Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 08-р сарын 17
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Н.Энхбаяр: Монголчуудын сайхан амьдрах, эрүүлээр өрсөлдөх зэвсэг бол боловсрол юм

НИЙТЛЭСЭН: 2018-02-14 11:50:05
Улс төр > Улстөрч | Сэтгэгдэл: 0

МАХН-ын II Их чуулганы үр дүнгийн талаар МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МАХН-ын II Их чуулган итгэл төрүүлсэн хурал боллоо. МАХН-ын гишүүд дэмжигчид Монгол Улсыг өнөөгийн хямралт нөхцөл байдлаас гаргах бололцоог олж харж гарцын талаар ярилцлаа. Өөрсдөө ч тэр гарцандаа итгэж, ард түмэнд итгэл төрүүлсэн хурал боллоо. Байгалийн баялгийг ард түмэнд өгч, хараат бус хууль шүүхийн байгууллагыг ард түмнээс сонгодог болох саналыг дэвшүүлсэн. Парламент амлалтаасаа бултдаг, УИХ-ын гишүүний суудлыг мөнгөөр худалдаж авдгийг хоёр танхимтай парламенттай болж зогсооно. Нэг нь намын жагсаалтаар гарч ирэх Бага хуралдайг бүрдүүлнэ. Хоёр дахь нь нам бус хүмүүсийн дундаас нэр дэвшиж сонгогдож бүрдсэн Үндэсний их хуралдай юм. Улсын Бага хуралдайн гишүүд муу ажиллаж, эрүүгийн хариуцлагад татахаар алдаа дутагдал гаргавал Үндэсний их хуралдай нь эгүүлэн татдаг тогтолцоо руу орох нь зүйтэй.

Дээр нь дээд боловсролыг заавал эзэмших ёстой гэж үзсэн. Ирээдүй хойч өнөөдрийн байдлаар үргэлжилнэ гэдэг харамсалтай.Улс орон тусгаар тогтнолоо авч үлдэж чадах уу. Ер нь Монгол Улс оршин тогтнох уу, хөгжиж чадах уу гэдэг асуултын тэмдэгтэй байгаа энэ үед ирээдүйдээ зэвсэг өгөх ёстой.Тэр нь заавал буу биш залуучуудынхаа гарт боловсрол гэдэг зэвсгийг атгуулах ёстой. Ингэж байж Монголын ард түмэн сайхан амьдарч, хөршүүдтэйгээ эрүүлээр өрсөлдөнө. Үүний түлхүүр нь мэдлэг, боловсрол юм. Тиймээс хүн болгоныг дээд боловсролтой болгоё. Төлбөрийг нь улсаас даадаг больё гэсэн зарчмыг ярилцсан. Мөн амьжиргааны түвшин доогуур амьдралтай хүмүүсийг баталгаатай орлоготой болгоё. Залуу гэр бүлүүдээ дэмжиж орон сууц үнэгүй өгье. Энэ мэтээр ирээдүйн гарцыг олж харсан Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг их чуулганы 1000 гаруй төлөөлөгч хэлэлцэж, сайшаан дэмжиж ард түмэндээ өргөн барьж байна. Өнөөгийн энэ бэрхшээлтэй асуудлыг шийдэх гарцыг МАХН-ынхан олж харж оновчтой саналыг дэвшүүлсэн.

