Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 08-р сарын 17
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Шинийн 1-нд туулай цагт босвол тэр жилдээ сүлд хийморьтой явна туулай цаг нь…

НИЙТЛЭСЭН: 2018-02-13 16:07:28
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Цагаан сарын шинийн 1-ний өмнөх орой хүмүүс битүүлэх ёсыг янз бүрээр гүйцэтгэдэг. Энэ үдэш ямар ёс жаягийг гэртээ үйлдэх ёстой вэ?

. Ингэхийн тулд монголчууд айл хотлоороо битүүн гэж сайхан зан үйлийг хүндтэй үйлддэг. Тэр үед эрэгтэй, эмэгтэй гэж ялгахгүйгээр хамгийн өндөр настай хүнийхээ үгнээс гаждаггүй, хэлсэн үг бүрийг дагадаг. Орой болоход ховдог эмгэн гэдэг гялаан од баруун талд гардаг. Түүнийг гарахаас өмнө буюу нар уулын цаагуур дөнгөж оронгуут бог малаа хотлуулдаг. Харин гялаан од гарсны дараа үхэр сүргээ, гурван марал од тэнгэрт хөөрсний дараа адуун сүргээ хотлуулдаг юм. Битүүний орой тахиа буюу 21.40-11.40 цагийн хооронд хүндэтгэлийн ширээндээ идээгээ залж ариулдаг. Үүний дараа тухайн айлын гэрийн эзэгтэй шинийн 1-ний өглөө өмсөх хувцас зэргийг бэлтгэж тавьдаг уламжлалтай. Унтахын өмнө гэрийн эзэгтэй долоон бурхан одонд залбирч, сүү өргөх ёстой.

Үүнийг хөдөөний айлуудын ёс заншил гэж ойлгож болохгүй. Бүгдээрээ малчин гаралтай. Бидний өвөг дээдэс малчин удамтай. Бид зайлшгүй мах идэж, сүү ууж, дөрвөн улирлын агаар, усыг залгиж явдаг учир хүссэн хүсээгүй байгальтай, аав ээжтэйгээ, унасан газар шороотойгоо харьцах нь цагаан сарын гайхамшиг юм. Ёс жудгаа гээхгүй, уламжлалаа умартахгүй Цагаан сарыг тэмдэглэж, тэр дундаа 2027 онд XVIII жарныг зөв гаргаж чадвал миний Монголын ард түмэн2080 он хүртэл сайхан явна. Жарны асуудал ийм чухал байдаг.

-Зарим айл битүүний орой гэрийн тотгон дээрээ мөс, цас тавьдаг юм билээ. Энэ нь ямар домтой вэ?

-Битүүлэгний дараа Лхам бурхан айлд морилж ирдэг гэж ярьдаг. Тиймээс Лхам бурхны хүлэгт зориулж өвс, гурван мөс, цас тотгон дээрээ тавьдаг. Арга билэг шүү дээ. Үлгэр, домог бол амьдрал юм. Гэтэл домгийг домог, үлгэрийг өнгөрсөн зүйл, өвгөдөө хоцорсон юм гэж үзээд зөвхөн өнөөдрөөр явна гэвэл өрөөсгөл.

-Битүүнд юуг цээрлэх ёстой вэ?

-Битүүнд уурлах, архи уух, хашгирах, нохой, мал амьтныг зодож үргээх, угаасан хувцас гадаа хонуулах болон сэвлэгийг нь үргээгээгүй хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэдэг. Мөн өр, авлагын асуудлаа цэгцлэх ёстой. Малыг цадтал нь идэшлүүлж, нохойг сайн хооллох учиртай. Битүүний шөнө уур дуугаргаж утаа гаргасан тоонот өргөөтэй, тотгот босготой ямар ч хүн заавал гэртээ хонодог. Яагаад гэвэл битүүний 23.45-т хулгана цаг гардаг. Өөрөөр хэлбэл, ам цагаан хулганыг морилон орж ирэх үед гэртээ идээ будаа элбэг дэлбэг байвал дараагийн 365 хоногт өлсч, цангаж гуриатдаггүй юм. Энэ бэлгэдлийг мэдэхгүй өнөөгийн залуус гэрээ цоожлоод “Бууз иднэ” гээд аавындаа очдог. Гэхдээ айлд зайлшгүй хонох шаардлага гарч болно. Ингэхдээ ам бүлийнхээ тоогоор тахилынхаа цөгцөд дүүрэн зултай байх ёстой.

