Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 10-р сарын 16
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Сохор үнэн

НИЙТЛЭСЭН: 2018-02-14 21:52:22
Нийгэм > Шашин | Сэтгэгдэл: 0

Нэр алдартай хүмүүс өөд болсны дараа тэдгээрийн нэр ихэвчлэн худалдааны брэнд болж хувиран, хүмүүс түүнийг нь өөрийн хүсэл зоригоор ашигладаг билээ.

Энд зөвхөн элдэв пүүс, дэлгүүр, зоогийн газруудын нэрний талаар ярьсангүй. Тухайн алдар нэртэй хүний амьдралыг өгүүлсэн ном, зохиол бичигдэж, телевизийн болон дэлгэцийн бүтээлүүд туурвигдаж байна. Тэгвэл эдгээр зохиол, бүтээлүүдэд гол баатрын үнэн бодит намтар түүхээс бараг юу ч өгүүлэгддэггүй аж.

Зохиогчид болон найруулагчид зохиолоо эргэлзээтэй эх сурвалжуудын хэлж ярьсан, бичиж үлдээсэн зүйл дээр тулгуурлан бичих юм уу өөрийн уран сайхны хэтрүүлэгт эрх чөлөө олгодог юм. Ингэснээр “... -ийн тухайн өгүүлэх бүх үнэн бодит” зүйлийн оронд уншигчид юм уу үзэгчид хий хоосон зүйл, элдэв таамаг, цуу яриа, батлагдаагүй мэдээллийг хүртдэг билээ. Чухам ийм л зүйл Болгарын алдарт домч, зөн билэгтэн Вангад тохиолджээ. Түүний тухай өгүүлсэн арав гаруй кино бүтээгдсэн аж. Гэвч тэдгээр дотор хэдэн хувь нь үнэн бэ гэдгийг хэлэхэд эргэлзээтэй. Энэ талаар зөнч Вангагийн гарын шавь нарын нэг Людмила Ким ярьсан байна.

Болгарын домч, зөн билэгтэн Ванга зөвхөн Болгар болон ОХУ, үсрээд л хуучин ЗХУ-ын хүрээнд танил нэгэн байсан юм. Бусад улс, орнуудад түүний талаар бараг хэн ч сонсоогүй байдаг. Зөн билэгтэн эмэгтэй өөрөө хэзээ ч тэмдэглэл хөтөлж байсангүй. Түүний хэлж ярьсан, зөгнөсөн зүйлийг багтаасан ном зохиолууд харь хэлэнд бараг орчуулагдаагүй билээ. Тэгэхээр энэ зөнч эмгэн Нострадамусын хэмжээнд хүртлээ танигдаж, алдарших нь өнгөрсөн хэрэг биз ээ. Цаг үе нь тийм байсан юм. Тэрбээр дэндүү хаалттай нийгмийн үед амьдарч байлаа. Бас түүний тухай өгүүлсэн кино хальснууд маш цөөн үлджээ. Гэхдээ элдэв дүрс бичлэгүүд түүний гайхалтай чадварыг судласан материалууд байдаг гэнэ.

Тэдгээр нь бүгдээрээ тусгай албадын маш нууц зэрэглэлийн архивуудад хадгалагдаж байгаа юм. Ванга өөрөө ч удаан хугацааны туршид тэдгээр албадын хараа хяналт дор амьдарсан билээ. Түүний шавь болох Людмила Ким заримдаа Вангаг авахаар төр, засгийн үйлчилгээний машинууд ирээд авч явдаг байсан, эргэж ирээд Ванга хэнд ч, юу ч ярьдаггүй байсныг дурсав. Тэрбээр нийслэл Софи хот руу явж одсон уу, аль эсвэл хилийн чанад руу явсан уу гэдгийг хэн ч тааж мэдэшгүй юм. Албан ёсны түүхэн эх сурвалжуудад өгүүлснээр бол Ванга хэзээ ч өөрийн эх орныг орхиж яваагүй гэнэ. Тэгвэл түүнийг Москвад аваачин уулздаг байсан гэдгийг батлан ярих хүмүүс ч байдаг аж.

Вангаг сонирхох хүмүүсийн тоо буурахгүй байна
Вангагийн нэр манай хойд хөрш ОХУ-д дэндүү алдартай билээ. Ингэж алдаршихад хүргэсэн хүмүүс бол түүний үеэл дүү эмэгтэй, зарим нэг зөн билэгтнүүд, Павел Глоба нарын одон орон судлаачид юм. Глоба ирээдүйг харж, зөгнөсөн түүний үйлдлүүдийг он тооны дараалалд оруулж, цэгцэлсэн гэдэг. Харин Ванга өөрөө хэзээ ч яг таг нарийн он, сар, өдрийг хэлж байгаагүй аж. Мөн тэрбээр хэзээ ч ерээд оны эхээр Орос Улсад нэрд гарч байсан үзмэрчид, ховсчид, зөн билэгтнүүд болох Алан Чумак, Анатолий Кашпировский, Жунагийн шавь нарыг хүлээж авч уулзаж байсангүй. Григорий Грабовойг ч хөөж гаргасан гэдэг.

