Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 06-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Хүйтэн хошуутай хар ямаагаар хараал хийсэн “Оготно” Хүрлээгийн аймшигт явдал

НИЙТЛЭСЭН: 2018-03-15 00:33:57
Нийгэм > Шашин | Сэтгэгдэл: 0

Монголчууд яагаад ямаа, тэмээ, үхрийг бусдад бэлэглэдэггүйг та мэдэх үү? Эдгээр малыг хүйтэн хошуутай гэж нэрлэдэг бөгөөд адуу, хонийг халуун хошуутай хэмээн хүндэтгэж сүсэглэдэг учраас хүүхдийн сэвлэг үргээх найр сэлт дээр бэлэглэдэг. Тэгвэл хүйтэн хошуутай малаар дамжуулан бусдад хараал хийсэн гутамшигтай бөгөөд аймшигтай явдал ч бас байдаг аж.

1980-аад оны сүүлчээр Булган аймгийн нэгэн суманд /нууцлах шалтгаан бий. сурв/ энэ явдал болжээ. Тус суманд “оготно” Хүрлээ гэж жижигхэн хөх эр аж төрдөг байлаа. Уугуул нутаг нь гэвэл Хөвсгөлөөс гаралтай гэнэ. Түүнд ах, дүү, авгай, хүүхэд гэж үгүй. Хэдэн жил ч бүү мэд буурин дээрээсээ хөдлөөгүй навтгар хар гэр, жилийн дөрвөн улиралд халаа сэлгээгүй талхидаг чөдрийн ганц морь, бараг л хүн шиг сургуультай тарагны хориод ямаатай. Өөр түүнд эд хогшил гээд байх юм үгүй. Хэзээ ч юм группт орсон учраас цөөн хэдэн цаас авна. Мэдээж тэр нь амьдралд нь хүрэлцэнэ гэж юу байхав. Ихэнхдээ л айл амьтнаас тамхи тариа гуйсаар цаг нөхцөөдөг, хэний ч анхааралд өртдөггүй зожиг нэгэн байлаа.

Тэр үед тус суманд “мангар” Буянаа гэгч цэргээс халагдаж ирсэн залуу ид хүчээ авч байлаа. Сайхь Буянаа нь юмтай айлын өнгөтэй зүстэй хүү байсан бөгөөд “мангар”гэдэг хоч өгсөн нь нэг л зохицоогүй юм шиг санагддаг байв. Тэрбээр хүүхэд байхдаа ихээхэн дэггүй нэгэн байсан бөгөөд охидын гэзэгнээс угз татан унагадаг байснаас “мангар”хоч хүртсэн нь тэр. Баян айлын эрх дураараа энэ залуу сумын атаман учраас бараг л өөдөөс нь хуцах нохой ч үгүй болсон байлаа. Нэгэн намар тус суманд Улаанбаатараас хэсэг оюутан тариа ногооны ажилд туслахаар очжээ. “Мангар”Буянаа ч найзуудаа дагуулан очиж хоёр шөнө тэднийг түйвээсээр эрхшээлдээ оруулж дөнгөв. Ингээд л хүчээр шахам найз нөхөд бололцжээ. Нэгэн бүтэн сайн өдөр мань эр эмэгтэй голдуу хэсэг оюутныг ойд аваачин дайлахаар шийджээ. Чингэхдээ ойн захаар бэлчиж явсан хэдэн хар ямаанаас нэгийг нь барьж боодог хийхийг дагалдагсаддаа тушаал болгожээ. Хэн нэг нь,
- Үгүй ээ, энэ чинь “оготно” Хүрлээгийн хэдэн хар ямаа л байна ш дээ гэхэд нь Буянаа,
- Тэгээд яагаав. Тэр муу нохойн гөлөг яадаг юм. Тэр сэрхийг /эр ямаа/ бариад ир гэж хэлээд шүлсээ шалхийтэл хаяжээ. Тэр дор нь хар сэрхийг барин дорхноо эд бад хийн, утаа май тавин чулуу улайсгаж эхэллээ.

