Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 10-р сарын 16
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Хүмүүс дурлалыг хайртай андуурдаг

НИЙТЛЭСЭН: 2018-02-14 16:59:49
Бусад > Зөвлөгөө | Сэтгэгдэл: 0

Өнөөдөр гэгээн хайрын буюу Валентины баярын өдөр. Барууны орнуудад олон жилийн өмнөөс тэмдэглэж ирсэн энэ өдрийг монголчууд сүүлийн үед тэмдэглэдэг болоод байгаа билээ.

Уг баярыг хайртай, дурлалт хосуудын баярын өдөр гэдэг утгаар нь манайхан илүүтэй хүлээж авдаг. Тийм ч болохоор Хосуудын баяр гэх нь бий. Гэтэл хосууд нь дотроо хоёр янз байгаа юм. Бие биедээ хүчтэй татагдсан буюу дурлалцсан нөгөөх нь чин зүрхнээсээ хайртай хосууд гэж хоёр ангилж болохоор.

Орчин үед манайхан хайр, дурлал хоёрыг андуураад байдаг. Нэг их сайхан хүүхэн, залууг хараад хүчтэй татагдсаныгаа хайртай болчихсон гэж яаран дүгнээд хариу ямар үйлдэл үзүүлэхийг нь урьдчилан таамаглахгүйгээр араас нь гүйж, фэйсбүүк, мессенжер, гар утасных нь дугаарыг нь олж аваад “эргүүлэх” гэж уйгагүй үздэг. Ингэж хүчтэй тэмүүлснийхээ хариуд дорвитой хариу авах нь бараг үгүй. Ингэж эхэлсэн дурлал ихэвчлэн эхний үедээ нам унтардаг. Гэнэтийн энэ их бүтэлгүйтлийг хүчтэй хүлээж авч, сэтгэл зүйгээ гэмтээсэн хүмүүст дахин эсрэг хүйстэнээ хайрлахгүй байх, үзэн ядах, өөрийгөө голох, гадаад төрхөө өөрчлөх хүсэл төрж зарим нь гоо сайхны мэс засал хийлгэх талаар ч эрэгцүүлж эхэлнэ. Нэг хүн дээр хэт төвлөрч, тэр хүнээ Ариун бурхан, Гэгээн дарь эх, Лусын гүнж, Үлгэрийн ханхүү мэтээр хэд дахин давуулан төсөөлсөн нь бодит байдал дээр энгийн л нэгэн, өөрийг нь тоохгүй ширэв татаад өнгөрөх зэвүүн этгээд байсныг хараад сэтгэлийн шоконд ордог. Гэнэтийн энэ цохилт сэтгэлзүйг нь гэмтээж улмаар зүрх нь өвдөж, заримынх нь дархлаа суларч ханиад хүрч халуурдаг. Эрчүүл архи уух, мансуурах зэргээр тулгарсан бэрхшээлээ даван туулах гэдэг бол эмэгтэйчүүд найз нөхөдтэйгээ нийлж тэр хүнийхээ талаар сайн муу бүхнийг нь уудалж ганц хоёр шил шар айраг ууж, өнөөх дурласан хүнийхээ гар утас руу доромжилсон, гомдоллосон мэссэж бичиж санаагаа амраадаг. Энэ мэт үйлдэл хоёр хүйстэнд хоёуланд нь илэрдэг бөгөөд энэ нь даамжирч, сэтгэлзүйн стресс нь улам хүндэрвэл амиа хорлох талаар бодож эхэлдэг. Амиа хорлолтын шалтгааны нэлээд хувийг бүтэлгүй дурлал эзэлдэг. Ийм зүйл амьдрал дээр их тохиолддог учир ялангуяа эцэг эхчүүд үр хүүхэд, өсвөр насны охин, хөвгүүндээ “Юуны чинь хайр дурлал. Биднийг байгаа дээр хичээл номоо сайн хийж сургуулиа төгсөөд ажлын захтай золгохыг бод” гэж хэлдэг. Энэ нь эцэг эхчүүдийг хайр дурлалыг ойлгодоггүй, ойлгохыг хүсдэггүйдээ үглэж байгаа биш юм аа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэд залуу халуун насандаа дурлаж, дуулж, доргиж явсаар насны хань, насны хайраа олж олон олон жилийг хамтдаа элээж яваа хүмүүс.

