Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 08-р сарын 16
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ЦАГААН САРЫН ДАРААХ БИДНИЙ АМЬДРАЛ...

НИЙТЛЭСЭН: 2018-02-12 11:10:58
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Монголчууд бид утаатай тэмцсээр 10 гаруй жилтэй золгожээ. Өнгөрсөн хугацаанд гарц, шийдлийг хайсан ч өнөөдөр үр дүнгээ өгсөн бодитой зүйл алга. Гэхдээ өнөөдрийн асуудал дан ганц агаарын бохирдлоор хэмжигдэхгүй. Бидэнд агаарын бохирдлоос гадна цэвэр ус, хөрсний бохирдол, хог хаягдал, түлш шатахуун, малын өвчлөл, хөрсний үржил шимийн доройтол, цөлжилт гээд асуудлаа шийдэх зайлшгүй нөхцөл байдал бий болчхоод байна. Тэдгээр асуудлыг НЭГ ДОР ШИЙДЭХ дэлхийн хаана ч байхгүй цогц шийдэл бүхий технологийн тоног төхөөрөмжийг Монголчууд бүтээж чаджээ. Зарим хүмүүс үүнийг уншаад ээлжит сенсааци худлаа шоу гэх мэт бодож магадгүй юм. Гэвч би өөрийн нүдээр харж мэдэрч үзсэнээ чадан ядан аль болох товч тодорхойгоор ард түмэндээ цагаан сарын өмнө хүргэх чин их хүслээр сийрүүлж байгаа юм. Цагаан сараар ард түмэн маань шинэ оноо сайхан мэдээтэй гэгээлэг ирээдүйтэйгээр угтаж монголчууд бидэнд нохой жилээс эхлэн хөгжлийн шинэ үүд хаалга нээгдэж байгааг доорх нийтлэлээс уншиж ойлгох болно.

Би энэ талаар сурвалжилга бэлтгэх, уулзаж ярилцах гэж багагүй хугацаа зарцуулсан ч зохион бүтээгчийн зүгээс олон удаа татгалзсаны эцэст зөвхөн танин мэдэхүйн зориулалттай нийтлэл бичихийг маш том “цензуртайгаар” зөвшөөрсөн юм. Ингээд монголчуудад тулгамдаж байгаа зургаан асуудлыг нэг технологиор шийдвэрлэх төхөөрөмжийн зохион бүтээгчтэй ажлын гурван өдрийг тэдний хамт олны дунд “саад болохгүйгээр” өнгөрүүлснээ өгүүлэх болно.

Видео: Бүх төрлийн шатдаг хог, бохирын ус, лаг болон нүүрс шатааж дулаан ялгаруулна.

АЖЛЫН ЭХНИЙ ӨДӨР

Зохион бүтээгчийн ажлын өрөөнд сууж ярилцлагаа эхлэх болов уу гэж бодон өрөөнд ортол шууд намайг дагуулаад үйлдвэр лүүгээ орлоо тэгээд за манай залуучууд юу хийж байгааг анхааралтай ажигла, хар тэгээд манай өрөөнд ороод ирээрэй гээд орхин одов. Би ч жаал зогсож ажиглалаа намайг тоож байгаа хүн алга. Залуучууд бүгд л дор дороо л ажлаа хийцгээж, сул чөлөөгүй л хөдөлж урдахаа хийцгээж байлаа. Тэдэнд эрч хүч, тэмүүлэл, зорилго байгаа нь тодорхой харагдаж байлаа. Тиймдээ ч тэд хоорондоо эвтэй маш сайн зохион байгуулалттай ажиллаж байгаа харагдаж байсан юм. Мэдээж хийж байгаа ажлыг нь би хараад ойлгох биш эхэндээ төхөөрөмжийн энд тэнд нь гарч харж ажиглаж явлаа. Харахад нэг тийм кинонд гардаг химийн үйлдвэр шиг бөөн хоолой, гуурс сүлжилдсэн их л олон цахилгаан хөдөлгүүртэй эд харагдаж байв. Завгүй залуучуудаас нэгийг “онилж” ярилцах, мэдээлэлтэй болохоор “энэ машин чин хэдэн мотортой юм бэ” гэж яриа өдөж эхлэв. Тэрбээр “35 орчим байгаа одоо хэд нэмэгдэнэ” гэв. Ингээд бид хэсэг хором ярилцав.

