Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 06-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“Жаст”-ийн Ш.Батхүү ба 51 хувь тойрсон тойм

НИЙТЛЭСЭН: 2018-03-13 20:11:39
Нийгэм > Гэмт хэрэг | Сэтгэгдэл: 0

“Эрдэнэт” үйлдвэрийг “Стандарт” банкны барьцаанд тавьсан асуудлаар “Жаст” группын захирал Ш.Батхүүг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байна.

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг “Стандарт” банкинд барьцаалан  их хэмжээний зээл авсан гэх энэ хэрэг  2009 оноос эхтэй.  Тухайн үед “Жаст” групп “Стандарт” банктай 36,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулсан байдаг.  Мөн  2010 оны наймдугаар сарын 5-ны өдөр дахин 27,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд 2011 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр “нэмэлт гэрээ” байгуулан зээлийн хэмжээг 34,000,000 ам.доллар болгож нэмэгдүүлсэн байдаг юм.  Дээрхийг нэгтгэвэл 2009-2010 онд “Жаст групп” компани “Стандарт” банкнаас нийт 109,000,000 ам.долларын зээл авсан байна.   Тэгвэл Лондоны Арбитрын шүүх “Эрдэнэт үйлдвэр”-ийг битүүмжлэх, 99 сая ам.доллар дээр нэмж хоногийн 30 мянган ам.долларын хүү төлөх шийдвэр гаргаж, Засгийн газарт хүргүүлээд байгаа.   Хэргийн эзэн гэх “Жаст” группын Ш.Батхүүг ийн баривчилсан нь хоёр дахь удаагаа болж байна.  Өмнө нь 2013 оны наймдугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаад биеийн байдал нь муудсантай холбоотойгоор 2014 оны тавдугаар сард батлан даалтад гаргаж байжээ. Үүний дараа түүнийг 2015 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжсэн Өршөөлийн хуульд хамруулснаар чөлөөлсөн байна.Харин энэ удаа ялаас “мултарах” боломжгүй гэдгийг АТГ-аас мэдэгдээд байгаа юм.  Энэ хэргийн цаана зөвхөн Ш.Батхүү ч биш улс төрийн томоохон  бүлэглэл бий гэдэг нь зарим эх сурвалжаас харагддаг.   Жирийн бизнесмэн хүн төрийн өмчийн компанийг барьцаанд тавьж олон улсын банкнаас хэд хэдэн удаагийн үйлдлээр зээл гаргуулах боломж бараг л  үгүй. Тухайн үед зээлийн батлан батлан даалтыг  “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга асан, одоо Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж буй Д.Сугар нар гарын үсэг зурсан байдаг.  Тэр гарын үсгийг нь хуурамч хэмээн манай хууль хяналтын байгууллагынхан  үзсэн ч Арбитрын шүүхээс хуурамч биш гэдгийг тогтоосон байдаг.  Тэгэхээр Ш.Батхүү бол зүгээр л гүйцэтгэгч, түүний  цаана улс төрийн  сүлжээ, бүлэглэл бий гэдэг нь бараг л ойлгомжтой.   Харин  одоогийн байдлаар гарын үсэг  зурж батлан даасан гэх  Д.Сугар,  Ч.Ганзориг нар сугарч  үлдэхээр  улайрч, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдэг мэдэгдлийг хийсээр байгаа. Гэхдээ  үүнийг хууль хяналтын байгууллагынхан  шалгаж, үнэн зөвөөр шийднэ байх.   АТГ-аас энэ хэрэг дээр ажиллаж, нэлээд өргөн бүрэлдэхүүн ажиллуулж, Эрдэнэтэд  хүртэл шалгалт явуулж байна.  Ямартай ч хэргийн гогцоо  зангилааг тайлах эхний эзнийг саатууллаа.  Цаашид Эрдэнэтийн 51 хувийг барьцаалж зээл хэргийг хэрхэн шийдэх нь  олон нийтийн анхаарлын төвд байна.