Боодог бэлэн болох үеэр оюутнууд ирснээр хөлгүй найр эхэлжээ. Ядарч зүдэрч явсан оюутнуудад намрын ямааны боодог гэдэг хичнээн тансаг зүйл болох нь ойлгомжтой. Шимийн архиар голдуу сөн түшсэн найр шөнө дунд ид хүчээ аван Буянаа болон түүний нөхөд оюутан охидыг орилуулж чарлуулан эдлэж, бах таваа хангаж байлаа. Энэ үеэр “оготно” Хүрлээ ёстой л хүрлийчихсэн сууж байх нь тэр. Нас гүйцсэн хайртай ганц сэрх нь алга болчихсоноос тэрбээр ийн гашуудаж суугаа нь энэ. Уг нь мань эр зунжингаа нойтон мах идэлгүй мацаг барьсаар намрын сэрүү орохоор тэр ямаагаараа тогоо тослох гэж байсан юмсанж.

Үүнээс гадна тэр ямаандаа дэндүү их дассан учраас хайрлаад аминд нь ч хүрч чаддаггүй байлаа. Гэтэл хайртай ганц сэрх нь алга болчихжээ. Тэр хар сэрхээ өдийд амьд байхгүй гэдгийг сайн мэдэж байв. Гэхдээ чухам хэн гэгч нь хулгайлж аваад тогоогоо тосолсоныг сайн мэдэхгүй байлаа. Энэ шөнө ямаандаа харууссан Хүрлээ суугаагаараа хоносон бол ямааг нь боодог болгож ходоодоо цатгасан Буянаа оюутан бүсгүй дээр мордоод нойргүй хоножээ. Өглөө нь хар үүрээр шахам гэрээсээ гарсан Хүрлээ ямааныхаа бэлчдэг газраар мөшгиж явсаар яг дээр нь буучихжээ. Майхан босгож найрласан Буянаа дээр очиход оюутан охид нь яваад тэр найзуудтайгаа үлдсэн байлаа. Тэд дэндүү элэг барьж байгаа бололтой ямааных нь толгой, гэдэс, дотор, арьсыг нь булаа ч үгүй сууж байх нь тэр. Угийн бүрэг даруу “оготно” Хүрлээ хамаг цус нь нүүрэндээ хуралдсан мэт минчийж улайснаа,
- Та, та... та нар яаж байгаа юм? гэж ээрч мууран хэллээ. Буянаа түүнийг харж нэг мушийснаа,
- Хөөе, оготно гуай! Бид нар ямааг чинь боочихлоо. Хэдэн төгрөг хэрэгтэйв? Мөнгийг нь дараа нь өгчихье. Ганц ямаа 50 төгрөг л байхад хаваажид (хватит. сурв) биз дээ гэж дээрэнгүй аястай хэлэхэд нь Хүрлээ,
- 90 төгрөгнөөс буухгүй үнэтэй юм, муусайн новшнуудаа гэж хэлээд буцаад гүйжээ. Тэр үнэндээ сүр бараатай атаман Буянаагаас айсан байлаа.

Мань эр ч шууд явсаар сумын хэлтсийн төлөөлөгч дээр очиж болсон явдлыг өгүүлэв. Хэн нэг нь өргөдөл бич гэж зөвлөөд бүр өөрийн гараар бичиж өгч тусалсан байна. Өргөдлөө аваачаад хэлтсийн төлөөлөгчид өгөхөд цаадах нь хуулийн хүний амнаас гарамгүй үг унаган ихэд дургүй авчээ.
- За, чи ямар азарга адуу алдчихсан биш дээ? Ганц ямааны турсага л биз. Тэр Буянаагаас оронд нь нас гүйцсэн ирэг (эр хонь) авчихгүй юу. Нэг нутаг усанд байж юун их хуульсаг юм бэ дээ гэж хэлжээ. Өргөдөл өгсөн биш бүр гай болов. Маргааш орой нь Буянаа найзуудтайгаа халамцуу очин
- Чи муу цагаач гуйлгачин. Мөнгийг нь өгье гээд байхад бас намайг шоронд оруулах санаа өвөрлөж байх шив. Муу оготно минь, сонс. Тэр хэлтсийн төлөөлөгч Сандаг чинь манай аавын холын хамаатан гэдгийг чи мэдэхгүй л дээ. Одоо би чамаас дуртай цагтаа ямаа авч бооно шүү гэж хэлээд зуухыг нь яг л “Сэрэлт” кинон дээр гардаг шиг өшиглөж үнс нурманд нь хутгаж хаячихаад гарчээ. Үнэхээр ч хэлтсийн төлөөлөгч энэ хэргийг нам даржээ. Нэг удаа тэр зүрх алдан байж Сандаг төлөөлөгч дээр оров.