Солонгосын олон ангит “Анхны хайр” киноны Чан Вуд дурлаад амиа хорлосон тохиолдол гарч байсан. Хаа холын алдартай жүжигчин залууд дурлаад дурлал нь бүтэхгүй гэдгийг мэдээд сэтгэл гутралд ороод өндөр байшин дээрээс ниснэ гэдэг эрүүл хүнээс гарах үйлдэл биш. Дурлалдаа галзуурсан хүний л чадах зүйл. “Хатан хаан Си Си” кинон дээр хүртэл гардаг шүү дээ. Дурлана гэдэг харц ядуу хүмүүсийн л ажил гэх утгатай зүйл ярьдаг. Дундад зууны үед баруунд дурлалыг ядуусын өвчин гэдэг байж. Манайд ч “Ядуу хүн янаг” гэдэг үг бий. Тийм болохоор эртнээсээ хүн төрөлхтөн дурлал гэдэг сэтгэлзүйн энэ өөрчлөлтөд тийм ч таатай ханддаггүй байсан бөгөөд сэхээлэг, ухаалаг, оюунлаг хүмүүс дурлалд тэр бүр толгойгоо мэдүүлдэггүй нь амьдрал дээр нотлогддог. Харин дурласан хүнийхээ төлөө юу ч хийхээс буцаагүй, элдэв янзын үйлдэл хийж түүхэнд нэрээ бичүүлсэн хүмүүс ихэвчлэн зураач, яруу найрагч, зохиолч, дуучин, жүжигчин гэх мэт урлагийн чигийн хүмүүс байдаг шүү дээ. Тэдний уран сайхнаар төсөөлж бүтээсэн дүрүүд нь бусдын зүрх сэтгэлд амьд мэт мэдрэгдэж, тэдгээр дүрүүд шиг хүнийг л бодит амьдралаас хайгаад байдаг нь дурлалын хамгийн гол аймшиг юм.

Харин хайр бол өөр. “Эхнэрээ анх хараад л хайртай болсноо мэдсэн” гэж ярьдаг хүмүүс байдаг даа. Арван жилд нөгөө ангид сурдаг байхад нь битүүхэндээ хайрлаж, харцаараа хамгаалж явсаар сургуулиа төгсч, их дээд сургуульд орох үеэсээ л сая нэг юм дотносох төдий юм болж нийлцгээдэг түгээмэл түүхийг дунд эргэм насныхан ярьдаг. Дуртай болчихлоо, дурлачихлаа гэж хөл алдан гүйж явахгүй алсаас, зайнаас тэр хүнээ харж, хамгаалж явсаар цагийн аяст даатгаж “Цагийн юм цагтаа” гэсэн дүрэм баримтлах боломжтой нөхцөл бүрдэх үед сая нэг юм ам ангайж сэтгэлээ илчилдэг. Энэ бол ухаалаг шийдэл. Энэ мөч бол үнэхээр нандин, хэзээ ч мартагдахгүй амтыг хэн хэнд нь төрүүлдэг. Ингэж нандинаар, аажуухнаар, нууцхан эхэлсэн дурлал яван явсаар биедээ дасч нэгнийгээ алдаа, оноотой нь, сайн муутай нь хамт хайрлаад эхэлдэг. Он жил удах тусам нэгэндээ улам ээнэгшиж, нэгнийхээ төлөө өөрийнхөө сайн сайхныг золиослох тусам нь хайр нь улам ундарч өнөөх дурлал нь аль хэдийн хайр болон хувирдаг. Биедээ хайртай болчихсон тохиолдолд нэгнээ хардах, харамлах, гомдоох үгс аяндаа амнаасаа унагахаа больж аль болох нөгөө хүнээ ая тухтай байлгах, аз жаргалтай амьдруулахын төлөө үлдсэн насаа зориулахад бэлэн болдог. Энэ л хайрын мөн чанар. Хайр гэхээр зөвхөн хоёр хосын хувьд ярих асуудал биш. Эцэг эхээ үр хүүхэд нь хайрлах, эцэг эх нь үр хүүхэд, ач зээгээ хайрлах, өвөө эмээ, ахан дүүсээ хайрлах, найз нөхдөө хайрлах хайр, гэрийн тэжээмэл амьтнаа хайрлах хайр түүгээр ч барахгүй төрсөн нутаг, эх орноо хайрлах хайр гээд маш далайц ойлголт юм. Хайрын тухай ярихад хувиа хичээх гэдэг зүйл огт байхгүй болдог. Хайр нь бусдад өөрийгөө өгөхийн нэр бол дурлал нь дурласан хүнээсээ л таашаал авах гэж улайрах явцуу сэтгэл хөдлөл юм.

