Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 08-р сарын 17
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ НИЙТ АРД ИРГЭДДЭЭ ХАНДАЖ САР ШИНИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

НИЙТЛЭСЭН: 2018-02-14 15:58:20
Улс төр > Ерөнхий сайд | Сэтгэгдэл: 0

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нийт ард иргэддээ хандаж сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Мэндчилгээнд, "Өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн уудам сайхан нутгийнхаа өнцөг булан бүрт суугаа эх орон нэгт Монголчууд аа, өргөн эх дэлхийн дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа элэг нэгт Монгол ахан дүүс ээ. Та бүхэндээ 17-р жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

Цагаан сар бол Монголчууд бидний үндэстний өв соёлоо өвлүүлэх, удам судар, ураг төрлөө мэдэлцэх, эв эеийг эрхэмлэн дээдлэх, төрт ёс, тусгаар тогтнолын дархлаа болсон уламжлалт сайхан баяр юм. Цагаан сарын шинийн нэгний өглөө тэнгэр хангай, уул усандаа сүслэн мөргөж, хийморь сүлдээ сэргээн, ахас дээдсээ хүндэтгэн, үгийн сайныг хэлэлцэн, үйлсийн сайныг ярилцан, эвдрэлцсэн нэгнээ уучлан өршөөж, ухаарал нигүүлслийн сэтгэлээр ураг төрлөөрөө учран золгодог билээ.

Улиран одож буй тахиа жилд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 70 гаруй мянган үр хүүхдээр ам бүлээ нэмж, Монголчууд бид 3 сая 200 мянгуулаа боллоо. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэж та бидний билэгшээдгээр буянт мал сүрэг өсөж 66 саяд хүрлээ. Улсын эдийн засаг тогтворжих замдаа орлоо. Тогтоон барьсан эдийн засгаа томруулан өсгөж, айл өрх бүрийн авдранд, иргэн бүрийн ирээдүйд хүртээх нь Монгол Улсын Засгийн газрын гол бодлого байх болно. Монголчууд бид эдийн засгаа 4 хувиар өсгөж чадлаа. Энэ бол Манай улсын эдийн засаг сэргэж эхэлсний бодит нотолгоо юм. Гадаад валютын нөөц нэг жилийн дотор 2,5 дахин нэмэгдэж 3,2 тэрбум доллар боллоо. Монгол улсын экспорт анх удаа 6 тэрбум долларт хүрч өслөө. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.1 тэрбум долларт хүрлээ. Чингис бондын 500 сая долларын төлбөрийг Засгийн газар цаг хугацаанд нь төллөө.

Ингэснээр олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж манай улсын зээлжих зэрэглэлийг дэлхийн голлох үнэлгээний агентлагууд нэг шат ахиулан, Монгол улс тогтвортой улс гэсэн ангилалд орлоо. Төсвийн сахилга батыг сайжруулснаар төсвийн алдагдлыг өмнөх жилтэй харьцуулахад 2 дахин бууруулж, ДНБ-ий 9 хувьд хүргэлээ.​ Төсвийн орлого 580 тэрбум төгрөгөөр давж биеллээ. Энэ бүгд нь Монголчууд бидний хувьд тахиа жилд гаргасан чамлахааргүй амжилт юм. Монгол ахан дүүсээ, Урин цагийн амар мэндийг угтсан билэгт энэ сайхан өдөр Монгол Улсын Засгийн газар хийж бүтээх ажлаа ард түмэндээ хэлж, зорилгоо нэгтгэхийг эрхэм болголоо.

Айлчлан ирж буй Тийн унжлагат хэмээх шороон нохой жилд Монгол Улсын Засгийн газраас зорилт болгосон Улсаа хүнсний орон болгох, эрчим хүчний хэрэгцээгээ бүрэн хангах, газрын тосыг дотооддоо боловсруулах, агаар орчны бохирдлыг бууруулах, хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэл зэрэг гол ажлуудаа эрчимжүүлэх болно. Түүнчлэн ард түмнийхээ бодит орлогыг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, сургууль цэцэрлэгээр хангах, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, авто зам, төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зэрэг дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хэрэгжүүлж, газрын доорх баялгийн иргэдэд оногдох өгөөжийг нэмэгдүүлэх болно. Нэг ёсондоо ажил ундарч, амьдрал өрнөсөн он жил байх болно.

