Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ч.Бээжинхүү гэгчийн бусдыг мэхлэх аргачлал буюу луйврын ерөнхий тойм

НИЙТЛЭСЭН: 2018-02-23 13:12:05
Нийгэм > Гэмт хэрэг | Сэтгэгдэл: 0

Ховд аймгийн харъяат Чойжлоогийн Бээжинхүү гэгч эмэгтэй бусдыг залилан мэхэлж ирсэн түүхэн замналаараа зард гараад байгаа хүн. Түүний залилсан анхны хэрэг 2007 оны 8 сарын 9нд үйлдэгджээ. Энэ өдөр Ч.Бээжинхүү иргэн Цэрэндавгатай уулзаж, түүний Зайсангийн аманд байх 3,3 га газрыг эргэлтэнд оруулж өгье гэх мэтээр тархийг нь угааж гарчээ. Тэгээд Цэрэндавгад аравхан сая төгрөг атгуулаад Зайсан дахь 3,3 га газрыг захиран зарцуулах итгэмжлэл хийлгээд авсан байна. Энэхүү итгэмжлэл нь Ч. Бээжинхүүгийн хожмын их луйврын гарааг өрдөж өгсөн болохыг дараа дараачийн луйврын замналууд бэлхнээ гэрчилнэ. Ч.Бээжинхүү ийнхүү итгэмжлэл хийлгэж авмагцаа “Зайсангийн аманд газар зарна” гэсэн зарыг ТВ болон сонины зар мэдээллийн сувгаар түгээжээ.Тухайн үед Зайсан дахь газар ихэд үнэд хүрч, цээж өвчтэй шинэ баячуудын дунд хүртэл “Хоёр гүүр давж амьдарна” гэсэн хийрхэл ноёрхож байлаа. Энэ байдлыг Ч.Бээжинхүү овжин ашиглахаар шийдэж, иргэн Б.Лхагвасүрэнтэй холбогдож уг газраа 650000 ам доллараар зарахаар болж Б.Лхагвасүрэнгээс 400000 ам доллар бэлнээр гаргуулан авчээ. Мань хүүхэн төлбөрийнхөө зөрүүнд

  • Цэрэндавга Бээжинхүү нарын дунд хийгдсэн итгэмжлэл,
  • Цэрэндавгын нэр дээрхи газрын гэрчилгээ,
  • Газрын гэрээ,
  • Кадастрын зураг, гэх мэт зүйлийг өгсөн байна.

Түүнчлэн хөрөнгө оруулалтын гэрээг хийж уг газраа Б.Лхагвасүрэнгийн хүү Б.Золбоогийн нэр дээр шилжүүлж өгөхөөр болсон бөгөөд үлдэгдэл 250000 ам долларын барьцаанд 4 ширхэг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан байгаа юм. Гэвч энэ нь түүний хожим хийх цуврал залилангийн үндэс суурь болох нь тэр. Зальт хүүхэн маань 14 хоногт багтаан Лхагвасүрэнгийн хүү Золбоогийн нэр дээр шилжүүлэн өгөх гэрээтэй газрынхаа 0,5га газрыг иргэн Пүрэвтогтох гэгч залууд 53000 ам доллар зарсан байв.Энэ залууг мөн л хуурч хулхидаж, тархийг нь эргүүлээд авсан байдаг. Ингэснээр нэг газрыг хоёр хүнд зэрэг зарж, давхар бас нэг хүн хохироогоод амжжээ. Дараа нь Б.Лхагвасүрэн Ч.Бээжинхүүгийн залилсан энэ мөнгийг иргэн Пүрэвтогтоход өгч хохиролгүй болгосон байдаг. Хэрэв иргэн Пүрэвтогтох нь тухайн үед цагдаад гомдол санал гаргасан бол Бээжинхүү нь уг залилангийн хэргээр гарцаагүй ял авч шоронд явах байлаа. Гэвч хүний ач тусыг санадаггүй өөдгүй муу хүн тус болсон хүн рүүгээ эргэж ноцдог гэмтэй байдаг. Нээрээ ч зальт хүүхэн Ч.Бээжинхүү дахин шуналын сэдлээр эргэж ноцсон байх жишээтэй.  

