Цөмийн хатан хаан уу, чимээгүйн содон дүр үү
УИХ-ын намрын чуулганы хаалтын үеэр үг хэлсэндээ бахархаж суугаа эрхэм гишүүнийг А.Ундраа хэмээнэ. “Миний бие намрын чуулганы хаалтын үеэр үг хэллээ” хэмээн өөрийн зургийн хамт цахим орчинд цацсан нь олон нийтэд таалагдсангүй. Үг хэлсэн нь их ажил амжуулсны шинж үү гэх байдлаар түүнийг элдэвлэн эсэргүүцэж, дургүйцлээ илэрхийлэв
Гэхдээ энэ бол түүний хувьд үнэхээрийн “том” амжилт юм. Учир нь А.Ундраа парламентын босго алхсанаасаа хойш үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн нь ёстой л энэ байх. Өнгөрөгч намрын чуулган гэхэд 34 хуралдаж, О.Баасанхүү гишүүн 74 удаа үг хэлж, 289 минут зарцуулсан байхад эрхэм түшээ ганц удаа таван минутын үг хэлсэн албан бүртгэлтэй. Тэр нь өнөөх онгирон жиргэсэн ганц нь байх. Түүнээс биш хөөрхий минь үнэндээ асуулт ч тавьж үзээгүй онгон дагшин бүсгүй гишүүн юм шүү дээ. Тиймээс үг хэлсэн явдал нь өөрийнхөө хувьд бахархалт зүйл байхаас яахав
Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр Гадаадын их, дээд сургуулийн магистрантур, докторантурт суралцсан ч төлбөрөө төлөөгүй 393 иргэний нэрс дунд эрхэм гишүүний нэр ч ёс юм шиг дагалдана. Тодруулбал, жагсаалтын 36-д УИХ-ын гишүүн А.Ундраагийн нэр зурайх бөгөөд 1998 онд Хойд Каролайнагийн Их сургуулийн цөмийн физик атомын мэргэжлээр сурсан хэмээн Боловсролын зээлийн сангийн бүртгэлд хадагджээ. Тэрбээр АНУ-ын Хойд Каролинагийн улсын их сургуульд физикийн ухааны докторын зэргийг хамгаалж байсан. Докторын зэрэг хамгаалахынхаа өмнө сургалтын төрийн сангийн зээлээр сурч байжээ. Тэрбээр гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургуулийн анхны төгсөгчийн нэг, МУИС-т физикч мэргэжил эзэмшсэн. 1996 онд Итали улсад Физикийн дээд энергийн олон улсын төвд нэг жилийн дипломын ажил хийсэн. 1998-2002 оны хооронд Америкийн Каролина мужийн Ралэйн их сургуульд докторын зэрэг хамгаалж байсан намтартай
Улс төр болон төрийн албанд 2008 оноос эхлэн орж ажилласан. Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч байсныхаа дараа сайд Г.Занданшатарын зөвлөх болж дэвшсэн байдаг. Энэ үед түүний нэр Японы болон дэлхийн хэвлэлээр цөмийн хог хаягдал булах байгууламжийн асуудалтай холбогдон тарж, А.Ундраа гэж хэн бэ хэмээн олон нийтэд зүслэгдэж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, Монголд цөмийн хаягдал булшлах тухай мэдээлэл Японы “Майничи” сонинд гарч, шуугихтай зэрэгцэн АНУ-ын Стэнфордын их сургуульд багшилж байсан цөмийн физикийн доктор А.Ундраа гэдэг бүсгүй гэнэтхэн л Гадаад хэргийн яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд гэсэн албанд томилогдсон нь олны анхаарлыг татсан. Тиймдээ ч тухайн үеийн Гадаад хэргийн сайд Г.Занданшатарын шууд бус томилгоо, халаа сэлгээний улмаас хэргийн эзнээр А.Ундрааг тодруулж, тэрбээр “Би өөр ажилд очихоор болсон тул энэ ажлаасаа гарч байна” хэмээн хэвлэлээр мэдэгдэл хийж байлаа. Гэвч удалгүй түүнийг УИХ-ын даргын зөвлөхийн албанд очих тухай яриа чих дэлссэн боловч мань хүн Эрдэс баялаг эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж эхэлсэн юм. Эцэст нь халдашгүй дархан эрхтэй төрийн түшээ болж Төрийн ордонд морилсон нь энэ. Өнөөгийн УИХ-ын гишүүн А.Ундрааг “Онги гол”-ын Ч.Мөнхбаяр “Цөмийн хатан хаан” хэмээн нэрлэж байлаа
Жилдээ 50 сая төгрөгийн орлоготой А.Ундраа УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Монгол Улсад “МонАме” хэмээх шинжлэх ухааны төв байгуулан, захирлаар ажиллаж байсан юм
Мэдээллийн дэлгэрэнгүйг
Нийгмийн шуудан сониноос
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
||||
СЭТГЭГДЭЛ
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.