Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 02-р сарын 22
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Бүх цаг үеийн хамгийн харгис дайчид

НИЙТЛЭСЭН: 2018-03-19 21:09:31
Бусад > Түүхэн хүмүүс | Сэтгэгдэл: 0

Эзэн хаан, улс, эх орнынхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, эр зориг, хүч чадлаараа харийн дайснуудтай тэмцэж байсан баатар эрс үеийн үед байсаар иржээ. Тэдний сэлэм, жадны үзүүр хурц, хуяг дуулга нь бат бөх байж, дайн тулаанд амь биеэ үл хайрлан тулалддаг байв. Тэднийг түүхэн дэх хамгийн харгис дайчид байсан хэмээн бичиж үлдээжээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

10. Спартачууд

Спартачуудын цусанд эр зориг, тэсвэр тэвчээр урсаж байдаг гэх яриа хүртэл байх бөгөөд энэ ч үүднээсээ дайн тулаанд өсвөр насны хүүхдүүд хүртэл явж, эх орнынхоо төлөө тулалддаг байжээ. Тэдний баатар эр зоригийг харуулсан “300” гэх нэртэй кино хүртэл байдгийг бид бүхэн сайн мэдэх билээ. Баатар эрчүүд нь 60 нас хүртлээ тулалддаг байсан бөгөөд дайн тулааны үеэр амь насаа алдах нь тэдний хувьд нэр төрийн хэрэг байв. Төмөр гангаар хийсэн бамбай болон урт жад нь Спартачуудын гол зэвсэг байсан юм.

9. Маоричууд

Маоричууд нь Шинэ Зеланд улсын уугуул иргэд бөгөөд XVIII зууныг хүртэлх хугацаанд оршин тогтнохдоо нутаг дэвсгэрт нь халдсан гадны этгээдийг ямар ч өршөөлгүй хяддаг байжээ. Дайснуудын гэнэтийн дайралтнаас сэргийлж, өдөр шөнөгүй бэлтгэдэг байсан Маоричууд 1809 онд Европын хэд хэдэн хөлөг онгоцуудыг сөнөөж, тэнд байсан 66 хүний амийг хөнөөсөн байдаг ажээ. Зүгээр ч нэг амь насыг нь хөнөөгөөгүй бөгөөд үхэгсдийн махаар хооллосон гэх яриа хүртэл байдаг юмсанж.

8. Викингчүүд

Баатарлаг эр зоригоороо гайхагдаж, дэлхийн түүхэнд өөрсдийн нэрээ тодоор бичиж, үлдээсэн Викингчүүд нь Германий хойд хэсгээр VII-XI зууны хооронд нутаглаж байсан ард түмэн юм. Европ Азийг холбосон худалдаа арилжаа хийж, Европт улам хүчирхэгжиж байсан тэднийг дайн тулаанд ялах улс орон тухайн үед тун ховор байсан гэдэг. Сүх, сэлэм, нум сум зураг нь тэдний гол зэвсэг байжээ. Дайн, тулааны дараа хүчирхэг Викингчүүдийн туг мандаж, дайснуудынх нь цогцос уул шиг овоордог байв.

7. Апачэ

Эртний Команчэ (Comanche) овгийн дайчид болох Апачэнуудыг сум агссан индианчууд гэж хэлж болох бөгөөд тэд одоогийн Шинэ Мексик, Колорадогоос Канзас, Оклахома хүртэлх газар нутагт амьдардаг байжээ. Өөрөөр тэднийг “Америкийн нинжанууд” хэмээн нэрлэдэг байв. Яс болон чулуугаар зэр зэвсэг хийж, дайн тулаанд ашигладаг байсан бөгөөд дайсныхаа хоолойг хэрчиж, тархин дундуур нь сүхээр тас цохидог байсан аж.