Ч.Бээжинхүү нь Ховд аймгийн уугуул бөгөөд дахин башир арга хэрэглэж газраар мөнгө олохын тулд Ховд аймгаас төрж гарсан томчуудтай сүжрэлдэх болжээ. Гэвч цаадуул нь түүнийг “Улаан луйварчин” гэдгийг эхэндээ мэдсэнгүй. Аль хэдийнэ зараад мөнгийг нь идчихсэн мөнөөх 3,3 га газраа буцааж авахын тулд Б.Лхагвасүрэнгийн найз Батдоржоор зуучлуулан хошууч генерал О.Үржинг өмнөө барьжээ. Үүнийх нь шагналд амины орон сууц буюу Хаус 20-30 мянган ам доллар амласан байгаа юм. Бээжинхүүг гэв гэнэт ийнхүү зарсан газраа буцааж авах талаар яриа гарахад Б.Лхагвасүрэн түүнээс гурван сарын дотор 400 мянган ам доллараа буцаан төлөхөөр гэрээ хийж, дөрвөн хүн тус гэрээг байгуулан гарын үсэг зурцгаажээ. Тэгтэл мөнөөх луйварчин Бээжинхүү нэг ч доллар төлөлгүйгээр зугтаад алга болчихож. О.Үржин генералын баталгаа болж гарын үсэг зурсан ганцхан энэ баримт л Ч.Бээжинхүүг 400 мянган ам доллар авсан болохыг нь шууд гэрчлээд өгч байгаа юм. Ч.Бээжинхүү нь аль жилийн өмнө Б.Лхагвасүрэнд 400 мянган ам доллараар зарсан газраа түүний хүү Золбоогийн нэр дээр шилжүүлэх ёстой байтал өөрийн “Ихэр нева” гэх компанийн нэр дээр нөгөөх газрын гэрчилгээгээ дахин шинээр хууль бусаар гаргуулан авчээ. Хуучин Цэрэндагвын нэр дээрх гэрчилгээгээ Б.Лхагвасүрэнгээс  400 мянган ам доллар гардаж авахдаа барьцаа болгож өгсөн байж л дээ. Тиймээс Ч. Бээжинхүү газрын гэрчилгээгээ үрэгдүүлсэн гэж худлаа мэдүүлж БОНХЯ-ны Газрын дарга Намхай гэгчтэй үгсэн хуйвалдаж шинээр гэрчилгээ гаргуулж авсан нь төрийн түшмэдийн тархийг эргүүлж луйвар хийсэн бас нэгэн гэмт үйлдэл байлаа. Ч.Бээжинхүү нь луйврын замаар хуйвалдаж авсан “Ихэр нева” ххк-ийн нэр дээрхи газрын гэрчилгээг хүмүүст үзүүлэн уг газрыг компанитай нь гуравдагч хүнд зарахаар зэхэж явсныг хохирогч Б.Лхагвасүрэн мэдчихээд цагдаад гомдол гаргасан байна. Бээжинхүү тухайн үед цагдаагаас зугтаад олдохгүй байсан бөгөөд энэ үед түүнтэй сууж байсан нөхөр Эрдэнэдалай гэгч нь Лхагвасүрэн дээр яаран сандран гүйж ирээд “Манай эхнэр залилангийн хэргээр шоронд орох нь тодорхой болчихлоо. Цагдаад өгсөн гомдолоо татаж аваач ” гэж гуйжээ. Ингээд гуйж гувшсаар байгаад шинэ гэрчилгээ, “Ихэр нева” ХХК-ийн тамга тэмдэг, мөн тус компанийн 60% -ийн хувь эзэмшлийг Б.Лхагвасүрэнгийн нэр дээр шилжүүлж өгөөд цагдаагаас гомдлыг нь татуулсан байна. Ингээгүй бол зальт хүүхэн Ч.Бээжинхүү аль хэдийн “Ганц худаг”-ийн мөрдөнд  дээлээ нөмрөөд хэвтэж байх байлаа. Гэвч түүний луйвар ингээд дуусчихсангүй. Мань хүүхэн өөрийн эзэмшлийн 89-66 УБӨ улсын дугаартай Ланд круйзер маркын авто машинаа 53000 ам долларын барьцаанд тавьжээ.Мөнгөө бол аль хэдийнэ аваад өвөртөлчихсөн. Тэгсэн хэрнээ барьцаанд тавьсан машинаа хулхидаж авмаар санагдаад өдрийн бодол, шөнийн зүүд болжээ. Ингээд нэг л өдөр барьцаанд тавьсан машинаа зальдаж авахаар “Ойр зуур ажил төрлөө амжуулахад унаа тэрэггүй хэцүү байна” гэх мэтээр Б.Лхагвасүрэнг хуурч мэхлэн 2009.6.29-ний өдөр машинаа авч гараад тэр чигтээ зугтаад алга болжээ. Улмаар машин тэргээ цааш нь зувчуулан зарж үрэгдүүлсэн байна. Нэг өдөр Ч.Бээжинхүү “Ихэр нева” ХХК-ийн нэр дээр газрын албатай газрын гурвалсан гэрээг чинь хийгээд өгье гээд Б. Лхагвасүрэн дээр их л саймширч иржээ. Тиймээс Б.Лхагвасүрэн аргаа барсандаа түүнд дахин нэг итгэл үзүүлээд явуултал өнөөх луйварчин чинь “Энэ газрын албаны хүмүүс улаан цайм хахууль нэхээд байна, гарыг нь цайлгахгүй бол болохгүй нь” гэж үглэжээ. Ингэхдээ тухайн албанд ажилладаг Энхтуяа гэдэг хүний дансийг аваад ирсэн байв. Энэ удаад Б. Лхагвасүрэн мөн л Бээжинхүүд итгээд нөгөө хүний данс руу 5 сая төгрөг шилжүүлж орхижээ. Гэтэл дараа нь гурвалсан гэрээ ч байхгүй, мөнгө ч байхгүй худлаа болж хоцров.