Засгийн газрын дээрх шийдвэрүүдийг бодитой ажил хэрэг болгох гол хөдөлгөгч хүч нь Монголын ард түмэн та бүхний минь чин зориг, итгэл үнэмшил, тууштай дэмжлэгт оршиж байгаа юм шүү. Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд мөнхөд оршдог, эв нэгдэл, их ухаан, эрч хүч хайрладаг аугаа үнэт зүйл бол Туурга тусгаар Монгол эх орон минь юм. Энэ сайхан эх орондоо Монгол хүн бүр эрүүл энх, аз жаргалтай, элбэг хангалуун амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар, Монгол Ардын Нам хичээн зүтгэх болно.

Хөвсгөлийн хөвч тайгаас Өмнийн их говийг өртөөлөн, Алтайн өндөр уулсаас Мэнэнгийн шар тал хүртэл Уудам Монгол нутагт минь урин хавар морилон ирлээ. Ирж буй 17-р жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилдээ иргэн бүр эрүүл саруул, энх амгалан, алсдаа уужуу, холдоо зорилготой, хоймортоо сүлдтэй, хотондоо ашиг шимтэй байх болтугай. Айл өрх бүрийн амьдрал ахуй өөдлөн дэвжиж, Төр улсаараа элбэг дэлбэг, Түмэн олноороо тэнүүн жаргалтай амьдрахын ерөөл өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй" гэжээ.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
УРУГВАЙ УЛС БЯСЛАГ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР МОНГОЛТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
41 минут    

КАНАД УЛС ОЙ, БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ЧИГЛЭЛЭЭР МОНГОЛЧУУДЫГ СУРГАНА
43 минут    

МОНГОЛ-ГЕРМАНЫ XVI ЧУУЛГАНААР МОНГОЛЫН АРДЧИЛЛЫН АМЖИЛТ БА СОРИЛТЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
44 минут    

ЦАХИМ ТОГЛООМНООС БОЛГООМЖЛОХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
45 минут    

ЯПОН УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД Д.БАТЖАРГАЛД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧИГ ГАРДУУЛЛАА
46 минут    

ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫН ЭЗНИЙГ ТОДРУУЛНА
46 минут    

ӨМНӨД СОЛОНГОС БОЛОН КАТАРЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАР УУЛЗЖЭЭ
48 минут    

ШАР ТЭНГИСТ ХАМТАРСАН ЭРГҮҮЛ ХИЙНЭ
49 минут    

АВТОЗАМУУДЫН КАМЕРЫН ТООГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
50 минут    

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ ТОГТМОЛ ҮЗЭЖ БАЙХЫГ ЖУУЛЧДАД ЗӨВЛӨЖЭЭ
51 минут    

НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГААНЫ БЭЛТГЭХ АЖЛЫГ ХАНГАХ САРЫН АЯН ЗАРЛАВ
52 минут    

ЭЕШ-ЫН ДҮНГЭЭР ЭХНИЙ БАЙРУУДЫГ ХУВИЙН ХЭВШЛИЙН СУРГУУЛИУД ЭЗЭЛЖЭЭ
53 минут    

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД АНГЛИ ХЭЛНИЙ ВАКУМЖУУЛСАН СУРГАЛТАД ХАМРАГДАВ
54 минут    

МАЗАР БАГИЙН ХҮҮХДҮҮД ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЛОО
55 минут    

УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
58 минут    

МОНГОЛЫН МАСТЕРУУДЫН НААДАМ БУЛГАН АЙМАГТ БОЛЖ БАЙНА
59 минут    

СУРЛАГА САЙТАЙ, ОРЛОГО БАГАТАЙ ӨРХИЙН СУРАГЧДЫГ АНГЛИ ХЭЛНИЙ ТЭТГЭЛГЭТ ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛНА
1 цаг    

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ХЭЛТЭС 97 ИРГЭНИЙГ АЖИЛД ЗУУЧИЛЖЭЭ
1 цаг    

ХӨВСГӨЛД ТӨРӨЛТ НЭМЭГДЭЖ, НЯЛХСЫН ЭНДЭГДЭЛ БУУРЧЭЭ
1 цаг    

Ж.БОЛТОНЫ ОРОСЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТЫН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ТОДОРХОЙ БОЛЖЭЭ
2 цаг    