Тийм ч болохоор Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас дурлалыг өвчин гэж албан ёсоор бүртгэж F63.9 гэх кодоор тэмдэглэдэг болсон. Судалгааны багийнхан “F63.9” кодтой дурлал хэмээх синдромыг нэг удаад дөрвөн жилээс илүү хугацаагаар үргэлжлэх боломжгүй, хамгийн оргил үе нь нэг жил болдог гэж үзсэн байдаг. Дурласан хүнийг архичин, мөрийтэй, PC тоглоом, мансууруулах бодист донтогчидтой адил хүлээн авч сэтгэлзүйн эмчилгээ хийдэг болсон юм. ДЭМБ-ын уг судалгаагаар дурлалын синдромоор өвчилсөн хүнд дараах түгээмэл шинж тэмдгүүд илэрдэг юм байна. Бодит байдлыг хүлээж авах чадваргүй болох, зан ааш нь хувирамтгай болох, өөртөө итгэх итгэл нь илт дээшлэх, өөрийгөө өрөвдөх, нойргүйдэх, цусны даралт өөрчлөгдөх, толгой өвдөх, харшлын шинж тэмдгүүд идэвхижих, “Би түүнд хайртай. Даанч тэр намайг тоохгүй юм” гэж уйтгар гунигийн синдромтой болох.

Нэг хүнийг өдөрт дөрвөөс доошгүй цаг боддог болсон хүнийг дурласан хүн гэж үздэг аж. ДЭМБ-ын судалгаар дурлалыг нэг жил оргилоод унтардаг гэж үзсэн бол бодит амьдрал дээр дурлалаар эхэлсэн хамтын амьдрал 2-2.5 жилийн л настай байдаг аж. Энэ үеэс эхэлж хажуух хүнийх нь өнөөх хөөрхөн алаг нүд, сайхан инээмсэглэл, элдэвтэй төрх нь эсрэгээрээ уур унтууг нь хөдөлгөж сэтгэлийн хөдөлгөөнгүй, тээршаасан байдалтай болоод ирдэг юм байна. Гэхдээ гал халуун дурлалаар эхлүүлсэн амьдрал ийм хүнд үетэй тулгардаг ч түүнийг даван туулж чадсан гэр бүлүүд байлгүй яахав.

С.Алтанчимэг: Хайр, дурлалыг боодолтой бэлгээр зүйрлэвэл гадуурхгоё ганган цаас, тууз нь дурлал. Доторхбэлэг нь хайр юм

Био энерги шинжээч, сэтгэл судлаач С.Алтанчимэгтэй уулзаж энэ талаар ярилцлаа.

-Дурлалыг хайр гэж андуурснаар хүний амьдралд ямар сөрөг нөлөө гардаг вэ?

