Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 02-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хонгийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ВАЛЕНТИНЫ ӨДӨР ХОСООРОО ХААНА ОЧИХ ВЭ?

НИЙТЛЭСЭН: 2018-02-13 16:43:05
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

ХАЙР ДУУСДАГ УУ?

“Аз жаргалын төв”-өөс энэ жилийн гэгээн хайрын баярын өдөрт зориулж нэгэн гайхалтай, тусгай арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Хайр гэж таны хувьд юу вэ? Энэ агуу мэдрэмжийн талаарх таны бодол юу вэ? Хайр гэдэг зүгээр л нэг мэдрэмж гэж үү? Бид энэ асуулттай амьдралынхаа ихэнх хэсэгт нүүр тулдаг. Эсвэл өөрт тохирох онцгой нэгнийг хайх хүртлээ шүү дээ.

Энэ талаар тайлбарласан сонирхолтой лекц уулзалт хийхээр "Хайрын Дархлаа" ТББ-ын үүсгэн байгуулагч, гэр бүл судлаач Т.Бямбатогтох хүрэлцэн ирсэн залуустай “Хайр дуусдаг уу?” сэдвээр ярилцах юм. Тус арга хэмжээ нь 14-ны өдрийн 6 цагаас “Happiness Center”-т болно.

Хайрын тухай танд хамгийн чухал ойлголтуудыг уг арга хэмжээгээр өгөх болно гэдгээ зохион байгуулагчдын зүгээс онцлон мэдэгдэв. Хайрыг устгадаг чанаруудын тухай мэдэж авснаар та хайртай хүнтэйгээ маш эерэгээр зөв харьцаж, агуу хайрыг бүтээж чадна. Мөн тус лекцэнд сууснаар “хайр” хэмээх хүчтэй ойлголтын талаарх өөрийн бодлоо хуваалцах боломжтой гэнэ.

ЛА ЛА ЛАНД

Энэхүү алдартай мюзклийн нэрийг сонсоогүй залуу хосууд үгүй биз ээ. Өдөр бүр л хайрын өдөр байдаг. Гэхдээ 2 сарын 14-ны эл өдрийг онцгойлсон нь учиртай болов уу. Тиймдээ ч “Циферблат”-ын хамт олон тус өдрийн 6 цагаас алдарт “Ла ла Ланд” киног гаргахаар болжээ.

Киноны нэр давхар утгатай юм. “La La Land” гэдэг нь нэг талаараа Лос Анжелес хотыг нэрлэсэн нэршил агаад нөгөө талаараа бодит байдлаас тасарсан гэх утгатай үг гэдгийг онцлууштай. Киног нь үзсэн дариудаа л бодит байдлаас тасарсан гэх энэ үгийн утгыг илүүтэй ойлгоно гэдэгт эргэлзэх зүйл алга. Жааз хөгжимчин Сибастиан жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй бүсгүй Миа нар өөрсдийн хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд сонирхолтой адал явдлыг туулдаг. Тэдний адал явдалтай хайрын түүх болоод хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд юу юуг туулж байгааг найруулагч Дэмьен Шазель гайхалтай дөрвөн улирлын өнгө, хөгжмийн хэмнэлээр үзэгчдэд хүргэжээ.

“Ла ла Ланд” киноны зураг авалт үнэхээр үзэсгэлэнтэй, үзэж байхад яг л олон төрлийн гайхалтай цэцэгсийн мандал дотор явж байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлнэ. Магадгүй валентины өдөр хайртдаа барих хамгийн том, гоёмсог цэцгийн баглаа нь энэ кино байж мэдэх юм шүү.

ӨНӨӨДӨР ЭСВЭЛ ХЭЗЭЭ Ч ҮГҮЙ...

Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулсан, Оросын нэрт зохиолч В.И Красногоровын бүтээл "Би ч гэсэн жаргамаар байна" уянгын драмын жүжиг дахин тайзнаа амилахаар болов. Харин энэ удаад хосуудын баярт зориулан тус өдрийн 1 тус, тус тавигдах болжээ.