Цаадах нь өмнөөс нь,
- Чи юу хийж яваа юм?
- Нөгөө өргөдлийн дагуу явж байна
- Юун өргөдөл? Чи хэдүүдээ өргөдөл бичдэг сэхээтэн болчихоов?
- Би хүнээр бичүүлсэн юм.
- Тэгвэл өөрөө бичдэг болчихоод ир. Тийм хуультай юм гэж хэлээд хөөж гаргажээ. Ганц ч удаа сургуульд сууж үзээгүй “оготно” Хүрлээгийн бичиг үсэг гэж юу байхав. Тэр танил талтай баян чинээлэг хүмүүсийн өмнө хүчин мөхөсдөж байгаагаа дөнгөж сая л ойлгож эхлэв. Одоо түүнд асар их өш хонзон цээжинд нь хурж хоцров. Мэдээж хэрэг, тэр өш хонзонгоо өөрийн гараар авахаас өөр замгүй гэдгээ ойлгожээ. Өнчин ишигний бяргүй, тахир дутуу Хүрлээ хүн зодож дийлэх биш. Харин түүний уг удам, цусанд нь шингэсэн байсан хараал хийх зөн совин нь сэргэжээ. Энэ дашрамд “оготно” Хүрлээгийн удам угсааг уншигч танд товчхон сонирхуулъя. Хэнд ч хаанахынх нь мэдэгдээгүй байсан Хүрлээгийн үүх түүх нь хэргийн дараа ганц хоёр хүнд тодорхой болсон юм.

...1940-өөд оны сүүлчээр Хөвсгөлийн Даян дээрхийн гэгддэг нэгэн залуухан бөө ногоон малгайтнуудаас зугтан Булган аймгийн Тэшиг сумын хавьцаа оргож босч яваад Цэвэл гэдэг ганц бие нас тогтсон эмэгтэйнд очиж орогножээ. Тэднийх ойн захад гэрээс цухуйдаггүй шахам өвгөн эмгэн хоёртой айлсаж байсан нь оргодол босуул хүнд маш таатай орчин байлаа. Уг эмэгтэй үс гэзэг нь мөрөө давсан оргодол эр гэрт нь орж ирэхэд огт айж эмээлгүйгээр хоол унд хийж өгчээ. Оргодол эр энэ айлаар сар шахам орогнох хугацаандаа эр сүвтэй адгуусны совиндоо хөтлөгдөн эмэгтэй рүү мөлхөхөд цаадах нь цаашаа гэлгүйгээр зай тавьж өгсөн аж. Насаараа орь ганцаараа явсаар бараг цэвэрших шахаад байсан эмэгтэй хөл хүнд болсон нь маш сонихон явдал байлаа. Мэдээж хэрэг хажуу айлынх нь эмгэн, өвгөн хоёр бүсгүйг хэнтэй орооцолдоод байгааг мэдсэн л байж таараа. Удалгүй бүсгүйн гэдэс нь томорч хэзээ мөдгүй нярайлах дөхөөд байлаа. Яг төрөхийн хэдхэн хоногийн өмнө бөө бүсгүйд
- Намайг онгод минь тэнгэрт гар гэлээ. Би зөрчих эрх алга. Уг нь би амьд байсан бол энэ хүүхдэд маш хэрэгтэй байсан. Одоо надад зааж сургах, бас өвлүүлэх цаг хугацаа алга. Ямар ч байсан энэ хүүхэд намайг баригдаж зовж явахад олдсон болохоор маш их хар хүч шингээж авсан байх учиртай. Энэ нь сайн сайхан амьдрахгүйн гэрч. Тиймээс чи хүүгээ төрөнгүүт сүүл үмхүүлээд миний хойноос явуул гэж хэлээд гарч одсоноос хойш сураг тасарчээ.