-Дурлал, хайр гэдэг нь хоёулаа хүний сэтгэлийн хөдөлгөөн. Нэг нь хүчтэй, нөгөөх нь аажуухан явдаг хөдөлгөөн юм. Дурлал бол түр зуурынх, гадна өнгө. Хайр гэдэг дотор сэтгэл. Үүнийг би бэлгээр жишээ авч тайлбарлая л даа. Бэлэгний гадна талын боодол бол дурлал. Хичнээн чамин, тансаг гоё байдаг билээ. Дотор талд нь хайр, сэтгэл байдаг. Хайр дотоод сэтгэлд байдаг маш аугаа зүйл. Хайр гэдэг бол хүний мөн чанар байдаг. Дурлал гэдэг бол бурхнаас хүмүүст өгсөн бас нэг бэлэг. Хүн өөрийгөө хүн гэж мэдрэх, эд эсээ сэргээхэд зориулагдсан нэг зүйл. Хүн хэд ч дурлаж болно гэдэг.

-тийм. бас хэдэн ч насандаа дурлаж ч болно гэдэг?

-Тэгдэг. Хэдэн ч насандаа хэдэн ч удаа дурлаж болно. Дурлал өөрийгөө мэдрэх, эрч хүчээ сэргээх зүйл. Хүн дурлахаар эрч хүчтэй болж маш их өөрчлөгдөж эхэлдэг. Хайр бол мөнхийн зүйл. Бурхнаас өгсөн, сүнсний түвшнээс өгсөн зүйл. Хайрыг дотор нь эцэг эхийн хайр, үр хүүхдээ хайрлах хайр, хамт олноо хайрлах хайр, нийгэм, улс эх орноо хайрлах хайр гээд маш олон хувааж болно. Энэ дотроос гэр бүлийн буюу хосын хайрыг энд онцолъё л доо. Хүн судлаачийн хувьд ярихад одоо цагт хайрыг тархины, зүрхний, амьдралын хайр гэж ангилаад байгаа юм.

Тархины хайр гэдэгт энэ их сайхан хүн, мундаг амжилттай яваа мисс, бизнесмэн, олны танил хүн гэдэг утгаар нь хайрлахыг хамааруулна. Зүрхний хайр бол мөнхийн хайр, мөн чанарын хайр. Үнэн зүрхнээсээ хайрлаж үнэхээр учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг шиг заяаны хань гэдэг ойлголт үүнд хамаарагдана. Амьдралын хайр гэдэг нь “Энэ надад хэрэгтэй учраас”, “Энэ хүн сайн хүн юм чинь”, “Нас явчихлаа даа, одоо нэг хүнтэй сууя даа” гэсэн шаардлагаар нийлэхийг хэлдэг. Энэ хайруудыг нэгдүгээрт ялгах хэрэгтэй. Бас энэ хайруудыг хүмүүс дурлалтай маш их андуураад байдаг.

Дурлал бол хугацаатай. Гурван сараас гурван жилийн хугацаанд л үргэлжилдэг. Гал халуунаар нөгөө хүнийхээ бодит төрхийг нууж дурлаж байна гэсэн үг. Тэр хүнийхээ мөн чанарыг харахгүй. Өөрөө нэг л дүр босгож, бүтээчихээд тэрэндээ өөрөө дурлаад байдаг. Тэрийг дурлал уу, хайр уу гэдгийг мэдэхийн тулд хүн өөрийгөө л чагнах ёстой. Тэр хүнийг өөрийнхөө нүдээр биш өрөөл бусдын нүдээр, хөндлөнгийн хүний нүдээр харах хэрэгтэй.

-Танаас зөвлөгөө авах гэж ирдэг үйлчлүүлэгчид дунд ийм шалтгаанаар ханддаг хүмүүс байдаг байх. Маш хүчтэй татагдаад бүр нэг гэрт ороод хүүхэдтэй болсныхоо дараа хажуудхаа нэг л өөр нүдээр харж өөлөөд эхэлдэг. үүнийг өнөөх дурлал нь унтарч эхэлж байна гэж ойлгож болох уу?

