Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 05-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Эвдэх боломжгүй спортын рекордууд

НИЙТЛЭСЭН: 2018-02-15 04:18:48
Спорт > спорт | Сэтгэгдэл: 0

Энэхүү жагсаалтад буй рекорд амжилтуудыг эвдэх боломжгүй гэхэд буруудахгүй. Эдгээр агуу тамирчдын үзүүлсэн амжилтуудыг хараад “Ялсаар байгаад залхсан байх даа” гэж асуумаар санагдана. Ингээд спортын түүхэнд дахин давтагдахгүй, ойрын ирээдүйд, магадгүй хэзээ ч эвдэгдэхгүй рекордуудыг танилцуулж байна.
10

Б.Бат-Эрдэнэ – Монгол үндэсний бөх

 

Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд Хэрлэнгийн хөвөөнд 1964 оны 6 сарын 7-ны өдөр мэндэлжээ. 1960-аад оны хүүхдүүдийн жишгээр аав ээждээ туслан, хурга ишиг хариулж, бөх барилдаж өссөн тэрбээр 1985 онд 5 даван улсын начин, 1986 онд 8 давж улсын заан, 1987 онд 7 давж цолоо хамгаалсан ба 1988 оноос хойш Улсын наадамд 11 удаа түрүүлж, Монголын нууц товчооны 750 жилийн ойн барилдаанд тэргүүлсэн дархан аваргын амжилт үүгээр зогсохгүй бөгөөд цагаан сарын барилдаанд 11 дараалан түрүүлсэн нь (нийт 12) мөнхийн дээд амжилт гэхээс өөр арга үгүй. Хэн нэгэн гайхамшигтай бөх гарч ирлээ гэхэд улсын их баяр наадамд 11 удаа, цагаан сараар 12 удаа түрүүлнэ гэж төсөөлөх арга үнэхээр алга. Тэрбээр нийтдээ улсын баяр наадамд 186 давсан байдаг.

Үндэсний бөхөөс гадна бөхийн бусад төрлүүдээр ч өндөр амжилт үзүүлсэн Б.Бат-Эрдэнэ жүдо бөхөөр улсын 12 удаагийн аварга төдийгүй Азийн наадмаас 1 мөнгө, 3 хүрэл медаль авч байжээ. Түүнчлэн самбо бөхөөр дэлхийн 4 удаагийн аварга, 2 удаагийн мөнгөн медаль авсан ба 1984 онд залуучуудын дэлхийн аварга болж байсан гайхамшигтай тамирчин билээ. 


09

Жахангир Хан – Сквош теннис

 

Сквошийн спортыг сонирхдог хүмүүсийн хувьд бурхан мэт тахигддаг Жахангир Хан 1981-1986 оны хооронд дийлэх боломжгүй тамирчин байжээ. Тэрбээр 5 жилийн хугацаанд 555 тоглолтод дарааллан ялж, дэлхийн дээд төвшний мэргэжлийн спортын түүхэн дэх хамгийн олон удаа дарааллан ялсан тамирчин гэх Гиннесийн дэлхийн рекордыг эзэмшдэг.

Пакистан гаралтай Жахангир Хан 15 наснаасаа тамирчны гараагаа эхэлсэн ба сонирхогчдын ганцаарчилсан төрөлд дэлхийд аваргалсан хамгийн залуу тамирчин болсон юм. Мөн 17 насандаа Дэлхийн аваргын нээлттэй тэмцээнд түрүүлсэн хамгийн залуу аварга болжээ. Өдгөө зодог тайлсан тэрбээр Эмэгтэйчүүдийн скуашийн холбооны тэргүүний албыг хашдаг. 