Сурв: Тийм их үү. Үйлдвэр тэгээд юу хийдэг юм бэ?

Ажилтан: Та юун хүн бэ?

Сурв:Танай үйлдвэрийн ид шидтэй танилцаж яваа юм гэдгээ учирлав.

Ажилтан: Энэ үйлдвэр чинь их ид шидтэй эд шүү дээ. Энэ чинь нүүрснээс шатдаг хий гаргана бас шингэн түлш гаргана бас спирт гаргана гэхдээ архины биш тусгай спирт гэсэн би сайн мэдэхгүй байна. Их л хэрэгтэй л гэсэн шүү. Бас кокс, шүүлтүүрийн нүүрс, идэвхжүүлсэн нүүрс гаргана.

Сурв: Би ч бүр гайхаж орхив. Тэгээд энэ бүгдийг энэ машин чинь бүгдийг гаргах юм уу?

Ажилтан: -Тийм гэж толгой дохив.

Бидний яриа өндөрлөж, тэрбээр ажилдаа оров. Би ч гайхшран хоцров. Нөгөө бидний олон жил яриад мөрөөдөөд байдаг нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх гээд байдаг зүйл чинь ингээд миний өмнө байна гэхээр ерөөсөө итгэл төрж өгөхгүй гайхах, алмайрах зэрэгцэж байв. Ингээд дээш гарч захиралтай нь уулзахаар явж байтал нэг залуу “ИТА” гэсэн өрөөнд орохыг урив. Тэрбээр үйлдвэрийн инженер, төхөөрөмжийн зургийг зурсан талаараа танилцуулав. Захирал танд мэдээлэл өгөх “үүрэг” өгсөн юм гэдгээ учирлав. Та юу сонирхсон зүйлээ асууж болно шүү гэсээр бид яриа өрнүүлэв.  

Сурв: Та бүхний зохион бүтээсэн төхөөрөмж үнэхээр нүүрс хийжүүлж, шингэрүүлж, коксжуулаад спирт, шингэн бордоо гаргана гэсэн үг үү?

Инженер: Тийм, эдгээрээр тогтохгүй шүү. Бүх төрлийн ахуйн хог хаягдал, бохир ус цэвэрлэж өтгөн лагийг боловсруулж хийн түлш гаргана. Таныг захирал нэгэнт энд зөвшөөрөөд байлгаж байгаа бол та удахгүй хийгдэх туршилтыг өөрийн нүдээр үзээд ойлгоно.

Сурв: Тэгээд энэ төхөөрөмжийг машин гэх үү, үйлдвэр гэх үү?

Инженер: Энэ бол үйлдвэр шүү дээ.

Сурв: Энэ бүгдийг тэгээд та бүхэн зохиосон хэрэг үү. Эд ангийг нь гаднаас авч угсарсан уу?

Инженер: Бүгдийг зохиосон. Ямар ч эд анги гаднаас аваагүй. Зөвхөн цахилгаан хөдөлгүүр, утас, кабель гэх мэтийг гаднаас авсан. Бусдыг нь бид өөрсдөө хийсэн.  

Сурв: Гайхалтай, Гэхдээ нэг л итгэл төрөхгүй юм?

Инженер: Харин тийм. Анх захирал ийм юм зохиож хийнэ гэж хэлэхэд миний санаанд бууж  өгөхгүй өөртөө итгэлгүй л байлаа.

Сурв: Тэгээд яг хэн зохиосон юм бэ?

Инженер: Захирал. 2012 онд захирал АНУ-ын Лос Анжелес хот руу “Энержи Динамикс” гэдэг компани руу явсан юм. Тэндээс эргэж ирэхдээ маш их ууртай бухимдсан ирсэн.

Сурв: Яагаад?

