Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 09-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Хаврын СИНДРОМД гүн өртөхгүй байх ТАВАН ЗӨВЛӨМЖ

НИЙТЛЭСЭН: 2018-03-13 21:09:37
Бусад > Зөвлөгөө | Сэтгэгдэл: 0

Хаврын улиралд бид яагаад сэтгэл санааны хувьд тогтворгүй болж, бие сульдаж ядардаг юм бол. Эдгээр асуултын хариултыг мэргэжлийн хүмүүсээс тодруулан, хэрхэн хаврыг бие болоод сэтгэл зүйн хувьд эрүүл, эрч хүчтэй даван туулах зөвлөмжийг бэлтгэлээ.

“Хавар” сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүний сэтгэл зүйд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл байдаг. Үүнд, биологийн, нийгмийн, сэтгэлийн хүчин зүйл ч гэж байна. Эдгээрийн дотроос улирал буюу “хавар” хэмээх биологийн хүчин зүйл хүний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг аж.

“Хүний сэтгэл хөдлөлийн тархин дахь химийн бодисуудын хэмжээ дээшээ, доошоо болж өөрчлөгдөхөд тогтворгүй болдог. Тэдгээр бодисын нэг болох сертониноор жишээ авъя. Намар сертонины хэмжээ буурахад гунигтай, дүнсгэр болж, эсрэгээрээ хавар хэмжээ нь нэмэгдэхэд хөөргөн дэвэргэн, өөдрөг болдог. Тэдгээр бодисын хэмжээ ихсэж буурахад нарны тусгал, хэт ягаан туяа нөлөөлдөг байна.

Тэнгэр муухайрахаар хүмүүсийн үе мөч, мэс заслын сорви өвддөг шиг нарны хэт ягаан туяаны өөрчлөлт сэтгэл зүйд нөлөөлдөг” хэмээн СЭМҮТ-ийн сэтгэл заслын эмч Р.Энхтүвшин тайлбарлалаа.

ХАВРЫГ БИЕ БОЛООД СЭТГЭЛ ЗҮЙН ХУВЬД ӨВЧЛӨХГҮЙ ДАВАН ТУУЛАХ ТАВАН ЗӨВЛӨМЖ

1. СЭТГЭЛ ЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДЛАА ШИЙД

Сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүнийг сэтгэцийн эмгэгтэй эсвэл эрүүл гэж хэлж болохгүй. Сэтгэл зүйн тулгамдсан асуудал гэдэгт стресстэй холбоотой хүндрэлүүд, нойргүйдэл гэх мэт ямар нэгэн байдлаар заавал шийдвэрлэх ёстой асуудал танд байна гэсэн үг.

Сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүмүүсийн 30 орчим хувь нь сэтгэцийн эмгэгээр өвчлөх эрсдэлтэй гэж үздэг.

Тиймээс доорх асуултуудыг өөрөөсөө шударгаар асуу. Өөрөө мэдэхгүй байх тохиолдол байна. Тэгэхээр хүнээс асууж болно. Эдгээр асуултад хариулсны дараа та сэтгэл хангалуун биш байгаа бол эмчид хандаж асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаарай. Эмч танд сэтгэл зүйн тусламж үзүүлнэ.

Би өөрийн боловсрол, оюуны чадамжийнхаа түвшинд нийгэмд тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулж чадаж байна уу?

Би үүндээ сэтгэл хангалуун байна уу?

Би гадуурхагдаж байна уу, ганцаардаж байна уу? /Гэртээ, ажил дээрээ, найз нөхөд дундаа гэх мэт хаана ч байж болно/

Миний тархи хэвийн ажиллаж, бүтээмжтэй байна уу, Үүндээ би сэтгэл хангалуун байж чадаж байна уу, Эцэст нь би аз жаргалтай байна уу гэдгийг л өөрөөсөө асуух юм.

2. СЭТГЭЦИЙН ЭМГЭГ НЭГЭНТ ҮҮССЭН БОЛ СЭДРЭХЭЭС НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛ

Сэтгэцийн эмгэг үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлээс гадна шалтгаан байна. Сэтгэцийн эмгэгийн хувьд удамших хандлагатай гэж үздэг. Сүүлийн үед хүний генийн дарааллыг судалж, ямар генийн дараалалтай хүн сэтгэцийн эмгэгээр өвчлөх магадлалтай вэ гэдгийг тогтоодог болсон. Тухайн хүний генийн дараалалд “хавар” гэдэг хүчин зүйл нөлөөлснөөр сэтгэцийн эмгэг үүсч болно.