Нэгэн амралтын өдөр гэр бүлийн хоёр хуримын ойгоо тэмдэглэхээр дотны найзуудаа гэртээ урьж буйгаар энэхүү жүжиг эхэлдэг. Гэтэл тэднийд уригдсан хоёр нь үнэндээ эхнэрийнх нь сайн найз дүү дүү бүсгүй, нөхрийн сайн найз дүү залуу хоёр бус харин нууц амрагууд нь байна. Үнэн хэрэгтээ эхнэр нөхөр хоёрын тэмдэглэлт хуримын ой ч гэсэн хэн хэнээсээ уйдсан хоёрын уйтгартай амьдралын жүжиг байжээ гэдгийг ойлгоно. Өнөөдөр эсвэл хэзээ ч үгүй..

АЛДАЖ БОЛОХГҮЙ АМИНААГИЙН ЛЕКЦ

Сахилгагүй Аминаагийн лекц. Энэ нэрийг уншигчдын ихэнхи нь сонсож байсан биз ээ. Тэгвэл хайрын баярын өдөр халуун вино шимэнгээ төгөлдөр хуурын ая сонсож, сахилгагүй урлаг судлаач Аминагаар найз охин, хөвгүүнээ уяртал нь урлагийн бүтээл тайлбарлуулж, бүр цаашлаад уянгын аян дээр бүжиглэх мартагдашгүй үдшийг өнгөрүүлэх боломж бүрдлээ.

Уг арга хэмжээ нь мөн л “Циферблат”-ын хамт олны бэлэг юм. Сахилгагүй урлаг судлаач Аминагийн бүтэлтэй, бүтэлгүй сонин содон хайр дурлалын түүхээр бүтсэн дэлхийн сонгодог уран бүтээлүүдийн тайлбар, урлагийн тухай уйтгар үл төрүүлэх халуун дотно ярианд зочлохыг хүсвэл тус үдшийг зориорой.

UB COMEDY

2014 оны 1 сарын 30-нд “Stand Up Comedy”-г шимтэн үзэгч Б.Батбилэгийн санаачлалаар анх Улаанбаатар хотын 40 мянгатын 48-р байрны подвалд “The Basement” клубт анхны “Open Mic” тоглолтоо хийн эхэлсэн түүхтэй. Харин “Ub comedy”-гийн залуус маань энэ удаад гэгээн хайрын үдэшт зориулан хосууддаа инээд бэлэглэх гэж байна.

Хайртай хүнтэйгээ мартагдашгүй дурсамжийг бүтээж, аз жаргалтай нэгэн үдшийг өнгөрөөх арга хэмжээнүүдийн нэг бол яах аргагүй “Valentine special show” юм. Элэглэл бол урлаг доторх урлаг гэгддэг. Тэр дундаа үзэгчтэй хамгийн ойроос харьцаж, тоглолт бүр нь шинэлэг, өвөрмөц содон байдгаараа станд ап комеди илүү онцлогтой.

ТОГЛОЛТ

“Ертөнцийн мөхлийг зөвхөн хайр сөрж чадна. Бас гоо үзэсгэлэн. Хайр ертөнцийг аварна гэдэгт би итгэдэг. Хайр үгүй бол бүгд сөнөнө” хэмээн Оросын алдарт кино найруулагч А.Тарковский хэлсэн байдаг. Тиймээс ч гэгээн хайрын баярын өдөр хүн төрөлхтөнд, хосуудын хувьд чухал.

Энэ өдөр бидний сонсох дуртай “A Sound”, “The Lemons”, “Аадар”, “Нисванис” зэрэг хамтлагууд тоглолтоо хийнэ. Мөн дуучин А.Хишигдалай, М.Зоригт нарын хамтарсан “Хайртай хүндээ” тоглолт “Шангрила Молл”-д үнэ төлбөргүй тоглох ховорхон боломж тохиож байна.

