Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 08-р сарын 15
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Гэгээн валентин (өгүүллэг)

НИЙТЛЭСЭН: 2018-02-14 20:01:21
Чөлөөт цаг > Уран зохиол | Сэтгэгдэл: 0

Хамгийн дэгжин даашинзаа өмсөөд, Болороогоос зээлсэн гялалзсан хар туфлиэ ахин дахин харж, ороосон үснийхээ хэвийг гаргахгүйг хичээн эвтэйхэн толины өмнө хэд хэд эргэлдээд авлаа. Өнөөдөр ч Сэлэнгийн хувьд аргагүй чухал өдөр, чухам ингэж гоёж гоодож догдлох нь ч аргагүй.

Удаан хүлээсэн гэгээн Валентины баярын үдэшлэг дээр Хангай лав түүнийг урьж бүжиглэнэ, тэгээд хосуудын тэмцээнд ороод, бүр түрүүлээд тансаг зоогийн газар хоёулханаа үдшийг өнгөрүүлнэ гэж бодохоос цагийн зүүг бушуухан урагшлуулчихмаар. Хараад байхад Болороогийн түмэн зөв юм гээч. Дандаа боож явдаг үсээ ингээд долгио оруулаад янзалчихаар, муу жинсэн өмдөө даашинзаар солиод өсгийтэй гутал өмссөн чинь тэгшхэн цагаан шилбэ нь тодроод ёстой янзтай харагдаж байх чинь. Харин хамгийн гол нь яаж ийм байдалтай гэрээс гарах билээ? Бүхий л хорвоо ертөнц түүнийг өөр болсныг анзаарч мэдээд шоолох ч юм шиг, нэг л зүрх хүрэхгүй байдаг.

Урт гэгчийн хар цуванд хамаг биеэ нуугаад бушуухан таксинд сууж сургуулийнхаа үүдэнд ирсэн хойноо Сэлэнгээ арай гэж санаа амрав. Одоо хамгийн гол нь ангийнхантайгаа уулзана, олон хүн хуран цугласан танхимд орно гэдэг л зүрхшээмээр. Болороо яарсан байртай цагаа харан хялалзаж байснаа Сэлэнгээг хармагц гүйн ирж, чирэх дайны дотогшоо хөтлөн оруулав.

-Чи чинь яачихав аа? Үдэшлэг эхлэх гээд байхад.

- Харин тийм ээ. Нөгөө ... юу ...

- За за мэдэж байна. Гарна гэж маяглаад бөөн юм болоо биз.

Нүд гялбам чимэглэсэн гял цал том танхимд Сэлэнгээ яваад орчихлоо. Өөрийнхөө ямар гайхалтай харагдаж байгааг мэдэхгүй болохоор хацар нь улайн ичингүйрэн шал ширтэн өөртөө итгэлгүйхэн буланд очиж зогслоо. Салхинаас өөр зүйл хөндөөгүй хээрийн онгон цэцэг шиг түүнийг үдэшлэгт ирсэн бүх л залуус нүд салгалгүй ширтэнэ. “хөөх. Энэ булбарай жимс хаанаас гараад ирэв?” “Энэ чинь 10-н Г-ийн Сэлэнгэ л байна ш д.” “Пөөх ямар гоё болоо вэ. Ийм хөөрхөн охин байлуу?”

Бүжгийн ая эгшиглэхэд Сэлэнгийг нэлээн олон залуу урьсан ч бүжиглэсэнгүй, нууцхан нэг л хүнийг хүлээх авч тэр танхимд байсангүй. Харин хүмүүсийн хандлага онцгой өөр болсныг тэр анзаарчээ. Өмнө нь Сэлэнгийг нүднийхээ булангаар ч тоож хардаггүй байсан залуус шүлсээ гоожуулах шахам эргэлдэх нь төвөгтэй. Хувцас гэдэг ийм шидтэй эд үү гэхээс Сэлэнгийн урам хугарах шиг болов. Урьд нь үсээ боочихоод урьд хойгуур нь дэгдэж явахад анзаарч ч хараагүй тэд одоо торгомсог сайхан гэж үсийг нь магтана. Хорвоо үнэхээр хуурамч ажээ. Энэ хүмүүсийн хэн нь ч Сэлэнгээ гэж хэн бэ гэдгийг бус өмсөж зүүсэн гялгар цалгарт нь л нүд хууртан байна гэхээс их догдлол баясал нь гал дээр ус хийсэн мэт шархийн унтарч бушуухан тэндээс гарахаас өөр хүсэл төрсөнгүй. Магад Хангай эдний нэг биз гэж бодохоос урам нь бүр ч ихээр хугаран сэмхэн гарч гэртээ харихаар шийдэв. Яг сургуулиас гарахын даваан дээр үүдэн дээр түүнийг нэг залуу гүйцээд ирэв. Сургуулийн бүх охид унаж тусдаг, араас нь ёстой л үсээ зулгаадаг ихэмсэг зантай тэр одоо Сэлэнгээг унаж тусан гуйх нь өрөвдөлтэй.

