Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 06-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ШИМ ТЭЖЭЭЛИЙН ДУТАГДЛЫГ БУУРУУЛАХАД БАЯЖУУЛСАН ХҮНСНИЙ ХУУЛЬ ЧУХАЛ ГЭВ

НИЙТЛЭСЭН: 2018-03-13 17:03:48
Улс төр > Хууль | Сэтгэгдэл: 0

УИХ-ын БОХХААБХ-ны дарга Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн А.Ундраа нар Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг сүүний үйлдвэрүүдтэй өнөөдөр танилцлаа.

УИХ-ын гишүүд эхлээд нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах “АПУ дейри” ХХК-ийн сүүний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Үйлдвэрийн хүчин чадал, үйл ажиллагааны талаар тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Г.Энхбилэг танилцуулахдаа, 2014 онд ашиглалтад орсон манай үйлдвэр жилд 45 сая литр бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай. Хэдийгээр жилээс жилд шингэн сүүний хэрэглээ нэмэгдэж байгаа ч Д аминдэмийн дутагдал орон даяар, ялангуяа нийслэлд их байна. Тиймээс олон улсын стандарт, технологийн дагуу бүтээгдэхүүнээ Д аминдэмээр баяжуулан үйлдвэрлэж байгааг онцоллоо.

УИХ-ын гишүүн А.Ундраа “Саяхан Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн газар, НҮБ-ын Хүүхдийн төлөө сан хамтран Хүнс тэжээлийн тавдугаар судалгааны дүнг гаргасан. Манай нийт хүн амын дунд А, Д аминдэм, төмөр, фолийн хүчил зэрэг заавал байх ёстой шим тэжээлийн дутагдал дунджаар 95 хувьтай байгаа нь дахин батлагдлаа. Энэ нь ялангуяа, өндөр настан, бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, жирэмслэх насны эмэгтэйчүүдэд хүндээр тусаж, зарим өвчний суурь нөхцөл болж байна. Тийм учраас хамгийн өргөн хэрэглэгддэг хүнс тэжээлийг тухайлбал, гурил, сүү, талх зэрэг бүтээгдэхүүнийг баяжуулах зайлшгүй шаардлага байна” гэлээ.

Дараа нь УИХ-ын гишүүд хүүхдийн сүүний үйлдвэр нэртэйгээр 1991 онд байгуулагдсан “Монсүү” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Үйлдвэрийн захирал Ч.Хадбаатар манай үйлдвэр зөвхөн малын гаралтай шингэн сүүгээр үйлдвэрлэлээ явуулж, байгалийн болон химийн гаралтай тогтворжуулагч бодис хольдоггүй, хуурай сүү хэрэглэдэггүй гээд, түүхий эдийн татан авалт буюу тээвэрлэлт, нөөцийн асуудал манай салбарын үйлдвэрлэгчдийн нийтлэг бэрхшээл болоод байна. Хэдийгээр 60 гаруй сая малтай боловч энэ нөөцийнхөө маш бага хувийг хот тойрсон бүс нутгаасаа хангаад үлдсэн хэсгийг нь ашиглаж чадахгүй байгааг онцлов.

БОХХАБХ-ны дарга Л.Элдэв-Очир Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаад хоёр жил болж байгааг тэмдэглээд, баяжуулсан хүнсийг хуульчилж баталгаажуулснаар хүн амын эрүүл мэнд, өсөлт хөгжилтөд эерэгээр нөлөөлөх нь гарцаагүй. Монгол хүн эрүүл орчинд амьдарч, эрүүл хүнс хэрэглэх ёстой. Ард иргэдийн маань амжиргаа сайнгүй, олдсон хүнс тэжээлээ л хэрэглээд явж байгаа ийм үед төр иргэддээ анхаарал хандуулж, энэ хуулийг нэн даруй батлах ёстой. Гэхдээ зөвхөн бүтээгдэхүүн баяжуулах үйлдвэрлэлийн асуудлыг биш тухайлбал сүү, сүүн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, тээвэр ложистик, үйлдвэрлэгчдэд тавигдах чанар, стандарт, хүндрэл бэрхшээл зэргийг урьдчилж харж байж, эрх зүйн орчныг нь оновчтой бүрдүүлэх ёстой гэлээ.