Ингээд эцэст нь уншигчдадаа хайрын тухай алдартнуудын хэлсэн үгсээс хамгийн ихээр уншигддаг таван үгийг хүргэж байна.


“Бүтэн жилийн турш хөдөлмөрлөөд олж авч чадахгүй ховор нандин бүхнийг хайр дурлал ганцхан мөчийн дотор хүнд өгч чаддаг”. /И.В.Гёте/

“Өшөө хорсол амьдралыг боомилдог ч, хайр түүнээс сулладаг. Өшөө хорсол амьдралыг ээдрээтэй болгодог ч, хайр түүнийг зөөллөдөг. Өшөө хорсол амьдралыг сүүдэртүүлдэг ч, хайр гэрэлтүүлдэг”. /Мартин Лютер Кинг/

Хайрлуулна гэдэг хичнээн сайхан хэрэг вэ! Гэвч хайрлана гэдэг түүнээс ч илүү сайхан хэрэг! /Виктор Хюго/

Хайр хэзээ ч, юуг ч шаарддаггүй. Ямагт өгөөмөр байдаг. Хайрласан хүн ямагт зовж шаналан байдаг ч үүнээ эсэргүүцдэггүй. Хэзээ ч гомдлынхоо хариуд өс хонзон санадаггүй. /Мохандос Ганди/
Энэ хорвоод хайртай хүний царайнаас илүү сайхан юм, түүний дуу хоолойгоос илүү тансаг хөгжим гэж байдаггүй. /Жан дө Дабрюйр/

Б.Алтанхуяг

Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Samsung Galaxy S9 гар утсыг олон нийтэд танилцуулав
7 минут    

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БНХАУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
18 минут    

ИВАНКА ТРАМП УМАРД СОЛОНГОСЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ОГТ ХАРЬЦААГҮЙ
19 минут    

ТАВАНТОЛГОЙН 1072 ШИРХЭГ ХУВЬЦААНЫ НООГДОЛ АШГАА АВЪЯ
22 минут    

Монгол залуу ”ажилгүй” эхнэрийнхээ хөдөлмөрийг ингэж үнэлжээ… МУНДАГ ЗАЛУУ МОНГОЛД МИНЬ ЗӨНДӨӨ БИЙ БИЙ
46 минут    

Өвлийн олимпийг хошин үзүүлбэр болгосон хөгжилтэй эр
51 минут    

Есөн сартай хүүдээ хүчээр тамхи өгсөн аавыг шийтгэнэ
56 минут    

АНУ -ын ажиллах хүчний виз мэдүүлэх гэж байгаа хүмүүсийн АНХААРАЛД!!!
57 минут    

Өмссөн хувцасаар нь уралдуулдаг нь хаанахын ёс вэ, багш нараа
1 цаг    

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
1 цаг    

420 тоот өрөө зочид буудлуудад байдаггүйн учир…
1 цаг    

“ДЮССЕЛЬДОРФ ИХ ДУУЛГА-2018” ТЭМЦЭЭНЭЭС 4 ДЭХ ХҮРЭЛ МЕДАЛИЙГ Г.АЛТАНБАГАНА ХҮРТЛЭЭ
1 цаг    

Өнөөгийн Монгол хүн хэрхэн бий болсон бэ
1 цаг    

Жин хасахад туслах хүнс
1 цаг    

Цахим төрлийн гэмт хэрэгт өртөхгүй байхыг сануулж байна
1 цаг    

Ирэх сарын цаг агаарын төлөв байдал
1 цаг    

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д айлчилна
1 цаг    

ЖҮЖИГЧИН Б.АМАРСАЙХАНЫ 9 НАСААР ДҮҮ ЭХНЭР
1 цаг    

Согтууруулах ундааны зөвшөөрлийг цахимаар олгоно
1 цаг    

ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ТАЛААРХ МЭДЛЭГИЙГ ШАЛГАЖЭЭ
1 цаг    

