Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 06-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Амиа хорлосон “Олгой” Цэдэв босоо ороолон болсон аймшигт явдал

НИЙТЛЭСЭН: 2018-03-15 00:32:16
Нийгэм > Шашин | Сэтгэгдэл: 0

Үхсэн хүн буцаж амьдраад өш хонзон өвөртлөж бүхэл бүтэн хот айлыг хүйс тэмтрэх шахсан хэрэг явдлын тухай адал явдлыг шимтэн сонирхогч уншигч танаа сонирхуулж байна.

1950-аад оны дундуур Хэнтий аймагт “Олгой” Цэдэв гэгч сайн эр эл аймшигт явдлын гол баатар болон тодорчээ. Цэдэв нь баян Дашхүү гэдэг хүний ганц хүү бөгөөд бараг л хар багаасаа архи, даалуутай нөхөрлөж өссөн нэгэн. Эцэг нь нударган баян гэгдэж хөрөнгө хогшлоо хоёронтаа хураалгаад ч Цэдэв ус голдоо л баян хэвээрээ үлдсэн гээд бод доо.

Тэрбээр шахаж бордсон гахай шиг л голигор тарган, намхан эр байснаас ч тэр үү хэн нэг нь “Олгой” гээд хэлчихсэнээр энэ нь бараг л нэр шиг нь болсон юмсанж. “Олгой” сав л хийвэл архи дарс хүртчихээд ойр хавийн охид эмсийг элдэж хөөж бах таваа хангана. Хэдийгээр “Олгой” Цэдэв баян айлын хүү ч гэлээ түүнтэй ханилж суусан хүүхэн энэ голоос л лав гарсангүй. Тэр Сүрэн хэмээх ганц бие хөгшин авгайгийн гэрт шөнө дүлээр бууж хагсраагаа гаргаад өглөө нь хэнээс ч ичиж эмээлгүйгээр “Эр бор харцага”-ыг аялаад морддог хэнэггүй эр байжээ. Нэгэн зун саахалт айлын Жигжидийнд аймгийн төвөөс 17-18 насны орчим зэрэвгэр цагаан охин ирсэн нь “Олгой” Цэдэвийн сэтгэлийг хөдөлгөж орхив. Тэр охиныг анхлан хараад л 27 настай “Олгой” Цэдэвийн зүрх зогсчих шахсанаа,

Сайн байна уу? хэмээн уянгалаг хоолойгоор хэлэхэд нь зүрх нь цээжиндээ багтахгүй булгилан хөөрхий Цэдэв,

- Ёох хэмээн дуу алдаад олны инээдэм болжээ. Энэ цагаас эхлэн “Олгой” Цэдэв эднийхээс салахаа болилоо. Сайхь охиныг Цэнгэлмаа гэх агаад “Олгой” Цэдэвийг харахаараа л тас тас хөхрөөд уначихна.

Учир нь Цэдэв түүнд таалагдах гэж зүсэн зүйлээр оролдож байгаа нь үнэнхүү инээдтэй хэрэг байлаа. Цэнгэлмаа хоёр хоногийн дараа аймгийн төв рүү буцах гээд нагац ах Жигжид нь юм хум төхөөрч байтал Цэдэв гэнэтхэн ороод иржээ. Сүүлийн үед эднийхэнд нугасгүй сайн болоод байгаа Цэдэв,
- За, Жийгээ ах юу бэлдээд тэгтлээ сандраав? гэж асуухад нь,
- Яахав дээ. Цэнгэлмаа маань гэрээдээ буцах боллоо. Энэ үгийг сонсоод Цэдэвийн царай барайн яг л олгойтой цус шиг харагдаж байлаа. Тэр гэнэтхэн л,
- Цэнгэл жаахан байгаад явахгүй яагаав? гэж шал өөр зүйл асуув. Цэнгэлмаа түүнд,
- Цэдэв ах минь! Би гэдэг хүн чинь хот руу хүн эмнэлгийн сургуульд явах ёстой юм шүү дээ. Тиймээс нөгөөдөр эндээс аймаг явна. Гэртээ хэд хоночихоод л хот руу явах санаатай гэж хэлэхэд нь
- Би чамд нэг хонь өгье. Одоохон янзлаад ирье гэхэд нь Жигжид,
- Юүхэв, Цэдэв минь. Би дүүдээ ганц хонины мах өгчихтэйгээ байна гэхэд нь үүдэнд зогсож байсан Цэдэв,
- Цэнгэлмаа, хоёулаа хэдэн үг солиодохъё гээд гарчээ. Цэнгэлмааг бишүүрхэнгүй зогсоход нь Жигжид,
- За, яахав. Гараад юу гэхийг нь сонсчихоод ороод ир. Аягүй бол хар ус гударчихаад энэ хавиар агсам согтуу тавиад сүйдэлчихнэ гэж хэлснээр гарчээ. Цэнгэлмаа гараад хэдэн цаг болоход орж ирсэнгүй. Жигжид гуай айж байсан ч гэгээн цагаан өдрөөр гэрийнх нь ойролцоо зогсож байгаад санаа нь амарч байлаа.