-Хажуудах хүн нь тэр дурлагчийг хуураагүй байхгүй юу. Үнэн төрх байдлаараа л анхнаасаа байсан. Харин өөрт нь дурласан хүн өөрийг нь ямар нэгэн дүр босгоод харчихдаг юм. Тэр хүнээ маш мундаг, өөрт нь дэндүү их хайртай гээд төсөөлчихдөг. Өөрөө юу гэж бодмоор байна. Тэгж бодоод дүр босгочихдог. Дүр босгоно гэдгийг бод доо. Зохиолын дүр л бий болгоно гэсэн үг шүү дээ. 2-4 жил хамт амьдраад ханилчихаар дурлалынх нь синдром дуусаад ирдэг. Дэргэдэх хүн нь анхнаасаа л өөрийнхөөрөө байж л байсан. Гэтэл төсөөлж байсан дүр нь нураад ирэхээр “Чи намайг анхнаасаа хуурсан байна. Чи ийм байгаагүй. Гэтэл чи ийм, тийм болчихсон байна” гэдэг. Үнэндээ тэр хүн өөрийнхөө босгосон дүр нь явсаар биш болонгуут дэргэдэхээ буруутгадаг.

Тиймээс хариу нэхэлгүй хайрла. Жинхэнэ хайр бол хариу нэхдэггүй. Дурлал бол хүчтэй, хайр бол намуухан энерги. Дурлалыг цахилгаан, хайрыг намираа бороотой зүйрлэдэг. Аль нь эх газрыг тэжээдэг билээ.

-Дурлал болгон амьдрал болдоггүй гэж ярьдаг ч гал халуунаар дурлаад амжилттай яваа гэр бүлүүд байсан шүү дээ?

-Байлгүй яахав.

-Хүнд хүчтэй дурлаад гэр бүл болчихлоо. Тэгтэл хэдэн жилийн дараа дурлал нь унтраад тэр айлын амьдрал нурах гээд байвал юу хийх ёстой вэ?

-Юмыг бодит байдалд авчирна. Амьдрал дээр буулгаж авчирна. Бие биенээ ойлгож эхэлнэ. Хуучин дүрээ тэр хүнээсээ хүсээд байх шаардлагагүй. Хайр гэдэг намуухан удаан үргэлжилдэг. Дурлалаа бодит байдал руу амьдрал уу оруулж ирнэ. Тэр хайр яваандаа зүрхний хайр болчихдог. Зөв авч явбал зүрхний хайр болно. Эсвэл тархины ч хайр болчихож мэднэ. Хоёр хүн биенээ илүү хайрлах тусам хайр нь гүн гүнзгий бат болж ирдэг. Хосуудад зөвлөхөд хүн энэ амьдралд амьдрахад хамгийн чухал нь ойлголцол. Бие биенийхээ өмнө, амьдралын өмнө хариуцлагатай байх ёстой. Хайраа хүндэлдэг байх хэрэгтэй. Хүндлэл, хариуцлага байхад аяндаа хайр цэцэглэдэг. Одооны залууст хэлэхэд бүхний өмнө хариуцлагатай байж сурах хэрэгтэй. Тэгсэн цагт амьдрал бат бөх болно. Та хэн нэгнийг хайрлаж байгаа бол ямар ч хариу нэхэхгүй хайрлах хэрэгтэй байхгүй юу. Хариу нэхээгүй тохиолдолд тухайн хүнээсээ юу ч хүлээхгүй байгаа биз. Хүлээхгүй байгаа болохоор хайрын энерги аясаар урсч байдаг. Ямар нэг юм хүлээгээд байвал ард нь ямар нэгэн сөрөг эрчим нуугдаад байдаг. Тэр сөрөг эрчим нь хэзээ нэгэн цагт задарч гарч ирээд тэр гэр бүл нурдаг гэв.

