Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ж.Гончигсүрэн: Цагаан сар ёс заншлаа уламжлуулж үлдээх хариуцлагын баяр

НИЙТЛЭСЭН: 2018-02-14 16:50:59
Бусад > Түүх соёл | Сэтгэгдэл: 0

“Тийн унжлагат” хэмээх шар нохой жилийн өнгө, зурлага, жилүүдийн засал, сүсэгтэн олны анхаарвал зохих зүйлүүдийн талаар Монгол зурхайн Түвдэнпэлжээлин хийдийн тэргүүн, хамба Ж.Гончигсүрэнтэй ярилцлаа.

-Ургаж буй нохой  жил монголчуудад юу авчрах бол. Зурхайн зурлагад юу гэж буусан талаар  яриагаа эхэлье?

-60 жил өөр, өөрийн гэсэн ёгт нэртэй. XVII жарны шороон нохой жил  “Тийн унжлагат” гэсэн тогтсон нэртэй. Ер нь жил жилийн байцыг зурхайн ухаанаар”Салан дагцал” буюу үхэр зургаар гаргадаг. Энэ жилийн ерөнхий төлөв  тариа будаа арвин, өвс ургамал өтгөн, ихэс дээдэс амгалан, цаг улирлын эхээр жаахан гандуу, улирлын сүүлээр салхитай. Хүн ардын ажил үйлс бүтэмжтэй, сүрэг малд ээлтэй  байна гэж зурхайд буусан.

ХҮМҮҮС СЭТГЭЛЭЭ ЗАСЧ ЧАДВАЛ БҮХ ЮМ САЙХАН БОЛНО

-Сүсэгтэн олонд  анхааруулвал зохилтой ямар зүйлүүд   байна?

-Морилон ирж буй жил бид гол нь эв эеэ хичээх хэрэгтэй байна. Гаднаас шалтгаалах зүйл гайгүй, харин дотроос шалтгаалах зүйлүүдээ бодох  хэрэгтэй юм. Онцгойлон анхаарах засалтай жилүүдийн хувьд жил бүр өөр гардаг. Жил орж буй бүх хүн ижил байдаггүй. Ихэр  төрсөн хүн ч төөрөг тавилан нь өөр байдаг гэж миний  багш  заасан учраас би бүх хүн адил байх ёсгүй гэж үздэг. Тухайлбал, жилийн 365 хоног 365  өөр юм. 12 жил ч өөр. Түүнчлэн есөн мэнгэ ч, суудал ч өөр байна. Тэгэхээр тухайн хүн л өөрөө анхаарах хэрэгтэй. Хувь хүн өөрийнхөө дотоод сэтгэл рүү   анхаарч чадвал бүх юм сайхан болно доо. Сэтгэлийнхээ бохирыг  арилгачихвал дагаад бүх юм сайхан болно.

Бусдыг харах бус  өөрийнхөө сэтгэл рүү маш сайн  өнгийж харах л чухал юм даа. Би ямар билээ, хэн билээ, сэтгэлээ яаж засах вэ, сэтгэлийн гэм хороо яаж ариусгах вэ, гэр орон, хамт олон, өөр зуураа эвтэй байя, улс үндэстнээрээ эвтэй байя гэсэн сайхан сэтгэлээр бүгд эвлэвээс  гаднаас шалтгаалах юм гайгүй дээ.

 -Ёс заншлын тухайд та юу хэлэх вэ?

-Монголчуудын үе үеэрээ тэмдэглэж ирсэн баяр шүү дээ, Цагаан сар. Нэгдүгээрт, нас нэмсэний баяр, ураг төрлөө мэддэг баяр. Наслахуй өглөгийн баяр гэж би ойлгодог. Хүн байгаа юмаараа, сэтгэлээрээ дайлдаг, хүндэлдэг. Дээр нь байгаль дэлхий, орчин тойрноо цэвэр сайхан байлгадаг, хот хороогоо цэвэрлэж,  хир буртагтай байвал тэр бүхнээ  угаадаг. Өөрийн сэтгэл дотор хир буртаг байвал түүнийгээ арилгадаг. Ийм учраас Цагаан сар гэж нэрлэдэг шүү дээ. Тэгэхээр ганц нэг хүний бус нийт монголчуудын уламжлалт соёл, зан заншлаа авч үлдэх хариуцлага, үүрэг давхар байгаа юм. Залуус, хойч үедээ ёс уламжлалаа сургаж, үлдээж  байвал сайн байна. Үүнийг нэг хүн хэлээд засчихдаг юм уу, үлдээчихдэг ажил хараахан биш учир хүн бүхэн анхаарах хэрэгтэй юм. Шинийн 1-ний өглөө  гэр орон, орчин тойрноо цэвэрлэх хэрэгтэй. Дотоод сэтгэлийн бохироо ч цэвэрлэчих хэрэгтэй. Хүнд гэм хор үйлдэхгүй, худал хэлэхгүй, хулгай хийхгүй байхаас өгсүүлээд дор бүрдээ анхаараад сурчихвал нэн сайн. Жишээ нь, байгаль дэлхийтэйгээ сайхан харилц. Бид сүйд болоод уул  овоондоо гарч  тахиж хүндэтгэж  мөргөдөг. Тэгсэн атал дороо хогоо хаячихдаг байж болохгүй. Хогоо хаяхгүй байгаад хэвшчихвэл бидний дээд бөгөөд нэн сайн юм даа. Бусдыг харах бус  өөрийнхөө сэтгэл рүү маш сайн  өнгийж харах л чухал юм даа. Би ямар билээ, хэн билээ, сэтгэлээ яаж засах вэ, сэтгэлийн гэм хороо яаж ариусгах вэ, гэр орон, хамт олон, өөр зуураа эвтэй байя, улс үндэстнээрээ эвтэй байя гэсэн сайхан сэтгэлээр бүгд эвлэвээс  гаднаас шалтгаалах юм гайгүй дээ.

