Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 03-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ҮЕР УСНЫ ХАМГААЛАЛТЫН ЗУРВАСТ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР БУУСАН 1279 ӨРХ БАЙНА

НИЙТЛЭСЭН: 2018-03-13 17:52:54
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Нийслэлийн Геодези усны барилга байгууламжийн газар, Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар болон бусад холбогдох албаныхан шар усны үерт автаж болзошгүй газарт амьдарч буй иргэдтэй уулзаж, зөвлөгөө өгч,  шар усны үерт автахаас сэрэмжлүүлэв.

Улиастайн голын даланд 60 гаруй айл оршин суудаг.  Даланг 1973 онд барьсан бөгөөд 1980 оноос хойш засвар хийгээгүй. Одоогийн байдлаар хана, хавтан нь нурсан байдалтай байна.

Геодези усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров “Үерийн хамгаалалттай барилга байгууламжид иргэд ямар ч зөвшөөрөлгүйгээр дур мэдэн бууж, хашаа барьж амьдарсаар байна. Тур дундаа Улиастайн голын далан дагуу одоогийн байдлаар 60 гаруй айл өрх амьдарч байгаа юм. Айлууд далангаас 10 м-ийн зайд суурьших ёстой. Гэтэл далан дээр хашаа хатган, гэр барьж амьдарч байгаа нь эргээд тус иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж амь насыг хохироох эрсдэлтэй. Сүүлийн үед энэхүү даланд шороо асган газрыг тэгшилж зөвшөөрөлгүйгээр буух айлуудын тоо нэмэгдэж байгааг ойр орчмын иргэд манай байгууллагад мэдэгдсэн. Бидний зүгээс үерийн эрсдэлтэй бүсэд байгаа эдгээр айлд байнга сануулга, шаардлага өгдөг. Эрх зүйн орчин дутмаг учраас  иргэд бидний шаардлагыг хүлээж авахгүйгээр хохирох тохиолдол цөөнгүй байдаг. Улиастайн голын даланг 1973 онд барьсан. 1980 оноос хойш засвар хийгээгүй. Одоогийн байдлаар хана, хавтан нь нурсан байдалтай байна. Улаанбаатар хотод үер усны хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүйгээр буусан 1279 айл өрх, 321 аж ахуйн нэгж байдаг. Эдгээрт удаа дараа мэдэгдэх хуудас өгч, шаардлага хүргүүлдэг боловч иргэд өөрсдийн ухамсраар нүүдэггүй. Геодези усны барилга байгууламжийн газар нь иргэдийг үер усны аюулаас хамгаалхын тулд газар дээр нь шуурхай арга хэмжээ авдаг онцгой чиг үүрэгтэй мэргэжлийн байгууллага. Манай байгууллага нь 24 цагаар ажилладаг шуурхай удирдлагын төвтэй. Төвөөр дамжин маш олон өргөдөл гомдол ирдэг. Үүний дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Иргэд өөрсдөө ухамсартай байж үерийн хамгаалалттай бүсэд буухгүй байхыг анхааруулж байна” гэв.

Нийслэлийн Газрын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижир “Үерийн далангийн ойр орчимд байгаа айлууд бүгд газрын гэрчилгээгүй. Тэр дундаа бидний зогсч буй газар болох Улиастайн гол бол усан сан бүхий бүсэд тооцогддог. Газрын тухай хууль болон НИТХ-аас гаргасан тогтоолын дагуу энгийн болон онцгой хамгаалалтын бүсүүдэд зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг жил бүр хийдэг. Иргэдийн шилжин суурьших хөдөлгөөнтэй холбоотойгоор зөвшөөрөлгүйгээр буух айлуудын тоо нэмэгдэж байна.

Голуудын үерийн хамгаалалтын далангийн барилга, байгууламж дотор амьдрах нь маш их  эрсдэлтэй. Газрын албаны зүгээс үерийн далан, хамгаалалтын бүсэд буух айлууд их байдаг учраас жил бүр судалгаа хийж урьдчилан сэргийлэх үүднээс шаардлага, мэдэгдэл хүргүүлдэг. Ингэсний эцэст хуулийн дагуу албадан чөлөөлөлтийн ажиллагааг эхлүүлдэг. Улиастайн гол дагуух энэ газарт албадан чөлөөлөлтийн ажлыг өнгөрсөн жилүүдэд хийж байсан. Гэсэн хэдий ч нэг айлыг нүүлгэхээр нөгөөх нь нүүгээд ирдэг. Тиймээс иргэдийг өөрсдийн амь нас, эрүүл мэнддээ анхаарч шар усны үерийн гол бүс болох далан суваг шуудуунд ойр оршин суухгүй байхыг анхааруулж байна” гэлээ.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ИХ АВАРГА ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ 42 ДАХЬ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЛЭЭ
45 минут    

Д.ЗАГДСҮРЭНГИЙН ХҮСЭЛТЭЭР ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЖЭЭ
4 цаг    

“СҮРЬЕЭГЭЭС СЭРГИЙЛЬЕ, ЦАГ НЬ БОЛСОН”
7 цаг    

АТГ-ЫН ДАРГЫГ ТОМИЛОХ ЭСЭХИЙГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ХЭЛЭЛЦЭНЭ
7 цаг    


7 цаг    

“НЭГ ХОРОМ” ХҮЛЭЭЖ, ТЭВЧЭЭРЭЙ
10 цаг    

ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДДЭГ БҮЛЭГЛЭЛИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА
10 цаг    

АШИГТ МАЛТМАЛЫН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
10 цаг    

ГОО САЙХНЫ ЭМНЭЛГҮҮДЭД ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
10 цаг    

МУГТ Х.ЦАГААНБААТАР “ДЭЛХИЙН ЦОМ”-ООС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ
10 цаг    

