Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Нэгдүгээр эгнээгээр зорчиход торгох нь хууль бус байсныг шүүхээр нотоллоо

НИЙТЛЭСЭН: 2018-03-13 21:20:11
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн шүүх иргэн О.Санжаагийн гаргасан эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 50 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг өчигдөр хэлэлцсэн байна. Тодруулбал, О.Санжаа шүүхэд “Миний бие Өвөрхангай аймгийн Бүрд суманд 14 хоногийн хугацаагаар ажилласан.

Энэ хугацаанд буюу 2018 оны нэгдүгээр сарын 15-нд өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээ жолоодож замын хөдөлгөөнд оролцоогүй болно. Харин энэ өдөр манай аав миний машиныг жолоодож явсан. Тиймээс миний нэр дээр хууль бусаар бичигдсэн торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд надад торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдол гаргажээ.

Тэрбээр шүүх дээр “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм” болон Зөрчлийн тухай хуульд үндэслэн нэгдүгээр эгнээгээр зорчиж болохгүй гэсэн эрх зүйн үндэслэл байхгүй гэдгийг баталж, заргаа авсан байна.

Мөн шүүхээс “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн наймдугаар зүйлд тээврийн хэрэгсэл байрлан явах үед баримтлах хориглосон болон зөвшөөрсөн журмыг тогтоосон хэдий ч үүнд тээврийн хэрэгслийн төрөл, зориулалтаар зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон, хязгаарласан хэм хэмжээ алга, Цагдаагийн байгууллагаас шуудангаар хүргүүлсэн зөрчилд оногдуулсан торгуулийн мэдэгдэх хуудас нь “Шийтгэлийн хуудасны маягт’’-ын шаардлагыг хангахгүй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг ноцтой зөрчсөн зэрэг арав орчим үндэслэлээр дээрх торгуулийн хуудсыг хүчингүй болгосон байна.

Энэ талаар Замын цагдаагийн албанаас тодруулахад “Шүүх хурлын шийдвэр манай дээр ирээгүй байна. Тиймээс шийдвэртэй танилцсаныхаа дараа мэдээлэл өгье” гэлээ. Мөн гомдол гаргагчид Нэгдүгээр эгнээгээр зорчиход торгох нь хууль бус байсныг нотоллоо. Тиймээс нийслэлийн удирдлага болон Замын цагдаагийн алба уг шийдвэрээ эргэн харах хэрэгтэй хэмээн цахим хаягтаа бичжээ.

Тус шүүх хуралд оролцсон СХД-ийн иргэн П.Цэвэгмидээс зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр цахим орчинд Замын хөдөлгөөний дүрэм болон стандартын талаар тогтмол мэдээлэл бэлтгэж оруулдаг.

Та өөрийн цахим хуудсандаа “О.Санжаагийн “нэгдүгээр” эгнээний торгуулийг шүүхээр хүчингүй болгуулж чадлаа” хэмээн нийтэлсэн байсан. Та шүүх хуралд ямар үүрэгтэй оролцсон бэ?

Би шүүхэд гомдол гаргасан О.Санжаа гэдэг залууд замын хөдөлгөөний зохион байгуулалтын талаар буюу хариуцсан алба нь буруу тэмдэг тэмдэглэгээг, зохисгүй газар байршуулсан талаар зөвлөгөө өгсөн. Энэ асуудалд би шүүмжлэлтэй ханддаг. Өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж үзэл бодлоо илэрхийлж байсан. Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж ил захидал бичсэн.

Уг захидалдаа “2012-2016 оны үед Замын цагдаагийн газрын олон талын мэдлэггүй мэргэжилтнүүд дугаарын хязгаарлалт, нийтийн тээвэрт зориулсан тусгай эгнээ зэрэг гадаадаас хуулсан санаачилга гаргаж, Нийслэлийн захиргааны шийдвэр болгуулан гаргуулсан. Гэсэн ч хариуцлагаа дааж, хөдөлгөөн зохион байгуулалтыг нь хийж чадаагүйгээс өнөөг хүртэл жолооч нарыг хилсээр торгодог болоод таван жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хотын удирдлага болон Замын цагдаагийн алба замын тэмдэг, тэмдэглэгээг холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу хийгээгүйгээс маргаантай байдал үүсгэсээр өдийг хүрснийг дурдсан.

Та өөрт ирсэн торгуулийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байсан уу?

Миний хувьд 70 км цагийн хурдтай явж хурд хэтрүүлсэн гэсэн торгуулийн хуудас ирүүлснийг хүчингүй болгуулж байсан. Мэргэжлийн хүний хувьд би буруугүйгээ нотлон энэ мэтээр өөрийгөө хамгаалж чадна. Гэвч өөрийн буруугүйг нотолж, тайлбарлах мэдлэггүйгээс болж дугаарын хязгаарлалт зөрчсөн, нэгдүгээр эгнээгээр явсан, хурд хэтрүүлснийг камераар илрүүлсэн гэх олон будлиантай шийтгэврийн дагуу хилсээр торгуулсан иргэдийн тоо одоо давхардсан тоогоор 1.5 сая болсон.

Би иргэний үүргээ биелүүлж, хөдөлгөөн зохион байгуулалтын техник хэрэгсэл болох буруу тэмдэг тавьсныг шүүмжилдэг. ЗЦА-ны зарим удирдлага буруу тавьсан хэд хэдэн тэмдгийг эргүүлж, буулгаснаар иргэний мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээ авч алдааг засаж болдгийг харуулсан.

Эх сурвалж: Ikon.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.