Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 02-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хонгийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

С.ГАНБААТАР:УИХ ДАХЬ ТӨЛӨӨЛЛИЙГ ӨӨРЧЛӨХ ТАЛААР НАМ ДОТРОО ЯРИЛЦАНА

НИЙТЛЭСЭН: 2018-02-12 13:48:57
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

Улаанбаатар хотноо энэ сарын 9-10-нд хоёр өдөр хуралдсан МАХН-ын II Их чуулганаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг улираан сонгож, Хяналт, Ёсзүйн хорооны 11 гишүүн болон Бага чуулганы 181 гишүүнийг сонгожээ.

Тус Их чуулганаас гарсан шийдвэр, үр дүнгийн талаар намын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. МАХН, МАН хуваагдан 2011 онд МАХН Онц их хурлаа хийж, дарга, удирдлагаа сонгосноос хойш 7 жилийн дараа Их чуулганаа хийж буйг МАХН-ынхан онцолж байгаа юм. Энэ удаагийн Их чуулганд 1044 төлөөлөгч оролцож, өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар Хяналт, Ёсзүйн хорооны ажлын тайлан, МАХН-ын дарга Н.Энхбаярын илтгэлийг тус тус хэлэлцлээ. Мөн МАХН-ын бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, МАХН-ын дарга, Хяналт, Ёсзүйн хорооны 11 гишүүн болон Бага чуулганы 181 гишүүнийг сонгосон байна. Бага чуулганаас Гүйцэтгэх товчоог томилсон бөгөөд МАХН-ын дэд даргаар Ц.Оюунбаатар, С.Ганбаатар, ЕНБД-аар Б.Тулга нарыг сонгожээ.

МАХН-ын даргад нэр дэвшигчийн талаар анхан, дунд шатны байгууллагуудаас санал авахад Н.Энхбаярыг улираан сонгох саналыг 1020 төлөөлөгч 100 хувийн саналаар МАХН-ын даргаар улиран сонгогдсон юм. Мөн тус чуулганаар шинэчилсэн Мөрийн хөтөлбөр, Дүрмийг хэлэлцэж батлан, тогтоол гаргаж, шинэ Үндсэн хуулийн төслөөр тогтоол, уриалга гаргасан байна.

МАХН-ын Нарийн бичгийн дарга Н.Удвал "Энэ хурлаар МАХН Үндсэн хуулийн шинэ хувьсгалыг эхлүүлж, хариуцлага хяналтын шинэ тогтолцоог бий болгож, өнөөгийн хямралаас гарах уриа гаргалаа. Хурал маш амжилттай болж, төлөөлөгчид бүгд сэтгэл хангалуун байна" гэж байв.
МАХН-ын дарга Н.Энхбаяр “Нэгдүгээрт энэ хурал итгэл төрүүлсэн хурал боллоо. МАХН-ын гишүүд дэмжигчид өнөөгийн нөхцөл байдлаас улс орноо гаргах боломж гарцыг харж, ярилцлаа. Ямар гарц байна гэвэл байгалийн баялгийг ард түмэндээ өгөх, хараат бус шүүх засаглалтай болох, хоёр танхимтай парламенттай болж, намын жагсаалтаар болон нам бус хүмүүсийн дундаас нэр дэвшиж сонгодог байх зэрэг өөрчлөлт хийж болно. Нам бус гишүүдээс бүрдсэн Үндэсний их хурлаа Улсын бага хурлаараа хянадаг, ёс суртахууны болон эрүүгийн хэрэгт холбогдвол хариуцлага тооцдог болох юм. Мөн дээд боловсрол, залуу гэр бүлийн орон сууцыг үнэ төлбөргүй болгох зэрэг асуудлыг тусгасан үнэхээр ирээдүйтэй, гарцтай Шинэ дээд Үндсэн хуулийг Их чуулганаараа хэлэлцэж, төлөөлөгчид ч дэмжин сайшааж тогтоол гаргалаа. Одоо ард иргэддээ өргөн барьж, гарын үсэг зуруулахад бэлэн болж байна" гэсэн юм.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-О.Баасанхүү гишүүн намаасаа гарвал МАХН УИХ-д суудалгүй болох уу?
С.Ганбаатар: МАХН албан ёсоор УИХ-д суудалтай нам хэвээр байгаа. Харин УИХ-д сууж буй төлөөллийг өөрчлөх үү гэдэг бол дараагийн асуудал. Тэр хүн бие дааж гарч ирээгүй. Орхон аймгийнхан МАХН-д санал өгсөн. Тийм учраас МАХН УИХ-д суудалтай нам.

-Гишүүнийг эргүүлэн татах асуудал тавина гэсэн үг үү?
-Үүнийг бид нам дотроо ярилцана.

