Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 07-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ч.Ганзориг: Гарын үсгийг дуурайлган зурсныг шинжээчид тогтоосон

НИЙТЛЭСЭН: 2018-03-14 17:29:43
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар 2007-2013 онд ажиллаж байсан Чимиддоржийн Ганзориг миний бие сүүлийн өдрүүдэд манай бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа ноцтой асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлж, Монголынхоо олон нийтэд хандаж байна

Жаст групп, Стандарт банкны хооронд хийгдсэн зээлийн баталгааг Эрдэнэт үйлдвэр гаргасан гэх асуудлаар хууль, хяналтын байгууллага 2013 оноос шалгаж байгаа бөгөөд одоо ч үргэлжилсээр байгаа. Миний хувьд дэлхийн хэмжээний топ үйлдвэр Эрдэнэтийг удирдаж байсны хувьд хүссэн хүсээгүй энэ асуудалд ороогдон холбогдох байгууллагуудад өөрийн мэдэх зүйлээ хэлж тайлбарласаар өнөөг хүрлээ

Улс орныхоо болон Эрдэнэтийн 6000 хүнтэй том хамт олны өмнө өндөр хариуцлага хүлээсэн албан тушаал хашиж байсан хүний хувьд хэдэн жилийн турш ужгирч, сүүлийн үед улс төрийн өнгө аясыг илэрхий олж байгаа Эрдэнэтийн гэх баталгааны асуудал үнэн мөнөөрөө шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байдаг. Тийм ч учир өнөөг хүртэл хууль хяналтын байгууллагуудын хийж байгаа шалгалтад нөлөөлчих вий гэх болгоомжлолын улмаас хэвлэл, мэдээллийн байгууллагад хандаж байгаагүй. Олон нийтэд ч аливаа нэг тайлбар сэлт хийж байгаагүй

Энэ удаа олон нийтэд хандахаас аргагүй болгож буй гол зүйл бол Монгол Улсын Засгийн газар Лондонгийн Арбитрын шүүхийн шийдвэрийг харгалзан Эрдэнэт үйлдвэрт Өмнөд Африкийн Стандарт банктай арбитрын тогтоосон төлбөрийн дүнг багасгах үүднээс яриа хэлцэл хийх зөвшөөрөл өгсөнтэй холбоотой.
Хэдийгээр асуудал амаргүй байгаа, хараат бус Арбитрын шүүхийн шийдвэр гарсан нь үнэн ч Монголын шүүхэд одоог хүртэл албан ёсоор хүргүүлээгүй байгаа энэхүү шийдвэртэй холбоотой аливаа яриа хэлцлийг Монголын тал яаран хийх шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь олон улсын конвенцоор өөрт олгогдсон эрхээсээ сайн дураараа татгалзаж байгаа хэрэг болно

Үүнийг би цэвэр улс орны эрх ашиг, нөгөөтэйгүүр цөөнгүй жил удирдаж жаргал, зовлонгоо хуваалцсан Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хамт олны ашиг сонирхлын үүднээс анхааруулж байна

Шалгагдаж, элдэв байдлаар хэлэгдэж байгаа миний хувьд гэм буруугүй болох нь хэзээ нэгэнтээ тогтоогдох байхаа. Надад өөрийнхөө гэм буруугүйг нотлох баримтууд хангалттай бий. Тэдгээрийг хууль хяналтын байгууллагуудад гаргаж өгч байгаа

Түүнчлэн Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд хандаж ээдрээ төвөгтэй энэ асуудалтай холбоотой зарим баримтуудыг тодорхой саналын хамт хүргүүлээд байна