ҮЕРИЙН УЛМААС ҮҮССЭН ЛАГ ШАВРЫГ ЦЭВЭРЛЭЖ, АРИУТГАХ ХӨРӨНГИЙГ ШИЙДЭЖ ӨГЛӨӨ
2 цаг    

УМАРД СОЛОНГОСЫН ХОРИГИЙГ "ДЭЭРЭМ ТОНУУЛЫН ШИНЖТЭЙ ҮЙЛДЭЛ” ГЭЖ НЭРЛЭЖЭЭ
2 цаг    

ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ УХААЛАГ ШИНЭ СИСТЕМ НЭВТРҮҮЛНЭ
2 цаг    

“THE BOSTON GLOBE” СОНИНЫ ТӨВ БАЙРАНД БӨМБӨГ ДЭЛБЭЛНЭ ГЭЖ ЗАНАЛХИЙЛЖЭЭ
2 цаг    

ГАДААДЫН ЭРДЭМТЭД МОНГОЛЫН БИЧГИЙН ӨВ СОЁЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
2 цаг    

“АРД МЕНЕЖМЕНТ” ХХК СИНГАПУРЫН КОМПАНИТАЙ ХАМТРАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН БАЙГУУЛЖ БАЙНА
2 цаг    

УУЛ УУРХАЙН ТӨЛӨВЛӨЛТӨД МАЛЧИД ӨӨРСДӨӨ ОРОЛЦДОГ БОЛЛОО
2 цаг    

АНУ ИРЭХ ОНД ЦЭРГИЙН ПАРАД ЗОХИОН БАЙГУУЛАХААР БОЛЖЭЭ
3 цаг    

“Төмөр замын “чоно” борооноор салбарын хоттой хонь руу…”
4 цаг    

Орчин үеийн чанар стандартад нийцсэн спорт заалтай боллоо
5 цаг    

Ш.Мөнхбаяр: Би СЭТГҮҮЛЧ мэргэжлийг сонгосон ч ДУУ ХӨГЖМӨӨ ХЭЗЭЭ Ч ОРХИХГҮЙ
5 цаг    

​М.Бөхчулуу: Шээсээ удаан барих нь бөөрний үрэвсэл, халдварын гол шалтгаан болдог
5 цаг    

Н.Байгалмаа: Намайг хэд ч сийчиж, зүсэж болно, гэвч миний мөн чанарыг арилгаж чадахгүй…
5 цаг    

Зөгийн балтай сармис 7 хоног идээрэй! Үр дүн нь таныг алмайруулах болно
5 цаг    

СОНГИНООР УТСАА ЦЭНЭГЛЭЖ БОЛДОГ ГЭВЭЛ ТА ИТГЭХ ҮҮ ???
5 цаг    

Хэрхэн 10 кг турах вэ? Хувийн арга туршлагаас…
5 цаг    

Гурван хоногийн дотор хэвлийгээрээ турах шидэт бэлдмэл
5 цаг    

Өдөр бүр буцалсан халуун ус уувал яах вэ?
5 цаг    

Эрүүл мэндэд аюул учруулдаг 7 төрлийн цай
5 цаг    

Нүүрээ мөсөөр арчлахын итгэмээргүй 6 ач тус
5 цаг    

Долоо хоног алим идээд 10 кг турцгаая!
5 цаг    

Зургаахан ширхэг нимбэг таны амьдралыг өөрчилнө!
5 цаг    

Таны өвдөгний нүдээр хатгаж өвдөөд байна уу? Тэгвэл үүнийг уугаад, өвдөлтийг март!
5 цаг    

Жингээ хасахаар төлөвлөж байгаа бол үүнийг заавал уншаарай!
5 цаг    

Утсаа цэнэглэж хоновол юу болох вэ?
5 цаг    

Хэрэв та чихэвч сонсдог бол үүнийг заавал уншаарай!
5 цаг    

Долоо хоногт хэдэн удаа секс хийх ёстой вэ?
5 цаг    

Охин хүүхэдтэй хүн бүр заавал уншаарай !!!
5 цаг    

Яагаад өглөөгүүр амнаас эвгүй үнэр гардаг вэ?
5 цаг    

Хожуу төрүүлсэн хүүхэд хамгийн эрүүл байдгийг эрдэмтэд тогтоожээ
5 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.