Орой болохын хирд нүдээ бүлцийтэл уйлчихсан Цэнгэлмаа орж ирлээ. Хэн ч түүнээс яав, ийв? гэж асуусангүй. Тэр хэсэг чимээгүй байзнаснаа
- Одоо яана аа. Цэдэв ах амиа хорлож үхнэ гээд байна ш дээ гэж айсан байдалтай хэллээ. Жигжид ч байдлыг ойлгон,
- Цаадах чинь солиорч л байхгүй юу. Дандаа л тэгж дүвчигнэж байдаг юм гээд тоосонгүй. Харин эхнэр нь хэрэгт дурлаж Цэдэвийг чухам юу ярьсан болохыг сониучирхан сонсчээ. Харин Цэдэв хаашаа ч юм алга болсон байлаа. Нөгөөдөр нь явах гэж байсан Цэнгэлмаа ч айж цочсондоо тэр үү маргааш өглөө нь явна гэж зөрүүдэлж байтал нь Жигжидийн хотонд замын машин ирж таарснаар кабинд нь суугаад аймгийн төв рүү хөдөлжээ. Түүнийг яваад нилээд удсаны дараагаар мөнөөхөн “Олгой” Цэдэв хонь төхөөрөөд янзалчихсан морин дээрээ дүүрч ирэх нь тэр. Эв эрүүл, сав саруул түүнийг хараад Жигжидийн хот айл тэр аяараа шоконд орох шиг болов. Тэрбээр их л цоглогоор,
- Цэнгэлд амласан хонио төхөөрөөд аваад ирлээ гэж хэлэхэд нь түүнийг явчихсан гэж хэлэх зүрхтэй хүн үнэндээ олдсонгүй. Гэтэл хажуу айлынх нь найман настай жаал,
- Ах аа, Цэнгэл эгч өнөө өглөө замын машинд дайгдаад явчихсан шүү дээ гэж шулганах нь тэр. Энэ үгийг сонсоод Цэдэв царай нь барайснаа,
- Үнэн үү? гэж өөдөөс нь харан зогсоо хүмүүсээс асуулаа. Санаа нь зовсон Жигжид гуай,
- Тийм ээ. Замын машин тааралдаад... гэж амандаа гүвтнэлээ.

Цэдэвийн царай бүр барайснаа ганзагламтай хониныхоо махыг түлхэн унагачихаад давхиж одлоо. Түүнийг үнэндээ хүн бүхэн өрөвдөж байлаа. Зураг шиг сайхан охинд олгой шиг муухай Цэдэв дурлачихаад хонь мал хүртэл төхөөрөөд ирж байхад өрөвдөлгүй ч яахав. Өдөр дунд Жигжид гуай,
- Урд гүвээний цаана байдаг цохио хад хавьцаа шувууд эргэлдээд байх юм. Хонь мал үхчихсэн бололтой. Явж харахаас гээд морио эмээллэн морджээ. Гүвээний өмнөх хадан цохион дээр үнэхээр ч шувуу эргэлдэж байгаа нь ямар нэгэн улай үзсэнийх гэдэг нь гарцаагүй болов. Түүнийг очиход нэгэн хүн боогоод үхчихсэн байх нь тэр. Өвгөн айн хирдхийсэн ч гэлээ чухам хэн болохыг нь мэдэх санаатай ойртон очтол “Олгой” Цэдэв байх нь тэр. Хэлээ хазан, хүзүү нь сунан, нүд нь аль байдгаараа гөлийсөн байх агаад гэдэс нь хөөж томорсныг бодоход тэдний хотноос хөдлөөд л амиа хорлосон бололтой. Өвгөн ч гэдэргээ буцаж, ар гэрт нь хэл хүргүүлснээр цогцсыг нь гэрт нь хүргүүлжээ. Маргааш нь оршуулах ёслол болж, үхэр тэргээр зөөн аваачиж ил тавин ном тарни ч уншилгүй өнгөрчээ. Харин аав, ээж хоёрт нь Жигжид гуай болон олон хүн энэ талаар ойлгуулснаар элдвийн хэл ам ч гарсангүй. Сумын хэлтсийн төлөөлөгч энэ тухайд байцаалт авна гэж хэлээд явав. Оршуулгын маргааш шөнө нь нохой шуугиад, хоттой хонь үргэж бөөн үймээн сандраан болсон учраас хот руу чоно дайрлаа хэмээн хүмүүс гэр гэрээсээ санд мэнд гарцгаажээ.