Гэвч эдгээр хүмүүс үүнийгээ илчлэхээс ичиж, түүнтэй уулзаж ярилцсан мэтээр ярьдаг байсан юм. Ийнхүү үнэнээс хол зөрүү зүйл ярьж эхлэнгүүт дагаж худлаа намирагсад ч олширчээ. Тийм учраас л үе үе Вангагийн шавь нар энд тэнд тодрон гарч, алдарт зөнч эмгэний нэрээр нэрлэгдсэн элдэв эм тан олноороо бий болоход хүрэв. Ийнхүү залилан мэхлэгч этгээдүүд Вангаг эрэлттэй брэнд болгон мөнгө хийж байгаа билээ.
Хэсэг хугацааны өмнө Людмила руу Оросын нэгэн томоохон телевизийн сувгийн ажилтнууд утасдаад, Вангагийн тухай өгүүлэх ээлжит киноны оролцогч болж, зөвлөхөөр нь ажиллахыг хүсчээ. Зөнч эмгэний мэндэлсний 100 жилийн ойд зориулан бүтээгдсэн, телевизээр гарсан олон тооны нэвтрүүлэг, баримтат кинонууд үзэгчдийн сонирхлыг ихээхэн татсан тул тэрхүү киног асар богино хугацаанд хийхийг зорьжээ. Тэгээд ч өдгөө телевиз, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэн нэг мундаг хүний тэмдэглэлт ой болох дөхөөд ирэнгүүт тэдний тухай ярьж бичиж, өгүүлэх дуртай байдаг билээ.

Аль Зөвлөлт засгийн он жилүүдийн үед телевизийн редакторын ширээн дээр урьдчилаад биччихсэн эмгэнэлийн үгс хэдэн арваараа хэвтэж байдаг байжээ. Тэдгээр дээр нэмж өөд болсон хүний амьдралын сүүлчийн мөчүүдийн талаар өгүүлсэн мэдээллийг оруулаад л болох нь тэр. Бусдыг удирдлагатайгаа ярьж, тохирсон байдаг байв. Хэн нэг алдар нэртэй хүн гэнэт таалал төгссөн тохиолдолд тэрхүү бэлэн материалыг шууд л маргаашийн дугаар дээр гаргах юм уу дэлгэцээр нэвтрүүлэх боломжтой байсан юм. Мөн хэн нэгний тэгш ой тохиоход бэлтгэн нэвтрүүлэг, нийтлэлүүдийг бэлддэг байжээ. Үүнийг шуурхай ажиллагаа гэж нэрлэдэг байсан аж.
Удалгүй энэ бүх цензүр олон нийтийн эрэлт хэрэгцээгээр солигдсон байна. Ард түмний санааг юу илүүтэй зовоож байна вэ гэдгийг мэдрэх нь чухал юм. Элдэв дуулиантай салалт, гэнэтийн үхлүүд, шуугиант хэргүүд, алдартнуудын амьдралыг цаг тутамд мэдээлэх нь чухал болжээ. Харин аргачлалууд нь харамсалтай нь хэвээрээ үлдсэн гэдэг. Харин ч илүү дордсон болов уу.

Хэрэв өмнө нь тухайн хүний намтар түүхийг мэргэжлийн хүмүүс бичиж, эмхэтгэн, удирдлагууд нь нарийн шалгуураар оруулдаг байсан бол өдгөө цахим ертөнцөд Википедияд чөлөөтэй нэвтэрдэг болсноор тэнд тавигдсан намтруудыг янз бүрийн чадах, чадахгүй хүмүүс бичиж, мэдээллээ ч элдэв батлагдаагүй эх сурвалжуудаас авч байгаа нь ихэнхдээ алдаатай, эндүүрэл бүхий, эс бөгөөс албаар гуйвуулсан байдаг юм. Улмаар интернэтэд тавигдсан тэдгээр материалын алдаанууд цаашлаад номноос ном дамжин бичигдэж, кино бүтээлүүдэд ашиглагдах болжээ.
Өдгөө Людмила ээлжит нэгэн телевизийн сувгаас залгангуут бараг автоматаар шахуу “Та бүхэн Ванга багшийн маань туулж өнгөрүүлсэн амьдралыг сайн мэдэх үү? Хаанаас тэр вэ?” гэж асуудаг болсон гэнэ. Утсан харилцуурын цаана байгаа хүн балмагдсандаа дуугаа хурааснаар баттай нарийн мэдээлэл үгүй гэдэг нь илэрхий болдог аж. Энд өөр юу ч ярих билээ дээ. Болгарын зөнч эмгэний амьдралыг нэг бус зохиолд бичиж, дурдатгал болгон гаргаж, кинонд өгүүлсэн билээ. Энэ бол Орост шүү дээ. Харин болгарчууд бол Вангагийн тухай, түүний зөгнөсөн зүйлүүдийн талаар ерөөсөө дурсахыг боддоггүй байна.
Түүн дээр очиж уулзсан гэдгээ олон түмэнд зарлах нь эгэл жирийн болгар хүний хувьд өөрт учирсан элдэв асуудлаа гадны хүчин зүйлийн тусламжтайгаар шийдвэрлэх гэсэн сул дорой нэгэн гэж хэлэгдэхэд хүргэх алхам юм. Дээр нь Болгарын Үнэн алдартны сүм хийд Вангаг хүлээн зөвшөөрөөгүй билээ. Тиймээс эх оронд нь түүнд хандах хандлага янз бүр аж.