Хэдэн хоногийн дараа эмэгтэй төрж хүүтэй болжээ. Тэрээр бөөгийн захиснаар шинэхэн төрсөн хүүдээ сүүл үмхүүлэн хөнөөх гэсэн боловч эх хүний хайр нь ийм бусармаг хэрэг хийхийг зөвшөөрсөнгүй. Ингээд л Хүрлээ хүү хүн болох тавилантай байжээ. Бага нас нь ээжтэйгээ ядуу даржин өсч, айл айлд зарцлагдаж явсаар сургууль соёл ч үгүй хоцров. Нэгэнтээ сумаас түүнийг сургуульд суу гэж улаач ирж хэлсэн боловч хэн нэг нь,
- Юу ярьж байгаа юм? Энэ хүү чинь төрөлхийн маанаг юм гэж хэлснээр тэр үнэндээ нийгмийн гадна орхигдох тавилантай болжээ. Арван гурван настай байхад нь ганц өмөг түшиг нь болж байсан хөөрхий муу ээж нь бурхан болсноор энэ үйлт амьтан орь ганцаараа хоцорчээ. Энэ цагаас эхлэн Хүрлээ айл айлд зарагдаж аргал түлш түүн, хонь мал хариулан бор ходоодоо тэжээж явах болов. 18 нас хүрсэн ч түүнд цэргийн зарлан дуудах ч ирсэнгүй. Хориод настай байхад нь нэгэн сумын засаг даргатай тааралдсан нь нутгаасаа нүүх шалтгаан болжээ. Тэр сумын засаг дарга Тэшигт машинтайгаа явж байгаад шаварт суун зутарч байхад нь үхэр хариулж явсан Хүрлээ тааралдсанаар хэмжээлшгүй тус хүргэжээ. Засаг дарга түүнээс өөрийнх нь тухай асуухад мань эр ч мэддэг бүхнээ ярьжээ.

Ингээд ядуу хүүг өрөвдсөн засаг дарга түүнийг сумандаа аваачиж захиргааны зарлага болгожээ. Орох оронтой болгохын тулд түүнд сумаас таван ханатай гэр арван ямаатай өгчээ. Олон жил болоход Хүрлээг тоох хүүхэн ч байсангүй. Мань эр ч авгай хүүхэн эргүүлсэнгүй. Бүр сүүлдээ “оготно” гэдэг хоч авчээ. Ингээд хорь, гучин жил болоход түүнийг хүмүүс хаанаас ирсэн болохыг нь ч мэдэхээ больсон юм байх. 1970-аад оны сүүлчээр бие нь дийлэхээ больсон учраас мань эр группт оржээ. Энэ цагаас хойш айл хунарт ажил хийж өгөхөөс бусдаар ажил энэ тэр хийсэнгүй. Яг л оготно шиг хар гэрээсээ цухуйхаа больсон байна. Харин хэдэн ямаа нь өсдөг ч үгүй, цөөрдөг ч үгүй амин зуулгыг нь авч явсаар байлаа. Өвөлд айл айлын идэш бэлдэхэд туслалцаад гэдэс дотор, өөх цөвдөлхөн авсаар тов хийсэн хоолтой болчихно. Харин тэр өөрийгөө хараал, хар дом хийдэг гэдгийг энэ гутамшигтай доромжлолыг амсах хүртлээ мэддэггүй явжээ. Хэлтсийн төлөөлөгч Сандаг, “мангар” Буянаа нарт гутамшигтайгаар доромжлогдсон Хүрлээ ёстой л оготно шиг орох, гарах газраа олж ядан тонгочиж эхлэв.

Энэхэн үест түүний тархинд нэгэн бодол зүрсхийжээ. Тэр бүх үйлдлийг яг таг зөнгөөрөө хийсэн гэдэг. Юун түрүүнд тэр нэгэн хар ямаагаа гэртээ оруулж ирэн өмнөөс нь эгцлэн харахад ямаа майлж ч чадахгүй өмнө нь хүлцэнгүй гэгч нь зогсчээ. Хүрлээ ямаандаа,
- Чи Буянаагийн өмч хөрөнгө болж очно. Голомтоор нь хэрхэн яаж сүйрүүлэхийг чамд миний онгод, эцгийн минь сүнс зааж өгнө гэж өөрийн мэдэлгүй хэлжээ. Хачирхалтай нь ямаа нь “за” гэх шиг майлчихаад гэрээс нь гарчээ. Хүрлээ дахин нэг ямаа оруулж ирэн мөн л нөгөөх үгээ хэллээ. Гэхдээ энэ ямааг хэлтсийн төлөөлөгч Сандагт өгөхөөр шийдсэн аж. Маргааш өглөө нь гэхэд хар ямаа хөтөлсөн Хүрлээ Буянаа дээр очиж,
- Ахыгаа өршөө. Би дүүдээ энэ ямааг өгье. Мал болгож аваарай гэхэд нь “Мангар” Буянаа,
- За, баярлалаа. Дүү нь ядарсан ахдаа тусална. Хариуд нь тарган хонь өгнө. Энэ ямааг чинь хөдөө байдаг малдаа аваачиж тавина гээд авчээ.

