Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 03-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД ТУРКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ РЕЖЕП ТАЙИП ЭРДОАНД БАРААЛХЛАА

НИЙТЛЭСЭН: 2018-03-11 15:02:31
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоанд бараалхлаа. Нэг цаг гаруй үргэлжилсэн уулзалт элэгсэг дотно, нөхөрсөг, илэн далангүй нөхцөл байдалд болж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бүхий л салбарыг хөндөн ярилцав.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд уулзалтын эхэнд “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Тантай Монгол Улсын Их Хурлын даргын хувиар дахин уулзаж байгаадаа баяртай байна. Өмнө айлчилж байсан үетэй харьцуулахад Турк Улсад бүтээн байгуулалт ихээр хийгдэж, эдийн засаг, нийгмийн амьдралд томоохон өөрчлөлт гарчээ. Энэ бүхэнд ноён Ерөнхийлөгч Таны манлайлал чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэхийг хүсэж байна” гэлээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тухайн үеийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоаны урилгаар 2006 онд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хувьд 2003 онд Анкара хотод айлчилж, ноён Режеп Тайип Эрдоан 2005, 2013 онд Ерөнхий сайдын хувиар Монгол Улсад айлчилж байсан, хуучны танил, дотнын нөхөд юм. Улсын Их Хурлын дарга М.Энхболд олон улсын терроризмын эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд Турк зогсож, ачааны хүндийг үүрч байгааг Монгол Улс ойлгон дэмжиж байдгийг тэмдэглэв. Түүнчлэн хоёр орны харилцааг цаашид эдийн засгийн агуулгаар баяжуулж, нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах, үүний тулд тогтонги байдалд байгаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тухайлбал хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэл, хот төлөвлөлт, барилга, боловсрол, соёл, урлаг, эрүүл мэнд зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа нотоллоо. Эдгээр хамтын ажиллагааны үндэс нь эцэг дээдсээс уламжилсан хоёр орны угсаа гарлын түүхэн хэлхээ холбоонд байдгийг тэрбээр онцлоод, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчдийн шууд хамтын ажиллагаа нэн чухал байгааг тэмдэглэлээ. Эрхэмсэг ноён Р.Т.Эрдоан Туркийн хөрөнгө оруулалтыг сонирхсон салбарт чиглүүлэхэд тус дөхөм үзүүлэхэд бэлэн байгаагаа нотлов. Тэрбээр Монгол Улс, Монголын ард түмнийг бид ах дүүсээ хэмээн хүндэтгэдэг хэмээн онцлоод, боловсрол, иргэний агаарын тээвэр, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын зэрэг салбарт хамтран ажиллах зарим саналыг тавив. Тухайлбал, Орхоны хөндийг түшиглэсэн аялал жуулчлалын цогцолбор байгуулах талаарх Улсын Их Хурлын дарга М.Энхболдын саналыг дэмжиж байна гэв. Түүнчлэн Истанбул хотын даргаар ажиллаж байхдаа нийтийн тээврийн асуудлыг хэрхэн шийдэж байсан туршлагаасаа хуваалцаж, энэ чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ. Мөн хөдөө аж ахуйн салбар, түүхий дотор мах, махан бүтээгдэхүүний импорт хийх боломжийг судалж үзэхээ амлалаа.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд ноён Р.Т.Эрдоаны тавьсан Монголд үйл ажиллагаа явуулж буй турк сургуулиудын асуудлыг зохистой шийдвэрлэх саналыг дэмжиж байгаагаа тэмдэглэж, холбогдох байгууллагууд хоёр талын эрх ашигт нийцсэн, тохиромжтой шийдлийг олно гэдэгт итгэж байна гэлээ.М.Энхболд, Р.Т.Эрдоан нар ирэх онд тохиох, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтын ажиллагаагаа өргөжүүлж, илүү өндөр түвшинд хүргэсэн, тодорхой томоохон үр дүн гаргасан амжилтаар угтахын тулд энэ өдрөөс эхлэн хоёр тал хичээн чармайх нь чухал гэдэгт санал нэгтэй байгаагаа тэмдэглэлээ.Эрхэмсэг ноён Р.Т.Эрдоан БНТУ-ын Ерөнхийлөгчийн хувьд Монгол Улс, Монголын ард түмэнтэй улам илүү дотно харилцаж, ах дүү ёсоор туслан дэмжиж, үнэнч нөхөрлөлийн бэлгэдэл болохуйц хамтын ажиллагаа өрнүүлэхэд хэзээд бэлэн байх болно гэдгээ илэрхийлэв.