Анх шим тэжээлийн дутагдлаас үүдэн түүнийг нөхөх зорилгоор АНУ, Канадад хүнсийг баяжуулж эхэлсэн байдаг. Түүнээс хойш бамбай өвчнөөс сэргийлж давсыг иодоор, ракит, сульдаа өвчнөөс сэргийлж сүүг Д аминдэмээр, түүнчлэн гурил, талх, ургамлын тос зэргийг баяжуулж хэрэглэх замаар хүн амынхаа шим тэжээлийн дутагдлыг нөхөх, өвчлөлөөс сэргийлэх зохицуулалт олон оронд бий болжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Шинэ элсэгчдэд зориулсан боловсролын яармаг болно
25 минут    

​УЛСЫН ХАРЦАГА Г.ГАНХУЯГ: СОШИАЛ ОРЧИНД МИНИЙ МУУГ ҮЗНЭ ГЭВЭЛ МАЙ ШҮҮ
21 цаг    

Аса аварга: “Битий гуцаад бай атийсан новш чинь”
21 цаг    

Justin Timberlake:Өөрийн Фэйсбүүк Хуудсандаа Наки-д Хандан Итгэмээргүй Гайхалтай Постыг Хийжээ.
21 цаг    

Э.Чулуунчимэг: Чамаас хүүхдийн тэтгэмжийн мөнгө гуйхгүй, охиноосоо ч илүү хайртай хүүдээ бүх юмаа зарцуул!
21 цаг    

ДЭЛГЭЦИЙН БҮТЭЭЛД НАХИАЛЖ БУЙ ДЭЛБЭЭ
21 цаг    

ЖАРГАЛТАЙ ГЭРГИЙ ГАЛА Г.БОЛОРОО
21 цаг    

ДУУЧИН Л.НАСАНБУЯН:БИ УГААСАА ДАХИЖ МОНГОЛД ШОУНД ОРОХГҮЙ
21 цаг    

Дуучин Болд анх удаагаа дуугаа зөв дууллаа
21 цаг    

Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг, Х.Мөнгөнцэцэг нарын “ҮНЭН ХУДАЛ” нь мэдэгдэхгүй адармаатай асуултын ХАРИУЛТ
21 цаг    

Осолд орсон цэргийн сүнс биенээсээ салан тэнэдэг байв
21 цаг    

“СИТИ-ТУР” БУЮУ ХОТЫН АВТОБУСТАЙ АЯЛЛЫН НЭЭЛТ
1 өдөр    

АВТОБУСААР ЗОРЧИГЧИД СМАРТ КАРТАА АШИГЛАЖ БУЙ ЭСЭХИЙГ ШАЛГАЖ БАЙНА
1 өдөр    

БНЭУ-ЫН ДОТООД ХЭРГИЙН САЙД РАЖНАТ СИНГХ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД БАРААЛХЛАА
1 өдөр    

ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГУУЛСАН ИРГЭДИЙН СПОРТЫН НААДАМ БОЛЖ БАЙНА
1 өдөр    

ШИНЭ ЭЛСЭГЧДЭД ЗОРИУЛСАН БОЛОВСРОЛЫН ЯАРМАГ БОЛНО
1 өдөр    

ТӨМС, ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНЭ 15.3 ХУВИАР ӨСЧЭЭ
1 өдөр    

МОНГОЛБАНК 88.7 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ВАЛЮТЫН ЗАХАД НИЙЛҮҮЛЖЭЭ
1 өдөр    

СУМДЫН БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГТ ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭ ХИЙВ
1 өдөр    

ИХЭНХ НУТГААР БОРООТОЙ
1 өдөр    

ЗАРИМ АВТОЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮР ХЯЗГААРЛАНА
1 өдөр    

АРЬС, ШИРНИЙ ҮЙЛДВЭРҮҮДЭД 86 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ
1 өдөр    

ОРХИГДООГҮЙ УРЛАГ
1 өдөр    

Д.СУМЪЯАБАЗАР: ТАВАНТОЛГОЙН 30 ХУВЬД IPO ГАРГАХАД 1-6 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОСГОХ БОЛОМЖТОЙ
1 өдөр    