МОНГОЛЫН ЗУРГААН НАСТАЙ ТАМИРЧИД ОЛНЫГ ГАЙХШРУУЛАВ
10 цаг    

НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
10 цаг    

ӨСВӨР НАСНЫХАН САНХҮҮГИЙН МЭДЛЭГ, БОЛОВСРОЛОО ДЭЭШЛҮҮЛЛЭЭ
10 цаг    

УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 7 ХЭМ ДУЛААН БАЙНА
10 цаг    

КЁКҮШЮЗАН Д.БАТБАЯР СИНГАПУРЫН КАЗИНОГООС 10 ГАРУЙ САЯ АМ.ДОЛЛАР ХОЖЖЭЭ
1 өдөр    

ТУУЛ ГОЛ БҮХЭЛДЭЭ БОХИРДЖЭЭ
1 өдөр    

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙГ АЖИЛЛУУЛААГҮЙ БОЛ ӨНДӨР ТОРГУУЛЬТАЙ
1 өдөр    

МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН ШАЛГАЛТ ӨНӨӨДӨР ЭХЭЛЖ БАЙНА
1 өдөр    

НИЙСЛЭЛЭЭС 1,000 КМ АЛСЛАГДСАН ААН-Д ТАТВАРЫН 90%-ИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ
1 өдөр    

ОРХОН ГОЛЫН МӨСӨН ДЭЭГҮҮР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ
1 өдөр    

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ДАХИН СОНГУУЛЬ ЯВАГДАЖ БАЙНА
1 өдөр    

ЭРҮҮЛЖҮҮЛЭХ, СААТУУЛАХ БАЙРНААС ЗӨРЧИЛ ИЛРЭВ
1 өдөр    

ХОРИГЛОСОН ТУСГАЙ ДУУТ БОЛОН ГЭРЭЛ ДОХИО ТАВЬЖ ХЭРЭГЛЭСЭН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ МЭДЭГДЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
1 өдөр    

СЭВЛЭГ ҮРГЭЭХ БОЛОН ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
1 өдөр    

“ЭКО АЛТАН ЗААМАР” КОМПАНИЙН ОСЛЫН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ
1 өдөр    

ОЙРЫН ӨДРҮҮДЭД ЦАГ АГААР ТОГТУУН, ӨДӨРТӨӨ ДУЛААРНА
1 өдөр    

KFC-Д ХОРДСОН ГЭХ ГУРВАН ИРГЭН ХӨСҮТ-Д ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА
1 өдөр    

А.ГАНБАТЫГ ЗХЖШ-ЫН ДАРГААР ТОМИЛЛОО
2 өдөр    

ОН ГАРСАНААС ХОЙШ 56 ХҮН ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР НАС БАРЖЭЭ
2 өдөр    

“ХЭВТҮҮЛ” ХӨДӨЛГӨӨНИЙХӨН ЭЭЛЖИТ ЖАГСААЛАА МАРГААШ ЗОХИОН БАЙГУУЛНА
2 өдөр    

ЖДҮХС-Г ЦӨЛМӨСӨН ГИШҮҮД ЖИРИЙН ИРГЭДИЙГ ДООЁОЛЖ ЭХЭЛЖЭЭ
2 өдөр    

“МОНГОЛЫН ГЕОЛОГИ ХАЙГУУЛ 2019” ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО.
2 өдөр    

ЗУРГААН НАСТАЙ ХҮҮ ЦОНХООР УНАЖ, АМИА АЛДЖЭЭ
2 өдөр    

ХЯНАЛТ ШАЛГАЛТАД НИЙТ 343 БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ ХАМРУУЛЛАА
2 өдөр    

ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХИЙСЭН ЭКО ТОРЫГ 400 ТӨГРӨГӨӨР АВААРАЙ
2 өдөр    

МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ ЯЛ ШИЙТГҮҮЛЖЭЭ
2 өдөр    

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР 10 ХҮН АМЬ НАСАА АЛДЖЭЭ
2 өдөр    

ЖДҮХ САНГИЙН ЗЭЭЛИЙГ ХЭРХЭН ОЛГОХ ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ
2 өдөр    

С.ЭРДЭНЭ: Л.БОЛД МАНАЙ НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ХАСАГДААГҮЙ БАЙГАА
2 өдөр    

ДУУЧИН НАРА ХҮҮГИЙНХЭЭ ААВЫН ЖИНХЭНЭ ТӨРХИЙГ ИЛ БОЛГОЛОО
2 өдөр    

ПРОКУРОР Ё.САГСАЙТАЙ ХОЛБООТОЙ НУУЦ БИЧЛЭГИЙГ ДЭЛГЭЛЭЭ /БИЧЛЭГ/
2 өдөр    

Х.БОЛДБААТАР: ЦАГДАА НАР АРХИВ РУУ ОРЖ ҮЗЭЭД, 10 ЗУРАГ АВЧ ЯВСАН
2 өдөр    

СУРАГЧ ХҮҮХДҮҮД РОБОТ АВТОБУС УГСАРЧ СУРЛАА
2 өдөр    

ӨНӨӨДӨР МОНГОЛ ХҮН САНСАРТ НИССЭНИЙ 38 ЖИЛИЙН ОЙН ӨДӨР
2 өдөр    

ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ ХЭРГИЙН ТОО ӨСЧЭЭ
2 өдөр    

НАУРЫЗЫН БАЯР ТОХИОЖ БАЙНА
2 өдөр    

МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН ШАЛГАЛТ МАРГААШ ЭХЭЛНЭ
2 өдөр    

ӨНӨӨДӨР “ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
2 өдөр    

ЧУУЛГАНААР АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
2 өдөр    

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР КАЗАХ ТҮМЭНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ
2 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.