Хэлтсийн төлөөлөгч Сандагт ч тэр өдөр уучлал гуйн ямаагаа өгөхөд нь ихэд баярлаж,
- Манай малын эх нь болог хэмээн ерөөсөн төдийгүй гэртээ аваачин ганц шил юм задалж өгсөн аж. Үнэн хэрэгтээ Хүрлээг онгод нь залж тэр хоёрыг ховсдож байгааг эдний хэн нь ч мэдсэнгүй. Үүнээс хойш нэг сарын дараа хэлтсийн төлөөлөгч Сандаг болон Буянаагийн аав, ээж нь ах дүүсээрээ хөдөө айлын найранд очих гэж Зил-130 машины тэвшин дээр сууж яваад онхолдож амь насаа алдацгаажээ. Хачирхалтай нь уг гэр бүлээс Буянаа, хэлтсийн төлөөлөгч Сандаг хоёр л хаа хамаагүй жолоочтой амьд мэнд үлджээ. Тэр гурав хүний урманд шалбарсан ч үгүй. Ингээд энэ хоёр хүний ар гэр нь ганцхан хормын дотор л бурхан болж орь ганцаараа үлдэцгээх нь тэр.

Маш олон хүн нас барахад энэ хоёр л амьд үлдсэн гээд бод доо. Энэ хэрэг дээр мэргэлж төлөглөөд байх шаардлага байсангүй. Оршуулга дууссаны дараагаар тэр хоёр нэг дор сууж байгаад гэнэтхэн хэргийн эзэн хэнгэргийн дохиур дээр санал нэгджээ. Ерөөсөө л Хүрлээ хараасан байх. Тэр хар ямаа өгөөд байсан нь учиртай гэдгийг ухаарлаа. Ингээд мань хоёр ганц хоёр шил архи хөнтөрч халамцчихаад “оготно” Хүрлээгээс өш хонзонгоо авахаар гарчээ. Одоо тэр хоёрт алдах юм нэгэнт үлдсэнгүй. Гуйвалж дайвсаар Хүрлээгийнд очиход хачирхалтай явдал болжээ. Өнөө хэдэн хар ямаа нь яг л нохой шиг боргоон мөргөхөөр дайрцгааж байлаа. Ашгүй гэр дотроос,
- Больцгоо. Наад хоёрыгоо оруулчих гэж хэлэхэд нөгөөдүүл нь хүний хэл мэддэг юм шиг хэвтээд өгцгөөв. Тэр хоёр ороод л мэлэрчихэв. Хэдхэн хоногийн өмнөх Хүрлээ биш болсон байлаа. Түүний дорой зан нь нэгэнт алга болоод ихэмсэг нэгэн болжээ. Тэр хоёр ороод түүн рүү дайрах нь бүү хэл хөдөлж ч чадсангүй. Хүрлээ хэсэг чимээгүй зогссоноо,
- За, та хоёр над шиг болоод сайхан байна уу? гэж асууснаа хачин аймаар гөлрөн ширтэхэд урилгагүй зочдын хөл нь гуйвлан сөхөрчээ.