Ингэхээр хайр, дурлал хоёрыг ялгаж салгах нь байна шүү. Гэхдээ хайраар эхэлсэн үү, дурлалаар бадамласан уу ямар ч харилцаа сайхан. Тэр дундаа хосын харилцаа их нандин байдаг. Нэгэнт эхлүүлсэн харилцаагаа хадгалж хамгаалж, үргэлж анхных шигээ байлгах нь хэн хэнээс нь хамаардаг. Тийм ч болохоор Валентины баярт бид ач холбогдол өгч хайртай хүнтэйгээ нэгэн өдрийг, нэгэн үдшийг романтикаар өнгөрүүлэхийг хичээдэг шүү дээ. Үгүй дээ, хайртай хүндээ зүрхэн хэлбэртэй шоколад, сарнай цэцэг бэлэглэцгээдэг.

Өнөөдөр сүлжээ дэлгүүрүүд, супер маркетууд Валентины баярт зориулж тусгай тасаг ажиллуулж шоколад, чихэр, бялууны өргөтгөсөн худалдаа зохиож байна. Манай үндэсний томоохон үйлдвэрлэгч “Gold­en gobi” үйлдвэр Валентины баярт зориулж зүрхэн хэлбэртэй хоёр төрлийн шоколад худалдаанд гаргажээ. Үйлдвэрийн нэрийн барааны дэлгүүрүүдэд 60 граммтай зүрхэн хэлбэртэй шоколад 2500 төгрөг, 100 граммтай нь 4200 төгрөгийн үнэтэй байгаа юм байна. Цэцгийн “Jarden” дэлгүүрт нэг ширхэг сарнай цэцэг өнгө хамаарахгүйгээр 4000 төгрөг, Лиля ширхэг нь 6500 төгрөг. Удвал цэцэг 3500 төгрөг, башир 3000 төгрөг, астра 3500 төгрөгийн үнэтэй байна. Цэцгийг гурав, тав, долоо, ес гэсэн сондгой тоогоор багладаг бөгөөд таван ширхэг сарнайн баглаа 25000 төгрөг байдаг бол гоёлын баглаатай нь 30-35 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Тус дэлгүүрийн худалдагч Н.Гэрэлцэцэг “Сүүлийн жилүүдэд Валентины баяраар эрчүүл аль болох олон тоотой сарнайн баглаа худалдаж авдаг болсон. 99, 101, 247 сарнайн баглааг бид гаргаж үйлчилж байна. Мөн цэцэг хүргэлтийн үйлчилгээ манайд бий. 99 сарнайн баглаа авъя гэвэл 420-430 мянган төгрөгийн үнэтэй байгаа” гэв.

Өнөөдөр томоохон ресторануудад хосуудад зориулсан тоглолтууд болох юм байна. “Mister dog’s” хамтлаг “The Corporate” зочид буудалд тоглох бөгөөд тасалбарын үнэ нь 50 мянга, 150 мянган төгрөгийн үнэтэй бол “The English Inn” ресторанд “Нисванис” хамтлаг, дуучин Ц.Хулан нарын хамтарсан тоглолт 20 цаг 30 минутаас эхлэх юм байна. Мөн дуучин Ц.Мөнхбат, М.Үүрцайх нарын хамтарсан “Happy Valentin’s Day” тоглолт өнөө орой “Strings night club”-т 20 цагаас эхэлнэ. Тоглолтод ирсэн хосууд 2018 онд хуримаа хийвэл хуримын чимэглэл хийлгэх эрх, “Урбан” брэндийн монгол хувцасны хослолтой болох зэрэг олон сайхан гэнэтийн бэлэгтэй юм байна. Тоглолтын такс бүрийг шар айраг, сарнай цэцэг дагалдах аж.