6. Гладиаторууд

Ромын эзэнт гүрний олон жилийн турш Европт ноёлсон шалтгаан нь тэдний агуу гладиаторуудтай салшгүй холбоотой юм. Испани, Франц, Англи, Грек зэрэг тухайн үеийн Ромын эзэнт гүрэнтэй зэрэгцэн оршиж байсан хүчирхэг улс гүрнүүд бүгдээрээ тэдний өмнө хүчин мөхөстөж байв. Тэд дайнд ялагдсан улсын ард иргэдийг боол болгож, заримыг нь кинон дээр гардаг шиг гладиаторуудын эсрэг тулалдуулдаг байжээ. Түүгээр зогсохгүй Ромын эзэнт гүрнийг Неро (Nero) болон Калигула (Caligula) зэрэг харгис, хэрцгий хаадууд удирдаж байх үед гэм зэмгүй ард иргэдийг үй олноор нь хөнөөж байсан тухай баримтууд байдаг байна.

5. Нацист Герман

Дэлхийн I, II дайнуудыг эхлүүлж, хүн төрөлхтөнд асар их гарз хохирол авчирсан Нацист Германий агуу их удирдагч Гитлерийн тухай мэдэхгүй хүн гэж бараг үгүй биз ээ. Газар нутгаа томруулж, дэлхий нийтэд эрхшээлээ тогтоохыг хүссэн тэрээр ялалт байгуулахын тулд хамгийн шилдэг цэрэг арми, зэр зэвсгийг ашиглаж байсан юм. Тэднийг замдаа тааралдсан хот, тосгодын ард иргэдийг үй олноор нь хөнөөж, эмс, охидыг нь хүчирхийлж байсан гэдэг. Хэдийгээр хүчирхэг армийг бий болгосон ч, Нацист Германиуд ялагдал хүлээсэн билээ.

4. Монголчууд

XIII-XIV зууны үед дэлхийн талыг эзлэж, ертөнцийн сонорт Монгол хэмээн цуурайтуулж, зүрхэн хэсэгт нь улсынхаа далбааг мандуулсан бидний өвөг дээдэс үнэхээр омог бардам, дайчин эрс байснаар нь бид бүхэн бахархаад ханашгүй билээ. Харин гаднынхны хувьд Монголчуудыг харьцангуй зэрлэг, балмад, харгис хэрцгий ард түмэн байсан хэмээн үздэг байна. Тухайлбал Чингис хааны Татаруудыг хороохдоо гаргаж байсан “Тэрэгний дугуйнаас өндөр хэний ч болов толгойг ав” хэмээх зарлиг, багадаа эх ондоотой ах болох Бэгтэрийг харваж алсан явдал болон замдаа тааралдах ямар ч дайсныг тооноос нь үл эмээж, цөөн цэргээр хиар цохиж, өмнөө сөхрүүлдэг байснаас үүдэж, харгис ард түмэн хэмээн үзжээ.

3. ЗХУ

Дээр дурдсан хүчирхэг Нацист Германий армийг ялсан гэхээр ЗХУ-ын цэрэг армийг шагшин магтахгүй гээд яах билээ. Тэд жинхэнэ баатар эрчүүд байсан бөгөөд хүн төрөлхтөнд энх тайвныг авчирсан агуу хөдөлмөрч, дайчин ард түмэн билээ. Гэвч дэлхийн I, II дайнд Их Британи, Франц, АНУ зэрэг улсуудын оруулсан хувь нэмэр, байгуулсан гавъяаг мартаж болохгүй юм.

2. Келтүүд

Келтүүд дайсныхаа толгойг тасдан авч, цайзын гадна өлгөж, тавьдаг байсан бөгөөд дайны үед тусгай даалгавар биелүүлдэг эр зориг, авъяас чадвартай анчидтай байжээ. Түүнээс гадна тулаан болоход баатар эрс нь дайснуудын морьны толгойг хүртэл тас цавчдаг эр бяртай хүмүүс байсан бөгөөд тэдний сэлэм хурц иртэйгээрээ алдартай байв. Ялалт байгуулсныхаа дараа жадан дээр дайснуудынхаа толгойг зоож, бахдалтайгаар дуулж, найр найдам хийдэг гэх яриа хүртэл байдаг аж.