Инженер: Афганистаны Латиф гэдэг эзэнтэй “Энержи Динамикс” компанийн төхөөрөмж нь нүүрснээс хий болон шингэн түлш гаргадаг манай орны нөхцөлд таарах тийм технологитой. Тэгээд манай захирал тэдний төхөөрөмжийг авахаар нэлээд ярилцаж хэлэлцэж үзсэн юм билээ. Төхөөрөмжөө 2 сая 800 мянган ам.доллар гээд хөдлөхгүй байсан гэсэн. Танай Монголын утаа, хүүхэд үхэх надад хамаагүй гээд онгироод бараг доромжилсон юм шиг байгаа юм. Тэгээд л захирал ирээд л шууд ажилдаа орсон. Эхлээд л намайг энэ зургийн программаа маш хурдан сайн сур гэсэн. Бас маш сайн гагнуурчин олох хэрэгтэй гэсэн бас үйлдвэрт байсан модны CNC машиныг төмрийн плазм зүсэгч машин болгох ажлаар эхэлсэндээ. Эхэндээ захирал Америк компанийн төхөөрөмжийн бүтэц энэ тэрийг үйлдвэр дотор нь явж байхдаа харж анзаарсан байсан тул шууд хуулахаар болж эхний төхөөрөмжөө хийж эхэлсэн юм. Захирал миний хажууд яс сууна ингэж зур тэгж зур гээд заана, би зурна. Самбар дээр захирал санаагаа зураад яваад өгнө би тэрийг нь программ дээр зурж оруулах гэж эхэн үедээ хөгөө чирч байсан удаан ч гэж жигтэйхэн. Тэр үетэй харьцуулахад одоо бол шал өөр болсон. Захирал амаараа хэлээд тайлбарлаад болоо, би маш хурдан зурна. Зарим юмнуудыг би нэмээд зохионо доо. Захирал үзээд болж байвал магтана, таалагдахгүй бол шууд өөрчлүүлнэ.

Сурв: Хэр хугацаа зарцуулсан бэ?

Инженер: Өө зураг зурахад бол 18 сар яс суусан. Одоогоор 872 хуудас зураг байна. Зураг зурах ч яах вэ, энэ бүгдийг толгойдоо бодоод зохиогоод бэлэн болсон юмыг би зурж байгаа шүү дээ. Захирал судалгааны ажилд маш их цаг заваа зориулсан. Би гайхдаг юм энэ хүн ер нь унтдаг бол уу гэж өглөө ирэхдээ л нэг шинэ юм бодчихсон шинэ шийдэлтэй ирдэг юм.

Биднийг ийн ярилцах зуур үйлдвэрийн ажилчдын хоолны цаг болсныг сануулав. Ингээд үйлдвэрийн ажилчидтай хоол идэх зуур, сониуч зандаа хөтлөгдөн элдвийг шалгаав. Ажиглаж байхад эдний залуучууд хоорондоо эвтэй найртай,  соёлтой харилцаатай нь харагдаж байв. Цайны цаг яс нэг цаг үргэлжлэх юм. Энэ хооронд залуус амрах нэг нь амарч зарим нь тоглож харагдав. Харин хэдэн инженерүүд маань ажлын асуудлаа хоорондоо ярилцаж байв. Цайны цаг дууссаны дараа захирлын өрөөг зорив. Туслах бүсгүй захирал цаад талын өрөөнд байгааг сануулав. Захирал өрөөн дотроо орчин үеийн технологиор тохижуулсан лабораторийн өрөөтэй аж. Намайг ороход лабораторийн өрөөнд бяцхан туршилт хийж байв. Химийн хичээл дээр үздэг үелэх системийн таблиц, орос хэл дээр таблиц ханан дээр хаджээ. Өрөөндөө лабораторийн ширээ байрлуулсан байв. Удахгүй маш үнэтэй хий, хроматографийн шинжилгээний аппарат ирэх юм тэр үед ч ажил ундарна даа. Манай улсад байдаггүй юм гэж захирал танилцуулав. Ер нь бол миний мөрөөдөл бол ЗОХИОН БҮТЭЭХ ТОВЧОО байгуулах юм. Дэргэдээ маш том үйлдвэр технологийн парктай. Үүний эхлэл одоо миний хийж байгаа ажил юм гэсээр захирал бид хоёрын яриа өрнөв.