 

БУСДАД ХОРСОХЫН ОРОНД САЙХАН ЕРӨӨЖ СУРВАЛ ӨӨРТ НЬ Л САЙН

 

-Цагаан сар гэхээр бүгд л буяныг боддог, эрхэмлэдэг. Бусад үед мартчихдаг гэм зарим хүнд  байх шиг?

-Уг  нь өдөр бүхэн буяныг бодож гэм  үйлдэггүй   байвал сайн сан. Бүх өдөр тийм биш ч ганц хоёр өдөр ч  болтугай  буяныг бодож байгаа бол бас яах вэ сайн  л юм. Яагаад гэвэл, бурхан багш хувилгаан үзүүлсэн 15 хоногийн дүйцэн хурал, их ерөөл хурж байна. Бүх хийд, орон балингаа сольж, хүрээ хийдээ цэвэрлэн ариутгалын ном уншлагаа хийж, бурхан сахиусаа залж байхад тэнд явж буй хүмүүсийг буруу гэх аргагүй.

– Зууны мэдээ сонин  “Монголчууд өөрсдийгөө судалъя” гэсэн уриа дэвшүүлэн ярилцлага, нийтлэлүүд хүргэж байгаа юм. “Бид өөрийн сэтгэл рүү л өнгийж  хардаг баймаар байна” гэсэн  таны үг бидний дэвшүүлсэн уриатай яв цав нийлж байна? 

-Маш зөв, сайхан үйл хэрэг байна. Монголчууд маань өөрийн сэтгэл рүү өнгийж хэн болохоо цэгнэдэг байх их чухал. Хүний ажил үйлсийг сайхан ерөөж,  бусдыг, бие биеэ  сайн сайхан болоосой, өвчин зовлонгүй, барцад саадгүй байгаасай гээд ерөөгөөд сурчих хэрэгтэй байна. Түүнээс бусдад атаархаж, хорсч, мууллаа гээд өөрөө сайжрахгүй шүү дээ. Хий бухимдаж, өөрийнхөө бие сэтгэлийг бохирдуулж, Доржийг эсвэл Дулмааг муулснаар ямар ч ашиггүй.Тиймээс биеэр, сэтгэлээр, хэлээр хийж байгаа үйлдээ  хянамгай байя гээд байгаа юм шүү дээ.

 

10 ХАР НҮГЭЛИЙГ ТЭВЧ, 10 ЦАГААН БУЯНЫГ ХИЧЭЭ

Юм ганцаар дуусахгүй, үргэлжлэлтэй шүү  дээ. Энэ насаар бүгд дуусчихгүй, дараа дараагийн төрөлд дахин төрдөг, хэзээ ч шавхагдашгүйг  бодож яв.

-Нийгмийн ёс зүйг яаж тогтоох вэ. Социализмын үед үзэл суртлаар барьдаг байлаа. Ардчилал, эрх чөлөөг тунхагласнаас хойш замбараагүй болсон. Одоо хариуцлага, ёс суртахуун  гээч  юм бүх шатанд  дутагдаж  байна. Шашин ёс суртахуунд нөлөөлж чадах уу?

