Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 12-р сарын 13
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

САНХҮҮЖИЛТЭЭ ТАЙЛАГНААГҮЙ НАМ СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХГҮЙ

НИЙТЛЭСЭН: 2018-03-14 10:21:17
Улс төр > Намууд | Сэтгэгдэл: 0

УИХ-ын хаврын чуулганаар Улс төрийн намын тухай хуулийн төслийг /шинэчилсэн найруулга/ хэлэлцэн батлахаар жагсаалтад багтаасан.

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулж буй юм. Эл төсөл эцсийн хувилбараар биежээгүй байгаа ч зарим хувилбарууд ил болоод байна. Тухайлбал, улс төрийн намуудыг сонгуульд үзүүлсэн амжилтаар нь төрөөс санхүүжүүлэхээс эхлээд нам ямар үйл ажиллагаа эрхлэх вэ гэдгийг нарийвчилж зааж өгч мэдэх нь. Энэ тухай мэдээллийг тоймлон хүргэе.

СОНГУУЛИЙН АМЖИЛТААР НЬ ТӨРӨӨС САНХҮҮЖҮҮЛНЭ

Ажлын хэсэг Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулахдаа анх нам нь парламентад суудалтай, суудалгүйгээсээ үл хамаарч төрөөс 100 хувь санхүүжилт авдаг байхаар заалт тусгажээ. Гэвч эдийн засаг хүнд нөхцөлд бүх намууд төрөөс 100 хувь санхүүжих нь эргээд төсөвт дараа болох эрсдэлтэй тул сонгуульд үзүүлсэн амжилтаараа санхүүждэг байх нь илүү оновчтой гэж үзсэн байна.

Ийм саналыг эрдэмтэд мөн ирүүлжээ. Ингэхдээ сонгуульд өрсөлдсөн нам нийт сонгогчдоос 1-ээс дээш хувийн санал авсан нөхцөлд хувь тэнцүүлэх хэлбэрээр төрөөс санхүүжилт авах эрхтэй байж болохоор зохицуулалт тусгах боломжтой гэнэ. Одоогоор босгыг нарийн заагаагүй ч санхүүжилтийг дээрх байдлаар хуульчилсан нөхцөлд сонгуульд амжилттай оролцсон намууд бэхжих, эрх баригчдад тавих хяналт сайжрах сайн талтай гэж үзэж байна.

Учир нь өнөөдрийн хуулиар улс төрийн нам нь гишүүний татвар, хувь хүн, хуулийн этгээдийн хандив, парламентад суудалтай нам нь нэмж суудлынхаа тоогоор төсвөөс санхүүждэг. Энэ нь эргээд нам мөнгөтэй компани, бизнесмений халаасанд багтах, цаашлаад төрийн бодлогод нөлөөлөх зэрэг сөрөг үр дагаврыг дагуулж байгаа аж. Өөрөөр хэлбэл, намуудыг хувь хүн, хуулийн этгээдээс хандив авахыг хориглох шаардлага байгаа ч төрөөс 100 хувь санхүүжилт авдаг тогтолцоонд шилжээгүй цагт улс төрийн нам бусдаас хараат бусаар үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй болох юм байна. Тиймээс сонгуульд үзүүлсэн амжилтаасаа хамаарч төрөөс тодорхой хэмжээний санхүүжилт авсан ч хувь хүн, хуулийн этгээдээс авах хандивыг нь хэсэг хугацаанд хүлээн зөвшөөрөхөөс аргагүй гэж үзжээ. Гол нь санхүүжилтийг нь илүү олон нийтийн хяналтад байлгах зохицуулалтыг нарийн заах боломжтой гэдэг саналыг эрдэмтэд ирүүлсэн байна. Тодруулбал, улс төрийн нам нь орлогоо тогтмол олон нийтэд тайлагнах, санхүүдээ аудит хийлгэх. Санхүүжилтээ олон нийтэд тайлагнаагүй тохиолдолд төрөөс олгох дараагийн санхүүжилтийг нь зогсоох, цаашлаад сонгуульд оролцуулахгүй байхаар эрхийг нь хязгаарлах боломжтой гэж үзэж байна.

ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХЫГ ХОРИГЛОНО

Улс төрийн зарим нам үндэсний эв нэгдэлд харшлах, засаглалын тогтолцоотой харшлах үйл ажиллагааг явуулдаг болжээ.

Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улс төрийн намын тухай хуульд нам ямар үйл ажиллагаа явуулах вэ гэдгийг нарийвчлан заагаагүй аж. Иймээс энэ асуудлыг дээрх хуульд зохицуулах шаардлагатай гэж үзсэн байна.

Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы танилцуулснаар бол улс төрийн нам нь Монгол Улсын Үндсэн хуулийн зүйл заалтыг хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Үүнд ардчиллыг бэхжүүлэх, үндэсний эв нэгдлийг хангах. Гаргасан улс төрийн шийдвэр нь гадаад харилцаа, засаглалын тогтолцоотой харшлахгүй байх.

Үзэл баримтлалынхаа дагуу үйл ажиллагаа явуулах. Төрийн алба болон улс төрийн намын зааг ялгааг төгөлдөржүүлэх.

Улс төрийн намуудыг бодлогын нам болгож төгөлдөржүүлэх. Ингэхийн тулд нийтийн эрх ашгийг эрхэмлэх, гаргасан шийдвэр нь хамтынх байх.

Улс төрийн нам нь дэргэдээ судалгаа хөгжлийн сантай байхаар зохицуулалтыг нь нарийвчлах. Тус сан нь намаасаа хараат бусаар ажиллаж бодлого боловсруулдаг байх. Гишүүдээ сургах соён гэгээрүүлэх үүргийг нам хүлээх.

Мөн намыг бүртгэх, татан буулгах, санхүүд нь тавих хяналтыг Сонгуулийн ерөнхий хороонд шилжүүлэх боломжтой гэдэг хувилбар ч яригдаж байна.

Одоо үйлчилж байгаа хуулиар намыг бүртгэх, татан буулгах асуудлыг Улсын дээд шүүх, санхүүд нь хяналт тавих асуудлыг Аудитын газар хариуцдаг. Харин дээрх хувилбар төсөлд сууж, батлагдсан нөхцөлд Сонгуулийн ерөнхий хороо зөвхөн сонгууль зохион байгуулах үүрэгтэй бус улс төрийн намуудын санхүүжилтэд хяналт тавихаас гадна нам байгуулагдах, татан буугдах эсэхийг шийддэг том эрхтэй болно гэсэн үг юм.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ЭЛЧИН САЙД Г.ГАНБОЛД: ИРГЭН ОЮУНЫ БИЕД ХАЛДСАН ЗҮЙЛ БАЙХГҮЙ, БҮХ ТАЛААР ТУСАЛЖ ДЭМЖСЭН
3 цаг    

М.ЭНХБОЛДЫГ ОГЦРУУЛАХ БИЧИГТ ГИШҮҮД ГАРЫН ҮСГЭЭ ЗУРЖ ЭХЭЛЖЭЭ
6 цаг    

Б.ГАРАМГАЙБААТАР, Н.БАТБАЯР, М.СОНОМПИЛ, Ц.ОЮУНБААТАР НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
7 цаг    

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЯПОН УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА
8 цаг    

С.АРИУНБОЛД: ЭМЧИЙН БИЕД ХАЛДАХ, ГҮТГЭЖ ДОРОМЖЛОХ АСУУДАЛ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН
8 цаг    

“ЖДҮ”-Д ХОЛБОГДСОН БАС НЭГ ГИШҮҮНИЙ БАРИМТ ИЛ БОЛЛОО
8 цаг    

УТААТАЙ МЭДЭЭ - Г.УЯНГА: УТААНААС БОЛЖ ХОЁР Ч ХҮҮХЭД МИНЬ ХЭВЛИЙДЭЭ АМЬГҮЙ БОЛСОН
8 цаг    

МАНАН-ИЙН ДҮРИЙГ ТОДОТГОСОН 22 ГИШҮҮН
8 цаг    

ШИНЭ ЖИЛИЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭХ ШИНЭ ОРЧИН ХАЙЖ БАЙНА УУ?
9 цаг    