Хэн нэгэн хүн тэр гэхийн тэмдэггүй муухай орилсоор хүрч ирэн аль тааралдсаныг нь цохин унагаж эхлэх нь тэр. Үнэндээ хүн гэхээсээ илүүтэйгээр буг чөтгөр л гэлтэй байлаа. Сайхь цүдгэр эрийн толгой хоёр мөрөн дээрээ савлаж байх агаад чармай шалдан байсан учраас хэн нэг нь,
- Чөтгөр! хэмээн орилоход мөнөөхөн амьтан түүнийг ганцхан цохиж унагаад дээр нь мордчихов. Дарагдсан эрийн хоолой хяхатнаж байснаа чимээгүй болсныг бодоход алуулсан бололтой. Тэрбээр гэрт орон хутга шүүрэн авч хүүхэд багачуудыг ч хөнөөж эхэллээ. Аргаа барсан Жигжид гуай араас нь орж түүнийг буудлаа. Чармай шалдан эр ганц буудуулаад үхсэнгүй ээ. Орос винтовны дайзтай сумыг дуустал буудсанаар сая нэг юм үхэв бололтой. Жигжид гуайн хотны гурван айлаас хоёр хүүхэд, нэг насанд хүрсэн эр, жирэмсэн эмэгтэйг хөнөөж амжжээ. Сайхь шалдан эрийн нүүр лүү гэрэл тусган үзвэл нүүр ам нь намнайж хөөгөөд, тэр ч бүү хэл өрөөсөн нүд нь хэрээнд тоншуулж, онгорхой хар нүх л харагдаж, гэдэс нь болон бүх бие нь хөөсөн байх аж. Сүүлдээ ч өчигдөр оршуулагдсан “Олгой” Цэдэвийн цогцос болох нь тодорхой боллоо.

Хүмүүс ингэж үймэн, уйлж дуулсаар байтал үүр цайж өглөө боллоо. Цэдэвийн биенд таван сум туссан авч цус гараагүй нь гайхалтай. Гайхалтай ч гэж дээ үхсэн хүнээс юуных нь цус гарахав. Ингээд л сум, аймгаас сэргийлэх цагдаагийнхан ирж бөөн хэрэг мандлаа. “Олгой” Цэдэвийг өмнө нь амиа хорлохдоо жинхэнээсээ үхсэн эсэхийг нь олж тогтоох юм болж өч төчнөөн хүнийг байцаав. Тэр ч бүү хэл аймгийн төв дээр очоод байсан Цэнгэлмааг ч байцааж уйлуулаад амжжээ. Үхдэл амилсан нь яаж ч бодоод тодорхой байсан учраас энэ явдлыг тэгэсхийгээд нам даржээ. Харин Цэдэвийн аав, ээж, ар гэрийнхэн нь нууцаар лам залж ном гүрэм хийлгэснээр арыг нь зохицуулж ахин оршуулжээ. Энэ цагаас хойш уг газрыг Олгойн хөндий гэж нэрлэх болсон агаад айл амьтан ч нутаглахаа больсон түүхтэй. Ийм итгэхэд бэрх явдал ганцхан энэ үү? гэсэн асуудал танд төрөх нь ойлгомжтой.

