өс өвөрлөж, Бортөмөрийн үлдэгдэл цэргийг цуглуулан, Хөхтөмөрийг араас нь хөөн цохих ажлыг бас хийжээ. Тийм нөхцөлд Хөхтөмөр жанжин хятадын өмнөд нутагт гүн нэвтрэн орж, байлдах ямар ч нөхцөлгүй олсон бөгөөд уул хэргийн үнэн байдлыг эзэн хаандаа учирлан хэлж, цэргээ умардад ухрааж, хамгаалалтын байдалд оруулжээ.

Хөхтөмөр жанжин умард хятадын нутагт босогчдын хүчтэй хэд хэдэн удаа сүрхий тулалдсаны дараа дан монгол цэргийн хүчийг цуглуулан, монгол нутагтаа ухран хамгаалалтын байдалд оржээ. Тэрбээр энэ үед Мин улсын хааны цэргийн ерөнхийлөн захирагч Сюй Датай хэзээ нэгэн цагт эр охиноо үзсэн тулалдаан хийнэ хэмээн тангараглалцсан гэдэг. Энэ үед Мин улсын цэрэгт түрэгдэн, цагаан хэрмийн ард гарсан монголын эрх баригчид хүчээ гурван чиглэлээр бөөгнүүлэн, тэмцэж эхэлжээ. Чуулалт хаалга, Гу бэй коугийн ард байсан монгол цэргийн гол хүчийг Инчан хотод нийсэллэх болсон Тогоонтөмөр хаан захирч байв. Баруун хэсэг нь Хөхтөмөр жанжны удирдлага доор Ганьсу зэрэг баруун мужуудыг алдахгүйг хичээхийн хамт, байлдааны ажиллагаагаа гол хүчтэйгээ уялдуулан зохицуулахыг хичээж байсан бол, зүүн хэсэг нь Нагачу жанжны удирдлаганд Бээжингээс зүүн тийш Ляохэ голын хөвөөн дээрх Зиньшан ууланд байрлаж байв.

Эдгээр хүчнээс Хөхтөмөр жанжин л хятад цэрэгтэй шургуу байлдаж, үе үе сүрхий цохилт өгчээ. Харамсалтай нь, нөгөө хоёр жигүүрийн цэрэг түүнд олигтой дэмжлэг үзүүлэхгүй байлаа. Иймээс төвийн болон зүүн жигүүрийн цэрэг цохигдон ухрахад, Хөхтөмөр жанжин цэргийнхээ эмх цэгцийг алдалгүй алгуурхан ухарч, гандаардан түгжигдэх аюулаас сэргийлэхээс аргагүй болжээ. Ийнхүү хаант төрийн дотоодын бослого хямралын эрхэнд Юань улс мөхөж, монголын хаад эргээд хуучин уугуул монгол нутагтаа ирж, Хархорумд нийсэллэн суух болов. Аюушидар хааны үед монгол улсаа бөөгнүүлэн төвхнүүлэхийн тулд Хархорумд цэргийн гол хүч байх ёстой гэж үзээд, Ганьсуд их цэргийн хамт байрлаж байсан Хөхтөмөр жанжинг дуудан ирүүлж, монгол цэргийн ерөнхийлөн удирдах захирагчаар тохоон томилжээ. Юань гүрний үед Хөхтөмөрийн удирлаган доор байсан цэргийн  эрхтнүүд цэргийнхээ хамт Монголд хүрэлцэн ирснээр маш их хүч бүрдээд байв.

Энэ үед шинэ тулгар хүчээ авч буй Мин улсын цэрэг довтлон ирнэ гэдгийг урьдчилан мэдэж, Хархорумын цэлгэр хөндийгөөр цэргээ сургуулилж, агт морио амрааж нилээд сайн бэлтгэжээ. Хөхтөмөр бол хятад газар олон удаа байлдаан хийж, ялалт байгуулж явснаас гадна хятад цэрэгтэй байлдах аргыг их сайн мэддэг байжээ. Хятад цэргийн хоол хүнсийг таслан эзлэх, гэнэт дайрч сандралд оруулах, түр ухарч зугтаад эргэж цохих зэрэг аргыг тэр хэрэглэж байжээ. Үүнээс хойш удсангүй Мин улсын 2 жанжнаар удирдуулсан хятадын 15 түмэн цэрэг гурван замаар түрэмгийлэн орж ирээд, Хангайн уулын ард их сүржнээр хороолон буудаллажээ. Тэд монголчуудыг цохин эрхэндээ оруулан, Хархорум хотыг эвдэн сүйтгэх зорилготой иржээ. Мин улсын ерөнхийлөн удирдах жанжин Сюй Да удирдсан төв замын цэрэг хамгийн аюултай байсан учир Хөхтөмөрийг түүний эсрэг байлдуулахаар томилсон байна. Тэрбээр хятадын цэргийн хүчийг өдөөн, түүнийг нутгийн гүн рүү оруулж байгаад бүслэн, цохих байлдааны арга мэхийг амжилттай хэрэглэсэн байна. Сюй Да жанжин үлдсэн цөөн цэргийн хамт хамгаалалтанд орж, сүүлдээ ухран зугтахад хүрчээ. Ийнхүү Хөхтөмөр жанжин тангараг тавьсан амандаа хүрч, Мин улсын нэрт жанжныг сүйртэл цохисон нь түүнийг ихэд алдаршуулсан байна. Энэ үед хятадын бусад замын цэргүүд нь мөн л бут цохигдон, ухарч гарахаас өөр аргагүй болжээ.

