Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Англи хэлийг эх хэл шигээ эзэмших 7 нууц

НИЙТЛЭСЭН: 2018-02-13 13:31:42
Бусад > Зөвлөгөө | Сэтгэгдэл: 0

Хэдийгээр чи англи хэлийг олон жил суралцсан ч яг гадаад хүмүүстэй ярих болохоор ээрч муураад үг амнаас гарахаа байж эсвэл нэг ном аваад уншихаар юу ч ойлгохгүй эрээн мяраан болж үзэгдээд сурсан гэхэд сурсан ч биш, сураагүй гэхээр сураагүй ч биш байсаар л байна уу?

Тэгээд за одоо сайн сурна даа гэж бодоод суухаар нэг л залхуу хүрээд эвшээж эхэлдэг бол та англи хэл сурах авьяасгүйдээ биш зүгээр л та буруу аргаар л сураад байна гэсэн үг. Тэгвэл та наашаа түр анхаарлаа хандуулаарай. Танд англи хэл судлаач, англи хэлний багш, Америкийн залуу эрдэмтэн AJ Hoge ийн Англи хэл сурах 7 алтан дүрмийг танилцуулж байна.

1. Нэг үгээр биш, үргэлж өгүүлбэрээр нь цээжилж бай.

Чамайг анх хэлд орж байхад чинь аав ээж чинь За миний хүү монгол хэлээ сайн сураарай гээд толь бичиг өгч байсан уу? Мэдээж үгүй! Тэгвэл англи хэл сурах үүнтэй яг адилхан. Үгийг нэг нэгээр нь цээжлэх нь чамд ямар ч ойлголт өгөхгүй. Харин өгүүлбэрт оруулж цээжилбэл дээр. Жишээ нь: cantankerous(Монголоор муухай ааштай, адаар зантай) гээд англи үг цээжилж байна гэе. Хэрэв чи энэ үгийг дангаар нь цээжлэх гэж оролдвол маргааш гэхэд л мартаж орхино. Харин энэ үгийг өгүүлбэрт оруулаад that grumpy cantankerous old man (тэр ёстой муухай адаар ааштай өвгөн дөө) гээд нэг цээжилчихвэл гудманд өвгөн харах болгондоо л энэ үгээ санана.

2. Дүрэм битгий давт.

Дүрэм хоосон цээжлэх нь чиний хэлний ахицыг удаашруулах хамгийн хурдан арга гэдгийг чи мэдэх үү? Яагаад гэж үү? Чи англиар хэн нэгэнтэй ярихад чамд ямар ч бодох завдал байдаггүй бөгөөд шууд л хариулах хэрэгтэй болдог. Харин дүрэм үргэлж давтдаг хүмүүс энэ өгүүлбэрийг аль дүрмээр хэлэх билээ? Үйл үг нь хаанаа ордог билээ гээд л бодож байтал нөгөө юм асуусан хүн маань аль хэдийн таныг орхиод явж орхидог. Аргагүй шүү дээ тэр ямар таны тархин дотор юу бодож байгааг харж чадах биш дээ. Дүрэм ярихад биш харин бичихэд хэрэг болдог. Мэдээж бичих үед бид хангалттай бодох завтай байдаг шүү дээ.

3. Нүдээрээ биш, чихээрээ сур

Гадаад хэл сурж байгаа хүмүүст тохиолддог нийтлэг нэгэн алдаа бол учир зүггүй ном эргүүлээд л байх. Магадгүй чамд маш олон дүрэм, үг цээжилсэнд чинь баяр хүргэж болох ч чи хүмүүстэй ярих гэхээр бас л болохгүй байгаа биз дээ. Учир нь чи эхлээд сонсож сурах ёстой юм шүү дээ. Хэр их сонсоно чи хэрэгтэй үгнүүдээ бас дүрмээ, тэднийг цээжлэх шаардлагагүйгээр тархиндаа тогтоож чадах чадвартай болдог.

4. Гүйцэд сур

Энд тооны талаар биш, чанарын талаар яригдаж байгааг үргэлж сана. Мянган шинэ үгийг нэг дор сурснаас нэг үгийг мянган удаа давтсан нь дээр. Шинэ өгүүлбэрээ цээжилж байхдаа(нэг дэх дүрэм!) яаралгүйгээр удаан тархиндаа сайн тогтоотол дахин дахин давтах хэрэгтэй. Ингэж байж л чиний цээжилсэн шинэ өгүүлбэр хурдан мартагдахгүй шүү дээ.

5. Жижигхэн өгүүллэг дотроос дүрмийг сур.

Дүрмийг сурахдаа огтхон ч цээжлэх хэрэггүй. Харин түүний оронд жижигхэн өгүүллэг сонсох хэрэгтэй. Учир нь өгүүллэг тэр чигтээ дүрмээр бичигдсэн байгаа. Энэ нь чамд сонирхолтой байхын дээр бонус нь дүрэм аяндаа чамд танил болоод ирнэ.

6. Зөвхөн жинхэнэ англи материал ашигла.

Түвшин тогтоосон англи хэлний сурах бичгүүдээ хаях цаг нь болжээ. Аль болох хураангуйлж хялбаршуулаагүй жинхэнэ америк хүмүүсийн өөрсдөө ч бас хэрэглэдэг тийм материалаас суралцахыг хичээх хэрэгтэй. Учир нь чиний сургалтанд хэрэглэж байгаа сурах бичгүүд зөвхөн хэл суралцагсдад зориулсан байдаг болохоор доторх нь яг америкчуудын хэрэглэдэг англи хэлнээс хол хөндий байдаг. Англи хэлээ дээшлүүлэхийг хүссэн хүн бүхэнд туслах BBC, CNN гэх мэтчилэн маш олон англи материалууд интернетэд байгаа.

7. Сонсоод давтах биш, сонсоод хариул

Ихэнх англи сурах бичигт сонсоод давтаад хэлээрэй гэсэн маш буруу техникийг зааварчилсан байдаг. Чи юу ч бодолгүйгээр сонссоноо давтах биш, асууж байгаа асуултад хариулж сурах хэрэгтэй. Учир нь одоо л чиний тархи ажиллаж байна шүү дээ. Хэрвээ чи бяцхан өгүүллэг сонссон бол түүнийгээ дуусмагц хажууд байгаа хэн нэгэнд эсвэл өөртөө ч хамаагүй өөрийнхөө үгээр ярьж өгч болно. ингэснээр чи дүрмээ бас өөрийн ярих чадвараа хөгжүүлж чадаж байна шүү дээ.

Эх сурвалж: Youngreader.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.