Одоогоор олон нийтэд нээлттэй байдлаар дараахь зүйлийг хэлье. Эцсийн дүндээ Жаст группын ерөнхий захирал Ш.Батхүү олон баримтыг, түүний дотор миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдэг нь Монголын шүүхээр тогтоогдоно гэдэгт би эргэлздэггүй. Хувь хүний асуудал яах вэ, хэзээ нэгэнтээ учир нь олдох биз. Харин олон улсын шинжээчид, шүүх шинжилгээний байгууллагаар хуурамч болох нь тогтоогдсон, баримт бичиг, хуурамч баталгаанаас болж Эрдэнэт үйлдвэр олон сая долларын төлбөрт унах ёсгүй гэж ямар ч гэрээнд гарын үсэг зураагүй албан тушаалтны хувьд би үзэж байна. Миний бие Стандарт банкны хүмүүстэй гэрээ хэлэлцээр хийх нь байтугай нэг ч удаа уулзаж байгаагүй болно.
Хэрэв асуудлыг улс төржүүлэлгүй, ажил хариуцсан эрх бүхий байгууллагууд Монгол Улсын нэгдэн орсон “Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай” конвенцийн дагуу Жаст групп, Стандарт банкны хооронд хийгдсэн зээлийн гэрээнд Эрдэнэт үйлдвэрийн гаргасан гэх баталгааны асуудлаар манай тал өөрийн байр суурийг нотлох баримтуудын хамт үндэслэлтэй тайлбарлаж чадвал арбитрын шийдвэрийг биелүүлэхээс татгалзах хүртэл эрхтэй юм билээ. Энэ талаар ч холбогдох саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарт бичгээр хүргүүлсэн

Энэ далимд саяхан Улсын Их Хурлын зарим гишүүдийн асуулгад Засгийн газар хариу өгөхдөө Стандарт банкнаас 213 сая ам.долларын зээл Эрдэнэт үйлдвэрийн дансанд орсон мэтээр дурдсан нь ташаа бөгөөд тэдгээр шилжүүлэг нь Жасттай холбоотой зээл биш зэсийн борлуулалтын орлого байсан гэдгийг залруулъя. Энгийн логикоор бодоход ч аль ч банк батлан даалт гаргасан этгээдийн дансанд зээлийг шилжүүлдэггүй нь тодорхой

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ИРАНД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС ОЛОН ХҮН БЭРТЭЖ ГЭМТЖЭЭ
25 минут    

"БОРЖИГИН ӨВ" ҮЗЭСГЭЛЭН ДЭГЛЭВ
27 минут    

“ТОРГОНЫ ЗАМ БА ХАРХОРУМ” СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АРГА ХЭМЖЭЭ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛНО
29 минут    

ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ЭВДЭРСЭН ЗАМЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭ ХОЁР ТЭРБУМД ХҮРЧЭЭ
31 минут    

ӨВӨРХАНГАЙН ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ХЭВИЙН АЖИЛЛАГААНД ОРЛОО
32 минут    

АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙГ УГТАЖ 16 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЛЭЭ
36 минут    

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК ЭНЭ ОНД ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ
39 минут    

НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙН МАШИНУУД ЗЭРЭГЦЭЖ ЗӨРӨХ БОЛОМЖГҮЙ БАЙНА
40 минут    

УУЛЧИД ХАН ТЭНГЭР УУЛЫГ ЗОРИЛОО
42 минут    

ИХЭНХ НУТГААР УРГАМЛЫН ГАРЦ ДУНД ҮНЭЛГЭЭТЭЙ БАЙНА
45 минут    

ГЭР ЦЭЦЭРЛЭГТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЛЭЭ
46 минут    

“НОМТОЙ ТОГЛООМ” АЯН ӨРНӨЖ БАЙНА
48 минут    

МУЗН ҮЕРТ ӨРСӨН 187 ӨРХӨД МӨНГӨН БОЛОН БАГЦЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
51 минут    

“Таванбогд” компанийн галерейн байранд гал гарчээ
58 минут    

КУБА УЛСААС ЭЛЭГНИЙ ВИРУС, ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙ ЭСРЭГ ЭМ БЭЛДМЭЛ ИМПОРТЛОЖ ЭХЛЭВ
12 цаг    

ХОВД АЙМГИЙН МӨНХХАЙРХАН СУМЫН СУРГУУЛИЙГ ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАВ
12 цаг    

МОНГОЛЫН КОМПАНИУД ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ХУДАЛДАХ ГЭРЭЭ ХИЙЛЭЭ
12 цаг    