1. Ацтекүүд

XIV-XVI зууны үед амьдарч байсан Ацтекүүд нь Мексикийн ард түмний өвөг дээдэс гэж хэлж болох хүмүүс бөгөөд тэд 52 жил тутамд наранд өргөл барьц өргөдөг ёс заншилтай байжээ. Энэ нь хүчирхэг бурханаас өршөөл гуйж байгаагийн шинж байв. Үүний хор уршгаар 20000 гэм зэмгүй хүний амь насыг хөнөөсөн байдаг байна. Хурц наранд гэдсийг нь хүүлэх, толгойг нь таслах зэргээр хэрцгийгээр хүний амь насыг нь авдаг байсан бөгөөд түүнээс гадна шоронд хоригдож байсан 80000 хоригдлын арьсыг өвчиж, амьдаар нь тамлан алж байсан аж. Харин дайн тулаан болоход тэдэн шиг эрэмгий зоригтой, дайчин эрс байгаагүй юм.

source: caak.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
"BOEING 737MAX 8" МОСКВА ХОТЫН НИСЭХ БУУДАЛД ГАЗАРДЛАА
3 цаг    

ХУЛГАЙЧ НАРТАЙ ХУЙВАЛДДАГ ЛОМБАРДУУДАД ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
3 цаг    

Ц.ЭЛБЭГДОРЖ АТГ ОЧИЖ БАЙЦААЛТ ӨГЛӨӨ
3 цаг    

10 САЯЫН ХАХУУЛЬ АВСАН ЗАХИРАЛД ТОРГУУЛИЙН ЯЛ ОНООВ
4 цаг    

БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ӨРТСӨӨР БАЙНА
5 цаг    

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ХИЙСНЭЭС ХОЙШ МОНГОЛ УЛС 50 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ӨРӨНД ОРСОН ГЭВ ҮҮ
5 цаг    

УИХ-ЫН ГИШҮҮН Б.НАРАНХҮҮ ХИЙСЭН АЖИЛГҮЙ ТУЛ ХЭДЭН ТӨГРӨГӨӨР ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛСНАА ТАЙЛАГНАЖЭЭ
6 цаг    

"ТИНК БАНК 2019-МӨНГӨ САНХҮҮГИЙН ОРЧИН" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНӨЖ БАЙНА
6 цаг    

ЭРТНИЙ АМЬТНЫ ОЛДВОРУУДЫГ ЗАРЖ БОРЛУУЛАХЫГ ЗАВДЖЭЭ
7 цаг    

ТЭМЦЭЭНД 70 ГАРУЙ АЛБА ХААГЧ ОРОЛЦОЖ, АВАРГУУДАА ШАЛГАРУУЛЛАА
7 цаг    

ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС 193 ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
7 цаг    

ЖҮДО БӨХИЙН ЗАЛУУЧУУДЫН УАШТ БУЛГАН АЙМАГТ ИРЭХ САРД БОЛНО
7 цаг    

"ЖОЛООНЫ ЭРХ СЭРГЭЭНЭ, ҮНЭМЛЭХ ОЛГОНО" ХЭМЭЭН ЗАЛИЛАН ҮЙЛДЭЖ БАЙСАН ЭТГҮҮДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЭВ
8 цаг    

“KFC” ТҮРГЭН ХООЛНЫ ГАЗРААР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ТОО ЭРС БУУРЧЭЭ
8 цаг    

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЦАХИМ БҮРТГЭЛД ОРУУЛНА
8 цаг    

АНХ УДАА ХИЙМЭЛ ҮЕ СОЛИХ ХАГАЛГАА ХИЙВ
9 цаг    

МОНГОЛ АЛИМААР ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГАХ БОЛОМЖТОЙ ГЭВ
9 цаг    

ЖУЛЬЕТТАД СОНГОГДСОН ОЮУТАН
9 цаг    

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГАДНА ТАЛЫН ГЭРЭЛТҮҮЛЭГТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
9 цаг    

МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭСЭН ЖОЛООЧИЙГ 30 ХОНОГ БАРИВЧИЛНА
9 цаг    

О.ЭНХ-ЭРДЭНЭ “THE WORLD’S BEST” ШОУГАА ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ
9 цаг    