Ийнхүү Мин улс байгуулагдсанаас хойш хятадын цэрэг анх удаа хамгийн том ялагдал хүлээжээ. Мин улсын хаан Хөхтөмөр жанжны удирдсан монголын цэргийн хүчин чадал их, монголыг хүчээр дайлж болохгүй гэдгийг арга буюу хүлээн зөвшөөрөв. Энэ үеэс эхлэн нэг хэсэгтээ Мин улсын цэрэг монгол газар довтлохыг зүрхэлсэнгүй. Энэ үед Монголын хаан хятадыг эргүүлэн авах санаархлаасаа няцаагүй байсан бөгөөд дараа жилээс монголчууд хятадын нутаг руу Шаньси, Хучжоу, Ляонин, Хэбэйн ойролцоох газраар довтолсноор, Мин улс стратегийн ач холбогдолтой нутгуудаа монголчуудад эргүүлэн алджээ. Тэдгээр нь Синхэ, Хэбэй, муж дахь Фунин тойрог, Ляонин муж дахь Суйжин газар байв. Дээрх нутгийг алдсанаар хятадын нийслэлд баруун хойд зүүн өмнөд талаас аюул учирч, Ляодуны хойг таслагдахад хүрчээ. Мөн тэр үед Аюушидар хаан Гаоли улсын ванд хандан захиа хүргүүлж: “Их самуун дэгдэж хойд зүг рүү саланги нэгээрээ шилжин суухад хүрэв. Өнөө Хөхөмөрийн хамтаар харилцан зүтгэсээр, сэргэн мандах цаг ойртоод байна. Ван та бидний нэгэн адил эзэн Чингисийн удмын хүн бөлгөө. Учир иймд тэнгэрийн доор шудрага журам тоггооход хүчин зүтгэж, хүч хавсрах”-ыг сануулсан байна.

Гэвч Хөхтөмөр жанжин Мин улсын үлдэгдэл цэргийг нэхэн хөөж, бут цохисоор Алтайн уул хүрч, Хар нохойн зоо гэдэг газар 1373 онд нас баржээ. Мөн тухайн үед Гаоли улсын ван хятадаас эмээж, түггэлзсэн байр суурь баримталсан нь монголын хааны санаархлыг талаар болгосон байна. Хэдийгээр хятадад тогтсон Монголын Юань гүрэн мөхөж, монголчууд агуу их эзэнт гүрний эзэд байхаа больсон ч энэхүү хүнд хэцүү үед Монголын их хаандаа хэлбэршгүй зүтгэж, монгол эх орноо хятадын хар цэргээс сэргийлэн хамгаалж, их төрөө сэргээхэд жанжны бүх авьяас билгээ зориулсан сод жанжин бол Хөхтөмөр байжээ.

Эх сурвалж: Undesten.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Г.Занданшатар: ЖДҮХС-н ЗЭЭЛТЭЙ НЭР ХОЛБОГДСОН ДӨРВӨН АЛБАН ТУШААЛТАНГ ЧӨЛӨӨЛНӨ
2 цаг    

Д.ТОГТОХСҮРЭН: УИХ-ААС ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ХЯНАНА
3 цаг    

ХЯТАД УЛС 2018 ОНЫГ ДУУСТАЛ НҮҮРС ИМПОРТОО ЗОГСООХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ
3 цаг    

Б.ГАРАМГАЙБААТАР: МАНАЙ НАМ АРДЧИЛЛЫГ АВЧИРСАН ХҮМҮҮСЭЭ ҮНЭ ЦЭНЭГҮЙ БОЛГООД ГУДАМЖИНД ГАРГАЧИХЛАА
4 цаг    

Солонгосчуудыг хэн айлгаж, ичээдэг вэ
4 цаг    

“MNTM-2” шоуны оролцогчид Өвөр Монголд…
4 цаг    

Кайли Женнерийн тансаг харшидаа жоомтой цуг амьдардаг
4 цаг    

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Ц.НЯМ-ОСОРЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
4 цаг    

ФИЛИППИНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ АСНЫ ЭХНЭР АВЛИГЫН ХЭРГЭЭР ЯЛ СОНСОВ
4 цаг    

