Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 10-р сарын 19
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Цармын бүргэд тулам булаалдаж, шонхор шувуу дэвэн дүүгүүрдсэн баяр боллоо

НИЙТЛЭСЭН: 2018-03-14 16:26:08
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Тэнгэрт дүүлэн нисэх цармын бүргэд, шонхор шувуудын дэвэлт хүмүүсийн хийморь, сүлдийг сэргээн бадраах шиг боллоо. Энэ нь хавар цаг ирснийг илтгэмүй

Гуравдугаар сарын 4, 5-нд амралтын нарлаг, тайван өдөр Казах үндэстний ард түмний "Хаврын бүргэдийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдөр газар цав цагаан цасаар хучаастай хэдий ч салхи тогтуухан үлээж, цацарсан зөөлөн нар ээж байлаа. Гадаад, дотоодын жуулчид төдийгүй олон мянган хүмүүс цуглаж, бүргэдийн баяраа үзэж, сонирхлоо.
Энэ жилийн бүргэдийн баярт Баян-Өлгий аймгаас 20 гаруй бүргэдчид хүрэлцэн ирж, бүргэдтэй парад, бүргэдчид бүргэдээ хэрхэн сайн сургасан үзүүлбэр, Казах үндэстний тоглоом зэрэг сонирхолтой үзүүлбэрүүд хийлээ

Баян-Өлгий аймаг нь 150-аад бүргэдчидтэй бөгөөд тэд бүргэдийн баярт оролцохоор идэвхтэй бэлтгэлээ хийж, 20-иод нь шалгарч, бүргэдийн баяртаа оролцов. Хаврын бүргэдийн баярт хамгийн ахмад нь 88 настай бол хамгийн бага нь 14 настай бүргэдчин байсан

Бүргэдийн баяр жилээс жилд өргөн тэлж байгааг нээлтийн үеэр зохион байгуулагчид болон Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Элчин сайд бөгөөд дипломат корпусын ахлагч Эрхэмсэг ноён Калыбек Ибрагимович Кобландин нар онцлон хэлэв

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нээлтийн үгэндээ “Амралтын сайхан энэ өдөр Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт гайхамшигтай өв соёлын нэг болсон “Хаврын бүргэдийн баяр 2018” наадмыг анх удаа өргөн тэмдэглэж байна. Бүргэдийн баяраа үзэхээр ирсэн гадаад, дотоодын зочин, гийчдэд энэ өдрийн мэнд хүргэж, таалан сонирхож, цэнгээрэй. Монгол улсад ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилготойгоос гадна нийслэлчүүд маань Баян-Өлгийн аймагт очиж Бүргэдийн баярыг үзэх боломж хомс байдаг. Тийм учраас хотын ойролцоо, цэвэр агаарт энэ баярыг хийж байгаа юм.” гэв

Улаанбаатар аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Гэрэл

Бид 11 дэхь жилдээ бүргэдийн баярыг зохион байгуулж байна. Казах үндэстний ард түмний өв соёлыг таниулах, аялал жуулчлалын улирлыг уртасгах, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү баярыг өргөн дэлгэр тэмдэглэж байгаа юм. Энэ удаагийн бүргэдийн баярын онцлог нь Нийслэлийн Аялал жуулчлалын газраас сайн дэмжиж, 14-88 насны шилдэг бүргэдчидийг онгоцоор авчирлаа. Өнгөрсөн жилүүдэд бүргэд, бүргэдчидээ машинаар тээвэрлэж, авчирахад замдаа маш их ядардаг гэж санал тавьсан байсан

Бид энэ жилээс аялал жуулчлалын бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлж, Улаанбаатар хотын өвлийн аялал жуулчлалыг дэлгэрүүлж гадаад, дотоодод сурталчилж байгааг энэ баяр илтгэнэ. Ер нь гадаадын орнуудад өвлийн аялал жуулчлалын арга хэмжээ явагддаг юм билээ.