Болгарын нийслэл Софи хотод байдаг Гэгээн Софиягийн сүм хийдийн хамба лам Протоиерей Ангел Ангелов гэгч Вангагийн тухай “Тэр их итгэхэд бэрх, байж боломгүй алдар нэр, түүнийг дагаад тэр үеийн төр, засгийн зүгээс сонирхдог байсан байдал нь Вангаг үгүй хийсэн. Тэгээгүй бол Ванга хүмүүсийг сүм хийдэд очиход хүргэдэг тийм сайхан сэтгэлтэй эмэгтэй хэвээр үлдэх байсан гэдэгт би бүрэн итгэлтэй байдаг. Түүнийг дэндүү домогт өгүүлэгддэг хүн болгосон. Тэр хэзээд сүм хийдийн бүтээгдэхүүн гэж ярьдаг байсан. Гэхдээ түүний хийж байсан үйл болгон сүм хийдийн номлолтой бүрэн зөрчилддөг юм” гэж ярьжээ.

Зовлонд унагсдын Дарь эх
Хэвлэлийнхний анхааралд дэндүү их өртдөг хүн бол Вангагийн үеэл дүү Красимира Стоянова билээ. Энэ эмэгтэй Вангагийн эгч Любагийн охин бөгөөд нэг ёсондоо түүний нэрийн худалдааны төлөөлөгч, нэг ёсны намтар түүхийг судлаач нэгэн юм. Өдгөө Красимира Стоянова Софи хот дахь өөрийн байшинд амьдардаг аж. Тэр байшинг түүнд нагац эгч нь бэлэглэсэн гэдэг. Түүний бичсэн анхны ном Вангаг амьд сэрүүн байх үед буюу 1990-ээд онуудын эхээр хэвлэгдэн гарчээ. Харин Ванга өөрөө ийм ном гарахын эсрэг байсан гэлцдэг. Энэ ном хүмүүсийн гарт очих гэж нэлээдгүй зүдрэх байх даа гэж Ванга зөгнөжээ. Түүний хэлснээр болсон юм. Ном албан ёсоор хэвлэгдэн гарахыг хүлээлгүйгээр хэн нэгэн гар бичмэлийг нь хулгайлж олшруулаад тараачихсан билээ. Номон дотор ч он, сар, өдрүүдийг хольж хутгасан байдаг. Хамгийн таагүй зүйл юу вэ гэвэл зөнч эмгэний төрсөн өдрийг өөрчилсөн аж.

Аугаа зөнч Вангелия Пандева Гуштерова өөрийн төрсөн өдрийн талаар ярих дургүй, түүнийгээ тэмдэглэдэггүй байсан гэж Людмила ярьжээ. Харин тэрбээр жил бүр Гэгээн Параскевя Петкагийн өдрийг аравдугаар сард ёслол төгөлдөр тэмдэглэдэг байв. Сүүлд тодорхой болсноор бол энэ хугацаа түүний төрсөн хугацаатай тун дөхөж очдог юм. Үеэл дүү нь түүнийг 1911 оны нэгдүгээр сарын 31-нд мэндэлсэн гэдэг бол бодит байдал дээр зөнч эмгэн 1911 оны аравдугаар сарын 03-ны өдөр төржээ. Зарим нэг хүмүүс Вангаг үнэхээр л Петка гэж нэрлэдэг байв. Түүнд бас ард түмнээс олгосон өөр нэг нэр байсан нь Зовлонд унагсдын Дарь эх юм.

Түүнд ноогдсон тэр их уй гашуу, зовлон зүдгүүрийг хэн хүн дааж гарахад бэрх байсан биз ээ. Гэтэл тэр зөвхөн өөрийн зовлон зүдгүүрийг тээж, давж гаралгүй дээр нь бусдын зовлон зүдгүүрийг ч хүлээн авч, нимгэлэхийг оролддог байлаа. Гэр бүлээ, бүх ах, дүү нар болон тэдгээрийн хүүхдүүдийг тэжээж байсан гэдэг. Бүгдээрээ гайгүй боловсролтой болцгоо гэж үүрэгдсэн аж. Хүүхдүүдэд их сайн байжээ. Тэдэнтэй хөгжилдөн тоглох дуртай байсан бөгөөд хүүхэлдэй, тоглоомон бамбарууш зэргийг цуглуулдаг байв. Өөрөө тэр хүүхэд гаргаагүй юм.