Битүүний орой унтахдаа заавал өрхөө тэгшилж унтах ёстой. Гэтэл нүүрс түлдэг зэргээс шалтгаалж, өрхөө тэгшлэхгүй байх нь олонтаа. Ийм тохиолдолд өрхийнхөө оосрыг урд зүгтээ авч ирэх нь зөв. Харин орон сууцны айлууд хөшгөө хаах хэрэгтэй. Гурвалжин зурсан газар өнжөөд, дөрвөлжин зурсан газар хоноод яваарай гэсэн үг бий. Энэ нь монгол хүн шөнө өрхөө тэгшилж, өглөө татахыг л хэлж байгаа юм. Битүүн, шинийн 1-нд чимээ өгөхгүй байгаа айлд ерөөсөө орохгүй байх зэрэг Монголын соёл, хүмүүжил дэлхий нийтэд гайхагдана
-Цагаан сарын шинийн 1-ний өмнөх орой хүмүүс битүүлэх ёсыг янз бүрээр гүйцэтгэдэг. Энэ үдэш ямар ёс жаягийг гэртээ үйлдэх ёстой вэ?

Ингэхийн тулд монголчууд айл хотлоороо битүүн гэж сайхан зан үйлийг хүндтэй үйлддэг. Тэр үед эрэгтэй, эмэгтэй гэж ялгахгүйгээр хамгийн өндөр настай хүнийхээ үгнээс гаждаггүй, хэлсэн үг бүрийг дагадаг. Орой болоход ховдог эмгэн гэдэг гялаан од баруун талд гардаг. Түүнийг гарахаас өмнө буюу нар уулын цаагуур дөнгөж оронгуут бог малаа хотлуулдаг. Харин гялаан од гарсны дараа үхэр сүргээ, гурван марал од тэнгэрт хөөрсний дараа адуун сүргээ хотлуулдаг юм. Битүүний орой тахиа буюу 21.40-11.40 цагийн хооронд хүндэтгэлийн ширээндээ идээгээ залж ариулдаг. Үүний дараа тухайн айлын гэрийн эзэгтэй шинийн 1-ний өглөө өмсөх хувцас зэргийг бэлтгэж тавьдаг уламжлалтай. Унтахын өмнө гэрийн эзэгтэй долоон бурхан одонд залбирч, сүү өргөх ёстой. Үүнийг хөдөөний айлуудын ёс заншил гэж ойлгож болохгүй.

Бүгдээрээ малчин гаралтай. Бидний өвөг дээдэс малчин удамтай. Бид зайлшгүй мах идэж, сүү ууж, дөрвөн улирлын агаар, усыг залгиж явдаг учир хүссэн хүсээгүй байгальтай, аав ээжтэйгээ, унасан газар шороотойгоо харьцах нь цагаан сарын гайхамшиг юм. Ёс жудгаа гээхгүй, уламжлалаа умартахгүй Цагаан сарыг тэмдэглэж, тэр дундаа 2027 онд XVIII жарныг зөв гаргаж чадвал миний Монголын ард түмэн2080 он хүртэл сайхан явна. Жарны асуудал ийм чухал байдаг.

-Зарим айл битүүний орой гэрийн тотгон дээрээ мөс, цас тавьдаг юм билээ. Энэ нь ямар домтой вэ?

-Битүүлэгний дараа Лхам бурхан айлд морилж ирдэг гэж ярьдаг. Тиймээс Лхам бурхны хүлэгт зориулж өвс, гурван мөс, цас тотгон дээрээ тавьдаг. Арга билэг шүү дээ. Үлгэр, домог бол амьдрал юм. Гэтэл домгийг домог, үлгэрийг өнгөрсөн зүйл, өвгөдөө хоцорсон юм гэж үзээд зөвхөн өнөөдрөөр явна гэвэл өрөөсгөл.

-Битүүнд юуг цээрлэх ёстой вэ?