УИХ-ын гишүүн асан А.Тлейхан: Монголын Казах үндэстний ард түмний ёс заншил, хийморийг бадраасан өв соёлыг дэлхийд таниулж байгаа төр засагтаа баярлалаа. Монгол эх нутгаараа бид бахархах сэтгэлийг хойч үедээ энэхүү баяраар төрүүлэх ёстой юм

УБ хотын Аялал жуулчлалын холбооны тэргүүн Ё.Бадрал: Хүрэлцэн ирсэн та бүхэнд гал халуун баярын мэнд хүргэе

Казах үндэстний ард түмний ёс заншил, өв соёлыг дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлэх нь бидний үүрэг билээ. Тиймээс энэ бүргэдийн баярыг дэмжин оролцож байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яам, УБ хотын АЖХ, Монголын Нүүдэлчдийн холбоо болон бүх хүмүүст баярын мэнд хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. Бүргэдтийн баяртаа амжилттай оролцоорой

Б.Хайзмин: Бүргэд бол жигүүртнүүдийн хамгийн тэнгэрлэг амьтан

Энэ үеэр бүргэдээр ан хийх ур чадварыг олон жил эзэмшин, нэр төртэй авч яваа бүргэдчидэд шагнал гардуулсан юм. Хүндэт жуух бичгээр шагнуулсан Б.Хайзмин сэтгэгдлээ хуваалцахдаа “Би 15 наснаасаа эхлэн бүргэд барьж сурсан. Одоо 62 насай. 2008 онд УИХ-ын гишүүн Сайраны санаачилгаар Ерөнхийлөгч асан Н. Энхбаярын ивээл дор бүргэдийн баярыг зохион байгуулахад би оролцож байлаа

Бүргэд бол жигүүртнүүдийн хамгийн тэнгэрлэг амьтан. Бүргэдийг барьж яваа бүргэдчинг харсан хүн хийморилог явдаг. Гадаадын, дотоодын аялал жуулчлалыг татахад өв уламжлал болсон бүргэдийн баярыг жил бүр сайхан зохион байгуудагт талархаж явдаг. Би одоо 10 дахь жилдээ оролцож байна.” гэлээ

Бүргэдийн баярт хуран цугласан олон хүмүүсийн заримтай нь уулзаж, бүргэдийн ямар үзүүлбэр танд сонирхолтой сэтгэгдэл төрүүлсэн талаар санал солилцлоо

Монголд амьдардаг АНУ-ын иргэн н.Крейк бүргэдийн баярыг үзээд бүргэдээ хэрхэн гаршуулж, сургасан нь маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн талаар хэлж байв

Австрали Улсаас найман хүний бүрэлдэхүүнтэй ирсэн их сургуулийн аялагчдын төлөөлөгч н.Катрина: Маш гайхамшигтай байна. Бид үүнийг л үзэх гэж Монголд ирсэн. Их сайхан байна. Бид Монголд аялахаас гадна их сургуулийн багш нартай хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулахаар ирсэн хэмээн ярьцгаасан

Харин үдийн цагийн завсарлагаанаар хуульч мэргэжилтэй залуу бүргэдийн баярын үзүүлбэр нь бага, зохион байгуулалт тааруу байна. Хоол унд нь үнэтэй, хоолны газар ороход зай талбай бага юм. Цаашид улам сайхан зохион байгуулж, хүрэлцэн ирсэн хүмүүстээ сайн тайлбарлаж, чиглүүлж байхыг хүсэж байгаагаа хэлснийг нуух юун

Дараа нь 18 жил бүргэдийн баярт оролцож, бүргэдээ гаршуулж мэргэшсэн 88 настай бүргэдчинтэй уулзлаа. Тэрээр казах, монгол хэлээрээ ярихдаа сэтгэгдэл маш өндөр байна, тэнгэр цэлмэг, агаар салхи цэнгэг өдөр бүргэдийн баяраа тэмдэглэж байгаад баяртай байна. Бүргэд маань сайхан дэвж, нисэн, тоглож наадна гэдэгт итгэж байна гэв.