Эр нөхрөө нас барангуут нэг хүү, нэг охин өргөж авчээ. Таван настай хүү өөрөө түүний гэрт хүрээд ирсэн гэдэг. Ширүүн бороотой өдөр хаалгыг нь тогшоод тэр чигээрээ гэрт нь үлдсэн байна. Хамгийн сонирхолтой нь, тэр хүүг хэн ч эрж, хайж ирээгүй аж. Венета гэдэг бяцхан охин бага хүүхэд нь болжээ. Энэ эмэгтэй хэзээ ч ажил хийж байгаагүй бөгөөд байнга л ээжийнхээ дэргэд байж, ар гэрийнхээ ажлыг амжуулдаг байлаа. Өдгөө тэрбээр тэтгэврийн насны хөгшин билээ.

Дмитрий өмнө нь прокуророор ажиллаж байсан бөгөөд өдгөө Болгарын үндсэн хуулийн шүүхэд ажилладаг юм. Эгч Люба нь Красимирагаас гадна Дмитрий, Анна гэдэг хоёр хүүхэдтэй гэнэ. Анна нь бага зэрэг юм үзэж, хардаг нэгэн аж. Эмч мэргэжилтэй энэ эмэгтэй хүмүүсийн дотор эрхтэнийг нэвт харж чаддаг чадвараа ажилдаа ашигладаг байна. Өдгөө энэ эмэгтэй Грек Улсад ажиллаж, амьдардаг юм. Нагац эгч нь түүнийг өөр улсад буюу ЗХУ-д дээд боловсрол эзэмшээд харь эртэй сууна гэдгийг нь хэлж өгчээ. Бас түүнийг дотор эрхтэний эмчилгээнд томоохон нээлт хийнэ гэж хэлсэн аж. Тэдний гэр бүлээс өөр хэн ч эмчилгээ, домын үйл хийдэггүй хэдий ч бүгд мундаг мэдрэхүйтэй гэнэ.

“Яагаад ч юм ихэнх хүмүүс Вангагийн хамаатнууд болон нутгийнх нь хүмүүсээс хэдэн яриа аваад, дээр нь үзэмжээрээ архивт хадгалагдаж буй түүний илэн далангуй өчил бүхий баримтат дүрс бичлэгийг нэмээд, хэд хэдэн гүн гүнзгий утгатай таамгуудыг дэвшүүлээд, зөнч эмгэний өсөж, хүмүүжсэн газрын байр байдлыг ганц нэг удаа гаргаад л болчихно гэж боддог юм. Тиймээс би тэдэнтэй хамтарч ажиллахаас татгалздаг. Би Ванга эгчийнд олон жилийн туршид жилдээ хэд хэдэн удаа очиж байсан. Түүний төрөлх Рупита тосгонд удаан хугацаанд амьдарсан. Энэ гайхалтай эмэгтэйтэй хамт ажиллах нэр төртэй эрхийг эдэлсэн хүн. Түүний чадвараас суралцан өөрөөс нь өндөр үнэлгээ авч байлаа. Гэвч хэзээ ч түүний энэ гайхалтай чадварыг бүрэн гүйцэд тайлж, ойлгож чадаагүй юм. Тэр надад “Чи бол миний дүү, итгэлтэй хүн. Тиймээс хүссэн үедээ ирж байгаарай” гэж хэлдэг байв. Би түүнийг зүгээр л дэндүү ихээр хайрладаг байсан юм. Эгэл жирийн ард түмэн ч түүнийг дэндүү ихээр хайрладаг байсан. Ард олныг хэн ч хуурч чадахгүй. Түүн дээр өөрийн зовлон зүдгүүрийг тээгээд, уй гашуудаа автан ирж байсан олон хүн зөвлөгөө, туслалцааг нь аваад баяр хөөртэй буцаж байсныг би харсан. Хэлсэн, зөвлөсөн зүйлийг нь яг таг сахиж, биелүүлсэн бол эдгэрээд, хүссэн зүйлдээ хүрч байсан юм. Тэгэх тоолонд Ванга эгч маань дотроосоо гэрэлтээд баяр хөөрөөр бялхдаг байж билээ. Тэр үнэндээ дэндүү дулаан, сайхан сэтгэлийг өөрөөсөө ялгаруулж байлаа. Үүнийг хэн ч жүжигчилж, хийж чадахгүй юм шүү” хэмээн Людмила ярьжээ.

Людмилагийн ажиллуулдаг төв дотор Вангагийн янз бүрийн байдалтай гэрэл зургууд олноороо өлгөөтэй байдаг. Гэхдээ тэр бүх хөрөг зургууд нэг л зүйлээрээ ялгардаг юм. Тэр бол ил цагаан байдал гэнэ. Тэнд буй нэг ч гэрэл зураг хиймэл харагдахгүй. Ванга өөрөө зураг авахуулах гэж бэлтгээгүй нь илхэн байна. Үнэндээ бол тэр тэдгээр зургууд дээр амьдарсаар л байгаа аж. Харин ч тэр энд, бидний дэргэд, үнэтэй зөвлөгөөгөө өгч байгаа мэт мэдрэмж төрдөг гэнэ.