Миний бие намын даргаар дахин сонгогдсон. Энэ бол надад өгсөн хамгийн том даалгавар, хариуцлага гэж харж байна. Хэрэв өмнө туулж ирсэн шигээ хүнд хэцүү сорилтыг давах шаардлагатай бол давна. Дахин туулахад бэлэн. Гэхдээ заавал тэгж зовж зүдрэхгүйгээр улс орноо өөд нь татах бүрэн бололцоо бий. Тэр утгаараа Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг МАХН дангаараа өмчлөхгүй. Зөвхөн санаачилж боловсруулсан МАН, АН,  төрийн бус байгууллага нийт ард түмэнд хандаж, нэгдэж, хамтарч үйл хэргийг өрнүүлж Шинэ Дээд Үндсэн хуулиа аль болох богино хугацаанд баталж өнгөтэй зүстэй амьдаръя.Гайхамшигтай монголчууд гайхамшигтай Монгол орныг бүтээе. Ийм боломж бий. Харин шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг ямар нэг байдлаар хэлэлцэхгүй, ард түмэнд танилцуулахгүй гэж бодох тусам Монголын ирээдүйг гэрэл гэгээтэй болгохыг эсэргүүцэж байгаа гэж үзнэ. Харин эсрэгээрээ Монголын ард түмэнд сайн сайхныг нээхийн тулд улс орон даяараа хөдлөх хэрэгтэй. Үндсэн хуулийн шинэ төслийг хэлэлцэж ард түмэндээ бэлэглэж, улс орноо хямралаас гаргах гарцыг цогцоор нь харж бичиг баримт гаргасан өөр намын их хурал, чуулган байхгүй. Тиймээс бусдаас ялгаатай, онцлог түүхэн гэж нэрлэж байгаа юм.

Намын шинэ дүрмээр Их чуулганаас Бага чуулган, Гүйцэтгэх товчооны гишүүдээ сонгосон. Энэ үеэр Ц.Оюунбаатар, С.Ганбаатар дарга нарыг дэд даргаар улираан сонгосон. Гүйцэтгэх товчооны гишүүнээр С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Б.Тулга, Э.Эрдэнэжамъян, Н.Удвал, З.Баянсэлэнгэ, Ц.Шаравдорж, Цогтбаатар, Наранцэцэг, Ж.Энхжаргал, Л.Мөнхсайхан, Ч.Өлзийсайхан, Б.Хэрлэн, Чимэдцэрэн, А.Энхболд, Б.Ганцэцэг, С.Жаргал, Дуламсүрэн, С.Ононбаяр, О.Буяннэмэх, Н.Уламбаяр нар сонгогдсон. Энэ бүрэлдэхүүнийг аваад үзвэл мэдлэг, боловсрол ажлын туршлага, хичээл зүтгэлээрээ шалгарч, танигдсан баг бүрдлээ. Харин Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Тулга сонгогдлоо. Боловсрол, Байгаль орчны дэд сайдаар ажиллаж байсан туршлага мэдлэгтэй залуу. МАХН ахмад, дунд залуу үеийн төлөөллийг хадгалж, хамтдаа сайхан баг болж зүтгэхээр болсон. Залуучуудын оюун ухаанд боловсрол гэдэг зэвсгийг бариулъя. Дээд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, орон сууцыг үнэгүй болгоно. Амьдралын боломж тааруу айл өрхөд баталгаатай орлого өгдөг больё гэнэ. Энэ мөнгө чинь байгаа юм уу. Яагаад монгол хүн хог түүж амьдрах ёстой юм бэ. Түүнд яагаад санаа зовохгүй байна вэ гэдгийг хэвлэлийнхэн маань сонирхоосой. Хогийн цэг дээр амьдардаг хүнгүй больё. Хууль шүүхийн байгууллагаа хараат бүс болгоё. Улс төрийн намууд үзэл баримтлалтай больё. МАХН бол социал демократ, зүүн төвийн үзэл баримтлалтай. МАН, АН-аас ямар үзэл баримтлалтайг нь асуух хэрэгтэй. Бидний тавьж байгаа гол асуудал бол бүгдээрээ сайхан Монгол орноо байгуулья л гэж байгаа юм. Үүнтэй холбогдуулаад хэлэхэд МАХН-ын Их чуулган бол асар их итгэл, гэрэл гэгээ нээсэн. Ирээдүйн бүх үүд цонхыг нээлээ.