Мөн 15-р сургуулийн 12 ангийн сурагч Б.Жавхлан бүргэдээ чадварлаг сургасан нь үзүүлбэрээс нь харагдав

-Хэдэн настайдаа бүргэд сургаж эхэлсэн бэ

-Өнгөрсөн жилээс бүргэд, шонхор дүүгүүрдэж, сургаж эхэлсэн

-Шонхор шувуу дүүгүүрдэхэд эхлээд гэртээ тэжээж, сургадаг уу, эсвэл өөр талбайд уу

-Тийм, би анх гэртээ шонхор тэжээж, гаран дээ суулгаж, эхлээд дасгаад, дараа нь эрэмгий болохоор нь сул тавьж, дүүгүүрддэг болсон

Шонхор шувуу дүүгүүрдэхийг анх хэн зааж өгсөн бэ

Аавын ах надад зааж өгсөн

Казах хүн үү

Үгүй, монгол хүн. Ах маань 38 нас хүрч байгаа

Бүргэд, шонхороо сургаж байхдаа чамд ямар сэтгэгдэл төрдэг вэ

Их сайхан цог хийморь төрдөг юм

ШУТИС-ийн Мэдээлэл холбооны сургуульд цахилгаан холбооны мэргэжлээр сурч байгаа Б.Батнягт шонхор бүргэд нисгэж, дүүгүүрдүүлж, олны бишрэл, бахархлыг төрүүлсэн.
Тэрээр шонхор шувуугаа бор шувуугаар хооллож байлаа. Түүнийг хүмүүс тойрон сонирхож байсан юм

Сайн байна уу

Сайн байна уу

Бүргэд шувуугаар хооллож байгаа юм уу

Тийм

Шонхор, бүргэд нисгэхийг хэдэн жил сургаж байгаа вэ

Би шувуудын холбооны гишүүн. Манай холбоонд надад зааж сургадаг хүмүүс байдаг. Ганц бүргэд гэхгүй махчин шувуу, харцага гэх мэт шувуудаар таван мянган жилийн тэртээ монголчууд төдийгүй талын нүүдэлчид ан гөрөө хийдэг байсан. Энэ нь хадны сүг зураг, экологийн олдвор, түүхэн эх сурвалжуудад нотолсон байдаг

Шонхор шувуундаа малгай өмсгөж байгаа юм уу

Тийм. Махчин шувууг тайван байлгах үүднээс дуулга өмсгөдөг юм

Ийнхүү хавар цагийн бүргэдийн баярт бүргэдээр ан бариулах, тулам булаалдах, газраас зоос шүүрэх тоглоом, үзүүлбэр үзүүлэх зэргээр наадаж, цэнгэлээ

Бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэн тунхагласан байдаг

Баян-Өлгийн аймагт тэжээгдэж буй бүргэдийн 70 хувь нь 1-4 настай бөгөөд 5-6 насанд нь байгальд буцааж тавьдаг ажээ. Бүргэд шувуу 30-50 жил насалдаг байна. Монгол улсын казах үндэстнүүд ан авд цармын бүргэдийг ашигладаг нь дэлхийн олон оронд байхгүй уламжлалт соёлын хэлбэр болж дэлгэрсээр байгаа нь энэ юм

Б.Баярмаа

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Яруу найрагч Х.Тэргэл Ц.Хулангаас болж ерөнхийлөгчид захидал бичжээ...
15 цаг    

