Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 02-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хонгийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

УЛС ТӨРИЙН БҮЛЭГЛЭЛ МИАТ-ЫГ ОНИЛОВ УУ?

НИЙТЛЭСЭН: 2018-02-14 10:07:40
Эдийн засаг > Дэд бүтэц | Сэтгэгдэл: 0

УИХ-ын болон Засгийн газрын гишүүд ард түмний нүдэн дээр ажлаа хийж байгаа мэт харагддаг ч цаагуураа төрийн хэдэн байгууллагад шахаа хийдэг. Хийж чадахгүй бол шахаанд оруулдаг тактиктай болоод байгаа. Энэ удаа улс төрийн бүлэглэл ашигтай ажиллаж байгаа МИАТ ТӨХК-ийг чиглээд байна. Монголчууд бид аливаа өөдтэй сайн яваа нэгнээ муулах, матах, хардах, “хараар будах” нэгэн төрлийн донтой болжээ. Тэр нь албан тушаалийн төлөөх тэмцэлтэй нэгдэх юм бол тэнэглэлийн дээд цэгт хүрч юу ч хийхээс буцахааргүй болсон. Үүний жишээг бид өдөр тутамдаа харж байна. Үүнтэй зэрэгцээд төрөөс нэг ч төгрөгийн туслалцаа авахгүй үйл ажиллагаа явуулдаг байгууллага руу дайрдаг тогтолцоо бий болоод байгаа. Өөрөөр хэлбэл зарим нэг улс төр эдийн засгийн бүлэглэлүүд зориудаар үндэснийн компанийг хүчгүйдүүлэх, устгах бодлого явуулж байна. Ингэж хардахаар үйлдэл сүүлийн үед их гарах боллоо. Тухайлбал 62 жилийн түүхтэй Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК руу сүүлийн өдрүүдэд илт дайрах давшлах, нэг хүнийг харлуулах компанит ажил идэвхитэй өрнөж байна. Тайлан тооцооноос харахад сүүлийн хэдэн жилд ашигтай, 2017 онд 20 гаран тэрбүм төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байх юм. Энэ ашиг гэхэд түүхэнд байгаагүй амжилт гэнэ лээ. Үүнтэй зэрэгцэн шинэ чиглэлүүд нээж, шинээр онгоц түрээслэх гэрээ байгуулсан бололтой. Гол нь одоо болтол үргэлжилж байгаа эсэхийг тухайн газарт ажиллаж байгаа хүмүүс нь, үйлчлүүлэгчид нь л мэдэх байх. Гэтэл ийнхүү ашигтай ажиллаж байгаа байгууллагыг харлуулах компанит ажил өрнүүлж эхэлснээр төрийн байгууллагууд, албан тушаалтууд нь сонин сэтгүүл, сошиалд гарсан элдэв мэдээллээр ажлаа хийж толгойгоо мэдүүлэх болж хянан шалгаж эхлээд байгаа. Төр зөв үед төмөр нүүрээ гаргаагүй байж, Эрдэнэтийн 51/49 хувийн маргааныг шийдвэрлээгүй байж, илт улс төрийн захиалгаар, хувь хүний өш хонзонгийн сэдэлтээр МИАТ ХК-д цагдаа, Улсын Аудитын газраар шалгалт нэрийдлээр дарамтлах болжээ. ТӨХК хувьд төрийн өмч талаасаа ТӨБЗГ, бодлого талаасаа салбарын яам, татвар гааль гээд өдөр бүр шалгалтад хамрагдаж байдаг. Компаний тухай хуулиар бол зөвхөн ТУЗ-аас томилогдсон хөндлөнгийн аудитийн компаниар шалгуулах байтал хаа хамааралгүй УАГазар шалгалт хийхээр ажиллаж байна. Ийм байхад гадаадынхан нь хүртэл “даварсаар” байх боломж бүрдэж байна. Тухйлбал, Кореан Эйр 1990 онд Монгол Улсад ашиглалтаас гарах дөхсөн нэг онгоц бэлэглэж, нэг онгоц худалдсанаар энэ компани бол манай улсад буян хийсэн. Гэхдээ зах зээлийн зарчмаар явахад компаниуд аль болох өөртөө ашигтай байхаар ажиллах нь ойлгомжтой. Өдгөө КАЛ Монгол дахь өөрийн лобби бүлэгтэй болж үүний ачаар 2003 оноос зах зээл дээр давуу байдалтай болж энэ барьцаа сулруулахгүй байхыг хичээнэ. Нөгөө талаас Асеана дэмжих бүлэглэл бий болж Солонгосоос 2-3 дахь тээвэрлэгчийг оруулах сонирхол орж улмаар үндэсний тээвэрлэгчийн шаардлага байх хэрэггүй гэж үзэх болж. Сүүлдээ бүр гадны улсын элчин сайд нь Монголын стратегийн салбарын тухай заавар зөвлөмж маягтай ярилцлага өгч, нөлөөлөх алхмуудыг хийжээ. Мөн салбарын сайд нь ярилцлага болгондоо салбарыг либералчлана гэж ярих. Либералчлахын цаана үндэсний агаарын тээвэрлэгчээ дампууруулах вий. Эцсийн үр дүнд төмөр зам нь Оросуудын гарт, шинэ нисэх буудал агаарын хаалга нь Япончууд, агаарын тээвэр нь Солонгос, Туркуудийн мэдэлд очиж, Монгол гэх юмгүй болох л дүр харагдаж байна. Хэдэн халтар төгрөгийн төлөө ийнхүү гадаадынхны өвөрт гүйгээд орох ёстой юм уу улс төр, эдийн засгийн бүлэглэлийнхээн? Жоохон ухаантай бөгөөд ухамсартай байж болохгүй гэж үү?  

Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
“МОНГОЛ АНАГААХ УХААНЫ ТАСАГ” ШИНЭЭР БАЙГУУЛАГДЛАА
2 цаг    

ЯАРМАГТ БАРИХ “НУТГИЙН ЗАХИРГААНЫ ЦОГЦОЛБОР”-ЫН КОНЦЕПЦ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААН ЗАРЛАВ
2 цаг    

ШУТИС ХИЧЭЭЛИЙН ШИНЭ БАЙРТАЙ БОЛНО
2 цаг    

МЕДАЛИЙН ТООГООР НОРВЕГИ УЛС ТЭРГҮҮЛСЭЭР БАЙНА
2 цаг    

УНГАР УЛС "ПЁНЧАН-2018"-ААС АНХНЫ АЛТАН МЕДАЛИА ХҮРТЛЭЭ
2 цаг    

А.ЗАГИТОВА ЭХ ОРОНДОО АНХНЫ АЛТАН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА
3 цаг    

ХҮҮХДЭЭ ТӨРҮҮЛЭЭД ХАЯСАН ЭМЭГТЭЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА
3 цаг    

ЗАЛУУ МАЛЧИД ӨМӨЗО-НООС ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ
3 цаг    

2,7 ТООГООР ТӨГССӨН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЭЗЭМШИГЧ ТАТВАРАА ТӨЛӨХӨД ДӨРӨВ ХОНОГИЙН ХУГАЦАА ҮЛДЛЭЭ
3 цаг    

Ч.Бээжинхүү гэгчийн бусдыг мэхлэх аргачлал буюу луйврын ерөнхий тойм
3 цаг    

ӨСВӨР ҮЕИЙНХЭНИЙ ЦАХИМ ТОГЛООМОНД ДОНТОХ ЭМГЭГ ГУРАВ ДАХИН ӨСЧЭЭ
3 цаг    

МОНЦАМЭ, КУБЫН ПРЕНСА ЛАТИНА АГЕНТЛАГУУД ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ
3 цаг    

ХАВРЫН БҮРГЭДИЙН БАЯР ИРЭХ САРЫН 4-5-НД БОЛНО
4 цаг    

“MNBA - ҮНДЭСНИЙ ЛИГ”-ИЙН АВАРГЫН ТӨЛӨӨХ ЦУВРАЛ УЛАМ ӨРСӨЛДӨӨНТЭЙ БОЛЖ БАЙНА
4 цаг    

ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН ЗАРЛАВ
4 цаг    

ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГШ СУРАГЧДЫГ БЭЭЖИН ХОТООР АЯЛАХ ЭРХИЙН БИЧГЭЭР ШАГНАВ
4 цаг    

МОНГОЛЫН ДУГУЙЧДЫГ “ТОКИО-2020” ОЛИМПИЙН ЭРХ АВАХУУЛАХЫН ТӨЛӨӨ ФРАНЦТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
4 цаг    

ЦАХИЛГААНЫ ХУВААРИЛАХ САМБАРТ ГАЛ ГАРЧЭЭ
4 цаг    

ЭНЭТХЭГ ЗАЛУУГИЙН ТАРХИНААС 1.8 КГ ЖИНТЭЙ ХАВДРЫГ АВЧ ХАЯЖЭЭ
4 цаг    

ОРОСЫН ТАМИРЧДЫН МЕДАЛИЙГ НОРВЕГИЙН БАГ ТАМИРЧДАД ШИЛЖҮҮЛЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
4 цаг    

ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭНЭ
4 цаг    

МҮОНТ-ЭЭС "ЭЭЖДЭЭ ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ" ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗАРЛАВ
4 цаг    