Вангагийн дүрд тоглоод эмгэнэлтэйгээр таалал төгссөн Марина Голуб

Жүжигчин хүүхнүүд дэлгэцэнд түүний дүрийг мөнхөлж, бүтээх хэрэггүй хэмээн Ванга хатуу хэлж, сэрэмжлүүлж байсан ч, жижигхэн зүйл ч элдэв таагүй явдалд хүргэж магадгүй гэж анхааруулж байсан ч үгэнд ороогүй хүмүүс цөөнгүй бий. Жүжигчин Марина Голубын эмгэнэлтэй үхэл олон хүнийг цочроосон билээ. Тэр гайтай осолд орохоосоо өмнөхөн тэрбээр Вангагийн дүрийг нэгэн баримтат кинонд бүтээжээ. Жүжигчин Елена Яковлева айж, мэгдэж байсан ч Вангад тоглохгүй байж чадаагүй гэдэг. Манай үзэгчид түүнийг “Интердевочка” киноны гол дүрийг бүтээснээр нь, мөрдөгч Каменскаягийн дүрд тоглосныг нь мэдэх билээ. Гэтэл энэ удаа тэрбээр зөнч, бараг гэгээн хүний дүрд тоглох хэрэг гарчээ. Елена олон ангит кинонд Вангагийн өтөл насны дүрийг амилуулдаг бөгөөд энэ нь түүний хувьд нэгэн зэрэг асар хүндтэй бас аймшигтай санагдсан гэнэ.

Анхлан бол Вангагийн дүрд ЗХУ-ын Ардын жүжигчин Инна Чурикова тоглох байжээ. Инна Михайловна кинонд тоглох гэрээнд гарын үсэг зурахаар явж байгаад “Ленком” театрын гаднах шатан дээр хальтирч унаад гараа хугалж орхисон аж. Төдөлгүй гай киноны найруулагч Сергей Борчуковт тохиолджээ. Мань хүн галт тэргэнд дайруулаад, хөлнийхөө эрхий хурууны хагасыг бяцлуулсан гэдэг. Киноны зураг авалтын багийг Болгар Улсаас ч анхааруулж байсан гэдэг. Тэд “Болгоомжтой байгаарай! Энэ эмэгтэйн хувь заяагаар оролдвол зүгээр ч нэг өнгөрөхгүй шүү” гэж сэрэмжлүүлжээ.
Зураг авалтын үеэр янз бүрийн зүйл их тохиолдсон аж. Гэхдээ л НТВ сувгийн бүтээсэн “Вангелия” олон ангит кино олон хүний нүдийг хужирласан бас яригдсан тийм мундаг кино болж чадсан юм. Гэхдээ түүн дотор бүдүүлэг алдаанууд ч бий. Жишээ нь, Гитлер Ванга дээр ирж байгаа хэсэг гардаг. Үнэндээ бол ийм зүйл хэзээ ч болж байгаагүй аж. Бас Лаврентий Берия дайтахын оронд Германд зарим нэг газар нутгаа өгчихсөн нь дээр гэж хэлдэг нь ерөөсөө батлагдаагүй зүйл билээ. Вангагийн найз Ольгагийн хүүгийн төрсөн өдрийг буруу тэмдэглэсэн зэрэг алдаанууд их бий. Нэг ангид нь Вангагийн өргөмөл хүүг байшингийн манаач гэж хэлдэг бол Петрич хотын захирагч Бараков Благойг хувийн жолооч гэдэг байна.

55 жилийн хугацаанд Ванга дээр 500 мянга гаруй хүн очиж бараалхан элдэв асуудлаа лавлаж, зөвлөгөө авсан гэдгийг зарим нэг хүн тооцоолон гаргасан байдаг. Тэрбээр 1941 оны дөрөвдүгээр сард удахгүй Дэлхийн II дайн эхэлнэ гэж хэлээд оносны дараагаар хүмүүс түүний гэр рүү зогсоо зайгүй хөлхөж эхэлсэн юм. Вангаг өөд болох хүртэл тэр жим тасраагүй билээ. Харин тэрбээр цыганууд, ашиг хонжоо хайгчид болон амар хялбар аргаар мөнгөтэй болохыг хүсэгчдэд татгалздаг байсан аж. Түүн дээр үе үе тоглолтын үр дүнг мэдэх гэж, сугалааны тохирлын тоонуудыг урьдчилан мэдэх гэсэн хүмүүс ирдэг байсан гэнэ. Бас зөнч эмгэн том дарга нартай уулзахаас зайлсхийж, улс төрийн таамаг дэвшүүлэхээс эмээдэг байв. Дэндүү сониуч хүмүүст дургүй, нэгэнт үхлийн хар тамга даруулсан тийм хүмүүстэй ярихаас татгалздаг байжээ.