Тулгамдсан асуудал байна. Тэрийг яаж шийдэх вэ гэдэг гарцаа эхлээд тодорхойлох ёстой. Монголчуудын хүсч байгаа тэр асуудлууд өнөөдрийн Үндсэн хуульд тусаагүй учраас хийх үүрэггүй гэж бодож байна.  Ямар Үндсэн хуультай байна. Яг л тэгж амьдарна. Үндсэн хуульд орон сууц өгнө, дээд боловсрол үнэгүй олгоно гэж бичээгүй учраас хийхгүй байгаа юм. Байгалийн баялгийг ард түмэнд биш төрийн өмч гэж бичсэн учраас зальдаж төрд шургалах гээд байна. Үүнийг засахад нэг хоёр хүнийг муулаад, хараагаад нэмэргүй юм байна. Үндсэн хуулиа өөрчлөх л хамгийн зөв арга юм. Нэг, хоёр хүний хоорондын хэрүүл биш нийт тогтолцоогоо өөрчлөх нь зөв арга юм байна гэдгийг ард түмэн, эрдэмтэд зөвлөсөн.

Шинэ Дээд Үндсэн хуулийг МАН, АН-ынхан батлахгүй бол яах юм бэ. Тэр хүмүүс чинь баялгийн эзэн юм чинь гэж хэлж магадгүй. Аливаа Үндсэн хуулийг ард түмэн баталдаг. Үндсэн хуулийн эхний өгүүлбэр бол Монголын ард түмэн бид даян дэлхийд зарлан тунхаглаж байна гэсэн байгаа юм. Аль нэг нам, парламент, Засгийн газар зарлан тунхаглахгүй. Монголын ард түмэн Үндсэн хуулийг батална. Саяас доошгүй хүний гарын үсэг цуглуулах юм бол Үндсэн хууль  батлагдаж, хэрэгжинэ. Тэгэхлээр байгалийн баялаг ард түмний мэдэлд шилжсэн цагт орон сууц, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үнэгүй болно. Хамгийн наад захын жишээ гэхэд Тавантолгойн орд  таван тэрбум тонн нүүрстэй.Тонн нүүрсийг 70 ам.доллараар зарж байна. Бүр унасан ханш буюу 20 ам.доллараар тооцоход 100 тэрбум ам.долларын хөрөнгө байна. Тэгвэл залуу гэр бүл гэж явцууралгүй айл бүрийг орон сууцтай болгоё гэж үзэх юм бол 450 мянган өрхийг 50 мкв талбайтай орон сууцаар хангая гэж бодоход 20 тэрбум ам.доллар болж байна. Тавантолгойгоос босгох бололцоотой 100 тэрбум ам.долларын зөвхөн 20 тэрбум ам.доллараар нь л орон сууцгүй бүх айл өрхийнхөө асуудлыг шийдвэрлэж чадна.

Их өрийг тэглэж байсан үеийг санаж байгаа байх. Одоо МАНАН-ынхан 24 тэрбум ам.долларын өр тавьсан. Үүний талаар нь орон сууц барьж болох байж. Бүх айл өрхийг орон сууцтай болгох боломж байгаа юм. Тэгвэл яагаад хийхгүй байгаа юм бэ. Үндсэн хуульд энэ асуудал тусаагүй учраас МАН, АН-ынхан хийе гэж бодохгүй байна. Дээд боловсролын тухайд гэвэл 200 сая ам.доллараар жилд  200 мянган оюутныг сургана. 24 тэрбум ам.доллар зээлсэн бол 200 сая ам.доллараар нь 200 мянган оюутныг сургахад ямар ч асуудал байхгүй. Сурч чадахгүй монгол хүн гэж байхгүй. Монголчууд оюун ухааны чадвараар дэлхийд эхний тавд ордог биз дээ. Монгол Улсад, аливаа улс оронд ямар Үндсэн хууль байна. Түүгээр л бид амьдарна. Тиймээс Н.Энхбаяраас, Ц.Элбэгдоржоос, Х.Баттулгаас битгий шалтгаал. У.Хүрэлсүхэд битгий найд. Зүгээр л Үндсэн хуульдаа найдах хэрэгтэй. Харин найдаж болох Үндсэн хууль мөн үү, үгүй юу гэдгийг л бодох хэрэгтэй. УИХ-ыг ард түмэн бий болгодог. Тиймээс ард түмэн бүхнийг шийдвэрлэнэ. Ард түмнээ дээрээ залсан, төр засгийн бүрэн эрхийг өгсөн, ард түмэнд үйлчилнэ гэдгээ ойлгосон Үндсэн хуультай больё. Нийт монголчууддаа хандаж хэлэхэд заавал Сүхбаатарын талбай дээр мод чулуу барьж бухимдаж зогсох хэрэггүй. Яавал улс орон хөгжиж сайхан амьдрах юм гэдгийг бодож сонголтоо хийж шинэ Дээд Үндсэн хуулийг дэмжиж гарын үсэг зурцгаая.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
УРУГВАЙ УЛС БЯСЛАГ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР МОНГОЛТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
41 минут    