08

Штеффи Граф – Талбайн теннис

 

Талбайн теннисний спортод Штеффи Графын амжилтыг эвдэх нь битгий хэл дөхөж очсон эмэгтэй, эрэгтэй тамирчин байхгүй. Тэрбээр WTA болон Мэргэжлийн теннисний холбоо тамирчдыг эрэмбэлж эхэлсэн цагаас хойш 377 долоо хоног (2639 хоног буюу 7 жил гаруй) дараалан эрэмбийг тэргүүлсэн амжилттай. Граф өөрийнхөө гайхамшигтай хөлийн ажиллагаа, хүчирхэг цохилтуудынхаа ачаар дэлхийн хамгийн том дөрвөн тэмцээнд тус бүр дор хаяж дөрвөн удаа аваргалсан байдаг. Энэ амжилтыг нь давтсан нэг ч тамирчин байхгүй.

Тэрбээр 18 жилийн карьерийнхээ туршид Гранд сламын тэмцээнүүдэд 22 удаа аваргалсан төдийгүй, нэг жилийн дотор 4 Гранд сламын аварга, мөн Олимпийн аварга болсон цорын ганц тамирчин билээ. 


07

Усэйн Болт – Гүйлт

 

Энэ агуу тамирчныг танилцуулах шаардлага ч байхгүй биз ээ. Ямайк гаралтай гүйлтийн тамирчин Усэйн Болт бол Олимпийн найман удаагийн алтан медальтай. Гурван Олимпийн наадам дарааллан 100 м, 200 м болон 4х100 метрийн төрөлд аварга болсон цорын ганц тамирчин (Түүний нэг алтан медалийг 9 жилийн дараа багийн тамирчин нь сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсоны улмаас цуцалсан байдаг).

Дэлхийн хамгийн хурдан хүн гэгддэг Усэйн Болтын хамгийн гайхамшигтай амжилт бол 2008 оны Бээжингийн олимпийн наадамд эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн төрөлд 9.69 секундын амжилт үзүүлж "хүн хэзээ ч 9.7 секундэд 100 метрийн зайг гүйх боломжгүй" хэмээн мэдэгдэж байсан "ухаантнууд"-ын амыг тагласан явдал юм. Хачирхалтай нь энэ рекордоо тогтоож байх үедээ гутлынх нь үдээс тайлагдсан байсныг гүйлт дундаа өөрөө анзаарсан гэдэг.

1986 онд төрсөн энэ залуу 195 см өндөр ба урт мөч нь түүний хурдыг дэмждэг гэж үздэг юм. Үүний дараа Лондоны олимпийн наадмаар 100 метрийн төрөлд 9.63 секундын амжилт үзүүлж, өөрийнхөө рекордыг шинэчлэн тогтоож, 200 метрийн төрөлд алтан медаль хүртэхийн хажуугаар 4х100 метрийн төрөлд 36.84 секундын амжилтаар дэлхийн рекордыг тогтоов.

"Цахилгаан" Болт 11 удаагийн дэлхийн аварга бөгөөд 2009-2015 онд дараалан 100 м, 200 м, 4х100 метрийн төрөлд дэлхийн аварга болсон юм (2011 онд 100 метрийн уралдаанд гараанаасаа түрүүлэн гарч хасагдсаныг эс тооцвол). 

Түүний амжилтын буухиа үргэлжилж, 2016 оны Рио де Жанейрогийн олимпийн наадмаас мөн дээрх гурван төрөлд алтан медаль хүртсэн билээ. 

2009 он. Берлин хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр 100 метрийн зайг 9.58 секундийн амжилтаар туулсан явдал бол хэзээ эвдэгдэх нь тодорхойгүй үнэмлэхгүй рекорд болон үлдсэн агуу их үйл явдал билээ.


06

Рокки Марчиано – Мэргэжлийн бокс

 

Мэргэжлийн боксын хүнд жингийн төрөлд 49 тоглохдоо 49 удаа ялсан Рокки Марчианогийн энэ амжилт үнэхээр гайхалтай. Бүх цаг үеийн хамгийн шилдэг аварга Рокки 49 ялалтынхаа 43-ыг нь нокаут буюу хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авсан байдаг. Карьерийнхээ туршид нэг ч ялагдаагүй Роккиг цаг нь болоогүй байхад зодог тайлсан гэж үзэх хүмүүс их. Ёстой л ялсаар байгаад залхсан болов уу гэмээр. Ердөө 32 насандаа зодог тайлсан тэрбээр 1959 онд их спортдоо эргэн ирэх талаар бодож, нэг сар бэлтгэл хийснийхээ дараа шийдвэрээ өөрчилж, дахин рингэн дээр гараагүй юм.