-Битүүнд уурлах, архи уух, хашгирах, нохой, мал амьтныг зодож үргээх, угаасан хувцас гадаа хонуулах болон сэвлэгийг нь үргээгээгүй хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэдэг. Мөн өр, авлагын асуудлаа цэгцлэх ёстой. Малыг цадтал нь идэшлүүлж, нохойг сайн хооллох учиртай. Битүүний шөнө уур дуугаргаж утаа гаргасан тоонот өргөөтэй, тотгот босготой ямар ч хүн заавал гэртээ хонодог. Яагаад гэвэл битүүний 23.45-т хулгана цаг гардаг. Өөрөөр хэлбэл, ам цагаан хулганыг морилон орж ирэх үед гэртээ идээ будаа элбэг дэлбэг байвал дараагийн 365 хоногт өлсч, цангаж гуриатдаггүй юм. Энэ бэлгэдлийг мэдэхгүй өнөөгийн залуус гэрээ цоожлоод “Бууз иднэ” гээд аавындаа очдог. Гэхдээ айлд зайлшгүй хонох шаардлага гарч болно. Ингэхдээ ам бүлийнхээ тоогоор тахилынхаа цөгцөд дүүрэн зултай байх ёстой.

Битүүний орой унтахдаа заавал өрхөө тэгшилж унтах ёстой. Гэтэл нүүрс түлдэг зэргээс шалтгаалж, өрхөө тэгшлэхгүй байх нь олонтаа. Ийм тохиолдолд өрхийнхөө оосрыг урд зүгтээ авч ирэх нь зөв. Харин орон сууцны айлууд хөшгөө хаах хэрэгтэй. Гурвалжин зурсан газар өнжөөд, дөрвөлжин зурсан газар хоноод яваарай гэсэн үг бий. Энэ нь монгол хүн шөнө өрхөө тэгшилж, өглөө татахыг л хэлж байгаа юм. Битүүн, шинийн 1-нд чимээ өгөхгүй байгаа айлд ерөөсөө орохгүй байх зэрэг Монголын соёл, хүмүүжил дэлхий нийтэд гайхагдана.

-Сүүлийн үед уламжлалт баяр наадмаар үндэсний хувцсаараа гоёхыг илүүд үздэг болсон. Үндэсний хувцас өмсөхөд юуг анхаарвал зохих вэ?

-Цагаан сарыг монгол заншил, ёс жудгаараа тэмдэглэе гэж ярьдаг хүмүүсийг би маш их гайхдаг. Бид өөр үндэстний нутагт байгаагүй. Өөрийнхөө эх оронд оршин суугаа атлаа монгол ёс жаягаар хийхгүй, өөр ямар заншлаар хийх юм. Үндэсний хувцсаа өмсье гэж уриалах нь өөрийнхөө эх оронд гадаадын зүйлийг сурталчилж байгаа юм шиг сонсогддог. Эсвэл өөрсдөө хаягдаж гээгдсэнээ илчлээд байгаа ч юм шиг. Тиймээс Цагаан сараар хүмүүс хүссэн хүсээгүй заавал үндэсний хувцас дээл, малгайгаа өмсөх ёстой. Ингэхдээ хамгийн гол нь хиргүй, бүтэн байх нь чухал.

-Цагаан сараар ахмадаа хүндэтгэн айлчлан ирсэн зочдодоо гарын бэлэг барьдаг уламжлал бий. Гэтэл сүүлийн үед оймс, сам гээд янз бүрийн л юм өгдөг болжээ. Үүнийг та юу гэж боддог вэ? -Монголчууд бэлгээр бахархдаг, түүгээр хождог гэсэн зүйл байхгүй. Ерөөсөө л болсноос ам хүрч, буурлаас үг сонсдог л байх учиртай. Цагаан сараар зочилж ирсэн хүн бүрийн гарыг цайлгадаг. Дээр үед ээзгий, хэд гурван төгрөг, хадаг, хоргой даалин, ёотон зэргийг өгдөг байсан. Ингэхдээ заавал хоёр зүйлийг өгөх ёстой. Хүнд нэг юм өгдөггүй. Цагаан сараар идэж, уугаад өгч авахдаа гол биш хамгийн чухал нь хүмүүжлийн маш их ач холбогдолтой. Цагийн сарын аливаа идээ ундааг хоёр удаа хүртэх ёстой. Харин хурим, насны ой, хүүхдийн үсний найр гурван дугараатай байдаг.

-Тавгийн идээний хэвийн боовыг хэдэн үеэр өрдөг юм бэ?