- Харих гэж байгаа юм уу?

- Тиймээ. Толгой өвдөөд.

- Жаахан байж байгаад яв л даа. Манай найзууд эндээс гараад “Метро” орно. Чи хамт яваач.

- Хэрэггүй ээ баярлалаа. Би зүгээр л харимаар байна.

- Ээ чи битгий ийм зан гарга л даа. Чамайг би ийм хөөрхөн охин гэж мэдсэнгүй гэснээ гэнэт гараас нь барин өөр лүүгээ татаад архи сэнгэнүүлсэн хошуугаараа үнсэх гэж мунаглан оролдов. Сэлэнгээ өөрөөсөө гарамгүй хүчээр түүнийг түлхэж орхиод зугтаалаа.

Гэртээ ирсэн хойноо гоёлын даашинзаа тайлж, нүүрний будгаа арилган, үсээ зүгээр боогоод толинд харлаа. Яагаад ч юм энэ танил царай, эгэл төрх Сэлэнгэд өөрт нь юунаас ч илүү таалагддаг. Тиймдээ ч гоёж гоодож, аалигүйтэхийн оронд энгийн даруу төрхнийхөө цаана эгэл биш гоо үзэсгэлэнгээ нууж явдаг билээ. Хүсэн хүлээсэн гэгээн хайрын өдөр дуусахад 15хан минут үлджээ. Яагаад ч юм бүх зүйл санасанаас тэс өөрөөр эргэж орхисон нь харамсалтай. Өнөөдөр л хэлж үзээгүй хайрын үгээ Хангайдаа хэлж, түүндээ л сайхан харагдах гэж хичээсэн юмсан. “Boss you have a text message” Инээмсэглэн утсаа үзвэл “Гадаа чинь байна. Хангай” гэсэн байна.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ХӨРӨНГИЙН БИРЖ 19 КОМПАНИЙН 493 907 ШИРХЭГ ХУВЬЦАА АРИЛЖИВ
13 цаг    

ТЭСРЭХ БӨМБӨГ ДЭЛБЭЛЖ ОЛОН ХҮНИЙГ ШАРХДУУЛЖЭЭ
13 цаг    

ХУРД ХЭТРҮҮЛЭХ НЬ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАХ ГОЛ ШАЛТГААН БОЛЖ БАЙНА
13 цаг    

Д.НАРАНЦАЦРАЛ: АРДЫН УРЛАГ БУСАД УЛС ОРОНД ХӨГЖИЖ БАЙХАД МАНАЙД УСТААД БАЙНА
13 цаг    

СУРЕШ БАБУ:БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ҮЕР УСНЫ УЛМААС ҮҮДСЭН ХОХИРЛЫГ АРИЛГАХ АЖИЛД 80 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАСАН
14 цаг    

МАНАЙ БӨХЧҮҮД ПҮРЭВ ГАРАГТ ЖАКАРТАГ ЗОРИНО
14 цаг    

ЗТХ-ИЙН ДЭД САЙДААР Л.ХАЛТАРЫГ ТОМИЛОХ САНАЛЫГ ДЭМЖЖЭЭ
14 цаг    

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ДЭРГЭД ТҮЦ АЖИЛЛУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ИРГЭД ҮЗЭЖ БАЙНА
14 цаг    

ИРЭХ САРД Ч БОРООТОЙ БАЙХ ТУЛ ҮЕРЭЭС БОЛГООМЖЛОХЫГ САНУУЛАВ
14 цаг    

ДУУЧИН АРЕТА ФРАНКЛИНИЙ БИЕ ТУН ХҮНД БАЙНА
14 цаг    

АМЬДРАХАД ХАМГИЙН ТААТАЙ ХОТУУДЫН ЖАГСААЛТЫГ ГАРГАЖЭЭ
14 цаг    

“НАЙРАМДАЛТ ХОТУУДЫН ДУУЛАЛ” ХАМТАРСАН ТОГЛОЛТ ИРЭХ ЕСДҮГЭЭР САРД БОЛНО
14 цаг    

"ЭЛСНИЙ ФЕСТИВАЛЬ-2018" СОЁЛ УРЛАГИЙН НААДАМ БОЛНО
15 цаг    

ДАРЬ-ЭХИЙН АВТО ЗАМЫГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЗАСВАРЛАЖ ДУУСГАНА
15 цаг    

НУТГИЙН ЗӨВЛӨЛ ҮЕРТ ӨРТСӨН 10 ӨРХӨД ДАВХАР БҮРЭЭСТЭЙ, ТАВАН ХАНАТАЙ, ТАВИЛГАТАЙ ГЭР ӨГЛӨӨ
15 цаг    

НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫГ ЦЭГЦЛЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
15 цаг    