Н.Гантуяа

Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Samsung Galaxy S9 гар утсыг олон нийтэд танилцуулав
1 минут    

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БНХАУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
12 минут    

ИВАНКА ТРАМП УМАРД СОЛОНГОСЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ОГТ ХАРЬЦААГҮЙ
14 минут    

ТАВАНТОЛГОЙН 1072 ШИРХЭГ ХУВЬЦААНЫ НООГДОЛ АШГАА АВЪЯ
17 минут    

Монгол залуу ”ажилгүй” эхнэрийнхээ хөдөлмөрийг ингэж үнэлжээ… МУНДАГ ЗАЛУУ МОНГОЛД МИНЬ ЗӨНДӨӨ БИЙ БИЙ
41 минут    

Өвлийн олимпийг хошин үзүүлбэр болгосон хөгжилтэй эр
45 минут    

Есөн сартай хүүдээ хүчээр тамхи өгсөн аавыг шийтгэнэ
51 минут    

АНУ -ын ажиллах хүчний виз мэдүүлэх гэж байгаа хүмүүсийн АНХААРАЛД!!!
52 минут    

Өмссөн хувцасаар нь уралдуулдаг нь хаанахын ёс вэ, багш нараа
57 минут    

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
1 цаг    

420 тоот өрөө зочид буудлуудад байдаггүйн учир…
1 цаг    

“ДЮССЕЛЬДОРФ ИХ ДУУЛГА-2018” ТЭМЦЭЭНЭЭС 4 ДЭХ ХҮРЭЛ МЕДАЛИЙГ Г.АЛТАНБАГАНА ХҮРТЛЭЭ
1 цаг    

Өнөөгийн Монгол хүн хэрхэн бий болсон бэ
1 цаг    

Жин хасахад туслах хүнс
1 цаг    

Цахим төрлийн гэмт хэрэгт өртөхгүй байхыг сануулж байна
1 цаг    

Ирэх сарын цаг агаарын төлөв байдал
1 цаг    

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д айлчилна
1 цаг    

ЖҮЖИГЧИН Б.АМАРСАЙХАНЫ 9 НАСААР ДҮҮ ЭХНЭР
1 цаг    

Согтууруулах ундааны зөвшөөрлийг цахимаар олгоно
1 цаг    

ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ТАЛААРХ МЭДЛЭГИЙГ ШАЛГАЖЭЭ
1 цаг    

"ӨВСНИЙ ҮНДЭС" ХӨТӨЛБӨРИЙН ТУСЛАМЖААР ЗАРИМ СУРГУУЛЬ, ДОТУУР БАЙРЫГ ЗАСВАРЛАНА
1 цаг    

АРВАН ГУРВАН АЛТАЙГАА МАГТАН, ӨВ СОЁЛООРОО БАХАРХАХ НААДАМ ЭХЭЛЛЭЭ
1 цаг    

“ШҮҮДЭР ДУНДУУР” КИНО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
1 цаг    

Аса аварга алимны бизнес хийхээр болжээ
1 цаг    

ДЮССЕЛЬДОРФЫН ИХ ДУУЛГААС Б.ГАНХАЙЧ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
1 цаг    

ӨВЛИЙН ОЛИМПИЙН XXIII НААДМЫН ХААЛТЫН ЁСЛОЛ БОЛЛОО
1 цаг    

ХОЁРДУГААР САРЫН 26-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
1 цаг    

НООЛУУРЫН САЛБАРЫНХАН ТУЛГАМДАЖ БАЙГАА ЗАРИМ АСУУДЛАА ЕРӨНХИЙЛӨГЧИД ТАНИЛЦУУЛАВ
1 цаг    

Цаг агаарын мэдээ
1 цаг    

Нийгмийн даатгалын байцаагчдаас хэд хэдэн зөрчил илэрчээ
1 цаг    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭРХТЭН ХУРЦ БОЛНО
1 цаг    

Есөн аймгийн 15 суманд хорио тогтоогоод байна
1 цаг    

Хүүхдэдээ өгч болох Монгол нэрсийн жагсаалт
1 цаг    

Нийгмийн даатгалын үйлчилгээг цайны цаггүй хүргэнэ
1 цаг    

НҮБ-д данстай анхны Монгол цагдаа
2 цаг    

“ХҮЧИН”-гийн хэргүүд яагаад “ШИЙДЭГДЭХГҮЙ” байна вэ?
15 цаг    

Бэлэн гоймонг халах Монгол брэнд хонины махтай TSUBA-Цуйван худалдаанд гарч эхэллээ.
15 цаг    

Цалинтай ээж хөтөлбөрийн 50 мянгын сарын санхүүжилт хийгджээ
15 цаг    

ХОЛЛИВҮҮД АМРААГИЙН ГЭРГИЙ БА ГАЛАГИЙН АНУГИЙН ШИВШИГ
16 цаг    

ГАРЫН ТАВАН ХУРУУ КИНОНЫ БАГА ХҮҮ ИДЭР ИЙМ ТОМ ЗАЛУУ БОЛЖЭЭ
16 цаг    

60 настай иргэнийг зэрлэгээр хөнөөсөн этгээд хоёулаа байжээ
16 цаг    

Хятадын инженерүүд дуунаас 5 дахин хурдан онгоц бүтээж байгаагаа зарлав
16 цаг    

Харь гаригийнхан дэлхийд ирээд юугаар хооллодгийг олж мэджээ
16 цаг    

Ирэх оноос ЭМДаатгалаараа фитнест хамрагдах боломжтой
16 цаг    

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулсан ОНЦЛОХ өөрчлөлтүүд
16 цаг    

Монгол Улс ДОХ-оор нас барагсдын тоогоор 14-т бичигджээ
16 цаг    

Еврей ээжүүдийн хүүхдээ ухаантай, аз жаргалтай, амжилттай болгон хүмүүжүүлдэг 7 зарчим
16 цаг    

Модель эхнэрээ хөнөөсөн залуу цонхоор үсэрчээ
16 цаг    

Ноолуурын салбарынхан тулгамдаж байгаа зарим асуудлаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулав
16 цаг    

Шилийн богдын оройд эмэгтэйчүүд гарч “хийморио” сэргээдэг болжээ
22 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 9904-2197, 89460-008, 7711-0111
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.