- Та хоёрт сайхан байна уу? гэж чангахан асуухад мань хоёр,
- Хэцүү байна гэж нулимс унагажээ. Ингээд тэр хоёрт өөрийнхөө тухай ярьж өгөөд эцэст нь,
- Намайг эцэг өвгөдийн минь сүнс, онгод сахиус минь өнөө шөнө аваачна. Харин тар хоёр энэ муухай ертөнцөд үлдлээ. Та хоёрыг би үхүүлэхгүй. Одоо явцгаа гэж хэлээд хөөж гаргажээ. Өглөө нь Хүрлээ гэртээ үхсэн байсан гэдэг. Харин хэдэн ямаа нь хаашаа ч юм ор сураггүй алга болжээ. Харин Сандаг, Буянаа хоёр хэрхсэн бол гэдэг нь уншигч танд сонин байгаа байх. Тэр хоёр өдгөө нийслэлд амьдардаг гэнэ. Амьдардаг ч гэж дээ, орц хонгилоор хоноглон, хог түүж өл залгаж явна. Сандаг, Буянаа хоёр хулгайн хэргээр байцаагдаж байхдаа энэ бүхнийг ярьсан нь ядуу дорой хүнд дээрэлхэх ямар осолтойг харуулж байгаа бус уу? Өнөө үед ядарсанаа дээрэлхэж, дор үзэх нь хэрээс хэтэрсэн бөгөөд хариу нь хэрхэн ирэх нь эндээс бага ч болов харагдаж байна шүү, монголчууд аа!!!

Эх сурвалж: Wikimon.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Д.Уранчимэг: Ямар ч юмыг маш сайн судалж, уран бүтээл хийх нь зөв байдаг
7 минут    

Аймаг, сумын ИТХ-ын сонгууль явагдаж байна
11 минут    

Хөвсгөл нуураар аялахад мөрдөх журмыг баталжээ
14 минут    

Шинэ элсэгчдэд зориулсан боловсролын яармаг болно
44 минут    

​УЛСЫН ХАРЦАГА Г.ГАНХУЯГ: СОШИАЛ ОРЧИНД МИНИЙ МУУГ ҮЗНЭ ГЭВЭЛ МАЙ ШҮҮ
21 цаг    

Аса аварга: “Битий гуцаад бай атийсан новш чинь”
21 цаг    

Justin Timberlake:Өөрийн Фэйсбүүк Хуудсандаа Наки-д Хандан Итгэмээргүй Гайхалтай Постыг Хийжээ.
21 цаг    

Э.Чулуунчимэг: Чамаас хүүхдийн тэтгэмжийн мөнгө гуйхгүй, охиноосоо ч илүү хайртай хүүдээ бүх юмаа зарцуул!
21 цаг    

ДЭЛГЭЦИЙН БҮТЭЭЛД НАХИАЛЖ БУЙ ДЭЛБЭЭ
21 цаг    

ЖАРГАЛТАЙ ГЭРГИЙ ГАЛА Г.БОЛОРОО
21 цаг    

ДУУЧИН Л.НАСАНБУЯН:БИ УГААСАА ДАХИЖ МОНГОЛД ШОУНД ОРОХГҮЙ
21 цаг    

Дуучин Болд анх удаагаа дуугаа зөв дууллаа
22 цаг    

Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг, Х.Мөнгөнцэцэг нарын “ҮНЭН ХУДАЛ” нь мэдэгдэхгүй адармаатай асуултын ХАРИУЛТ
22 цаг    

Осолд орсон цэргийн сүнс биенээсээ салан тэнэдэг байв
22 цаг    

“СИТИ-ТУР” БУЮУ ХОТЫН АВТОБУСТАЙ АЯЛЛЫН НЭЭЛТ
1 өдөр    

АВТОБУСААР ЗОРЧИГЧИД СМАРТ КАРТАА АШИГЛАЖ БУЙ ЭСЭХИЙГ ШАЛГАЖ БАЙНА
1 өдөр    

БНЭУ-ЫН ДОТООД ХЭРГИЙН САЙД РАЖНАТ СИНГХ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД БАРААЛХЛАА
1 өдөр    

ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГУУЛСАН ИРГЭДИЙН СПОРТЫН НААДАМ БОЛЖ БАЙНА
1 өдөр    

ШИНЭ ЭЛСЭГЧДЭД ЗОРИУЛСАН БОЛОВСРОЛЫН ЯАРМАГ БОЛНО
1 өдөр    

ТӨМС, ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНЭ 15.3 ХУВИАР ӨСЧЭЭ
1 өдөр    

МОНГОЛБАНК 88.7 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ВАЛЮТЫН ЗАХАД НИЙЛҮҮЛЖЭЭ
1 өдөр    

СУМДЫН БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГТ ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭ ХИЙВ
1 өдөр    