НЕТГ-ЫН ДАРГА Э.АНАР АЖЛАА ӨГЧЭЭ
9 цаг    

ХАВАР ЯМАР ЦАЙ УУХ ВЭ?
10 цаг    

УИХ-ЫН ГИШҮҮН А.СҮХБАТ СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ
10 цаг    

"ТОКИО 2020" ОЛИМПИЙН ЭРХ НЭГЭЭР НЭМЭГДЭВ
10 цаг    

УЛААНБААТАРЫН ЦЭВЭР УСНЫ ХАНГАМЖ 68 САЯ ОРЧИМ ШОО МЕТРЭЭР НЭМЭГДЭНЭ
10 цаг    

ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ХҮНИЙ АМЬ НАС АВАРЧЭЭ
10 цаг    

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНД ГАМШГААС ХАМГААЛАХ МЭДЛЭГ ОЛГОЛОО
11 цаг    

ИРЭХ САРЫН 15-НААС ГАДААД ПАСПОРТ, ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙГ ЦАХИМААР ЗАХИАЛДАГ БОЛНО
11 цаг    

ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬД ЯМАР ШИНЭЧЛЭЛТ ОРЖ БАЙГАА ВЭ
11 цаг    

ХУУРАМЧ 100 АМ.ДОЛЛАР ИЛЭРЧЭЭ
11 цаг    

“ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙСЭНГҮЙ” ГЭСЭН ШАЛТГААНААР НЭГНИЙГЭЭ ЗОДОЖ ГЭМТЭЭЖЭЭ
11 цаг    

"ЁОХОР-2019" НААДАМ ИРЭХ ДОЛДУГААР САРД БОЛНО
11 цаг    

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ЕАБХАБ-ЫН ПАРЛАМЕНТЫН АССАМБЛЕЙН ӨВЛИЙН ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ БАЙНА
11 цаг    

УЛААНБААТАРТ 01-03 ХЭМ ДУЛААН БАЙНА
12 цаг    

ХҮҮХДИЙН СЭВЛЭГ ҮРГЭЭХ БОЛОН ҮС ЗАСУУЛБАЛ ЭД МАЛЫН ГАРЛАГАТАЙ
12 цаг    

МҮХАҮТ-ын ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИД
1 өдөр    

М.АМАРБОЛД, Д.ЖАВХЛАН НАРЫГ НАСААР НЬ ХОРИХ ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ
1 өдөр    

ЮНКЕР БРЮССЕЛЬД ТЕРЕЗА МЭЙТЭЙ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ
1 өдөр    

ХАЙХРАМЖГҮЙ БАЙДЛААСАА БОЛЖ ГАР ХӨЛӨӨ ХӨЛДӨӨЖ БАЙНА
1 өдөр    

ГОВЬ НУТГИЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, УРТЫН ДУУЧИН Б. БАТЦЭЦЭГЛЭН
1 өдөр    

ХҮҮХНИЙ ӨМНӨӨС ШАЛГАЛТ ӨГӨХИЙГ ОРОЛДЖЭЭ (БИЧЛЭГТЭЙ)
1 өдөр    

ФЭЙСБҮҮК ХЭРЭГЛЭДЭГ ГУРВАН ХҮҮХЭД ТУТМЫН НЭГ НЬ ХОЁРООС ДЭЭШ ХАЯГТАЙ БАЙДАГ
1 өдөр    

МАН-ЫН 60 ТЭРБУМЫН "АВТОР"-УУДЫН НЭГ А.ГАНБААТАРЫГ МАН-ААС ХӨӨЖЭЭ
1 өдөр    

ТӨРИЙН СОЁРХОЛТ Д.СОСОРБАРАМ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГААС НҮҮР БУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
1 өдөр    

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН
1 өдөр    

АВСТРАЛИЙН ЭРЭГТ АМАРЧ БАЙСАН ЖУУЛЧИД СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
1 өдөр    

АЖЛЫН ЯРИЛЦЛАГАА АМЖИЛТТАЙ БОЛГОХ АЛХМУУД
1 өдөр    

ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
1 өдөр    

ГИТАРЧИН ӨӨЖГИЙ АМРАГТАЙГАА...
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.