АВТОМАТ ЖОЛООДЛОГОТОЙ МАШИНЫГ ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ТУРШЖЭЭ
1 өдөр    

цаг агаарын мэдээ
1 өдөр    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭРЧ ХҮЧ САЙЖИРНА
1 өдөр    

АХИЛЛ МУУР ӨНӨӨДРИЙН ТОГЛОЛТОД БРАЗИЛИЙН ШИГШЭЭ БАГИЙГ ЯЛНА ГЭЖ ЗӨГНӨВ
1 өдөр    

НӨХӨН БОЛОН ДАХИН СОНГУУЛИЙГ АЖИГЛАХ ОХУ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ
1 өдөр    

СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН НЬ ТОГТООГДСОН БӨХЧҮҮДИЙГ НААДАМД БАРИЛДУУЛАХГҮЙ
1 өдөр    

ОЛОН УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН АХЛАХ ЗӨВЛӨХТЭЙ УУЛЗАВ
1 өдөр    

ДУНД БОЛОН БОГИНО ХУГАЦААНЫ БОДЛОГЫН БАРИМТ БИЧГҮҮДИЙН УЯЛДААГ САЙЖРУУЛНА
1 өдөр    

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ
1 өдөр    

УИХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВЛАА
1 өдөр    

УИХ-ЫН ЧУУЛГАН 52 ХУВИЙН ИРЦТЭЙ ЭХЭЛЛЭЭ
1 өдөр    

МОНГОЛ, БНСУ-ЫН СЭТГҮҮЛЧДИЙН 5 ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО
1 өдөр    

МАНАЙ УЛСЫН ХУВЬД НИЙТ АЖИЛЛАГСДЫН ДУНД ЭЗЛЭХ ЗАЛУУСЫН ТОО ТОГТМОЛ БУУРАХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА
1 өдөр    

АЛТАЙ, ТҮРЭГ, МОНГОЛ СУДЛАЛЫН ХОЛБОО БАЙГУУЛАВ
1 өдөр    

ЭМИЙН ХАРШИЛ АМЬ НАСАНД ХАМГИЙН АЮУЛТАЙГ ЭМЧ НАР АНХААРУУЛАВ
1 өдөр    

БАЙНГЫН ХОРОО ТАВАНТОЛГОЙН 30 ХУВИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХЫГ ДЭМЖИВ
1 өдөр    

МОНГОЛЫН УУЛЧИД ХӨХ СЭРХИЙН НУРУУНЫ НОЁН ОРГИЛД ХӨЛБӨМБӨГ ТОГЛОЖЭЭ
1 өдөр    

ЭНЭ ОНД БАРИЛГЫН ОСЛООР 5 ХҮН АМИА АЛДЖЭЭ
1 өдөр    

ХЯТАД УЛСЫН ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭЖ БУЙ С919 ОНГОЦНЫ ЗАХИАЛГА 1000-Д ХҮРЧЭЭ
1 өдөр    

БНХАУ-ЫН ДАРГА СИ ЖИНЬПИН БНАСАУ-ЫН УДИРДАГЧ КИМ ЖОН УН НАР УУЛЗАВ
1 өдөр    

АРХАНГАЙД ШҮЛХИЙ ӨВЧИН НЭМЖ ГАРЧЭЭ
1 өдөр    

FACEBOOK ДЭЭР ГИБРИД ХАДГАЛАМЖ НЭЭЛГЭСЭН ХАРИЛЦАГЧ, ЖИЛИЙН 50 ХУВИЙН ХҮҮТЭЙ ТЭНЦЭХ ӨГӨӨЖ ХҮРТСЭН
1 өдөр    

10,11,19,21 хороонд нийт 49.500 м.кв талбайн замыг хусч, тэгшилсэн байна
1 өдөр    

Н.Амгалан: Монголын төрийг гадна, дотоодын хорлолоос хамгаалах зорилготой Чойжин ламын сүмийг барьсан юм билээ
1 өдөр    

Д.Отгонсүрэн: Чойжин ламын сүм музейд язгуурын таван бурхны нэг, босоо Майдар бурхан ч байдаг
1 өдөр    

Хамгийн ашиггүй, таныг алж ч чадах эрүүл мэндэд хортой хүнснүүд....
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.