Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

НООЛУУРЫН САЛБАРЫНХАН ТУЛГАМДАЖ БАЙГАА ЗАРИМ АСУУДЛАА ЕРӨНХИЙЛӨГЧИД ТАНИЛЦУУЛАВ

НИЙТЛЭСЭН: 2018-02-26 09:54:02
Улс төр > Ерөнхийлөгч | Сэтгэгдэл: 0

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Кашмер Холдинг” ХХК-ийн “Эвсэг” брендын үйлдвэрлэлийн үйл явцтай танилцаж, ноос ноолуурын салбарын үйлдвэрлэл, ноолуурын салбарын хөгжилд дэмжлэг болох зарим саналыг сонслоо.

“Кашмер Холдинг” ХХК нь 1981 онд буюу социализмын үед байгуулагдсан үйлдвэрийн суурин дээр үйл ажиллагаа явуулж, 30 гаруй жилийн турш 1000 орчим хүнийг ажлын байраар хангаж, 40 гаруй жижиг үйлдвэр болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг захиалгат ажлаар дэмжиж жил бүр 30-аад тэрбум төгрөгийн сүлжмэл, нэхмэл, оёмол, ширмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдаалдаг байна. Мөн ОХУ, Итали, Швейцар, Герман, Англи, Япон, Казакстан улсад бүтээгдэхүүнээ борлуулан жил бүр 2.5-аас доошгүй тэрбум төгрөгийн татвар бүрдүүлж, ногдол ашиг хуваарилдаг байна.

Гэсэн ч тус үйлдвэр болон ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудад тулгарч байгаа нийтлэг асуудал цөөнгүй байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь НӨАТ-тай холбоотой санал байв.

Тухайлбал, үйлдвэрийн удирдлагууд болоод салбарын холбоод хамтран Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан “Манай малчид өмчийнхөө эзэн болсноос хойш түүхий эд бэлтгэлээр малчдад олгогдсон мөнгөн хөрөнгийг тооцоход чамлахааргүй дүн гардаг. Гэхдээ малчид, түүхий эд бэлтгэгчид НӨАТ төлдөггүй. Харин малын гаралтай түүхий эдээс ганцхан ноолуураас л НӨАТ авдаг. Монголын банкнуудын зээлийн хүү харьцангуй өндөр байгаа зэрэг нь үндэсний компаниудыг эргэлтийн хөрөнгийн хомсдолд байнга өртүүлж өрсөлдөх чадварыг нь бууруулдаг” гэхчлэн төрийн зохицуулалт шаардсан цөөнгүй асуудал, бэрхшээл байсаар байгаа талаар дуулгасан юм.


Түүнчлэн салбарын холбооны нэгтгэн гаргасан ноолуурын салбарын хөгжилд дэмжлэг болох зарим асуудлыг Төрийн тэргүүнд танилцуулж, дэлхийд ноолууран бүтээгдэхүүнийг сурталчлах маркетингийн хөрөнгө зарцуулах, экспортын банк бий болгох, зарим тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх, тогтвортой ажиллагсдыг орон сууцны зээлд хамруулах зэргээр нийгмийн асуудлыг ч хөндөж байв.

Мөн тогтвортой үйлдвэрлэл эрхэлж гурван жил дараалан нэг сая ам.доллараас дээш борлуулалт хийж, татварын өргүй ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдэд тодорхой хөтөлбөрөөр буюу тоног төхөөрөмжөө шинэчлэхэд нь хөнгөлөлттэй зээл олгох зэрэг дэмжлэг үзүүлэх юм бол үйлдвэрлэгчдэд маш том дэмжлэг болно гэж салбарынхан санал гаргасан юм.

Үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж, салбарынхны дэмжлэг хүссэн асуудлыг сонссоны дараа Төрийн тэргүүн, “Би ноолуурын салбарын үйлдвэрлэлийн бэрхшээлийн талаар сайн мэднэ. Энэ үйлдвэр нийгэм, эдийн засаг хүнд үед гаднын тусламж дэмжлэг, хөрөнгө оруулалт авалгүй хүнд хэцүү үеийг даваад гарсан үйлдвэр учраас зорьж ирсэн. Уул уурхайн биш малын гаралтай “сэргээгддэг баялаг”, салбараа дэмжих талаар Монголбанк, Засгийн газартай уулзаж ярилцаад, санал солилцоод явж байгаа. Намайг Хөдөө, аж ахуйн сайдаар ажиллаж байхад жилд 6000 тонн ноолуур гардаг байсан бол одоо 10 мянган тонн болж, дэлхийн ноолууран бүтээгдэхүүний түүхий эдийн 60 хувийг Монгол Улс, малчид дангаар бүрдүүлж байна. Ийм том салбарын бүтээгдэхүүний жилийн борлуулалт болоод ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Бид бодлогоор дэмжих юм бол жилд 800 сая ам.долларын орлого олж, 300 сая нь түүхий эдэд зарцуулагдах ёстой тооцоо судалгаа бий. Хэрвээ, ноолуурын салбараас л гэхэд жилдээ л нэг тэрбум ам.долларын орлого олоод байх юм заавал уул, уурхай гэхгүй шүү дээ. Алт, зэсээсээ дутахгүй баялгаа дэмжихийн тулд нэн тэргүүнд түүхий эдээ худалдаж аваад бүртгэлжүүлэх асуудал бий. Тиймээс үйлдвэр дээр ирж танилцаад, та нарын саналыг авч байгаа, одоо энэ салбарынхан жижгээсээ том хүртэл бүх үйлдвэрлэгчдээ оролцуулаад саналаа нэгтгэх ёстой” гэлээ.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.