Зарим нэг ойр дотны хүмүүсийнхээ үхэлд маш тайван хандаж байсан гэдгийг Гэгээн Матрона Московскаягийн тухай дурдатгалаас уншиж, ойлгож болох юм. Матрона, Ванга хоёр хэрвээ уулзалдсан бол тэд юун тухай ярилцаж, ямар нээлтүүдийг хийх байсан вэ гэдэг сонин асуулт гардаг билээ. Гэвч тэр хоёр нэг нэгнийгээ үздэггүй, хоорондоо төмөр хөшиг татсан байсан байжээ. Хоёуланг нь тусгай албад нарийн хараа хяналтдаа байлгаж байсан гэдэг. Хилийн дээс алхаж болохгүйгээс гадна хэзээ ч баривчлагдаж мэдэхээр тийм хүмүүс байсан аж. Зүгээр л амьд сэрүүн байгаагийнхаа төлөө шүү дээ. Тэр хоёрыг зөвхөн итгэл үнэмшил нь л аварч чадсан. Ванга найз нөхдүүдтэйгээ уулзахаар Рожин болон Рылийн сүм хийдүүд рүү очдог байжээ.

Өөрийн цуглуулсан хөрөнгө мөнгө болон ард олны хандиваар Ванга өөрийн байшингийн эсрэг талд Гэгээн Петкагийн Үнэн алдартны сүм хийдийг байгуулсан юм. Түүний доторх таазыг Болгарын нэрт зураач Светлин Русев чимэглэжээ. Тэр сүм цасан цагаан өнгөтэйгөөс гадна хэмжээгээр том, чулуун ханатай болжээ. Харин Ванга гэрийнхээ хажууд модон дугана барихыг илүүд үзсэн гэдэг. Өөрөө ч хаяа орж байхад амар гэж үзсэн хэрэг. Гэвч түүнд ийм зүйл хийхийг нь зөвшөөрөөгүй гэнэ. Сүсэг бишрэл нь түүний амьдралыг тодорхойлж байв. Тэрбээр ирээдүй сайхан сэтгэлтэй хүмүүсийн гарт байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байлаа. Эв найрамдалтай амьдрах юм бол хүн төрөлхтөн он удаан жилийг хамтдаа туулна гэж зөгнөж байв.
Ванга эмгэн өөд болохоосоо хоёр жилийн өмнө буюу 1994 онд “Хүмүүнд ердөө ганцхан зан чанар буюу сайхан сэтгэл л тус болно. Худал хуурмаг энэ дэлхийн газар хөрснөөс алга болох тэр цаг мөч ирнэ. Хүчирхийлэл, хулгай дээрэм үгүй болж, хүмүүс амьдралын үнэ цэнийг ойлгож мэдэрснээр түүнийг хайрлан хамгаалах болно. Ухаалаг байцгаа! Худал хуурмаг үгэнд бүү итгэ, тэгвэл та бүхэн аврагдах болно. Өөрийн оюун ухааныг сайхан зүйл рүү чиглүүл” гэж айлджээ.

“Би амьдралаас уйдлаа...”

Хэтэрхий олон хүний хөлд дарагдаж, дэндүү их бодож гашилган, эрх мэдэлтнүүдийн зүгээс байнгын хараа хяналтад байж, гэр бүлийнхнийхээ мөнхийн гуйлгад дарагдсан Ванга эмгэн 80 насыг зооглоод өөрийн алдартай “Би ядарч гүйцлээ” гэдэг үгээ хэлсэн юм. Амьдрал өөрийн урсгалаар ширүүхэн өрнөж байлаа. Зөнч эмгэн өөрийн мундаг чадварыг алдаагүй аж. Ванга цөмийн дэлбэрэлтүүдтэй, Европ тив дахь бүх амьд зүйл устаж үгүй болоход хүргэх Дэлхийн III дайныг “үзсэн” гэж ярьж байв. Азаар ийм зүйл одоогоор болоогүй байна.

Людмила харин багш Вангад нь “ОХУ дахь үймээн самуун, Ойрхи Дорнод дахь дайн дажнууд хар арьст Ерөнхийлөгч албаа өгснөөр дуусгавар болно” гэсэн бодол байсныг өгүүлэв. Түүний орыг эмэгтэй хүн залгаад АНУ-ын баримтлах улс төрийн бодлогыг бүрэн өөрчилнө гэж тэр ярьжээ. Тэр нь Хиллари Клинтон байж мэдэх юм. Мөн Ванга Орос Улсад ч эмэгтэй Ерөнхийлөгч гарч ирнэ гэдгийг хэлсэн удаатай. Одоогоор тийм хүчтэй лидер эмэгтэй тус улсад байхгүй байна. Орос Улс эхлээд жижиг хэсгүүдэд хуваагдаад, дараа нь дахин нэгдэх гэнэ. Бас тэрбээр дэлхий даяар нэгдсэн нэг мөнгөн тэмдэгттэй болно, тэр нь улаан өнгөтэй байна гэж хэлж байжээ. Дэлхий дээр одоогоор түгээмэл хэрэглэгдэж байгаа ийм мөнгөн тэмдэгт бол Хятадын юань билээ.