КАНАД УЛС ОЙ, БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ЧИГЛЭЛЭЭР МОНГОЛЧУУДЫГ СУРГАНА
43 минут    

МОНГОЛ-ГЕРМАНЫ XVI ЧУУЛГАНААР МОНГОЛЫН АРДЧИЛЛЫН АМЖИЛТ БА СОРИЛТЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
44 минут    

ЦАХИМ ТОГЛООМНООС БОЛГООМЖЛОХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
45 минут    

ЯПОН УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД Д.БАТЖАРГАЛД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧИГ ГАРДУУЛЛАА
46 минут    

ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫН ЭЗНИЙГ ТОДРУУЛНА
47 минут    

ӨМНӨД СОЛОНГОС БОЛОН КАТАРЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАР УУЛЗЖЭЭ
48 минут    

ШАР ТЭНГИСТ ХАМТАРСАН ЭРГҮҮЛ ХИЙНЭ
49 минут    

АВТОЗАМУУДЫН КАМЕРЫН ТООГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
50 минут    

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ ТОГТМОЛ ҮЗЭЖ БАЙХЫГ ЖУУЛЧДАД ЗӨВЛӨЖЭЭ
51 минут    

НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГААНЫ БЭЛТГЭХ АЖЛЫГ ХАНГАХ САРЫН АЯН ЗАРЛАВ
52 минут    

ЭЕШ-ЫН ДҮНГЭЭР ЭХНИЙ БАЙРУУДЫГ ХУВИЙН ХЭВШЛИЙН СУРГУУЛИУД ЭЗЭЛЖЭЭ
53 минут    

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД АНГЛИ ХЭЛНИЙ ВАКУМЖУУЛСАН СУРГАЛТАД ХАМРАГДАВ
54 минут    

МАЗАР БАГИЙН ХҮҮХДҮҮД ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЛОО
55 минут    

УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
58 минут    

МОНГОЛЫН МАСТЕРУУДЫН НААДАМ БУЛГАН АЙМАГТ БОЛЖ БАЙНА
59 минут    

СУРЛАГА САЙТАЙ, ОРЛОГО БАГАТАЙ ӨРХИЙН СУРАГЧДЫГ АНГЛИ ХЭЛНИЙ ТЭТГЭЛГЭТ ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛНА
1 цаг    

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ХЭЛТЭС 97 ИРГЭНИЙГ АЖИЛД ЗУУЧИЛЖЭЭ
1 цаг    

ХӨВСГӨЛД ТӨРӨЛТ НЭМЭГДЭЖ, НЯЛХСЫН ЭНДЭГДЭЛ БУУРЧЭЭ
1 цаг    

Ж.БОЛТОНЫ ОРОСЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТЫН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ТОДОРХОЙ БОЛЖЭЭ
2 цаг    