Ингээд эрэл сурал болгон хайж явсаар мөнөөх Энхтуяа гэгчийг олж уулзтал “Юун хахууль вэ юун газрын мөнгө вэ? Бээжинхүү эгч ирээд чиний дансанд 5 саяыг шилжүүлсэн байгаа. Тэр мөнгийг надад гаргаад өг гээд уг мөнгийг аваад явсан” гэж хэлдэг байгаа. Хоёрхон алхмын хооронд хоёр гурван ч хүнийг хооронд нь худлаа хагаралдуулаад, дундаас нь таван сая төгрөг зүгээр л шомбодчихсон байх жишээтэй. Зартай залилагч Ч.Бээжинхүү 400 мянган ам доллар зальдаж идчихээд ер тоосон шинжгүй Б.Лхагвасүрэн дээр дахин ирж “Ерөнхий төлөвлөгөөний газар таньдаг хүн олчихлоо. Зайсангийн газар дээр баригдаж барилгын эскиз зургыг чинь батлуулж өгье” хэмээжээ. Б.Лхагвасүрэн бас л түүнд итгээд эскиз зургаа өгөөд явуулжээ. Удалгүй өнөөх луйварчин дахин гүйж ирээд “Эскиз батлахад есөн хүн байдаг юм байна. Хүн бүрт нэг сая төгрөг өгдөг ханштай байдаг юм гэнэ. Урьдчилгаа 4,5 сая төгрөг өгөхгүй бол болохгүй нь” гэсээр дахиад л төрийн албан хаагчдын нэрийг барьж залилан хийжээ. “Ихэр нева” ХХК-ийн гэрчилгээ, тамга зэрэг нь Б.Лхагвасүрэнд байгаа болохоор Ч.Бээжинхүү дээрхи компанийхаа нэрийг ашиглан зальт үйлдэл хийж чадахгүй болсон тул дараачийн залилангийнхаа аргыг боловсруулжээ. Энэ удаад мань хүүхэн “Ихэр нева” ХХК-ийн гэрчилгээ, тамга тэмдэгийг үрэгдүүлсэн гээд улсын бүртгэлийн газарт мэдүүлжээ. Улмаар шинээр аж ахуйн нэгжийн гэрчилгээг дахин авахдаа хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр дээр тус компанийн 60%-ийн хувь эзэмшигч Б.Лхагвасүрэнгийн гарын үсгийг хуурамчаар үйлдэн шинээр дахин тамга тэмдэг хийлгээд авчээ. Ч.Бээжинхүү нь шүүхийг хүртэл хөнгөхөөн хуурч байсан баримт Улсын дээд шүүхийн цахим сайтад байдаг юм байна. 2014 онд шүүхээс түүнийг орон даяар эрэн сурвалжлах шийдвэр гаргасан байдаг. Учир юу вэ гэхээр Ч.Бээжинхүүгийн одоогийн сууж буй нөхөр Сунгаравын Алтангэрэл гэгч нь 2014 онд “УБТ”ХХК-иас  машин барьцаалан дөрвөн сарын хугацаатай 20 сая төгрөг зээлж аваад бултчихжээ. Тэр үед Ч.Бээжинхүү С.Алтангэрэлийг “Нас барсан” гэсэн хасалт хийлгээгүй байжээ. Өөрөөр хэлбэл Ч.