Сурв: Би танай ажилтнуудтай хэсэг ярилцлаа. Гэхдээ хэлсэн ёсоор тань ажилд нь саад болоогүй шүү. Таны энэ зохион бүтээсэн төхөөрөмж монголчууд бидэнд яг ямар өгөөж авчрах вэ?

Захирал: Уг нь хэлэхэд арай л эрт байна. Гэхдээ би товч хэлье. Маш авсаархан ухаалаг үйлдвэр юм. Аливаа үйлдвэрт түүхий эдийн оролт, дараа нь боловсруулалт буюу бэлэн бүтээгдэхүүний гаралт гэж байна. Өөрөөр хэлбэл ямар нэг юм оруулаад боловсруулаад өөр нэг бүтээгдэхүүн гаргаж авахыг үйлдвэрийн процесс гэх юм уу даа. Манай энэ төхөөрөмж бол оруулах түүхий эдийн хувьд бүх төрлийн нүүрс, устөрөгч агуулсан органик түүхий эд. Өөрөөр хэлбэл шатаж болох бүх зүйлс. Ахуйн хог хаягдал, хүн, малын өтөг, лаг, модны үртэс, үр тарианы иш, модны навч, бүх төрлийн нүүрс, нефтийн хог шаар гэх мэт маш өргөн цар хүрээний түүхий эдийг боловсруулна гэсэн үг. Гарах бүтээгдэхүүний хувьд өндөр калортой шатдаг хий, хөнгөн био нефть, аммиакийн уусмал буюу нашатырын спирт. Өөрөөр хэлбэл азотын шингэн бордоо цэвэр кокс, хагас кокс идэвхжүүлсэн нүүрс зэрэг эдгээр бүтээгдэхүүнүүд гарна. Мөн төхөөрөмж өөрөө маш их дулаан ялгаруулдаг учир дулааны энерги гэсэн үг. Төхөөрөмж автомат горимоор ажилладаг учраас зарим төрлийн хог боловсруулах үед гарах үнсийг элс цементтэй хольж, даацын авто болон явган замын хавтан гаргана. Ингээд үзэхэд хаях юм огт гарахгүй бүгд бүтээгдэхүүн болно.

Сурв: Би нэг л сайн ойлгохгүй байна?

Захирал: Энэ технологийг би нээсэн ч юм биш. 12 зууны үеэс Европт Викингүүд давирхай гаргаж авч байснаар эхэлсэн гэж үздэг. 18-19 зууны үеэс ерөнхийдөө энэ технологи хоёр салсан байдаг юм. Нэг нь пиролиз буюу хүчилтөрөгчгүй битүү орчинд дээрх бодисуудыг хуурайгаар нэрэх юм. Харин нөгөөх нь бол дээрхтэй адил ч хязгаарлагдмал хүчилтөрөгчтэй, усны ууртайгаар задрал явуулах процесс буюу хийжүүлэлт юм. Энэ хоёр арга хоёулаа тус тусдаа өөрийн хөгжлийн түүхийг туулсаар одоо хөгжлийн шинэ шатанд гарч ирж байгаа юм. Одоогоор дэлхий дээр 10 гаруй шинжлэх ухааны институуд компаниуд энэ технологи дээр ажиллаж байгаа юм. Бүгд өөр өөрийн замаар хөгжүүлж байна. Сүүлийн 90-ээд жилийн хугацаанд эрдэмтэн зохион бүтээгчдийн толгойны өвчин бол үр өгөөжийг дээшлүүлэх, гарцыг нэмэгдүүлэх. Хамгийн том асуудал бол төхөөрөмжийн бохирдол юм.

Ийнхүү бид ярилцаж суусаар цаг хэдий 20.00 цаг болсон байв. Ингээд намайг захирал хүргэж өгөхөөр болж би машинд сууж аваад хотын зүг давхив. Замдаа бид хоёр нэг их юм ярьсангүй. Энэ хүн ер нь ямар учиртай хүн юм бол гэж бодон гайхшрал, үл ойлгох миний мэдэхгүй шал өөр ертөнц юм гэж бодож явтал нэг мэдэхэд машин зогсож, буух газар маань ирсэн байлаа.