Нэгэнт үүссэн бол бас сэдэрч болно. Тиймээс өмнө нь ямар эмгэгээр өвчилж байснаас хамаараад жишээлбэл, солиорлын эмгэгтэй бол хүчин зүйл нөлөөлж эхлэхээс өмнө буюу улирал угтаж эмээ уух, эсвэл тогтмол ууж байхыг зөвлөдөг.

3. БИЕ МАХБОДЬ СЭТГЭЛ ЗҮЙ ХОЁРЫГ “САЛГАЖ” БОЛОХГҮЙ

Хэн нэгэн хүн хөлөө хугалчихаад хэзээ ч аз жаргалтай байхгүй. Их хэмжээний өвдөлт мэдэрч байгаа хүн сэтгэлийн хувьд аз жаргалтай байхгүй. Сайн анзаарвал энэ бас эсрэгээрээ ажиглагддаг. Сэтгэл хэвийн, тайван биш байхад бие өвдөх магадлал өндөртэй. Жишээлбэл, даралт ихсэх өвчин ихэнх тохиолдолд сэтгэл санаа ямар байгаагаас шалтгаалдаг.

4. ХӨНГӨН ХООЛЛО

Хамгийн түрүүнд шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх нь чухал. Хөнгөн чанарын жимс, жимсгэнэ, хүнсний ногоо идэх хэрэгтэй.

Өвлийн турш идсэн мах, өөх тос ихтэй хоол элгийг ихэд тамирдуулдаг. Ингэснээр бие махбодь тамирдаж бүхий л бие ядаргаанд ордог. Үргэлжлүүлэн өөх тос ихтэй хоол идсээр байвал биеэс хорт бодис гадагшилж чадахгүйд хүрч улмаар өвчин эмгэг тусах эрсдэл нь нэмэгддэг байна.

Гэхдээ илчлэг ихтэй хоолноос огцом татгалзах бус хэмжээг нь бага багаар багасгах, жимс, ногоо, цагаан идээ түлхүү хэрэглээрэй.

“Ямар ч улиралд тохируулан хооллодог, амьдралын зөв хэвшилтэй хүн хаврын ядаргаанд ордоггүй”-г НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан, хоол зүйн ухааны доктор Ж.Баясгалан зөвлөж байна.

5. ДУЛААН ХУВЦАСЛА

Хавар боллоо гээд хамаг хувцсаа тайлаад хаячихаж болохгүй. “Хаврын салхи хавирга нэвт” гэж үг бий. Мөн ханиад хүрлээ гээд шууд эм уух, тариа, дусал хийлгэх нь дархлааг тэтгэх хэдий ч ямар нэг өөр өвчин үүсгэх эрсдэл дагуулдаг байна. Иймээс эмийн бус бэлдмэл/амин дэмийн ундаа, витамин/ хэрэглэж дархлаагаа тэтгэн, ходоод гэдсээ цэвэрлэх нь тухайн хүний биед гарч буй өөрчлөлтийг даван туулах хүч нь болж өгдөг.

Эх сурвалж: Ikon.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Аварга загаснуудыг хөнөөснийг шүүмжилжээ
5 цаг    

Японы Такикава хоттой барилга, эрүүл мэндийн салбарт хамтарч ажиллахаар болов
5 цаг    

Санкт-Петербургийн метроны буудал дээр хүүхэд мэндэлжээ
5 цаг    

Аав,ээжийнхээ хөргийг урлаж уралдааны тэргүүн байрт шалгарчээ
5 цаг    

Шатрын тэмцээнд Ховд аймгийнхан илүүрхэв
5 цаг    

Ахмадуудад төлбөргүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлнэ
6 цаг    

Эдвард Мозер:Тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлснээр алцхаймерыг бүрэн эмчлэх боломжтой
6 цаг    

Д.Цогтбаатар сайд Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах нарийн бичгийн даргатай уулзав
6 цаг    

Хүүхдийн спортын наймдугаар наадамд Монголын 216 тамирчин хүч сорино
6 цаг    

Ерөнхийлөгч Х.Баттулга Нобелийн шагналтны эрдэм шинжилгээний хуралд оролцогсдод илгээлт хүргүүлэв
6 цаг    