-Одоо олонх хүн хэвийн боов гэж ярьдаг болжээ. Дээр үед самнай, хавсаа, маюур гэж ярьдаг байсан. Тавгийн идээгээ засахдаа хэвийн боовыг 3-7 үеэс хэтрүүлэхгүй байх ёстой. Харин төрийн түшээд болон аймгийн дарга нар долоон үеэр засч болох байх. Үүнийг би үгүйсгэхгүй. Эгэл жирийн ард 3-5 үеэр тавгийн идээгээ засдаг. Би төрөө л харж явдаг хүн. Төрийн гурван өндөрлөг 2008 оноос эхлэн идээгээ зөв тавьж байгааг хараад талархаж суудаг. Монголын ард түмний амны хишгийг төр зүглүүлж өгч байна даа гэж судлаач хүний билгийн нүдээр харж, аав ээжийнхээ утгаар шинжиж, хүүхдүүддээ сургамж хайрлахдаа бүх л үед төрөө харж байгаарай гэдэг.

-Яагаад тавгийн идээг таван үеэс хэтрүүлдэггүй юм бол?

-Хүн хэрээрээ, тэмээ тэнгээрээ гэдэгчлэн “Би компанийн эзэн, мөнгө олдог” гээд олон үеэр идээ засах ёсгүй. Аав нь амьд байхад ааваасаа өндөр идээ тавьдаг бүстэй хүүхэд байдаггүй. Ааваасаа өндөр идээ засвал аавтайгаа суудал булаацалдсан болдог бөгөөд ааваасаа түрүүлж хорвоогоос явчих гээд байдаг юм. Хэрэв аав нь бурхан болсон тохиолдолд насныхаа эрэмбээр хамгийн том ах нь аавынхаа засч байсан үеэр идээгээ засдаг. Тэгээд бусдадаа аавынхаа захьсан сургаалаар сургамж хайрладаг.

-Аав ээжүүд шинийн 1-ний өглөө хүүхдүүдээ нар мандахаас өмнө босоорой гэж захидаг. Тэгвэл өглөө хэдэн цагт босох ёстой вэ? -Уур дуугаргаж, утаа гаргаж байгаа айл бүхэн цагаан сарын шинийн 1-ний өглөө яг туулай цагт босдог. Өөрөөр хэлбэл, 5.40-7.40 цагийн хооронд босч чадаагүй бол тэр жилдээ сүлд хийморьтой байх талаар яриад ч хэрэггүй. Гэтэл шинийн 1-ний өглөө энэ цагт боссон айл тун ховор байна. Гэхдээ хэвтрийн ч юм уу ямар нэгэн хүндэтгэх шалтгаанаар босч чадахгүй хүмүүс сэрээд хэвтэж байдаг. Мөн сэвлэгийг нь үргээгүй хүүхэд унтаж байж болно. Харин ийм шалтгаангүй ямар ч хүүхдийг туулай цагт босговол бүтэн жилдээ босоо хийморьтой, нүүрийн буянтай явдаг.

-Айл хотлоороо золгохоос өмнө мөрөө гаргах ёстой болов уу. Ямар учраас энэ ёс жаягийг үйлддэг вэ?

-Хотод зүг, мөр гаргахад тун хэцүү байдал ажиглагдаж байна. Зүг, мөрөө гаргаагүйгээс болж “Мордохын хазгай” гэдэг болоод байх шиг санагддаг. Шинийн 1-ний өглөө өрхийн тэргүүн болон бүстэй хүүхэд зүгээ гаргадаг уламжлалтай юм.

-Хүмүүс шинийн 1-нд багтаж аав ээж, бүх хамаатан садан, өндөр настантайгаа золгохоор яардаг. Та золгох ёсны уламжлалын талаар юу хэлэх вэ?

-Монголчууд өвөлжөөнийхөө гуу жалга, дулаан хүйтэн, уулын өндөр, нам зэрэг газар нутгийнхаа байдлыг харж золгодог. Заавал өөрийнхөө бууц буурь, нутагладаг газрын хойд уулын хярд нар туссан үед эсвэл тоонод, тоононоос мултраад унийн толгой, түүний тэг дунд, ханын толгойд туссан үед золгож болдог. Ерөнхийдөө луу буюу 7.40-9.40 цагт золгодог. Золгож буй айлд заавал буцалгасан аяга сүү байх ёстой. Түүнийгээ нар зөв тойруулж хүртдэг. Айл хотлоороо ахмад настандаа золгохдоо тус бүртээ тавагтаа идээ, цай, зултайгаа ирдэг. Ингээд Шинийн 1-нд золгохдоо хэнийг ч ялгахгүйгээр бүх хүнийг хоёр хацар дээр нь заавал үнсдэг.