Эх сурвалж: Polit.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
БАЯНЗҮРХЧҮҮД 6380 МОД ТАРЬЖЭЭ
11 цаг    

СУССЕКСИЙН ГҮНГИЙН АХАЙТАН БИЕ ДАВХАР БОЛЖЭЭ
13 цаг    

ӨСВӨРИЙН АВРАГЧ ТЭМЦЭЭНД ТАРИАЛАН СУМЫН “СЭРЭМЖ” БАГ ТҮРҮҮЛЭВ
13 цаг    

НЭХИЙГЭЭР ХИЙСЭН УЛАВЧИЙГ ХЯТАД, КАЗАХСТАНД ЭКСПОРТОЛЖ БАЙНА
13 цаг    

О.СЫН ХО: ХОЁР СОЛОНГОС ОРНЫ ЭНХ ТАЙВАНЧ БАЙДАЛ МОНГОЛ УЛСТАЙ ТҮҮХЭН ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭХЭД НӨЛӨӨЛНӨ ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА
13 цаг    

11 БАЙРШЛЫН 52.97 ГА ТАЛБАЙН ГАЗРЫГ АЙМГИЙН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВЛАА
13 цаг    

ЦЭВЭР, БОХИР УСНЫ ШУГАМ ЭРСДЭЛ ӨНДӨРТЭЙ ГАРЧЭЭ
13 цаг    

ХАРААГҮЙ ИРГЭДЭД БСШУСЯ-НЫ БАЙРАН ДАХЬ КОФЕШОПЫГ АЖИЛЛУУЛАХ ЭРХИЙГ ОЛГОВ
13 цаг    

ЯПОН ЦЭРГИЙН БАЙНГЫН БААЗЫГ ЖИБУТИД БАЙГУУЛНА
13 цаг    

СЭТГҮҮЛЧИД ЦАГДААГИЙНХНЫ НЭГ ШӨНИЙН АЖЛЫГ СУРВАЛЖЛАВ
13 цаг    

ЭНЭТХЭГТ 60 ХҮН "ЗИКА" ВИРУСИЙН ХАЛДВАР АВЧЭЭ
13 цаг    

УЗБЕКИСТАНЫ ХҮН АМ СҮҮЛИЙН 60 ЖИЛ ТАСРАЛТГҮЙ ӨСЧЭЭ
13 цаг    

Ш.ЦОЛМОН: ОРОС ХЭЛ СОНИРХОН СУДЛАГЧДЫН ТОО ӨСЧ БАЙНА
13 цаг    

Ж.САУЛЕ:МАЛЫН МАХАА ЭРҮҮЛЖҮҮЛЖ НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭН ЭКСПОРТОД ГАРГАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ
13 цаг    

НЭГ ШҮҮГЧИД ЖИЛД 73 ХЭРЭГ НОГДДОГ НЬ АЖЛЫН АЧААЛАЛ 40 ХУВИАР ИЛҮҮ БАЙНА ГЭВ
13 цаг    

ШИНЭ ЭХЛЭЛ ДУНД СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Л.ЭРДЭНЭЭГ БАТЛАН ДААЛТАНД СУЛЛАВ
13 цаг    

АНУ-ЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН БАЙГАЛИЙН ГАМШИГТ НЭРВЭГДСЭН МУЖ УЛСУУДАД ОЧНО
13 цаг    

ХУУЛЬЧДЫН ШАТРЫН ТЭМЦЭЭНД УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫНХАН ТҮРҮҮЛЭВ
13 цаг    

УМАРД СОЛОНГОСЫН ЭРХ БАРИГЧДЫН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИХИЙГ УРИАЛЖЭЭ
13 цаг    

ӨРИЙН АСУУДАЛ ӨРХ БҮРИЙН ХААЛГЫГ ТОГШИЖ ЭХЭЛЖ БАЙГААГ МОНГОЛЫН ТӨР АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
14 цаг    

“СОБИБОР” КИНО СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙГ НЭГЭН ЗЭРЭГ ТӨРҮҮЛЭВ
14 цаг    

"МОНГОЛ ХҮН" ХҮМҮҮНЛЭГИЙН АЯНЫ ТЭРГҮҮН ТУРШЛАГЫГ НЭВТРҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГУУДЫГ ШАГНАЛАА
14 цаг    