Бээжинхүү нь Сунгаравын Алтангэрэлээр зээл авахуулж өөрөө хэрэглэчихээд зохиомлоор “үхүүлчихсэн” байх жишээтэй. Төд удалгүй С. Алтангэрэл амьд мэнд гарч ирсэн бөгөөд “УБТ” компанийн өргөдлийг ямар нэг аргаар татуулчихсан байдаг. Тэгэхээр хэнийг ч үхүүлж, амьдруулж мэдэх Ч.Бээжинхүү өдгөө талийгаач С.Алтангэрэлтэйгээ хамтран амьдарч байгаа юм. Ойр дотныхоо хэн нэгэн хүнийг зохиомлоор үхүүлээд хэн хүнээс мөнгө салгадаг явдал бол цуутай луйварчин хүмүүсийн гол аргачлал юм. Ч.Бээжинхүү нь төрийн албаны нэр барихдаа гаргууд нэгэн бөгөөд жишээ нь “Би дээгүүр их нөлөөтэй. Төрийн томчууд найз нөхөд. Тиймээс төрийн одон медаль гаргаад өгч чадна”  гэж олон хүнийг хууран мэхэлж их хэмжээний мөнгө залилсан хэргээр өдгөө Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа юмсанж. Шуналт хүний арга заль гэдэг аймаар. Шинэ оны өмнөхөн Ч.Бээжинхүү өөрийнхөө хамаг булхайг далдлах, мөн иргэн Б.Лхагвасүрэнг гэмт хэрэгтэн болж харагдуулахын тулд “ Өглөөний сонин ”-ы сурвалжлагч Р.Саруул гэгч хүүхэнтэй хамтраад Б.Лхагвасүрэн болон “Уран ган” компанийг үндэслэлгүйгээр дайрч давшилсан мэдээлэл нийтлүүлж амжсан юм. Сэтгүүлч Р.Саруул юуг ч ойлгоогүй мөртлөө Б.Лхагвасүрэнг дээрэмчин маягаар бичжээ. Харин ч Бээжинхүү нь Лхагвасүрэнгээс 400 мянган ам доллар залилж авсан байх бөгөөд харамсалтай нь энэ луйварчин хүүхний үнэн дүр төрхийг сэтгүүлч Р.Саруул огт мэдсэнгүй. Зөвхөн Ч.Бээжинхүүгийн аль хэдийн хэрэгсэхгүй болоод хаагдчихсан хэдэн тогтоолыг үзчихээд л ноцтой материал олчихлоо гэж энэ сэтгүүлч эндүүрчээ. Энэ бол тааруухан сэтгүүлчийн ядруухан тархийг барьж дөнгөсөн Ч.Бээжинхүүгийн бас нэгэн зальт явдал байлаа. Чойжлоогийн Бээжинхүү гэгч энэ авгайг хуулийнхан яг одоо л зогсоож саатуулахгүй бол өөр бусад олон хүнийг хохироож мэдэхээр байна. Элдэв луйврын аргаар идээшилж явдаг түүний ходоод гэдэс цадах яагаа ч үгүй байна. Хүмүүс минь сонор сэрэмжтэй байгтун. !   

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.