Харин энэ өдрөөс хойш өөрийн хүүхэд болон ойрын садан төрлөө л үнсдэг. Золгосны дараа хангай дэлхийдээ идээ цайныхаа дээжийг өргөдөг юм. Дэлхийг хүн төрүүлээгүй, хүнийг дэлхий төрүүлсэн учир дэлхий дээр байгаа хорхой бүхэн бидний хаан байдаг. Тиймээс энэ бүхэнд Цагаан сарын хишиг хүртэх ёстой. Цагаан сарын хоол цайны хамгийн чухал нь цагаалга. Энэ ёсыг гүйцэтгэдэггүй монгол айл гэж байхгүй болов уу. Хэрэв аав ээж нь хол байгаа тохиолдолд шинийн 1-нд золгож чадаагүй бол шинийн 3, 8, 15 эсвэл зуны эхэн сарын шинийн 15-нд учран золгох учиртай. Энэ өдрүүдэд л эцэг, эх үр хүүхдээ хүлээдэг. Ийм хатуу дэг журам, бичигдээгүй хууль мянга мянган жил үргэлжилсээр ирсэн байна. Эцэст нь хэлэхэдXVII жарны төгсгөлийн таван махбодийн бичин жилийг хэний хүү, охин, ураг удам зөв уламжлалаар гаргаж чадна тухайн айл 2027 оны XVIII жарны эхний жилд очиход юу санасан ёсөн хүсэл нь сэтгэлчлэн бүтэж, хэл ам, хэрүүл маргаангүй тэгш сайхан амьдрах болно.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
УРУГВАЙ УЛС БЯСЛАГ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР МОНГОЛТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
43 минут    

КАНАД УЛС ОЙ, БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ЧИГЛЭЛЭЭР МОНГОЛЧУУДЫГ СУРГАНА
44 минут    

МОНГОЛ-ГЕРМАНЫ XVI ЧУУЛГАНААР МОНГОЛЫН АРДЧИЛЛЫН АМЖИЛТ БА СОРИЛТЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
45 минут    

ЦАХИМ ТОГЛООМНООС БОЛГООМЖЛОХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
46 минут    

ЯПОН УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД Д.БАТЖАРГАЛД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧИГ ГАРДУУЛЛАА
47 минут    

ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫН ЭЗНИЙГ ТОДРУУЛНА
48 минут    

ӨМНӨД СОЛОНГОС БОЛОН КАТАРЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАР УУЛЗЖЭЭ
50 минут    

ШАР ТЭНГИСТ ХАМТАРСАН ЭРГҮҮЛ ХИЙНЭ
51 минут    

АВТОЗАМУУДЫН КАМЕРЫН ТООГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
52 минут    

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ ТОГТМОЛ ҮЗЭЖ БАЙХЫГ ЖУУЛЧДАД ЗӨВЛӨЖЭЭ
53 минут    

НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГААНЫ БЭЛТГЭХ АЖЛЫГ ХАНГАХ САРЫН АЯН ЗАРЛАВ
53 минут    

ЭЕШ-ЫН ДҮНГЭЭР ЭХНИЙ БАЙРУУДЫГ ХУВИЙН ХЭВШЛИЙН СУРГУУЛИУД ЭЗЭЛЖЭЭ
54 минут    

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД АНГЛИ ХЭЛНИЙ ВАКУМЖУУЛСАН СУРГАЛТАД ХАМРАГДАВ
55 минут    

МАЗАР БАГИЙН ХҮҮХДҮҮД ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЛОО
56 минут    

УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
59 минут    

МОНГОЛЫН МАСТЕРУУДЫН НААДАМ БУЛГАН АЙМАГТ БОЛЖ БАЙНА
1 цаг    

СУРЛАГА САЙТАЙ, ОРЛОГО БАГАТАЙ ӨРХИЙН СУРАГЧДЫГ АНГЛИ ХЭЛНИЙ ТЭТГЭЛГЭТ ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛНА
1 цаг    

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ХЭЛТЭС 97 ИРГЭНИЙГ АЖИЛД ЗУУЧИЛЖЭЭ
1 цаг    

ХӨВСГӨЛД ТӨРӨЛТ НЭМЭГДЭЖ, НЯЛХСЫН ЭНДЭГДЭЛ БУУРЧЭЭ
1 цаг    

Ж.БОЛТОНЫ ОРОСЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТЫН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ТОДОРХОЙ БОЛЖЭЭ
2 цаг    