Outlaw Хамтлагийн Дуучин Чинзо: Ахиж Хэзээ Ч Чамаасаа Ийм Хол Байхгүй Ээ
16 цаг    

Э.ЦЭРЭНДОЛГОР: БАЙГАЛЬ МИНИЙ НЭРИЙГ БАРЬЖ ӨВӨРМОНГОЛЧУУДААС 200САЯЫГ АВСАН БАЙНА ЛЭЭ…
16 цаг    

Налайхын Замд Осол Гарч, Зургаан Хүн Амиа Алджээ
16 цаг    

Монголчууд Дэлхийд Юм Юмаараа Тэргүүлж Байна. Баривчилгаанд Өртсөн Олон Улсын Биеэ Үнэлэгчид Дотор Монгол Хүүхнүүд Тэргүүн Магнайд Явна…
16 цаг    

Л.Бранижил Охины Тэтгэмжийн Талаар Орхон Аймгийн Хөдөлмөр Халамжийн Хэлтэс Мэдэгдэл Хийлээ.
16 цаг    

Цагдаагийн Амь Насанд Халдсан Этгээдүүдийг Олны Өмнө Шийтгэхээр Болсон Уу?
16 цаг    

ГАДНААС ИРЭХ ХҮНСНИЙ УРСГАЛЫГ ЗОГСООЖ ДОТООДОО ДЭМЖЬЕ
16 цаг    

Их Аварга Хакүхо Даваажаргал Барилдаж Чадхааргүй Болжээ.
16 цаг    

Японоос Эвдрэлтэй Машин Оруулж Ирдэг Ченжүүдийн Бичлэг Дэлгэгдлээ
16 цаг    

Трансжендер Мисс Солонго: “Анхаагийн Хэлснээр Миссийн Тэмцээний Ард Мөнгө Чухал Гэсэн Үг Биелэлээ Оллоо”
16 цаг    

БАЯНЗҮРХЧҮҮД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД САНАЛ, ШҮҮМЖЛЭЛЭЭ НЭГТГЭЛЭЭ
17 цаг    

Л.БЯМБАСҮРЭН: 11 ТӨРЛИЙН ӨВЧНИЙ ЭСРЭГ 7 ТӨРЛИЙН ВАКЦИНЖУУЛАЛТААР ДАРХЛААЖУУЛДАГ
17 цаг    

ГОЛОМТ БАНК ГАДААД ХУДАЛДААНЫ САНХҮҮЖИЛТИЙН ШИЛДЭГ ХАМТРАГЧААР ӨРГӨМЖЛӨГДЛӨӨ
18 цаг    

ХУРАНДАА Ч.БОЛДБААТАР 1.3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХЭРЭГТ ХОЛБООГҮЙ
20 цаг    

ТУСГААР ТОГТНОЛЫН БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН 73 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН БОЛНО
20 цаг    

ЗЦГ-ЫН ОЙРОЛЦОО ШИНЭ ГҮҮР БАРИХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
21 цаг    

ӨНДӨР БҮТЭЭМЖ ДЭЛХИЙН ЖИШИГТ ХҮРГЭНЭ
21 цаг    

АМЬ ОРЖ ӨГДӨГГҮЙ 1072 ХУВЬЦАА
23 цаг    

ШУУРХАЙ: ”Х APARTMENT” ХОТХОНЫ ЛИФТНЭЭС ХҮН УНАЖ, ГЭМТСЭН НОЦТОЙ ОСОЛ ГАРЛАА
23 цаг    

КЕРЧЬ ХОТОД ХАЛДЛАГА БОЛСНЫ УЛМААС 19 ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ
23 цаг    

“МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАМЫН ЗУРАГ” БОЛОВСРУУЛНА
23 цаг    

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
23 цаг    

АРАВДУГААР САРЫН 18-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
23 цаг    

УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ДУЛААН БАЙНА
23 цаг    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
23 цаг    

СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ДЭЭД ЗӨВЛӨЛИЙНХӨН ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
1 өдөр    