Т.Сайхан

Эх сурвалж: Polit.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Шинэ элсэгчдэд зориулсан боловсролын яармаг болно
20 минут    

​УЛСЫН ХАРЦАГА Г.ГАНХУЯГ: СОШИАЛ ОРЧИНД МИНИЙ МУУГ ҮЗНЭ ГЭВЭЛ МАЙ ШҮҮ
21 цаг    

Аса аварга: “Битий гуцаад бай атийсан новш чинь”
21 цаг    

Justin Timberlake:Өөрийн Фэйсбүүк Хуудсандаа Наки-д Хандан Итгэмээргүй Гайхалтай Постыг Хийжээ.
21 цаг    

Э.Чулуунчимэг: Чамаас хүүхдийн тэтгэмжийн мөнгө гуйхгүй, охиноосоо ч илүү хайртай хүүдээ бүх юмаа зарцуул!
21 цаг    

ДЭЛГЭЦИЙН БҮТЭЭЛД НАХИАЛЖ БУЙ ДЭЛБЭЭ
21 цаг    

ЖАРГАЛТАЙ ГЭРГИЙ ГАЛА Г.БОЛОРОО
21 цаг    

ДУУЧИН Л.НАСАНБУЯН:БИ УГААСАА ДАХИЖ МОНГОЛД ШОУНД ОРОХГҮЙ
21 цаг    

Дуучин Болд анх удаагаа дуугаа зөв дууллаа
21 цаг    

Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг, Х.Мөнгөнцэцэг нарын “ҮНЭН ХУДАЛ” нь мэдэгдэхгүй адармаатай асуултын ХАРИУЛТ
21 цаг    

Осолд орсон цэргийн сүнс биенээсээ салан тэнэдэг байв
21 цаг    

“СИТИ-ТУР” БУЮУ ХОТЫН АВТОБУСТАЙ АЯЛЛЫН НЭЭЛТ
1 өдөр    

АВТОБУСААР ЗОРЧИГЧИД СМАРТ КАРТАА АШИГЛАЖ БУЙ ЭСЭХИЙГ ШАЛГАЖ БАЙНА
1 өдөр    

БНЭУ-ЫН ДОТООД ХЭРГИЙН САЙД РАЖНАТ СИНГХ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД БАРААЛХЛАА
1 өдөр    

ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГУУЛСАН ИРГЭДИЙН СПОРТЫН НААДАМ БОЛЖ БАЙНА
1 өдөр    

ШИНЭ ЭЛСЭГЧДЭД ЗОРИУЛСАН БОЛОВСРОЛЫН ЯАРМАГ БОЛНО
1 өдөр    

ТӨМС, ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНЭ 15.3 ХУВИАР ӨСЧЭЭ
1 өдөр    

МОНГОЛБАНК 88.7 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ВАЛЮТЫН ЗАХАД НИЙЛҮҮЛЖЭЭ
1 өдөр    

СУМДЫН БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГТ ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭ ХИЙВ
1 өдөр    

ИХЭНХ НУТГААР БОРООТОЙ
1 өдөр    

ЗАРИМ АВТОЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮР ХЯЗГААРЛАНА
1 өдөр    

АРЬС, ШИРНИЙ ҮЙЛДВЭРҮҮДЭД 86 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ
1 өдөр    

ОРХИГДООГҮЙ УРЛАГ
1 өдөр    

Д.СУМЪЯАБАЗАР: ТАВАНТОЛГОЙН 30 ХУВЬД IPO ГАРГАХАД 1-6 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОСГОХ БОЛОМЖТОЙ
1 өдөр    

АВТОМАТ ЖОЛООДЛОГОТОЙ МАШИНЫГ ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ТУРШЖЭЭ
1 өдөр    

цаг агаарын мэдээ
1 өдөр    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭРЧ ХҮЧ САЙЖИРНА
1 өдөр    