"ӨВСНИЙ ҮНДЭС" ХӨТӨЛБӨРИЙН ТУСЛАМЖААР ЗАРИМ СУРГУУЛЬ, ДОТУУР БАЙРЫГ ЗАСВАРЛАНА
1 цаг    

АРВАН ГУРВАН АЛТАЙГАА МАГТАН, ӨВ СОЁЛООРОО БАХАРХАХ НААДАМ ЭХЭЛЛЭЭ
1 цаг    

“ШҮҮДЭР ДУНДУУР” КИНО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
1 цаг    

Аса аварга алимны бизнес хийхээр болжээ
1 цаг    

ДЮССЕЛЬДОРФЫН ИХ ДУУЛГААС Б.ГАНХАЙЧ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
1 цаг    

ӨВЛИЙН ОЛИМПИЙН XXIII НААДМЫН ХААЛТЫН ЁСЛОЛ БОЛЛОО
1 цаг    

ХОЁРДУГААР САРЫН 26-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
1 цаг    

НООЛУУРЫН САЛБАРЫНХАН ТУЛГАМДАЖ БАЙГАА ЗАРИМ АСУУДЛАА ЕРӨНХИЙЛӨГЧИД ТАНИЛЦУУЛАВ
1 цаг    

Цаг агаарын мэдээ
1 цаг    

Нийгмийн даатгалын байцаагчдаас хэд хэдэн зөрчил илэрчээ
1 цаг    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭРХТЭН ХУРЦ БОЛНО
1 цаг    

Есөн аймгийн 15 суманд хорио тогтоогоод байна
2 цаг    

Хүүхдэдээ өгч болох Монгол нэрсийн жагсаалт
2 цаг    

Нийгмийн даатгалын үйлчилгээг цайны цаггүй хүргэнэ
2 цаг    

НҮБ-д данстай анхны Монгол цагдаа
2 цаг    

“ХҮЧИН”-гийн хэргүүд яагаад “ШИЙДЭГДЭХГҮЙ” байна вэ?
15 цаг    

Бэлэн гоймонг халах Монгол брэнд хонины махтай TSUBA-Цуйван худалдаанд гарч эхэллээ.
15 цаг    

Цалинтай ээж хөтөлбөрийн 50 мянгын сарын санхүүжилт хийгджээ
15 цаг    

ХОЛЛИВҮҮД АМРААГИЙН ГЭРГИЙ БА ГАЛАГИЙН АНУГИЙН ШИВШИГ
16 цаг    

ГАРЫН ТАВАН ХУРУУ КИНОНЫ БАГА ХҮҮ ИДЭР ИЙМ ТОМ ЗАЛУУ БОЛЖЭЭ
16 цаг    

60 настай иргэнийг зэрлэгээр хөнөөсөн этгээд хоёулаа байжээ
16 цаг    

Хятадын инженерүүд дуунаас 5 дахин хурдан онгоц бүтээж байгаагаа зарлав
16 цаг    

Харь гаригийнхан дэлхийд ирээд юугаар хооллодгийг олж мэджээ
16 цаг    

Ирэх оноос ЭМДаатгалаараа фитнест хамрагдах боломжтой
16 цаг    

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулсан ОНЦЛОХ өөрчлөлтүүд
16 цаг    

Монгол Улс ДОХ-оор нас барагсдын тоогоор 14-т бичигджээ
16 цаг    

Еврей ээжүүдийн хүүхдээ ухаантай, аз жаргалтай, амжилттай болгон хүмүүжүүлдэг 7 зарчим
16 цаг    

Модель эхнэрээ хөнөөсөн залуу цонхоор үсэрчээ
16 цаг    

Ноолуурын салбарынхан тулгамдаж байгаа зарим асуудлаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулав
16 цаг    

Шилийн богдын оройд эмэгтэйчүүд гарч “хийморио” сэргээдэг болжээ
22 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 9904-2197, 89460-008, 7711-0111
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.