Шууд хэлэхэд Вангад шавь байгаагүй юм. Тэрбээр нэг удаа “Хэн ч надад заагаагүй шүү дээ. Тэгэхээр би хэн нэгэнд яаж зааж зүрхлэх билээ дээ” гэж хэлсэн байдаг. Бас тэр өөрийн ур чадварыг залгамжлагчаар хэн нэгнийг тодруулаагүй байна. Людмила мэтийн ганц нэг хүмүүс зүгээр л түүний дэргэд байхдаа үг яриа, үйл хөдлөлийг нь даган дууриаж, ажиглаж, асууж суралцдаг байсан юм. Үе үе энд тэнд шинэ Ванга гарч ирлээ гэх мэдээлэл дуулддаг. Тэгэхээр зөнч эмгэний нэр алдар одоо ч хүмүүсийн ам дамжин түгсээр байгаа аж.

Ванга эмгэн өөд болсны дараа Болгар Улсад нэгэн шуугиан дэгдсэн билээ. Өв залгамжлагчид нь түүний үлдээсэн эд хөрөнгийг булаацалдан төр, засагтайгаа шүүхдэлцсэн юм. Ванга Петрич хотын хамгийн ахмад настай нийгмийн зүтгэлтэн болох доктор Наполеоновын нэр дээр гэрээслэл бичиж үлдээжээ. Түүн дотроо зөнч эмгэн өөрийн бүх хөрөнгө мөнгө, Петрич болон Рупит хотууд дахь байшингуудаа улсдаа өгч, өөрийн нэрээр нэрлэгдсэн санд хандивлажээ. Гэр бүл нь үүнтэй эвлэрээгүй аж. Түүний амьдарч байсан байшинг удаан хугацааны туршид лацтай байлгасан юм. Эцэс төгсгөлгүй шүүх хуралдаанууд дуусгавар болж, өдгөө Вангагийн амьдарч байсан байшинд түүний гэр музей ажиллаж байна. Жуулчид ийшээгээ ирэх дуртай билээ.

Эх сурвалж: Wikimon.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
БАЯНЗҮРХЧҮҮД 6380 МОД ТАРЬЖЭЭ
11 цаг    

СУССЕКСИЙН ГҮНГИЙН АХАЙТАН БИЕ ДАВХАР БОЛЖЭЭ
13 цаг    

ӨСВӨРИЙН АВРАГЧ ТЭМЦЭЭНД ТАРИАЛАН СУМЫН “СЭРЭМЖ” БАГ ТҮРҮҮЛЭВ
13 цаг    

НЭХИЙГЭЭР ХИЙСЭН УЛАВЧИЙГ ХЯТАД, КАЗАХСТАНД ЭКСПОРТОЛЖ БАЙНА
13 цаг    

О.СЫН ХО: ХОЁР СОЛОНГОС ОРНЫ ЭНХ ТАЙВАНЧ БАЙДАЛ МОНГОЛ УЛСТАЙ ТҮҮХЭН ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭХЭД НӨЛӨӨЛНӨ ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА
13 цаг    

11 БАЙРШЛЫН 52.97 ГА ТАЛБАЙН ГАЗРЫГ АЙМГИЙН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВЛАА
13 цаг    

ЦЭВЭР, БОХИР УСНЫ ШУГАМ ЭРСДЭЛ ӨНДӨРТЭЙ ГАРЧЭЭ
13 цаг    

ХАРААГҮЙ ИРГЭДЭД БСШУСЯ-НЫ БАЙРАН ДАХЬ КОФЕШОПЫГ АЖИЛЛУУЛАХ ЭРХИЙГ ОЛГОВ
13 цаг    

ЯПОН ЦЭРГИЙН БАЙНГЫН БААЗЫГ ЖИБУТИД БАЙГУУЛНА
13 цаг    

СЭТГҮҮЛЧИД ЦАГДААГИЙНХНЫ НЭГ ШӨНИЙН АЖЛЫГ СУРВАЛЖЛАВ
13 цаг    

ЭНЭТХЭГТ 60 ХҮН "ЗИКА" ВИРУСИЙН ХАЛДВАР АВЧЭЭ
13 цаг    

УЗБЕКИСТАНЫ ХҮН АМ СҮҮЛИЙН 60 ЖИЛ ТАСРАЛТГҮЙ ӨСЧЭЭ
13 цаг    

Ш.ЦОЛМОН: ОРОС ХЭЛ СОНИРХОН СУДЛАГЧДЫН ТОО ӨСЧ БАЙНА
13 цаг    

Ж.САУЛЕ:МАЛЫН МАХАА ЭРҮҮЛЖҮҮЛЖ НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭН ЭКСПОРТОД ГАРГАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ
13 цаг    

НЭГ ШҮҮГЧИД ЖИЛД 73 ХЭРЭГ НОГДДОГ НЬ АЖЛЫН АЧААЛАЛ 40 ХУВИАР ИЛҮҮ БАЙНА ГЭВ
13 цаг    

ШИНЭ ЭХЛЭЛ ДУНД СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Л.ЭРДЭНЭЭГ БАТЛАН ДААЛТАНД СУЛЛАВ
13 цаг    

АНУ-ЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН БАЙГАЛИЙН ГАМШИГТ НЭРВЭГДСЭН МУЖ УЛСУУДАД ОЧНО
13 цаг    