ҮЕРИЙН УЛМААС ҮҮССЭН ЛАГ ШАВРЫГ ЦЭВЭРЛЭЖ, АРИУТГАХ ХӨРӨНГИЙГ ШИЙДЭЖ ӨГЛӨӨ
2 цаг    

УМАРД СОЛОНГОСЫН ХОРИГИЙГ "ДЭЭРЭМ ТОНУУЛЫН ШИНЖТЭЙ ҮЙЛДЭЛ” ГЭЖ НЭРЛЭЖЭЭ
2 цаг    

ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ УХААЛАГ ШИНЭ СИСТЕМ НЭВТРҮҮЛНЭ
2 цаг    

“THE BOSTON GLOBE” СОНИНЫ ТӨВ БАЙРАНД БӨМБӨГ ДЭЛБЭЛНЭ ГЭЖ ЗАНАЛХИЙЛЖЭЭ
2 цаг    

ГАДААДЫН ЭРДЭМТЭД МОНГОЛЫН БИЧГИЙН ӨВ СОЁЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
2 цаг    

“АРД МЕНЕЖМЕНТ” ХХК СИНГАПУРЫН КОМПАНИТАЙ ХАМТРАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН БАЙГУУЛЖ БАЙНА
2 цаг    

УУЛ УУРХАЙН ТӨЛӨВЛӨЛТӨД МАЛЧИД ӨӨРСДӨӨ ОРОЛЦДОГ БОЛЛОО
2 цаг    

АНУ ИРЭХ ОНД ЦЭРГИЙН ПАРАД ЗОХИОН БАЙГУУЛАХААР БОЛЖЭЭ
3 цаг    

“Төмөр замын “чоно” борооноор салбарын хоттой хонь руу…”
4 цаг    

Орчин үеийн чанар стандартад нийцсэн спорт заалтай боллоо
5 цаг    

Ш.Мөнхбаяр: Би СЭТГҮҮЛЧ мэргэжлийг сонгосон ч ДУУ ХӨГЖМӨӨ ХЭЗЭЭ Ч ОРХИХГҮЙ
5 цаг    

​М.Бөхчулуу: Шээсээ удаан барих нь бөөрний үрэвсэл, халдварын гол шалтгаан болдог
5 цаг    

Н.Байгалмаа: Намайг хэд ч сийчиж, зүсэж болно, гэвч миний мөн чанарыг арилгаж чадахгүй…
5 цаг    

Зөгийн балтай сармис 7 хоног идээрэй! Үр дүн нь таныг алмайруулах болно
5 цаг    

СОНГИНООР УТСАА ЦЭНЭГЛЭЖ БОЛДОГ ГЭВЭЛ ТА ИТГЭХ ҮҮ ???
5 цаг    

Хэрхэн 10 кг турах вэ? Хувийн арга туршлагаас…
5 цаг    

Гурван хоногийн дотор хэвлийгээрээ турах шидэт бэлдмэл
5 цаг    

Өдөр бүр буцалсан халуун ус уувал яах вэ?
5 цаг    

Эрүүл мэндэд аюул учруулдаг 7 төрлийн цай
5 цаг    

Нүүрээ мөсөөр арчлахын итгэмээргүй 6 ач тус
5 цаг    

Долоо хоног алим идээд 10 кг турцгаая!
5 цаг    

Зургаахан ширхэг нимбэг таны амьдралыг өөрчилнө!
5 цаг    

Таны өвдөгний нүдээр хатгаж өвдөөд байна уу? Тэгвэл үүнийг уугаад, өвдөлтийг март!
5 цаг    

Жингээ хасахаар төлөвлөж байгаа бол үүнийг заавал уншаарай!
5 цаг    

Утсаа цэнэглэж хоновол юу болох вэ?
5 цаг    

Хэрэв та чихэвч сонсдог бол үүнийг заавал уншаарай!
5 цаг    

Долоо хоногт хэдэн удаа секс хийх ёстой вэ?
5 цаг    

Охин хүүхэдтэй хүн бүр заавал уншаарай !!!
5 цаг    

Яагаад өглөөгүүр амнаас эвгүй үнэр гардаг вэ?
5 цаг    

Хожуу төрүүлсэн хүүхэд хамгийн эрүүл байдгийг эрдэмтэд тогтоожээ
5 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.