АХИЛЛ МУУР ӨНӨӨДРИЙН ТОГЛОЛТОД БРАЗИЛИЙН ШИГШЭЭ БАГИЙГ ЯЛНА ГЭЖ ЗӨГНӨВ
1 өдөр    

НӨХӨН БОЛОН ДАХИН СОНГУУЛИЙГ АЖИГЛАХ ОХУ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ
1 өдөр    

СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН НЬ ТОГТООГДСОН БӨХЧҮҮДИЙГ НААДАМД БАРИЛДУУЛАХГҮЙ
1 өдөр    

ОЛОН УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН АХЛАХ ЗӨВЛӨХТЭЙ УУЛЗАВ
1 өдөр    

ДУНД БОЛОН БОГИНО ХУГАЦААНЫ БОДЛОГЫН БАРИМТ БИЧГҮҮДИЙН УЯЛДААГ САЙЖРУУЛНА
1 өдөр    

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ
1 өдөр    

УИХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВЛАА
1 өдөр    

УИХ-ЫН ЧУУЛГАН 52 ХУВИЙН ИРЦТЭЙ ЭХЭЛЛЭЭ
1 өдөр    

МОНГОЛ, БНСУ-ЫН СЭТГҮҮЛЧДИЙН 5 ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО
1 өдөр    

МАНАЙ УЛСЫН ХУВЬД НИЙТ АЖИЛЛАГСДЫН ДУНД ЭЗЛЭХ ЗАЛУУСЫН ТОО ТОГТМОЛ БУУРАХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА
1 өдөр    

АЛТАЙ, ТҮРЭГ, МОНГОЛ СУДЛАЛЫН ХОЛБОО БАЙГУУЛАВ
1 өдөр    

ЭМИЙН ХАРШИЛ АМЬ НАСАНД ХАМГИЙН АЮУЛТАЙГ ЭМЧ НАР АНХААРУУЛАВ
1 өдөр    

БАЙНГЫН ХОРОО ТАВАНТОЛГОЙН 30 ХУВИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХЫГ ДЭМЖИВ
1 өдөр    

МОНГОЛЫН УУЛЧИД ХӨХ СЭРХИЙН НУРУУНЫ НОЁН ОРГИЛД ХӨЛБӨМБӨГ ТОГЛОЖЭЭ
1 өдөр    

ЭНЭ ОНД БАРИЛГЫН ОСЛООР 5 ХҮН АМИА АЛДЖЭЭ
1 өдөр    

ХЯТАД УЛСЫН ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭЖ БУЙ С919 ОНГОЦНЫ ЗАХИАЛГА 1000-Д ХҮРЧЭЭ
1 өдөр    

БНХАУ-ЫН ДАРГА СИ ЖИНЬПИН БНАСАУ-ЫН УДИРДАГЧ КИМ ЖОН УН НАР УУЛЗАВ
1 өдөр    

АРХАНГАЙД ШҮЛХИЙ ӨВЧИН НЭМЖ ГАРЧЭЭ
1 өдөр    

FACEBOOK ДЭЭР ГИБРИД ХАДГАЛАМЖ НЭЭЛГЭСЭН ХАРИЛЦАГЧ, ЖИЛИЙН 50 ХУВИЙН ХҮҮТЭЙ ТЭНЦЭХ ӨГӨӨЖ ХҮРТСЭН
1 өдөр    

10,11,19,21 хороонд нийт 49.500 м.кв талбайн замыг хусч, тэгшилсэн байна
1 өдөр    

Н.Амгалан: Монголын төрийг гадна, дотоодын хорлолоос хамгаалах зорилготой Чойжин ламын сүмийг барьсан юм билээ
1 өдөр    

Д.Отгонсүрэн: Чойжин ламын сүм музейд язгуурын таван бурхны нэг, босоо Майдар бурхан ч байдаг
1 өдөр    

Хамгийн ашиггүй, таныг алж ч чадах эрүүл мэндэд хортой хүнснүүд....
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.