Африкийн зэрлэг омгуудад нас барагсдыг амилуулдаг бөө нар байсан гэлцдэг. Ингэж амьдарсан хүнийг зомби гэх агаад оюун санаа гээд байх юмгүй гөлийсөн амьтан болж хувирсан байдаг гэдэг. Зомбийг зарц болгон ашигладаг байсан нь эндээс харахад ойлгомжтой байгаа юм. Гэтэл “Олгой” Цэдэвийг хэн нэгэн зориудаар амилуулсангүй. Бас тэр зомби ч болсонгүй. Хайр сэтгэлийг нь энэ хүмүүс л балласан гэж бодсоор хот айлыг түйвээсэн бололтой. Гагцхүү тэр хэрхэн, яаж амьдрав? гэдэг л өнөөгийн бидэнд оньсого болон үлджээ. Үүнийг монголчууд босоо ороолон гэж ярьдаг нь ийм явдал өмнө нь тохиолдож байснаас үүдэлтэй байх даа.

Эх сурвалж: Wikimon.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Д.Уранчимэг: Ямар ч юмыг маш сайн судалж, уран бүтээл хийх нь зөв байдаг
7 минут    

Аймаг, сумын ИТХ-ын сонгууль явагдаж байна
11 минут    

Хөвсгөл нуураар аялахад мөрдөх журмыг баталжээ
14 минут    

Шинэ элсэгчдэд зориулсан боловсролын яармаг болно
45 минут    

​УЛСЫН ХАРЦАГА Г.ГАНХУЯГ: СОШИАЛ ОРЧИНД МИНИЙ МУУГ ҮЗНЭ ГЭВЭЛ МАЙ ШҮҮ
21 цаг    

Аса аварга: “Битий гуцаад бай атийсан новш чинь”
21 цаг    

Justin Timberlake:Өөрийн Фэйсбүүк Хуудсандаа Наки-д Хандан Итгэмээргүй Гайхалтай Постыг Хийжээ.
21 цаг    

Э.Чулуунчимэг: Чамаас хүүхдийн тэтгэмжийн мөнгө гуйхгүй, охиноосоо ч илүү хайртай хүүдээ бүх юмаа зарцуул!
21 цаг    

ДЭЛГЭЦИЙН БҮТЭЭЛД НАХИАЛЖ БУЙ ДЭЛБЭЭ
21 цаг    

ЖАРГАЛТАЙ ГЭРГИЙ ГАЛА Г.БОЛОРОО
21 цаг    

ДУУЧИН Л.НАСАНБУЯН:БИ УГААСАА ДАХИЖ МОНГОЛД ШОУНД ОРОХГҮЙ
21 цаг    

Дуучин Болд анх удаагаа дуугаа зөв дууллаа
22 цаг    

Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг, Х.Мөнгөнцэцэг нарын “ҮНЭН ХУДАЛ” нь мэдэгдэхгүй адармаатай асуултын ХАРИУЛТ
22 цаг    

Осолд орсон цэргийн сүнс биенээсээ салан тэнэдэг байв
22 цаг    

“СИТИ-ТУР” БУЮУ ХОТЫН АВТОБУСТАЙ АЯЛЛЫН НЭЭЛТ
1 өдөр    

АВТОБУСААР ЗОРЧИГЧИД СМАРТ КАРТАА АШИГЛАЖ БУЙ ЭСЭХИЙГ ШАЛГАЖ БАЙНА
1 өдөр    

БНЭУ-ЫН ДОТООД ХЭРГИЙН САЙД РАЖНАТ СИНГХ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД БАРААЛХЛАА
1 өдөр    

ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГУУЛСАН ИРГЭДИЙН СПОРТЫН НААДАМ БОЛЖ БАЙНА
1 өдөр    

ШИНЭ ЭЛСЭГЧДЭД ЗОРИУЛСАН БОЛОВСРОЛЫН ЯАРМАГ БОЛНО
1 өдөр    

ТӨМС, ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНЭ 15.3 ХУВИАР ӨСЧЭЭ
1 өдөр    

МОНГОЛБАНК 88.7 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ВАЛЮТЫН ЗАХАД НИЙЛҮҮЛЖЭЭ
1 өдөр    

СУМДЫН БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГТ ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭ ХИЙВ
1 өдөр    