Хонконгийн Үндэсний намын үйл ажиллагааг хориглолоо
7 цаг    

Бүргэдчин охид ур чадвараа сорин өрсөлдөв
7 цаг    

С.Дэмбэрэл: Хууль эрхзүйн орчинг сайжруулснаар зээлийн хүү буурна
7 цаг    

Ангела Меркелийг улс орны гол бахархал гэж үзэж байна
7 цаг    

Гамшгийн үед яаралтай тусламж хэрхэн үзүүлэх талаар суралцаж байна
7 цаг    

Тайгер Вудс 2013 оноос хойш анх удаа түрүүлэв
8 цаг    

Хүүхдүүд цэрэг, спортын тэмцээнээр өрсөлдөв
8 цаг    

Канад улс хөгжиж буй орнуудын эмэгтэйчүүдэд туслах хөтөлбөрт зориулж 19,4 сая ам.доллар зарцуулна
8 цаг    

Оросууд саран дээр станц байгуулахаар төлөвлөж байна
8 цаг    

Сагил сумын Өндөрмод баг Мэдээллийн төвтэй боллоо
8 цаг    

“Чөлөөт хос” дахин үзэгчидтэй “уулзана”
8 цаг    

Монголын инженер Apple компанийн программ хангамжийг хариуцан ажиллана
8 цаг    

Өнөөдөр Дэлхийн аваргын төлөө манай 2 жүдоч хүч үзнэ
8 цаг    

Тариалалт 94,7 хувийн биелэлттэй
8 цаг    

"Цайны зам" өв соёлын наадам Буянт сумын соёлын өдрөөр эхэллээ
8 цаг    

Чөлөөт бөхийн “Шахтерская Слава” ОУТ-ээс З.Занабазар хүрэл медаль хүртэв
8 цаг    

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
8 цаг    

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мянганы сорилтын корпорацийн төлөөлөгчидтэй уулзав
8 цаг    

Даамын оюутны улсын аваргууд тодорлоо
8 цаг    

ОУВС-гийн тэргүүн К.Лагард Монгол улсын эдийн засаг өсч хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйг онцлов
8 цаг    

Хүүхэд, эмэгтэйчүүдийг тэтгэсэн Эмэгтэйчүүдийн дипломат клубын буянт өдөрлөг
8 цаг    

Эрх зүйн чиглэлээр бичдэг сэтгүүлчид "Эрэн сурвалжлах клуб" байгуулав
9 цаг    

Иргэдэд үнэ төлбөргүй нүдний болор суулгав
9 цаг    

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Хууль бус томилгоо хийгээгүй
9 цаг    

Цагдаагийн байгууллага албан хэрэгцээндээ авто машинтай боллоо
9 цаг    

Чөлөөт бөхийн залуучууд ДЗАШТ-ээс 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
9 цаг    

Мандалговь хотын оршин суугчид дулаан орчинд аж төрөх боломж бүрдэв
9 цаг    

Цармын бүргэдэд GPS дохио дамжуулагч суурилуулжээ
9 цаг    

Музейн үзмэрүүдийг сэргээн засварлалаа
9 цаг    

Б.БЭЛГҮТЭЙ: “ЭВРИКА”-ИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮДИЙГ АМЬДРАЛ ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛНЭ
9 цаг    

Ерөнхий сайд Ховд аймгийн Засаг даргаар Б.Дүгэржавыг батламжиллаа
9 цаг    

Хүнсний бүтээгдэхүүний өдөрлөгт 500 гаруй хүн оролцов
9 цаг    

Трамп НҮБ-ын ЕА-н чуулганд оролцохоор Нью-Йоркт хүрэлцэн иржээ
9 цаг    

Цахим орчноос хүүхдээ хамтдаа хамгаална
11 цаг    

Судлаачид цаазын ял сэргээхийг эсэргүүцэж байна
11 цаг    

Ж.Долгорсүрэн: Жангар тууль нь соёлын контент агуулга болж байна
12 цаг    

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ
12 цаг    

Нобелийн шагналт Эдвард Мозер “Цаг хугацаа ба орон зай” сэдвээр лекц уншина
12 цаг    

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сенатор Дан Салливантай уулзав
12 цаг    

Есдүгээр сарын 24-нд болох үйл явдал
12 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.