АЙЛ ГЭРТ ГАЙ ЗОВЛОН, ЯДУУРАЛ АВЧИРДАГ 10 ЭД ЗҮЙЛ
9 цаг    

ОРД БҮРИЙН ОРЛОГО, МӨНГӨНИЙ ЗУРХАЙ
9 цаг    

ХЭРВЭЭ ТАНЫ ҮТРЭЭНЭЭС ӨНГӨТЭЙ, ҮНЭРТЭЙ ЗҮЙЛ ГАРДАГ БОЛ ИЙМ УЧИРТАЙ!
9 цаг    

АНХААР: ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БЭЛЭГ ЭРХТЭН ЯАГААД ЗАГАТНАДАГ ВЭ?
9 цаг    

ШУУРХАЙ МЭДЭЭ: ХҮҮХДЭЭ ЦООЖЛООД 3 ХОНОГ АРХИДААД ИРЭХЭД 6 САРТАЙ ХҮҮ НЬ АМИА АЛДЖЭЭ
9 цаг    

Б.САРАНДАВАА: АРЧААГҮЙ МѲНГѲНИЙ ЛЕКЦИЙГ МИНЬ ДОРОМЖИЛДОГ ЯДУУ АМЬДРАЛДАА ХАЙРТАЙ ѲРѲВДѲЛТЭЙ АРД ТҮМЭН!
9 цаг    

БЭЛГЭВЧ ХЭРЭГЛЭХГҮЙ ДАХИАД ЖИРЭМСЭН БОЛЖ НАМАЙГ ДАРАМТЛАХ ГЭЖ БАЙНА УУ ГЭНЭ ЭЭ
9 цаг    

ТӨРСӨН ОН, САР, ӨДРӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ЭНЭ ОРЧЛОНД ЯАХ ГЭЖ ИРСНЭЭ ОЛЖ МЭДЭЭРЭЙ!
9 цаг    

ХОЁР ШИРХЭГ ЧҮДЭНЗЭЭР ИРЭЭДҮЙГЭЭ МЭДЭЖ АВААРАЙ!
10 цаг    

ЭРЧҮҮДИЙН БОДЛООР ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ХАМГИЙН ИХ ГУТААДАГ 7 ЗҮЙЛ. ЭДГЭЭР НЬ ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ САЙХАН БҮСГҮЙ БИШ БОЛГОДОГ БАЙНА
10 цаг    