ИХЭНХ НУТГААР БОРООТОЙ
1 өдөр    

ЗАРИМ АВТОЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮР ХЯЗГААРЛАНА
1 өдөр    

АРЬС, ШИРНИЙ ҮЙЛДВЭРҮҮДЭД 86 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ
1 өдөр    

ОРХИГДООГҮЙ УРЛАГ
1 өдөр    

Д.СУМЪЯАБАЗАР: ТАВАНТОЛГОЙН 30 ХУВЬД IPO ГАРГАХАД 1-6 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОСГОХ БОЛОМЖТОЙ
1 өдөр    

АВТОМАТ ЖОЛООДЛОГОТОЙ МАШИНЫГ ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ТУРШЖЭЭ
1 өдөр    

цаг агаарын мэдээ
1 өдөр    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭРЧ ХҮЧ САЙЖИРНА
1 өдөр    

АХИЛЛ МУУР ӨНӨӨДРИЙН ТОГЛОЛТОД БРАЗИЛИЙН ШИГШЭЭ БАГИЙГ ЯЛНА ГЭЖ ЗӨГНӨВ
1 өдөр    

НӨХӨН БОЛОН ДАХИН СОНГУУЛИЙГ АЖИГЛАХ ОХУ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ
1 өдөр    

СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН НЬ ТОГТООГДСОН БӨХЧҮҮДИЙГ НААДАМД БАРИЛДУУЛАХГҮЙ
1 өдөр    

ОЛОН УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН АХЛАХ ЗӨВЛӨХТЭЙ УУЛЗАВ
1 өдөр    

ДУНД БОЛОН БОГИНО ХУГАЦААНЫ БОДЛОГЫН БАРИМТ БИЧГҮҮДИЙН УЯЛДААГ САЙЖРУУЛНА
1 өдөр    

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ
1 өдөр    

УИХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВЛАА
1 өдөр    

УИХ-ЫН ЧУУЛГАН 52 ХУВИЙН ИРЦТЭЙ ЭХЭЛЛЭЭ
1 өдөр    

МОНГОЛ, БНСУ-ЫН СЭТГҮҮЛЧДИЙН 5 ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО
1 өдөр    

МАНАЙ УЛСЫН ХУВЬД НИЙТ АЖИЛЛАГСДЫН ДУНД ЭЗЛЭХ ЗАЛУУСЫН ТОО ТОГТМОЛ БУУРАХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА
1 өдөр    

АЛТАЙ, ТҮРЭГ, МОНГОЛ СУДЛАЛЫН ХОЛБОО БАЙГУУЛАВ
1 өдөр    

ЭМИЙН ХАРШИЛ АМЬ НАСАНД ХАМГИЙН АЮУЛТАЙГ ЭМЧ НАР АНХААРУУЛАВ
1 өдөр    

БАЙНГЫН ХОРОО ТАВАНТОЛГОЙН 30 ХУВИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХЫГ ДЭМЖИВ
1 өдөр    

МОНГОЛЫН УУЛЧИД ХӨХ СЭРХИЙН НУРУУНЫ НОЁН ОРГИЛД ХӨЛБӨМБӨГ ТОГЛОЖЭЭ
1 өдөр    

ЭНЭ ОНД БАРИЛГЫН ОСЛООР 5 ХҮН АМИА АЛДЖЭЭ
1 өдөр    

ХЯТАД УЛСЫН ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭЖ БУЙ С919 ОНГОЦНЫ ЗАХИАЛГА 1000-Д ХҮРЧЭЭ
1 өдөр    

БНХАУ-ЫН ДАРГА СИ ЖИНЬПИН БНАСАУ-ЫН УДИРДАГЧ КИМ ЖОН УН НАР УУЛЗАВ
1 өдөр    

АРХАНГАЙД ШҮЛХИЙ ӨВЧИН НЭМЖ ГАРЧЭЭ
1 өдөр    

FACEBOOK ДЭЭР ГИБРИД ХАДГАЛАМЖ НЭЭЛГЭСЭН ХАРИЛЦАГЧ, ЖИЛИЙН 50 ХУВИЙН ХҮҮТЭЙ ТЭНЦЭХ ӨГӨӨЖ ХҮРТСЭН
1 өдөр    

10,11,19,21 хороонд нийт 49.500 м.кв талбайн замыг хусч, тэгшилсэн байна
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.