Ширүүн тулаан, хүчтэй цохилт, тэсвэр тэвчээр болон хүчирхэг эрүү. Энэ бүгдийг цогцлуулсан энэ эр өдгөө түүхэн дэх хамгийн шилдэг хүнд жингийн боксчдын 16 дугаарт бичигддэг. 

Гэвч Бага Флойд Мейвезер 50-0 гэсэн амжилтаар зодог тайлснаар энэ эвдэгдэшгүй гэж байсан рекорд амжилтад цэг тавьсан түүхтэй.


05

Уилт Чемберлен – Сагсан бөмбөг

 

Сагсан бөмбөг хүчийг аваагүй тэр үед Уилт Чемберлэн гэгч залуу Пенсильвани муж дахь Хершигийн цэнгэлдэх хүрээлэнд 100 оноо авч дэлхий нийтийг шуугиулсан юм. Нэг тоглолтод 100 оноо авсан тоглогч түүнээс өөр нэг ч байхгүй.

Түүний ачаар 1962 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Philadelphia Warriors баг New York Nicks-ийг 169-147 оноогоор буулган авсан байдаг. NBA-ийн 4 удаагийн шилдэг тоглогч тэрээр карьерийнхээ туршид 1045 тоглолтод оролцож 31419 оноо, 23924 самбараас бөмбөг авалт, 4643 удаа оновчтой дамжуулалт хийсэн байна. Чемберлен бүх цаг үеийн хамгийн олон оноо авсан тоглогчдын 4 дүгээрт, тоглолтын дунджаараа 2 дугаарт бичигддэг.

Нэг тоглолтоос хамгийн олон оноо авсан тоглогчдын жагсаалтад түүний араас Кобе Брайнт 81 оноотой жагсдаг. Чемберлен нэг удаа 78 оноо, 2 удаа 73 оноо, нэг удаа 72 оноо, нэг удаа 70 оноо авсан зэрэг үзүүлэлтээр энэ жагсаалтын эхний 10 байрт 6 удаа бичигддэг гайхамшигтай тамирчин билээ.


04

Майкл Фелпс – Усанд сэлэлт

 

Рио де Жанейрод болсон 2016 оны Олимпийн наадмаар 31 насандаа зодог тайлсан Майкл Фелпс нийт 23 алтан медаль, 3 мөнгө, 2 хүрэл медалийг авсан юм. АНУ-ын тамирчин Фелпс бол бүх цаг үеийн хамгийн амжилттай, хамгийн олон медальтай тамирчин.

Түүний араас медалийн тоогоороо бичигдэж байгаа тамирчин болох ЗХУ-ын гимнастикч Лариса Латинина гэхэд 18 медальтай юм. Фельпсийн алтан медалийн тоо л гэхэд Ларисагийн 3 өнгийн медалийн тооноос 5-аар олон. Харин алтан медалийн тоогоор Фелпсээс өөр хоёр оронтой тооны алтан медальтан байхгүй бөгөөд түүний ард бичигдэж байгаа тамирчид хамгийн ихдээ 9 алтан медальтай билээ. Фелпсийн эзэмшдэг бас нэгэн рекорд бол ганцаарчилсан төрөлд хамгийн олон буюу 16 медаль (13 алт, 2 мөнгө, 1 хүрэл) хүртсэн тамирчин юм.

Хэрэв Майкл Фелпс улс байсан бол бүх цаг үеийн буюу 120 жилийн турш зохиогдсон 28 Зуны олимпийн наадмаас медаль авсан улсуудын жагсаалтаас нийт медалийн тоогоороо 32-т бичигдэх юм. Энэ нь Рио де Жанейрогийн наадамд 205 улс оролцсон гэж тооцвол “Фелпс улс” нийт улсуудын 75%-иас нь олон медальтай гэсэн үг.