ДЭЛХИЙГ Ч ӨӨРЧИЛЖ ЧАДАХ ЗУРХАЙН 5 ОРД. ГЭХДЭЭ ТЭД ӨӨРСДӨӨ ХҮСВЭЛ ШҮҮ ДЭЭ…
10 цаг    

ОХИНЫ ОРД БУСДЫГ АГУУ ИХ ХАЙРААР ХАЙРЛАДАГ ГЭДГИЙГ БАТЛАХ 10 ШАЛТГААН
10 цаг    

Т.ГАНБОЛДЫН ЗАДРУУЛСАН ГУРВАН ДУУЛИАН
10 цаг    

ГАНБУУШ БУЮУ Н.ГАН-ОД ЦУС ХАРВАЖЭЭ
10 цаг    

СОНЖОО: ХАМГИЙН ИХЭЭР АЙДАС ТӨРҮҮЛЖ БАЙГАА НЭГ ГАЗРЫГ СОНГО: ХАРИУЛТ НЬ ТАНЫ ТУХАЙ ИХ ЗҮЙЛИЙГ ХЭЛЖ ӨГӨХ БОЛНО
10 цаг    

ГИМАЛАЙН УУЛАНД 30 ЖИЛИЙН ӨМНӨ АЛГА БОЛСОН УУЛЧДЫН ЦОГЦОСЫГ ОЛЖЭЭ
11 цаг    

АЛДАРТ “QUEEN” ХАМТЛАГИЙН"BOHEMIAN RHAPSODY" ДУУГ ХХ ЗУУНЫ ХАМГИЙН АЛДАРТАЙ ДУУГААР ТОДРУУЛЖЭЭ
11 цаг    

ХАМГААЛАЛТЫН ЦЭГҮҮДИЙГ ТАТАН БУУЛГАСАН АЖЛЫГ БАТАЛГААЖУУЛНА
11 цаг    

ЖЭКИ ЧАНЫ ГАНЦ ОХИН ИЖИЛ ХҮЙСТЭНТЭЙГЭЭ ГЭРЛЭЖЭЭ
11 цаг    

БИД 50 ЖИЛИЙН ДОТОР ХӨГЖЛӨӨРӨӨ АРАБЫГ ГҮЙЦЭХ ҮҮ?
11 цаг    

ХУУЛИЙН НЭРЭЭР ДАЛАЙЛГАЖ 4 САЯ АМ.ДОЛЛАР АВСАН ГЭХ Д.ДОРЛИГЖАВЫГ ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ХЭР ШУДАРГА ШАЛГАХ ВЭ?
11 цаг    

Б.МАХБАЛД ХАМГИЙН ХӨНГӨН ЗҮЙЛЧЛЭЛЭЭР ЯЛ ОНООХ ГЭЖ БАЙНА
12 цаг    

БНЭУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙД Г.ГАНБОЛД МОНГОЛ ЭМЭГТЭЙГ ЗОДОЖ ТАНХАЙРСАН ГЭВ /БИЧЛЭГ/
12 цаг    

ЭЛЧИН САЙДЫН ЯАМД ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮДИЙН ОРОГНОХ ГАЗАР БИШ БИЗ
12 цаг    

ДУНДАЖ ЦАЛИН НЭГ САЯ 31 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЖ ӨСЧЭЭ
12 цаг    

Н.НОМТОЙБАЯРЫГ МАН-ЫН ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ХАСАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЖЭЭ
12 цаг    

Р.ЭМҮЖИН : САЛХИ ГАРАЛГҮЙ ХОЁР ХОНОХОД Л УЛААНБААТАРЧУУД ДӨРВӨН УУЛЫНХАА ДУНД УГААРТАЖ ҮХНЭ
12 цаг    

СОГТУУ ЖОЛООЧ ТӨРИЙН ОРДОНЫ ХАШААГ ДАЙРЧЭЭ
12 цаг    

БҮЖИГЧИН ЦЭНГҮҮНИЙ ”СУПЕР” БЭЛЭГ
12 цаг    

М.ЭНХБОЛД ТӨРИЙН АЛБАН ТУШААЛЫГ 60 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЖ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ГЭДЭГ НЬ “НОТЛОГДЛОО”
12 цаг    

ГАДААДААС 2019 ОНД АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ХУВИЙГ ТОГТООНО
13 цаг    

ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА
13 цаг    

СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН БӨХЧҮҮДИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ ХОЁР ЖИЛЭЭР ХАСЛАА
13 цаг    

Д.Ариунжаргал ОУХМ цолны болзлыг хангалаа
13 цаг    

УИХ-ын гурван ажлын хэсэг хуралдана
14 цаг    

Байнгын хороо Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол, Беларусь Улсын гэрээг хэлэлцэнэ
14 цаг    

"АМ НЭЭВЭЛ" ЯРИЛЦЛАГА: "АЛТАН ДОРНОД МОНГОЛ" ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Т.ГАНБОЛД
14 цаг    

ЮНЕСКО-гийн Ерөнхий Ассемблейн загвар чуулган болно
14 цаг    

Албан тушаалтнуудын ХОМ-ийг бүртгэх бэлтгэл ажил эхэллээ
14 цаг    

Улаанбаатарт 12-14 хэм хүйтэн байна
14 цаг    

Өнөөдөр болох үйл явдлууд
14 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.