ТӨМРИЙН ХҮДРИЙН ЭКСПОРТ ӨССӨӨР БАЙНА
12 цаг    

​Л.Энхсайхан: ​Стресс, нойргүйдэл тархины цус харвахад хүргэж байна
12 цаг    

ТУУЛ ГОЛЫН ДАГУУ ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ БАЙНА
13 цаг    

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАЯГЖИЛТЫН ДИЖИТАЛ ТЕХНОЛОГИ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЧ ЭХЛЭВ
13 цаг    

АРГЕНТИНД АНУ-ЫН ЦЭРГИЙН БААЗ БАЙГУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖЭЭ
13 цаг    

ВИЗГҮЙ ЗОРЧИХ ЭРХТЭЙ АНХНЫ ЯПОН ТӨЛӨӨЛӨГЧИД КУРИЛИЙН АРЛУУДАД ГАЗАРДЛАА
13 цаг    

БНХАУ-ЫН ДАРГА СЕНЕГАЛД АЙЛЧИЛЛАА
13 цаг    

САМСУНГ КОМПАНИ ДЭЛХИЙН ШИЛДЭГ КОМПАНИУДЫН 12-Т ЖАГСЧЭЭ
13 цаг    

“ЭКО АЛТАН ЗААМАР”, “ХУРАЙ” ХХК-ИУДЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАХААР БОЛОВ
13 цаг    

МОНГОЛЫН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛД СУРТАЛЧЛАХ ФОРУМ БОЛОВ
13 цаг    

САНГИЙН ДАЛАЙН ТҮҮХ
13 цаг    

ТАРВАГАН ТАХЛААС СЭРГИЙЛЬЕ
13 цаг    

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА МОНГОЛ УЛСЫН ХУВЬ НЭМРИЙГ ӨНДРӨӨР ҮНЭЛЭВ
13 цаг    

“ДАНШИГ НААДАМ-ХҮРЭЭ ЦАМ 2018” ДӨРӨВ ДЭХ УДААГАА БОЛНО
14 цаг    

АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ НЭВТЭРЛЭЭ
14 цаг    

“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ЗАСВАРЫН АЖИЛ ХЭВИЙН ЯВЖ БАЙНА
14 цаг    

НАЙМАН АЙМГИЙН 58 СУМЫГ ЦАХИЛГААНААР БҮРЭН ХАНГААД БАЙНА
14 цаг    

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР САМАР, ЖИМС ТҮҮЖ, АН АВ ХИЙХГҮЙ БАЙХЫГ САНУУЛЖЭЭ
14 цаг    

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ БАРИХ АЖИЛ ЭХЛЭВ
14 цаг    

ХҮНИЙ АМЬ ЗАМЫН ЭВДРЭЛ ҮЕРИЙН ГАМШИГ
14 цаг    

ТОГТООЛ УСАНД ХОЁР ХҮҮХЭД ЖИВЖ НАС БАРЖЭЭ
14 цаг    

Ёорг Ван Дайлэгийн энхтайвны далавч баримлын нээлт боллоо
17 цаг    

Л.Мягмаржав: Монголын эдлэг шонхор шувууг монголчуудад төдийгүй дэлхийд таниулах зорилготой
18 цаг    

Дэлхийгээ хамгаалах уралдаанд Шилийн гол аймгийн хүүхдүүд шалгарлаа
18 цаг    

НӨАТ-ын ээлжит азтан өнөөдөр тодорно
21 цаг    

Дуу цахилгаантай бороо орно
21 цаг    

Хүүхдээ номонд дурлуулах 10 алхам
21 цаг    

Үерийн голомтод цэвэрлэгээний болон халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна
21 цаг    

Хүүхдийн мөнгө авах хүсэлтэй өрхөөс судалгаа авч эхэллээ
21 цаг    

Үсээ өдөр бүр угаахгүй байх 5 шалтгаан
22 цаг    

Жүжигчин Аглуугийн залуу эхнэр том охины хамт
22 цаг    

ИХ ЦОГЧИН ДУГАНЫН НЭЭЛТ БОЛЛОО
22 цаг    

Б.ГАНГААМАА ДЭЛХИЙН ДЭД НОЁН ОРГИЛ К2 УУЛЫН ОРГИЛД ГАРЧЭЭ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.