“ЦЭНХЭР ДЭЛГЭЦ”-ИЙН ДУЭЛЬ БУЮУ ЕРӨНХИЙЛӨГЧ & САНГИЙН САЙД
1 өдөр    

ОХУ-ЫН ХЭЛ ЗАСАЛЧ ЯРИАНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАХ АРГАЗҮЙД СУРГАЖ БАЙНА
1 өдөр    

НИЙТ 21 ХҮҮХЭД ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ
1 өдөр    

ИХЭНХ НУТГААР ЭНЭ САРЫН 19-НӨӨС ХҮЙТЭРНЭ
1 өдөр    

ХӨНГӨВЧЛӨХ, УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ НЭЭЛЭЭ
1 өдөр    

“YOUTUBE”-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТҮР ХУГАЦААНД ДОГОЛДЖЭЭ
1 өдөр    

МАНАЙ ГАРАГ ДЭЭР 3,4 ТЭРБУМ ХҮН ӨДӨРТ 5,5 ХҮРЭХГҮЙ АМ.ДОЛЛАРААР АМЬ ЗОГООЖ БАЙНА
1 өдөр    

МАЛЧИД ХҮССЭН ҮЕДЭЭ ЦАГ АГААРЫН МЭДЭЭГ АВАХ БОЛОМЖ БҮРДЭВ
1 өдөр    

УЛС ОРНОО НЭГТГЭХ ЯАМНЫ САЙД УМАРД СОЛОНГОСООС ОРГОН ЗУГТСАН ХҮМҮҮСТЭЙ УУЛЗАХАД БЭЛЭН БАЙНА
1 өдөр    

"ХАНАРУ МАРТ” ХХК НЬ ХУГАЦАА НЬ ДУУССАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ШОШГЫГ ЗАССАН ЗӨРЧИЛ ИЛРЭВ
1 өдөр    

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ОГЦРУУЛАХ АСУУДЛЫГ ХӨНДӨНӨ ГЭВ
1 өдөр    

ТҮҮХЭН ОЙГ ТОХИОЛДУУЛАН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ
1 өдөр    

ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХИЙГ ГУРВАН СУРАГЧ АВЛАА
1 өдөр    

ХОТТОЙ МАЛ РУУ НЬ ДАЙРСАН ХЭЭРИЙН БООХОЙГ ГАРАА НУДАРЧ АЛЖЭЭ
1 өдөр    

ГИХГ АЛБА ХААГЧДЫНХАА МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫН ТҮВШИНГ ТОГТООВ
1 өдөр    

КАЗАХСТАН УЛС 500 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭВ
1 өдөр    

ЗӨВЛӨЛТИЙН ҮЕИЙН ХӨШӨӨНҮҮДИЙГ БУУЛГАСНЫ ХАРИУД ОХУ ПОЛЬШИД ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВЧ МАГАДГҮЙ
1 өдөр    

Б.ДЭЛЭГДОРЖИЙН НЭРЭМЖИТ УЛСЫН УРАЛДААНЫ ГРАНПРИ ШАГНАЛТАНГ ТАВАН САЯ ТӨГРӨГӨӨР УРАМШУУЛНА
1 өдөр    

УИХ-ЫН ДЭД ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН ОУПХ-НЫ АССАМБЛЕЙН 139 ДҮГЭЭР ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ
1 өдөр    

"ШИВЭЭ ОВОО" НҮҮРСНИЙ УУРХАЙН ДЭРГЭД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭР БАРИХ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛНА
1 өдөр    

ХӨВСГӨЛИЙН БРЕНД ҮЙЛДВЭРЛЭГЧЭЭР “АЛТАН ДУУЛГА” КОМПАНИ ШАЛГАРЛАА
1 өдөр    

АХБ-ТАЙ ХАМТРАН “СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ” ХЭРЭГЖҮҮЛНЭ
1 өдөр    

ДЭЛХИЙН ДУЛААРЛЫН УЛМААС ШАР АЙРАГ ХОВОРДОЖ, ҮНЭ НЬ ӨСНӨ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.