АЖЛЫН ХОЁР ДАХЬ ӨДӨР

Ажлын хоёр дахь өдөр эхэлж, үйлдвэр буюу “шинэ ажил руугаа” яаран хөдлөв. 10.00 цагт үйлдвэрт ороход аль хэдийн ажил бужигнаж байв. Шинэхэн танил инженер маань зураг барьчихсан ажилтандаа юм тайлбарлаж байгаа харагдлаа. Би ч дөхөж очиж мэндлэв. Өнөөдрийн ажлаа инженертэй уулзаж ярилцахаас эхлүүлэв. Инженерийн өрөөний хананд өлгөсөн энгийн хүн ойлгоход хэцүү зураг зурсан байлаа. Төхөөрөмж бүтсэн, зохион бүтээх санааг АНУ-аас тээж ирсэн. Ирэнгүүтээ тоног төхөөрөмжийг шууд хуулахаар ажилдаа орсон ч түүнээс цааш дэлгэрэнгүй мэдээлэл авахаар инженертэй яриагаа эхлэв.

Сурв: АНУ-ын төхөөрөмжийг шууд хуулахаар ажлаа эхлүүлсэн гэсэн. Тэндээс яриагаа эхлэх үү?

Инженер: Захирал эхлээд хуулна гээд бөөн материал аваад хийж эхэлсэн юм. За дөнгөж эхэлж ч байсныг хэлэх үү их л шуурхай явж, ямар ч байсан нэг юм босгож эхэлсэн. Оруулах, гаргах системийг тэр үед бид гаднын төмрөөр юм хийдэг хүнд захиалж хийлгэн. Тэгээд америкуудын үндсэн реакторыг хуулбарласан загварыг туршиж үзсэн. Захирал энэ замаар явахгүй юм байна олон дутагдал байна гээд шууд зогсоосон. Нөгөө бөөн юм болж хийсэн реакторыг төмрийн хог руу ачуулсан даа. Би ч тэр үед за ингээд бүх юм зогсож байгаа юм байна гэж бодсон. Арваад хоног өнгөрсөн байх захирал өглөө нүд нь гялалзаад бөөн хөөр орж ирсэн. Би цоо шинэ шийдэл олсон, ЭВРИКА гэж хэлээд самбар дээр зургаа зурж тайлбарлаж гарсан. Яг үнэндээ би тэр үед ерөөсөө итгээгүй, захирлын зур гэснийг зурж эхэлсэн. Гурван сар өнгөрлөө зураг зурсаар л. Анх суурь рамнаас эхэлж байсан бол дээшээ нэлээд олон эд анги зурчихсан, үндсэн реакторын зураг бэлэн болсон байлаа.

Биднийг ийн ярих зуур цайны цаг болж, хоолны ширээний ард захирал суучихсан бүгд инээд хөхрөлдөөн болоод сууж байв. Би ч мэндлээд суув. Захирал ширээний ард байгаа залуусаа албан ёсоор танилцуулав. 22-30 орчим насны шижигнэсэн залуус. Хоолон дээрээ тэд ажлын талаараа хөөрөлдөж асуудлуудаа ярилцдаг юм байна лээ.

Үйлдвэрийн хангамж хариуцсан менежертэй төхөөрөмж хийх хугацаанд гарсан хүндрэлүүдийн талаар ярилцав.  Хятадад сургууль төгсч ирээд тус үйлдвэрт орсон гэнэ. Тэрээр, бүх юм шинэ тиймээс шаардагдах материал сэлбэг эд ангиудыг авахад судлах, үйлдвэрлэгчийг олох гээд асуудал зөндөө. Тэгээд ч ганц нэгээр авахад маш хэцүү, ур ухаан шаардагддаг байсан. Захирал бол шаардагдах зүйлсээ өөрөө “Алибаба”-аас хайж, хаягийг нь надад өгдөг, би тэр газруудтай нь “учраа” олж худалдаж авдаг байсан. Анхандаа техникийн юмыг сайн мэдэхгүй Хятад нэршлийг нь ч мэдэхгүй хэцүү байсан бол одоо ч шал өөр шүү. Манай захирал хүн юм сурсан байхад хамгийн том баялаг гэж биднийг сургадаг. Тиймдээ ч манай залуус энд ороод мундаг чадвартай болдог. Би бол инженер техникийн талаар А үсэггүй ажилд орж байсан. Одоо бол цахилгааны монтаж, төхөөрөмжийн цахилгааны холболтыг хийж сурсан гэв. Биднийг ярилцах зуур зургийн инженер туршилт хийх цаг болсныг сануулав. Өнөөх үл итгэм төхөөрөмжийн ажиллах процессыг нүдээр харах боломж байв.