Улсын Их Хурлын дарга М.Энхболдод мөн өдөр БНТУ-ын нийслэл Анкара хотын дарга Мустафа Туна бараалхсан юм. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга М.Энхболд Улаанбаатар хотын даргын хувиар 2003 онд Анкарад айлчилж, Улаанбаатар-Анкара хотын хооронд “Ах дүү хотуудын харилцаа тогтоох” тунхаглалд гарын үсэг зурж, 2004 онд Улаанбаатар хотын соёлын өдрүүдийг тус хотод зохион байгуулж байснаа дурслаа. Ноён Мустафа Туна өмнө нь Анкара хотын Синжан дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа нийслэлийн Чингэлтэй дүүрэгтэй хамтын ажиллагаа тогтоож, айлчлалын бүрэлдэхүүнд багтан яваа Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболдыг тус дүүргийн Засаг дарга байхад элэгсэг дотноор хамтран ажиллаж, ажил хэргийн анд нөхөд болсноо тэмдэглэлээ. Улсын Их Хурлын дарга М.Энхболд ноён Мустафа Тунаг БНТУ-ын нийслэл Анкара хотын даргаар ажиллах болсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсээд, Улаанбаатар хотод зочилж, хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Анкара хотын бүтээн байгуулалтын туршлагаас монгол анд нөхөдтэйгээ хуваалцаж, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, зам тээврийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хот тохижилтыг шинэ шатанд гаргах зэрэг чиглэлээр харилцан ашигтай хамтран ажиллахын чухлыг онцоллоо. Ноён Мустафа Туна хотыг дахин төлөвлөх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд, Улаанбаатар хотын агаар, усны бохирдлыг арилгах талаарх өмнө эхэлсэн ажлаа үргэлжлүүлэх илүү өргөн боломж нээгдэж байгааг тэмдэглэлээ.

Энэ өдөр Улсын Их Хурлын дарга М.Энхболд тус хотод буй Чингис хааны цэцэрлэгт хүрээлэнд зочилж, Эзэн Богдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөлөө. Тэрбээр энэхүү хүрээлэнг бий болгох, хөшөө босгох санаачилгыг Улаанбаатар хотын даргаар ажиллаж байхдаа гаргаж байжээ. Энэ нь Чингис хааны гадаад орон дахь анхны хөшөө болж байсан түүхтэй юм байна.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд мөн өдөр Туркийн өдөр тутмын “Дэйли Сабах” сонинд ярилцлага өгөв. Тэрбээр ярилцлагадаа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар танилцуулж, Монгол-Туркийн найрсаг, ах дүү ёсны харилцаа, хамтын ажиллагааг зөвхөн парламентын түвшинд биш, бүхий л салбарт илүү өндөр түвшинд, үр ашигтай хөгжүүлэх талаарх санал бодлоо илэрхийллээ.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ИХ АВАРГА ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ 42 ДАХЬ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЛЭЭ
54 минут    

Д.ЗАГДСҮРЭНГИЙН ХҮСЭЛТЭЭР ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЖЭЭ
5 цаг    

“СҮРЬЕЭГЭЭС СЭРГИЙЛЬЕ, ЦАГ НЬ БОЛСОН”
7 цаг    

АТГ-ЫН ДАРГЫГ ТОМИЛОХ ЭСЭХИЙГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ХЭЛЭЛЦЭНЭ
7 цаг    


7 цаг    

“НЭГ ХОРОМ” ХҮЛЭЭЖ, ТЭВЧЭЭРЭЙ
10 цаг    

ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДДЭГ БҮЛЭГЛЭЛИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА
10 цаг    

АШИГТ МАЛТМАЛЫН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
10 цаг    

ГОО САЙХНЫ ЭМНЭЛГҮҮДЭД ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
10 цаг    

МУГТ Х.ЦАГААНБААТАР “ДЭЛХИЙН ЦОМ”-ООС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ
10 цаг    

МОНГОЛЫН ЗУРГААН НАСТАЙ ТАМИРЧИД ОЛНЫГ ГАЙХШРУУЛАВ
10 цаг    

НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
10 цаг    

ӨСВӨР НАСНЫХАН САНХҮҮГИЙН МЭДЛЭГ, БОЛОВСРОЛОО ДЭЭШЛҮҮЛЛЭЭ
11 цаг    

УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 7 ХЭМ ДУЛААН БАЙНА
11 цаг    

КЁКҮШЮЗАН Д.БАТБАЯР СИНГАПУРЫН КАЗИНОГООС 10 ГАРУЙ САЯ АМ.ДОЛЛАР ХОЖЖЭЭ
1 өдөр    

ТУУЛ ГОЛ БҮХЭЛДЭЭ БОХИРДЖЭЭ
1 өдөр    

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙГ АЖИЛЛУУЛААГҮЙ БОЛ ӨНДӨР ТОРГУУЛЬТАЙ
1 өдөр    

МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН ШАЛГАЛТ ӨНӨӨДӨР ЭХЭЛЖ БАЙНА
1 өдөр    

НИЙСЛЭЛЭЭС 1,000 КМ АЛСЛАГДСАН ААН-Д ТАТВАРЫН 90%-ИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ
1 өдөр    

ОРХОН ГОЛЫН МӨСӨН ДЭЭГҮҮР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ
1 өдөр    

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ДАХИН СОНГУУЛЬ ЯВАГДАЖ БАЙНА
1 өдөр    

ЭРҮҮЛЖҮҮЛЭХ, СААТУУЛАХ БАЙРНААС ЗӨРЧИЛ ИЛРЭВ
1 өдөр    

ХОРИГЛОСОН ТУСГАЙ ДУУТ БОЛОН ГЭРЭЛ ДОХИО ТАВЬЖ ХЭРЭГЛЭСЭН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ МЭДЭГДЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
1 өдөр    

СЭВЛЭГ ҮРГЭЭХ БОЛОН ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
1 өдөр    

“ЭКО АЛТАН ЗААМАР” КОМПАНИЙН ОСЛЫН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ
1 өдөр    

ОЙРЫН ӨДРҮҮДЭД ЦАГ АГААР ТОГТУУН, ӨДӨРТӨӨ ДУЛААРНА
1 өдөр    

KFC-Д ХОРДСОН ГЭХ ГУРВАН ИРГЭН ХӨСҮТ-Д ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА
1 өдөр    

А.ГАНБАТЫГ ЗХЖШ-ЫН ДАРГААР ТОМИЛЛОО
2 өдөр    

ОН ГАРСАНААС ХОЙШ 56 ХҮН ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР НАС БАРЖЭЭ
2 өдөр    

“ХЭВТҮҮЛ” ХӨДӨЛГӨӨНИЙХӨН ЭЭЛЖИТ ЖАГСААЛАА МАРГААШ ЗОХИОН БАЙГУУЛНА
2 өдөр    

ЖДҮХС-Г ЦӨЛМӨСӨН ГИШҮҮД ЖИРИЙН ИРГЭДИЙГ ДООЁОЛЖ ЭХЭЛЖЭЭ
2 өдөр    

“МОНГОЛЫН ГЕОЛОГИ ХАЙГУУЛ 2019” ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО.
2 өдөр    

ЗУРГААН НАСТАЙ ХҮҮ ЦОНХООР УНАЖ, АМИА АЛДЖЭЭ
2 өдөр    

ХЯНАЛТ ШАЛГАЛТАД НИЙТ 343 БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ ХАМРУУЛЛАА
2 өдөр    

ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХИЙСЭН ЭКО ТОРЫГ 400 ТӨГРӨГӨӨР АВААРАЙ
2 өдөр    

МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ ЯЛ ШИЙТГҮҮЛЖЭЭ
2 өдөр    

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР 10 ХҮН АМЬ НАСАА АЛДЖЭЭ
2 өдөр    

ЖДҮХ САНГИЙН ЗЭЭЛИЙГ ХЭРХЭН ОЛГОХ ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ
2 өдөр    

С.ЭРДЭНЭ: Л.БОЛД МАНАЙ НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ХАСАГДААГҮЙ БАЙГАА
2 өдөр    

ДУУЧИН НАРА ХҮҮГИЙНХЭЭ ААВЫН ЖИНХЭНЭ ТӨРХИЙГ ИЛ БОЛГОЛОО
2 өдөр    

ПРОКУРОР Ё.САГСАЙТАЙ ХОЛБООТОЙ НУУЦ БИЧЛЭГИЙГ ДЭЛГЭЛЭЭ /БИЧЛЭГ/
2 өдөр    

Х.БОЛДБААТАР: ЦАГДАА НАР АРХИВ РУУ ОРЖ ҮЗЭЭД, 10 ЗУРАГ АВЧ ЯВСАН
2 өдөр    

СУРАГЧ ХҮҮХДҮҮД РОБОТ АВТОБУС УГСАРЧ СУРЛАА
2 өдөр    

ӨНӨӨДӨР МОНГОЛ ХҮН САНСАРТ НИССЭНИЙ 38 ЖИЛИЙН ОЙН ӨДӨР
2 өдөр    

ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ ХЭРГИЙН ТОО ӨСЧЭЭ
2 өдөр    

НАУРЫЗЫН БАЯР ТОХИОЖ БАЙНА
2 өдөр    

МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН ШАЛГАЛТ МАРГААШ ЭХЭЛНЭ
2 өдөр    

ӨНӨӨДӨР “ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
2 өдөр    

ЧУУЛГАНААР АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
2 өдөр    

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР КАЗАХ ТҮМЭНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ
2 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.