03

Мэнни Пакьяо – Мэргэжлийн бокс

 

Мэнни “Пакман” Пакьяо мэргэжлийн боксын найман жинд дэлхийн аварга болсон цорын ганц тамирчин юм. 1978 онд Филиппин улсад төрсөн Эммануэль Пакьяо бол дэлхийн томоохон тэмцээнүүдээс 11 удаа аварга болсон ба таван өөр жингээс дарааллан аварга болсон цорын ганц боксчин.

Өдгөө Сарангани мужийг төлөөлөн сенатор болсон Мэнни 10 настайдаа сургууль завсардаж, 15 настайдаа гэрээсээ явжээ. Тэрбээр боксын спортоор амжилтанд хүрэхийг мөрөөдөн, хоол хулгайлж идээд Манилагийн гудамжинд хоноглодог байсан гэдэг. Ядуу зүдүү амьдралыг сайн мэддэг Мэнни анхныхаа дэлхийн аваргын бүсээ хүртээд, дагалдсан мөнгөн шагналаараа төрөлх Танго хотод ядуу зүдүү иргэдэд зориулсан орон сууц бариулсан юм. Үүгээр зогссонгүй, өнөөдрийн байдлаар олон мянган айл өрхийг орох оронтой болгоод байгаа билээ.  


02

Бостон Селтикс ба Билл Рассел – Сагсан бөмбөг

 

NBA-ийн финалд дараалан хоёр, гурван удаа ялсан багийг “эрин үе бүтээгчид” гэж дууддаг. Харин Бостон Селтикс багийнханд энэ бол юу ч биш. Тэд 1959-66 оны хооронд сагсан бөмбөгийн лигийг илт давамгайлж байсан юм. Селтиксчүүдийн эзэмшдэг нэг рекорд бол дараалан 8 удаа NBA-ийн аварга болсон явдал билээ. Өөр ямар ч баг гурваас олон удаа дараалан аварга болж байгаагүй. Энэ спорт улам хөгжиж, багууд, тоглогчдын чадвар улам бүр нэмэгдэж байгаа энэ үед Бостон Селтиксийн рекордыг давах баг гарч ирэхгүй л болов уу.

Түүнчлэн хамгийн олон удаа аварга болсон тамирчин мөн л энэ багаас гаралтай. Домогт Билл Рассел бол NBA-д 13 жил тоглохдоо 11 удаа аварга болсон цорын ганц тамирчин. Энэ амжилтыг эвдэх хүн цаашид ч гарахгүй байх. Хамгийн өндөр магадлалтай байж болох тамирчид бол 33 настай Леброн Жэймс (аваргын 3 бөгжтэй) болон 29 настай Стефен Көрри (аваргын 2 бөгжтэй) нар юм. Гэхдээ тэд 40 нас хүрээд зодог тайлна гэж үзвэл түүнээс өмнө дор хаяж 8 эсвэл 9 удаа аварга болж байж Биллтэй эн зэрэгцэнэ гэсэн үг. За даа, ийм зүйл ч болохгүй л болов уу?


01

М.Даваажаргал “Хакухо-Шо” – Мэргэжлийн сумо бөх

 

Мэргэжлийн сумогийн түүхэн дэх дөрөв дэх гадаад, хоёр дахь Монгол ёкозуна болох Хакухо М.Даваажаргал бол энэ спортод урьд хожид байгаагүй, бүр төсөөлж ч байгаагүй хамгийн шилдэг аварга билээ. Одоо хүртэл барилдаж буй түүний тогтоосон амжилтууд, эвдсэн рекордууд үй олон бөгөөд тогтоосон рекордуудыг нь тоолсноос эвдэж амжаагүй байгаа рекордуудыг нь тоолох нь илүү хялбар биз.