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БНСУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
15 цаг    

31 ДЭХ ЕРӨНХИЙ САЙДЫН МАРАФОН ЭХЭЛЖЭЭ
15 цаг    

ЗАМБИД ЦӨМИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨВИЙГ БАЙГУУЛАХ ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЖЭЭ
15 цаг    

"ОРБИС" НҮДНИЙ ЭМНЭЛЭГ НАЙМ ДАХЬ УДААГАА МОНГОЛД ИРЛЭЭ
15 цаг    

ЭНДСЭН ОХИНЫ АР ГЭРИЙНХЭН ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ДҮГНЭЛТ ХҮЛЭЭЖ БАЙНА
15 цаг    

ТӨМӨР ЗАМЫН СЭРГЭЭН БОСГОЛТЫГ ХОЁР ӨДӨРТ БАГТААН ДУУСГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
16 цаг    

ПОЛЬШИД АЖИЛЛАЖ, АМЬДАРДАГ ИРГЭД ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ АВАХ БОЛОМЖ БҮРДҮҮЛЭХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ
16 цаг    

Эмгэнэл
16 цаг    

Тэрбум төгрөг ХУВЬДАА ЗАВШСАН хурган дарга нар хуулийн өмнө ТЭРГҮҮНЭЭ бөхийлгөж эхэллээ
16 цаг    

Ц.ДАВААСҮРЭН: ОЮУТОЛГОЙ ГЭРЭЭГЭЭР ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БАЙНА
16 цаг    

ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ХИЙХ ӨДРИЙГ ХЭЛЖЭЭ
17 цаг    

НҮҮДЭЛЧИН ГАРАЛТАЙ ҮНДЭСТНҮҮДИЙН "ХУРИЛДАЙ" НААДАМ ХҮРЭЭГЭЭ ТЭЛСЭЭР БАЙНА
17 цаг    

ЭРДЭМТЭД ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХЭД ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ АШИГЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
17 цаг    

УНАДАГ ДУГУЙГААР 88 КМ АЯЛАХ “ЧИНГИС ХААН-2018” АЗИЙН НААДМЫН БҮРТГЭЛ ЭХЛЭВ
17 цаг    

ИЗНН-ЫН ДАРГА СЕХ-Г ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭВ
17 цаг    

“АРДЧИЛСАН ОЮУТНЫ ХОЛБОО”-НООС ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭВ
17 цаг    

"ЭЕРЭГ-ЭХ ОРОН" СЭДЭВТ АЯН ӨРНҮҮЛЖ БАЙНА
17 цаг    

ГАЛТ ТЭРЭГНИЙ ЗҮТГҮҮРИЙГ ЗӨӨЖ БАЙНА
17 цаг    

Д.АДЪЯАСҮРЭН:ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ 22.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙНЭ
17 цаг    

БААВГАЙН САВАР ИХ ХЭМЖЭЭГЭЭР ХИЛ ДАВУУЛАХ ГЭСЭН ИРГЭНД ЯЛ ОНООЛОО
17 цаг    

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ НӨХӨН СОНГУУЛИЙН ТОВТОЙ ХОЛБООТОЙ МАРГААНЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
17 цаг    

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 600 ГАРУЙ ИРГЭНИЙГ ОНОШЛУУЛЖ, ХАРААНЫ ШИЛ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ОЛГОЖЭЭ
17 цаг    

ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АРД НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ
17 цаг    

УУШИГНЫ ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ УУРГУУДЫГ ИЛРҮҮЛЖЭЭ
17 цаг    

5 ДУГААР САРААС ХОЙШ ХЭТ ХАЛУУНЫ УЛМААС 140 ГАРУЙ ХҮН НАС БАРЖЭЭ
17 цаг    

САЙНШАНДАД 320 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ БАГА СУРГУУЛЬ БАРИНА
17 цаг    

ААДАР БОРООНЫ УЛМААС САЙНШАНД-ХАМАРЫН ХИЙДИЙН ЗАМ ЭВДЭРЧЭЭ
17 цаг    

Ихэр охид “Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгт оролцохоор явлаа
17 цаг    

НӨХӨН СОНГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ МАРГААНЫГ ХЭЛЭЛЦЭХ ЦЭЦИЙН ТОВ ГАРЛАА
18 цаг    

Төрсөн өдрөөрөө аз авчрах тоогоо мэдэж аваарай!
19 цаг    

Б.Бямбабаяр: Заавал одон, тэмдэгтэй том хүмүүс гоё, сайхныг бичдэг юм биш
19 цаг    

Долоо хоногийн турш өдөр бүр секс хийвэл бидний биед юу болох вэ?
19 цаг    

Хүүхдээ үгэнд ордог болгох 10 зальтай арга
19 цаг    

Үхрийн булууны ид шид та алмайрах болно / Хадгалаад аваарай
19 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.