-Ёс суртахуун  нь хувь хүнтэй холбоотой юм. Жишээ нь, эрх мэдэлтэй хүн байхад тэр өөрийн хэр  хэмжээг тохируулах асуудал чухал. Хэт ихэд шунахгүй, бусдыг боддог, бүгд тийм нэг  асрах сайхан сэтгэлтэй болчихвол хэн хэндээ төвөг удахгүй биз дээ. Миний хэлээд байгаа бол ерөөсөө л тэр. Хэн нэгнийг муу хэлээд байвал өөрийн муу явахын үндсийг тавиад  байна  гэсэн үг.  Түүний оронд бие биеэ дэмжиж, хүндэтгэж явбал бүх юм сайхан болно. Болохгүй байгаа бол тэвчээрийг бариад амгалан сайхан бай. Бухимдлаа гээд сайн сайхан болчихгүй. Тэгэхээр хувь хүнээс бүх зүйл шалтгаалж  байгаа юм. Энэ талаар уламжлалт түүх, соёл, зан заншил руу эргэж харах нь зохистой.  Байгаль  дэлхийтэйгээ ч үүнийг  бодож, энэ үүднээс  харилцах нь зүйтэй. Юм ганцаар дуусахгүй, үргэлжлэлтэй шүү  дээ. Энэ насаар бүгд дуусчихгүй, дараа дараагийн төрөлд дахин төрдөг, хэзээ ч шавхагдашгүйг  бодож яв. Бид 70 жил хойд нас гэж байхгүй, сүнс гэж байдаггүй гэж  үзэж ирсний гай нь хэнээс ч айхгүй гэх үзэл. Ганц өнөөдөр л болчихвол хойшдоо ч болчихно  гэдэг хармын сэтггэл байж болохгүй. Шашны номд үүнийг хурааж  хамгийн товчоор “10 хар нүгэл, 10 цагаан буян” гэж хэлсэн байгаа. Энэ нь бие,хэл, сэтгэлээр үйлддэг үйл. Иймд бүгдээрээ сэтгэлээ л харъя. Бурууг бусдаас эрэхээ болъё. Өөрийгөө хар гэж хэлэх байна.

 

БУСДЫГ ДУУРИАХ ХЭРЭГГҮЙ, ДУУРИАЛГАХ Ч ХЭРЭГГҮЙ

 

-Таваг идээгээ засахаас эхлээд бид  яавал  зөв байх вэ?

-Цагаан сар бол олон жил тэмдэглэж ирсэн баяр. Байгаагаараа, сэтгэлээрээ өглөг өгч байна гэж бодож хийвэл зөв болно. Түүнээс олон үе өндөр таваг тавьснаар юм уу, том ууц тавьснаараа биш юм. Байгаа юмаараа сэтгэлээсээ хандах нь  энэ баярын гол утга учир. Бусдыг дууриах хэрэггүй, дууриалгаад ч хэрэггүй.

  -Ингэхэд шинийн 1-ний өглөө  хүн болгон мөр гаргах ёстой юу?

-Энэ  нь  цаг үеийн ажил. Орчин цагт гадаад, дотоод томилолт, аялал жуулчлал гээд хүмүүс 10 зүгт явж, Цагаан сараар гэртээ байх байхгүй таардаг болчихож. Дөрвөн зүг, найман зовхис гэж ярьж байгаагийн  тухайд цээрийг арилгаж  байгаа нь мөр гаргах юм. Хуучин цагт тодорхой цагт гэрийн эзэн юм уу, ахмад хүн эхэлж мөрөө гаргачихаад золгодог уламжлал байсан. Энд мөрөө гаргаж багаа бусад улсыг болохгүй гэх юм байхгүй. Тэр чинь сэтгэлээрээ хийж байгаа ажил үйл, 10 зүгийн гурван оршилтой зүйл  юм шүү дээ.

-Золгоход бас ёс бий. Та бол лам хүн эхэлж хэнтэй золгодог вэ?

-Хүрээ хийдүүд онцлогтой. Битүүнд ирээд хурал хурдаг. Хурлаа хурж дуусаад өглөө нар гарахад хийд дээрээ золгочихоод гэр гэрүүгээ явдаг. Эхлээд багш, ахмад настанд золгоно. Би хийдээ нар зөв тойроод гороолчихдог. Миний мөр гаргаж байгаа нь тэр болчихдог.  Түүнээс тусгайлан тэндээс эндээс мөрөө гаргана гэдэггүй. Тусгайлсан золголт  байдаггүй. Цагаан сар ахмад настан, ураг төрлөө мэддэг сайхан баяр. Сайхан сэтгэл өвөрлөж зорьж очдог нь  сайхан. Ахмадаа зориод очно, монголчуудын асрах сэтгэл тэр. Бэлэг буюу өглөг  өгнө. Хармын сэтгэл байхгүй, тэр л хамгаас сайхан даа.

– Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Та монголчууддаа хандаж нэг  сайхан ерөөл айлдана уу?

-XVII жарны тийн  унжлагат хэмээх шар нохой  жилдээ монгол түмэн элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан орох болтугай. Хүн бүхэн өөрийгөө харж, сэтгэлээ таньж, их үйлсэд зорьж  бүтээхийг ерөөе.

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: www.polit.mn  

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.