Д.САРАНГЭРЭЛ САЙД ХАРИУЦЛАГГҮЙ МЭДЭГДЭЛ ХИЙСНИЙХЭЭ ТӨЛӨӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ҮҮ?
4 цаг    

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ШААРДАВ
4 цаг    

ШАТАХУУНЫ ҮНИЙН ЭСРЭГ ЖАГСААЛД ОРОЛЦСОН ОЛОН ЗУУН ХҮН ГЭМТЭЖ БЭРТЖЭЭ
5 цаг    

МАН ЗАСГИЙН ГАЗРАА ОГЦРУУЛАХ УУ, УИХ-ЫГ ТАРААХ УУ?
6 цаг    

ХЯТАДЫН ЦӨМИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРУУЛАГЧ 100 НАСАНДАА БЭЭЖИНД НАС БАРЖЭЭ
7 цаг    

ХОТЫН ДАРГЫН АСУУДЛЫГ БААСАН ГАРИГТ ХЭЛЭЛЦЭНЭ
7 цаг    

Э.ЭНХРИЙМАА “MISS WORLD”-Д ОРОЛЦОЖ БАЙНА
7 цаг    

БСШУС-ЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА ОХУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
7 цаг    

ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ
8 цаг    

НӨАТ: 10 САЯ ТӨГРӨГИЙН ГУРАВ АЗТАН ТОДОРЛОО
8 цаг    

МОНГОЛ УЛС ЗҮҮН, ЗҮҮН-ӨМНӨД АЗИЙН ГЕОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО (CCOP)-НД ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
8 цаг    

ИНФОГРАФИК: САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛЬ
8 цаг    

УИХ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮД ХУРАЛДАНА
9 цаг    

ӨМНӨД ХИЛ ДЭЭР НҮҮРСНИЙ ТАТАН АВАЛТ ЯАГААД БУУРАВ
9 цаг    

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 19-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
9 цаг    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭРХТЭН ХУРЦ БОЛНО
9 цаг    

УЛААНБААТАР 09-11 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
9 цаг    

Л.БОЛД: С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ОГТ БОЛООГҮЙ ЮМ ШИГЭЭР БУЛШЛАХ ГЭЖ БАЙНА
9 цаг    

Д.ТРАМП ГАМШИГТ НЭРВЭГДЭЭД БАЙГАА КАЛИФОРНИ МУЖ УЛСАД ЗОЧИЛЛОО
1 өдөр    

2 найз гал тогооны сав суулгын стартап эхлүүлсэн нь амжилтанд хүрчээ
1 өдөр    

Меркелийг эсэргүүцсэн жагсаалд 2500 орчим хүн оролцжээ
1 өдөр    

Таван минутын дотор стресс тайлах Япон арга
1 өдөр    

Ханиаднаас сэргийлэх сармисны ханд
1 өдөр    

Зүрхний шигдээсээс өөрийгөө хамгаалах НАЙМАН АЛХАМ
1 өдөр    

Баруун, зүүн тархи зэрэг хөгжүүлж, амраах хөгжөөнт тоглоом
1 өдөр    

Орд ордны бүсгүйчүүдийн онцлог зан чанар
1 өдөр    

Хүн үхэж байхдаа энэ зүйлийг мэдэрдэг болхийг эрдэмтэд тогтоожээ
1 өдөр    

Флойд Мейвейзер: "Хабиб Нурмагомедов би чамтай тулалдмааргүй байна
1 өдөр    

Погба, Стерлинг: Усэйн Болт хөлбөмбөгчин болж байгаад баяртай байна"
1 өдөр    

Сэтгэл хөдлөм Хуурамч түүх зохиож, иргэдээс 500,000 ам доллар залилсан хосыг баривчилжээ
1 өдөр    

ЭНЭ ӨВӨЛ МООДОНД ОРОХ “ХАМРЫН ДУЛААЛГА”
1 өдөр    

Ой тогтоолтын аварга монгол охины тухай баримтат киног Нью Йоркийн наадамд үзүүлжээ
1 өдөр    

Б.Уранбат: Олсон түрүүвчээ эзэнд нь буцааж өгөхөд ХҮСЭЛ биелж байгаа юм шиг үнэхээр гоё санагдсан
1 өдөр    

ТАСАЛГААНЫ АГААРЫГ ЦЭВЭРШҮҮЛЭХ ЭНГИЙН БӨГӨӨД ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ 7 АРГА
1 өдөр    

ФОТО: Олимпын гудамжны зорчих хэсгийг ирэх оны гуравдугаар сар хүртэл түр нээнэ
1 өдөр    

Хойд Солонгос, Японы тагнуулынхан Улаанбаатарт уулзжээ
1 өдөр    

Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагаажээ
1 өдөр    

Хэйли Болдуйн Жастин Биберийн овгоор гангарчээ
1 өдөр    

Томи, Жерри: Хүмүүс хар тамхи хэрэглэчихсэн юм уу гэж асуудаг
1 өдөр    

Амиа алдсан 13 настай охины эмээ хэргийн үйл явцын тухай ам нээлээ
1 өдөр    

Дуучин Темпо: Микс гэж ямар хамтлаг байсан юм?
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.