ИХЭНХ НУТГААР БОРООТОЙ
1 өдөр    

ЗАРИМ АВТОЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮР ХЯЗГААРЛАНА
1 өдөр    

АРЬС, ШИРНИЙ ҮЙЛДВЭРҮҮДЭД 86 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ
1 өдөр    

ОРХИГДООГҮЙ УРЛАГ
1 өдөр    

Д.СУМЪЯАБАЗАР: ТАВАНТОЛГОЙН 30 ХУВЬД IPO ГАРГАХАД 1-6 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОСГОХ БОЛОМЖТОЙ
1 өдөр    

АВТОМАТ ЖОЛООДЛОГОТОЙ МАШИНЫГ ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ТУРШЖЭЭ
1 өдөр    

цаг агаарын мэдээ
1 өдөр    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭРЧ ХҮЧ САЙЖИРНА
1 өдөр    

АХИЛЛ МУУР ӨНӨӨДРИЙН ТОГЛОЛТОД БРАЗИЛИЙН ШИГШЭЭ БАГИЙГ ЯЛНА ГЭЖ ЗӨГНӨВ
1 өдөр    

НӨХӨН БОЛОН ДАХИН СОНГУУЛИЙГ АЖИГЛАХ ОХУ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ
1 өдөр    

СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН НЬ ТОГТООГДСОН БӨХЧҮҮДИЙГ НААДАМД БАРИЛДУУЛАХГҮЙ
1 өдөр    

ОЛОН УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН АХЛАХ ЗӨВЛӨХТЭЙ УУЛЗАВ
1 өдөр    

ДУНД БОЛОН БОГИНО ХУГАЦААНЫ БОДЛОГЫН БАРИМТ БИЧГҮҮДИЙН УЯЛДААГ САЙЖРУУЛНА
1 өдөр    

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ
1 өдөр    

УИХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВЛАА
1 өдөр    

УИХ-ЫН ЧУУЛГАН 52 ХУВИЙН ИРЦТЭЙ ЭХЭЛЛЭЭ
1 өдөр    

МОНГОЛ, БНСУ-ЫН СЭТГҮҮЛЧДИЙН 5 ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО
1 өдөр    

МАНАЙ УЛСЫН ХУВЬД НИЙТ АЖИЛЛАГСДЫН ДУНД ЭЗЛЭХ ЗАЛУУСЫН ТОО ТОГТМОЛ БУУРАХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА
1 өдөр    

АЛТАЙ, ТҮРЭГ, МОНГОЛ СУДЛАЛЫН ХОЛБОО БАЙГУУЛАВ
1 өдөр    

ЭМИЙН ХАРШИЛ АМЬ НАСАНД ХАМГИЙН АЮУЛТАЙГ ЭМЧ НАР АНХААРУУЛАВ
1 өдөр    

БАЙНГЫН ХОРОО ТАВАНТОЛГОЙН 30 ХУВИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХЫГ ДЭМЖИВ
1 өдөр    

МОНГОЛЫН УУЛЧИД ХӨХ СЭРХИЙН НУРУУНЫ НОЁН ОРГИЛД ХӨЛБӨМБӨГ ТОГЛОЖЭЭ
1 өдөр    

ЭНЭ ОНД БАРИЛГЫН ОСЛООР 5 ХҮН АМИА АЛДЖЭЭ
1 өдөр    

ХЯТАД УЛСЫН ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭЖ БУЙ С919 ОНГОЦНЫ ЗАХИАЛГА 1000-Д ХҮРЧЭЭ
1 өдөр    

БНХАУ-ЫН ДАРГА СИ ЖИНЬПИН БНАСАУ-ЫН УДИРДАГЧ КИМ ЖОН УН НАР УУЛЗАВ
1 өдөр    

АРХАНГАЙД ШҮЛХИЙ ӨВЧИН НЭМЖ ГАРЧЭЭ
1 өдөр    

FACEBOOK ДЭЭР ГИБРИД ХАДГАЛАМЖ НЭЭЛГЭСЭН ХАРИЛЦАГЧ, ЖИЛИЙН 50 ХУВИЙН ХҮҮТЭЙ ТЭНЦЭХ ӨГӨӨЖ ХҮРТСЭН
1 өдөр    

10,11,19,21 хороонд нийт 49.500 м.кв талбайн замыг хусч, тэгшилсэн байна
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.