2001 оны 3-р сард уг спортод орсон тэрбээр 2004 оны 5-р сард макүүчи зиндаанд элсэн орсон байдаг. М.Даваажаргал 2007 оны 5-р сарын барилдааны дараа ердөө 22 насандаа сумогийн дээд цол болох ёкозуна болсон юм.

2009 онд жилийн нийт 90 барилдаанаас 86 давсан амжилт үзүүлж, энэ амжилтаа 2010 онд давтсан байдаг нь цаашид эвдэгдэхгүй байх магадлал өндөртэй. Түүнчлэн карьерийнхээ турш болон дээд зиндаанд авсан ялалтын тоо, дээд зиндаанд түрүүлсэн тоо ... гээд олон олон амжилтууд цаашид ч нэмэгдэх тул Хакухогийн амжилт гарцаа байхгүй "мөнхийн рекорд" юм.

Тэрээр өөрийн эвдэгдэшгүй рекорд амжилтуудаа улам бүр ахиулаад байгаа тул ямар нэг тоо тавих нь зохимжгүй гэсэн үүднээс одоогийн байдлаар түүний гаргасан рекорд амжилтуудыг эндээс дэлгэрэнгүй үзэж сонирхоорой. 

Эх сурвалж: Arav.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Давстай бүлээн усанд хөлөө дүрвэл...
57 минут    

О.Эскандон Кинг Төгсөөгийн цохилтыг гурван үе тэслээ
1 цаг    

“ФОРБЕС”: АМЖИЛТТАЙ ЯВАА ХҮМҮҮС АМРАЛТЫН ӨДРӨӨ ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?
15 цаг    

Хамгийн хурдан өглөөний цай
15 цаг    

Хорт хавдраар нас барсан модель бүсгүйн захиас..
16 цаг    

Гоо сайхны мэс заслын дараа гурван эмэгтэй амиа алджээ.
16 цаг    

ДИСНЭЙН БААТРУУД ГОЛОМТ БАНКНЫ УРИЛГААР ХҮҮХДИЙН ПАРК-Д ИРНЭ
16 цаг    

Жирэмсний хордлогын үед эмнэлэгт хэвтэх шаардлагатай юу?
16 цаг    

Амны эвгүй үнэрээс салах хамгийн энгийн 8 арга
16 цаг    

Ирэх баасан гарагт бүх нийтээр амарна
16 цаг    

Энэ хүнийг засахын тулд надаас шалтгаалах зүйл байгаа болов уу
23 цаг    

Хумсаа байнга будах нь эрүүл мэндэд хортой гэнэ
23 цаг    

Дуучин Х.Мөнгөнцэцэгтэй ханилснаа “илчилсэн” Б.Болд хүүгээ танилцуулав
1 өдөр    

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАЯГДЛААР 5000 ХҮНИЙГ ХООЛЛОЖЭЭ
1 өдөр    

Халаасны мөнгөө хасуулсан саятны ХҮҮ гэр бүлийхнийгээ сүхдэж хөнөөжээ
1 өдөр    

350 мянган долларын ҮНЭТЭЙ хоёр “Ламборжини”-ийг Монголд оруулж иржээ /бичлэг/
1 өдөр    

Үлгэр жишээ ээж “мэргэжлийн” алуурчин байсан түүх
1 өдөр    

Хийжүүлсэн ундааг өлөн үедээ буу уу
1 өдөр    

"Мэргэн буудагч" нарыг Пуужингийн хамгаалалт няцааж чадлаа
1 өдөр    

Орон сууцны хорооллын дунд мөн цэцэрлэг, сургуулийн орчим 50 метр зайд орон сууц, бизнесийн чиглэлээр барилга бариулахгүй
1 өдөр    