ҮЕРИЙН УЛМААС ҮҮССЭН ЛАГ ШАВРЫГ ЦЭВЭРЛЭЖ, АРИУТГАХ ХӨРӨНГИЙГ ШИЙДЭЖ ӨГЛӨӨ
2 цаг    

УМАРД СОЛОНГОСЫН ХОРИГИЙГ "ДЭЭРЭМ ТОНУУЛЫН ШИНЖТЭЙ ҮЙЛДЭЛ” ГЭЖ НЭРЛЭЖЭЭ
2 цаг    

ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ УХААЛАГ ШИНЭ СИСТЕМ НЭВТРҮҮЛНЭ
2 цаг    

“THE BOSTON GLOBE” СОНИНЫ ТӨВ БАЙРАНД БӨМБӨГ ДЭЛБЭЛНЭ ГЭЖ ЗАНАЛХИЙЛЖЭЭ
2 цаг    

ГАДААДЫН ЭРДЭМТЭД МОНГОЛЫН БИЧГИЙН ӨВ СОЁЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
2 цаг    

“АРД МЕНЕЖМЕНТ” ХХК СИНГАПУРЫН КОМПАНИТАЙ ХАМТРАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН БАЙГУУЛЖ БАЙНА
2 цаг    

УУЛ УУРХАЙН ТӨЛӨВЛӨЛТӨД МАЛЧИД ӨӨРСДӨӨ ОРОЛЦДОГ БОЛЛОО
3 цаг    

АНУ ИРЭХ ОНД ЦЭРГИЙН ПАРАД ЗОХИОН БАЙГУУЛАХААР БОЛЖЭЭ
3 цаг    

“Төмөр замын “чоно” борооноор салбарын хоттой хонь руу…”
4 цаг    

Орчин үеийн чанар стандартад нийцсэн спорт заалтай боллоо
5 цаг    

Ш.Мөнхбаяр: Би СЭТГҮҮЛЧ мэргэжлийг сонгосон ч ДУУ ХӨГЖМӨӨ ХЭЗЭЭ Ч ОРХИХГҮЙ
5 цаг    

​М.Бөхчулуу: Шээсээ удаан барих нь бөөрний үрэвсэл, халдварын гол шалтгаан болдог
5 цаг    

Н.Байгалмаа: Намайг хэд ч сийчиж, зүсэж болно, гэвч миний мөн чанарыг арилгаж чадахгүй…
5 цаг    

Зөгийн балтай сармис 7 хоног идээрэй! Үр дүн нь таныг алмайруулах болно
5 цаг    

СОНГИНООР УТСАА ЦЭНЭГЛЭЖ БОЛДОГ ГЭВЭЛ ТА ИТГЭХ ҮҮ ???
5 цаг    

Хэрхэн 10 кг турах вэ? Хувийн арга туршлагаас…
5 цаг    

Гурван хоногийн дотор хэвлийгээрээ турах шидэт бэлдмэл
5 цаг    

Өдөр бүр буцалсан халуун ус уувал яах вэ?
5 цаг    

Эрүүл мэндэд аюул учруулдаг 7 төрлийн цай
5 цаг    

Нүүрээ мөсөөр арчлахын итгэмээргүй 6 ач тус
5 цаг    

Долоо хоног алим идээд 10 кг турцгаая!
5 цаг    

Зургаахан ширхэг нимбэг таны амьдралыг өөрчилнө!
5 цаг    

Таны өвдөгний нүдээр хатгаж өвдөөд байна уу? Тэгвэл үүнийг уугаад, өвдөлтийг март!
5 цаг    

Жингээ хасахаар төлөвлөж байгаа бол үүнийг заавал уншаарай!
5 цаг    

Утсаа цэнэглэж хоновол юу болох вэ?
5 цаг    

Хэрэв та чихэвч сонсдог бол үүнийг заавал уншаарай!
5 цаг    

Долоо хоногт хэдэн удаа секс хийх ёстой вэ?
5 цаг    

Охин хүүхэдтэй хүн бүр заавал уншаарай !!!
5 цаг    

Яагаад өглөөгүүр амнаас эвгүй үнэр гардаг вэ?
5 цаг    

Хожуу төрүүлсэн хүүхэд хамгийн эрүүл байдгийг эрдэмтэд тогтоожээ
5 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.