ХУУЛЬЧДЫН ШАТРЫН ТЭМЦЭЭНД УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫНХАН ТҮРҮҮЛЭВ
13 цаг    

УМАРД СОЛОНГОСЫН ЭРХ БАРИГЧДЫН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИХИЙГ УРИАЛЖЭЭ
13 цаг    

ӨРИЙН АСУУДАЛ ӨРХ БҮРИЙН ХААЛГЫГ ТОГШИЖ ЭХЭЛЖ БАЙГААГ МОНГОЛЫН ТӨР АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
13 цаг    

“СОБИБОР” КИНО СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙГ НЭГЭН ЗЭРЭГ ТӨРҮҮЛЭВ
14 цаг    

"МОНГОЛ ХҮН" ХҮМҮҮНЛЭГИЙН АЯНЫ ТЭРГҮҮН ТУРШЛАГЫГ НЭВТРҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГУУДЫГ ШАГНАЛАА
14 цаг    

ӨСВӨР НАСНЫ ОХИДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛД ЗОРИУЛСАН ТАНХИМ НЭЭВ
14 цаг    

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД “БҮХ НИЙТЭЭРЭЭ МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-Т НЭГДЛЭЭ
14 цаг    

Н.ЦЭРЭНБАТ: 54 ТЭРБУМТАЙ БОЛОХ ҮЛГЭРИЙН ТӨСӨЛ
16 цаг    

“ДРАГОН” ТӨВИЙН УРД ЗАМД ГАРСАН ОСЛЫГ ХАРСАН ХҮН БАЙВАЛ ХОЛБОГДОНО УУ
16 цаг    

ХОЁР НАСТАЙ ХҮҮХДИЙГ МӨРГӨЖ АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООЖЭЭ
16 цаг    

БОГД УУЛЫН МОДЫГ ОГТОЛЖ ЭХЭЛЛЭЭ
17 цаг    

СОЛОНГОС УЛСАД АЖИЛЛАЖ БАЙГАА ЭМЭГТЭЙ ЭРЧҮҮДДЭЭ ХАНДАЖ ХЭЛСЭН ҮГ
17 цаг    

БАЯНЗҮРХ УУЛАНД ХҮҮХЭД ТӨӨРСӨН БАЙНА
17 цаг    

А.БЯМБАЖАРГАЛ: ХУУЛЬ ЯМАР БАЙХ ЁСТОЙГ ДЭНСЭЛЖ БАЙГААГИЙН ҮР ДҮН НЬ ШИЙДВЭР БОЛДОГ
17 цаг    

Р.БАТСАЙХАНЫ НАЙРУУЛСАН “ДУНДЫН БҮСГҮЙ” ЖҮЖГИЙГ ҮЗСЭН ХҮМҮҮС ЯАГААД ТАГ ДУУГҮЙ ГАРНА ВЭ?
18 цаг    

ЛАМ НАР X БОГДЫН ХОЙД ДҮРИЙГ ТОДРУУЛАХЫН ТУЛД Д.ЧОЙЖАМЦ ХАМБЫГ ХАМБА НОМУН ХААНААР ӨРГӨМЖИЛЛӨӨ
18 цаг    

Б.Анхболдын мөрөөдөл биелэж, ХУРИМЫН ОРДОНД гэрлэлтээ батлуулахаар боллоо
19 цаг    

ИРЭХ САРААС ГАДААД ПАСПОРТЫГ 10 ЖИЛЭЭР ОЛГОНО
20 цаг    

10 ДУГААР САРЫН 15-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
20 цаг    

ИХЭНХ НУТГААР 4-20 ХЭМ ХҮРТЭЛ ДУЛААН
20 цаг    

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ
20 цаг    

Индонезид хөрсний гулгалт үүсч олон хүн амиа алджээ
1 өдөр    

“Миний эх орон” гэрэл зургийн үзэсгэлэн Сүхбаатар аймагт нээгдлээ
1 өдөр    

Заставын хилчид орон сууцтай болжээ
1 өдөр    

Шилдэг мөрдөгчөөр ахлах дэслэгч Ж.Отгонбаяр шалгарлаа
1 өдөр    

Даваа гарагт нийслэлийн ажил 09 цагаас эхэлнэ
1 өдөр    

Хүүхдийн эмнэлгийн барилгын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байна
1 өдөр    

Шөнийн цагаар гэрэлтүүлэгтэй байхаар болжээ
1 өдөр    

Орхон аймаг 3900 мод тарилаа
1 өдөр    

ТЭТГЭЛЭГТ МЭДЭЭЛЛИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ АВАХ ХЭРЭГЦЭЭТ 15 ЭХ СУРВАЛЖ
1 өдөр    

Улаанбаатарт 13-15 хэм дулаан
1 өдөр    

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
1 өдөр    

ХОРГҮЙ, ЭРҮҮЛ МЭНДИЙГ СЭРГЭЭХ ХЭРЭГЦЭЭТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТААЛЦГААЛАА
2 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.