Монгол хүний халуун сэтгэл хөрөх ёсгүй
1 өдөр    

НӨАТ-ын баримтаар хожсон 50 сая төгрөгийг эмчилгээндээ зориулна гэв
1 өдөр    

АМЬ ГУЙСАН МОНГОЛ АДУУНЫ ЭМГЭНЭЛТ ХУВЬ ЗАЯА ХЯТАДУУДЫН ГАРТ ДУУСАХ УУ?
1 өдөр    

Хахууль авсан даргад 6.5 сая төгрөгийн торгуулийн ял, эргүүлийн офицерт 1.6 жилийн хорих ял оноожээ
1 өдөр    

Туркийн таеквондагийн шигшээгийнхэн ГРУППЕН секс хийгээд баригджээ /21+/
1 өдөр    

ДИСНЭЙН БААТРУУД ГОЛОМТ БАНКНЫ УРИЛГААР ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭНД ИРНЭ
1 өдөр    

ХАДГАЛАМЖИЙН ХҮҮ БУУРСАН ҮЕД ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ САНХҮҮГИЙН ХЭРЭГСЛИЙГ СОНГОХ НЬ ЗҮЙТЭЙ
1 өдөр    

Энэ зун таньд байх ёстой уруулын будагнууд
1 өдөр    

Энэ сард 358 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
1 өдөр    

СОЛОНГОС УЛС - СӨҮЛ ХОТ
1 өдөр    

Азийн загварын наадамд оролцох Монгол моделийн бүртгэл явагдаж байна
1 өдөр    

Э.Идэрцог: С.Баяр нарт холбогдох хэргийн цар хүрээ өргөн учир мөрдөн шалгах явц удаан үргэлжилнэ
2 өдөр    

Багцлаж боосон бэлгэнд хугацаа хэтэрсэн, гарал үүсэл тодорхойгүй хүнсий бүтээгдэхүүн байх магадлалтай
2 өдөр    

Эхнэртэйгээ хүндлэлгүй харьцаснаар аз хийморь нь нүүр буруулдаг
2 өдөр    

Сахил хүртсэн ламын хүүхэд илэрч сенсаци дэгдээжээ
2 өдөр    

ХҮҮХДҮҮДЭЭ БАЯРЛУУЛАХДАА ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ АНХААРААРАЙ
2 өдөр    

ТАНИЛЦ: 3-7.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ ЭМНЭЛГИЙН ДАРГА НАР
2 өдөр    

Нөхөр өөр хүнд хайртай гээд байх юм
2 өдөр    

ХУВААР ХИЙСЭН ТАНСАГ ЭДЛЭЛҮҮД
2 өдөр    

ХӨЛБӨМБӨГИЙН СУПЕР ОД РОНАЛДИНО ХОЁР ЭХНЭРТЭЙ БОЛОХ НЬ НОТЛОГДЖЭЭ
2 өдөр    

ХҮНИЙ БИЕД ХАМГИЙН АШИГ ТУСТАЙ ЖИМСНҮҮД
2 өдөр    

ӨНДӨР ЦАЛИН АВДАГ ИТГЭМЭЭРГҮЙ СОНИН АЖИЛ МЭРГЭЖЛҮҮД
2 өдөр    

30 ХҮРЧИХЭЭД ТУСДАА ГАРААГҮЙ ХҮҮГЭЭ ГЭРЭЭСЭЭ НҮҮЛГЭХЭЭР ШҮҮХЭД ӨГЧЭЭ
2 өдөр    

ШУТИС-ийн ректор Б.Очирбат 100 саяын хадгаламж, 402 саяын орон сууцтай
2 өдөр    

Салбараа тоодоггүй Эрүүл мэндийн сайд
2 өдөр    

Үхрийн булууны ясаар ядаргаа тайлах амтат шөл хийх жор
2 өдөр    

“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүд хэрхэн жингээ барьдаг вэ?
2 өдөр    

МАНСУУРАГЧААС САЯТАН БОЛСОН ТҮҮХ
2 өдөр    

Жүжигчин байлаа өөрийг нь өөрчилсөн нялх амрагтайгаа
2 өдөр    

Дэлхийн аварга Д.Сумъяа өнөөдөр хуримлаж байна
2 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.