ӨСВӨР НАСНЫ ОХИДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛД ЗОРИУЛСАН ТАНХИМ НЭЭВ
14 цаг    

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД “БҮХ НИЙТЭЭРЭЭ МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-Т НЭГДЛЭЭ
15 цаг    

Н.ЦЭРЭНБАТ: 54 ТЭРБУМТАЙ БОЛОХ ҮЛГЭРИЙН ТӨСӨЛ
16 цаг    

“ДРАГОН” ТӨВИЙН УРД ЗАМД ГАРСАН ОСЛЫГ ХАРСАН ХҮН БАЙВАЛ ХОЛБОГДОНО УУ
16 цаг    

ХОЁР НАСТАЙ ХҮҮХДИЙГ МӨРГӨЖ АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООЖЭЭ
16 цаг    

БОГД УУЛЫН МОДЫГ ОГТОЛЖ ЭХЭЛЛЭЭ
17 цаг    

СОЛОНГОС УЛСАД АЖИЛЛАЖ БАЙГАА ЭМЭГТЭЙ ЭРЧҮҮДДЭЭ ХАНДАЖ ХЭЛСЭН ҮГ
17 цаг    

БАЯНЗҮРХ УУЛАНД ХҮҮХЭД ТӨӨРСӨН БАЙНА
17 цаг    

А.БЯМБАЖАРГАЛ: ХУУЛЬ ЯМАР БАЙХ ЁСТОЙГ ДЭНСЭЛЖ БАЙГААГИЙН ҮР ДҮН НЬ ШИЙДВЭР БОЛДОГ
18 цаг    

Р.БАТСАЙХАНЫ НАЙРУУЛСАН “ДУНДЫН БҮСГҮЙ” ЖҮЖГИЙГ ҮЗСЭН ХҮМҮҮС ЯАГААД ТАГ ДУУГҮЙ ГАРНА ВЭ?
18 цаг    

ЛАМ НАР X БОГДЫН ХОЙД ДҮРИЙГ ТОДРУУЛАХЫН ТУЛД Д.ЧОЙЖАМЦ ХАМБЫГ ХАМБА НОМУН ХААНААР ӨРГӨМЖИЛЛӨӨ
18 цаг    

Б.Анхболдын мөрөөдөл биелэж, ХУРИМЫН ОРДОНД гэрлэлтээ батлуулахаар боллоо
19 цаг    

ИРЭХ САРААС ГАДААД ПАСПОРТЫГ 10 ЖИЛЭЭР ОЛГОНО
20 цаг    

10 ДУГААР САРЫН 15-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
20 цаг    

ИХЭНХ НУТГААР 4-20 ХЭМ ХҮРТЭЛ ДУЛААН
20 цаг    

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ
20 цаг    

Индонезид хөрсний гулгалт үүсч олон хүн амиа алджээ
1 өдөр    

“Миний эх орон” гэрэл зургийн үзэсгэлэн Сүхбаатар аймагт нээгдлээ
1 өдөр    

Заставын хилчид орон сууцтай болжээ
1 өдөр    

Шилдэг мөрдөгчөөр ахлах дэслэгч Ж.Отгонбаяр шалгарлаа
1 өдөр    

Даваа гарагт нийслэлийн ажил 09 цагаас эхэлнэ
1 өдөр    

Хүүхдийн эмнэлгийн барилгын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байна
1 өдөр    

Шөнийн цагаар гэрэлтүүлэгтэй байхаар болжээ
1 өдөр    

Орхон аймаг 3900 мод тарилаа
1 өдөр    

ТЭТГЭЛЭГТ МЭДЭЭЛЛИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ АВАХ ХЭРЭГЦЭЭТ 15 ЭХ СУРВАЛЖ
1 өдөр    

Улаанбаатарт 13-15 хэм дулаан
1 өдөр    

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
1 өдөр    

ХОРГҮЙ, ЭРҮҮЛ МЭНДИЙГ СЭРГЭЭХ ХЭРЭГЦЭЭТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТААЛЦГААЛАА
2 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.