Нэг жилийн дотор 13 хүүхэдтэй болсон аав шуугиан дэгдээж байна
4 цаг    

ЯПОН БОЛОН МОНГОЛ УЛС УМАРД СОЛОНГОСТ ШАХАЛТ ҮЗҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ
4 цаг    

НИГЕРИЙН ОХИДЫН СУРГУУЛИЙН 100 ГАРУЙ СУРАГЧ СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
4 цаг    

ХЯТАД УЛС "ПЁНЧАН-2018"-ААС АНХНЫ АЛТАН МЕДАЛИА ХҮРТЛЭЭ
4 цаг    

ДУУЧИН БОЛД ОЛОН ЖИЛИЙН ДАРАА ХАМТРАГЧАА ТАНЬСАНГҮЙ ЮУ
4 цаг    

ШАТАХУУНЫ ҮНЭ 30-150 ТӨГРӨГӨӨР НЭМСЭН ААН-ҮҮДЭД ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
4 цаг    

ДУУЧИН Т.ДЭЛГЭРМӨРӨН НАЙЗ БҮСГҮЙТЭЙ БОЛЖЭЭ
4 цаг    

Хэрэглэгчдийн эрхийг зөрчиж, хөгжлөөс ухарсан ХЭРҮҮЛ
4 цаг    

ЖҮЖИГЧИН БООЁОГИЙН ЗУРАГ ОЛНЫГ ГАЙХШРУУЛАВ
5 цаг    

ХОТЫН ШИНЭ ЗАХИРГААГ ИРЭХ САРААС БАРИНА
5 цаг    

ДУУЧИН А.ХИШИГДАЛАЙ: Идсэн уусан бүхэн нь эд эрхтэн болж бие дээр ургаад л ид шидийн үзүүлбэр юмуу хаашай юм!
5 цаг    

Халзан хүмүүст хөнгөлөлттэй үйлчилдэг япон ресторан
5 цаг    

Хүн амины ноцтой хэрэг гарчээ
5 цаг    

ХӨРӨГ ЗУРГИЙН ГАЙХАМШГИЙГ МЭДРҮҮЛДЭГ 16 НАСТАЙ ОХИН
5 цаг    

Д.Сумъяабазар: Ний нуугүй хэлэхэд 1072 хувьцаа файл дээр л байгаа
5 цаг    

Бөхийн шүлгээр бөгсөө арч
5 цаг    

Хадан цохион дээр шилэн шалтай усан сан байгуулжээ
6 цаг    

ЕВРОПТ УЛААН БУРХНЫ ХАЛДВАР АВАГСДЫН ТОО ӨНГӨРСӨН ОНД ДӨРӨВ ДАХИН НЭМЭГДЖЭЭ
6 цаг    

МАЛЧДЫН ХҮҮХДҮҮД ГЭР ӨРГӨӨНД АМЬДАРЧ СУРАЛЦАНА
6 цаг    

ЗАВХАНЫ ЦЭЦЭН-УУЛ СУМ ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВТЭЙ БОЛЖЭЭ
6 цаг    

ЗАВХАНЫ МАЛЧИД ӨМӨЗО-НЫ АРГА ТУРШЛАГААС СУДАЛНА
6 цаг    

ШАРЫН ГОЛ СУМ ЭМТ-ИЙНХӨӨ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ҮЕ ШАТТАЙГААР ШИНЭЧИЛЖ БАЙНА
6 цаг    

28 ҮХЭР ШҮЛХИЙГЭЭР ӨВЧИЛЖЭЭ
6 цаг    

ДӨРВӨН СУМЫН НУТАГТ АН АМЬТДАД ӨВС, ТЭЖЭЭЛ ТАВЬЖ ӨГЧЭЭ
6 цаг    

ЦАГААН ЗЭЭРИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНД ТАНДАЛТ ХИЙВ
6 цаг    

ЭНЭ ХАВАР ХУРДАН МОРИНЫ ГУРВАН УРАЛДААН БОЛНО
6 цаг    

ДОЛООН ЖИЛ ЦАРЦСАН ЦАГААНХАЙРХАН СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО
6 цаг    

Сэтгэл гутрал нь амин хүчил дутагдсантай холбоотой
6 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 9904-2197, 89460-008, 7711-0111
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.