Өнөөх ид шидтэй төхөөрөмжийн удирдлагын шит самбар нь гэхэд ТҮЦ шиг  хэмжээтэй, төмөр дөрвөлжин хайрцаг шиг хэлбэртэй. Туршилт эхлэх мөчид хангамжийн инженер нэг бүрчлэн тэмдэглэгээ хийж байсан нь туршилт бүр үр дүнтэй эсэхийг тэмдэглэгээ хийж, алдаа оноогоо засдаг бололтой. Төхөөрөмжийг асааж, техникийн бэлэн байдлыг бүрдүүлэх гэж 30 минут хүлээв. Мэдээж техник учраас элдэв чанга дуу гарах болов уу гэсэн ч сэнсний дуунаас өөр дуу сонсогдсонгүй. Монголчууд маань энэ төхөөрөмжийг өөрсдөө зохиогоод ингээд туршаад байж байх гэж, үнэхээр бахархах сэтгэл төрж байлаа. Төхөөрөмжийн удирдлагыг авч яваа залуу 22 настай, электроникийн инженер. Градус 600, 800, 900, 1000, шугамын тэлэлт 11 сантеметр гэсээр намайг үл тоон нааш, цааш гүйнэ. Миний хувьд түүнээс төхөөрөмжийн ажиллагааны талаар нэг ч гэсэн илүү мэдлэгтэй болохын тулд сонирхох зүйл олон байлаа. Энэ зуур Захирал гаднын гурван хүний хамт орж ирэнгүүт эхлэх дохио өгч харагдав.

Төхөөрөмжийн үйл ажиллагааг нэг бүрчлэн ойлгуулахын тулд туршилтын үйл явцыг нэг бүрчлэн тайлбарлахыг хичээе. Төхөөрөмжид автоматаар  27 кг нүүрс,  реакторт хүрэх хугацаа хоёр минут. Хоёр минут өнгөрлөө үндсэн реактор ачааллаж эхлэв. Хий гарлаа, асаагаараа гэж командлав. 11 төмөр хоолойг эгнүүлэн гагнаж, угсарч урт хоолойгоор холбон үйлдвэрийн хаалганы ойролцоо дээш харуулан бэхэлсэн байв. Зүйрлэж харагдахад дээшээ амаа ангайсан мангас мэт төсөөлөгдөн харагдаж байв. Тэр хоолойнуудаас хий гарч байгаа бололтой нэг залуу гүйж очин гал өгөв.  Хоолойноос гал дүрэлзэж эхлэв. /Бичлэгийг та бүхэн дээрх дүүрснээс харж болно/

Энэ зуур захирлыг дагаж ирсэн настай хүн “Манай Монгол улсын маань мөрөөдөл ингэж биелнэ гэж зүүдэлсэнгүй явлаа. Би насаараа шинжлэх ухаанд ажиллаж, нүүрс боловсруулах судалгааны ажлыг хийж ирэхдээ хэзээ ийм төхөөрөмжтэй болох бол гэж мөрөөдөж байв. Эрдэмтэд бидний 50 жилийн мөрөөдөл” гэв. Түүний хэлсэнтэй би ч санал нэг байлаа. Үнэхээр гайхамшиг гэдэг энэ л байдаг байхдаа гэж бодож зүрх минь лугшиж байлаа. Төд удалгүй дараагийн 27 кг гэж хашиграв. Гал улам л  хүчтэй гарч байв. Захирал градусыг дээд түвшинд тулга гэж командлав. Градус 1200, 1300, 1500 хүргээд зогсоож, туршилт дуусав. Захирал дээр ирсэн зочид бүгд захирлыг даган дээш өрөөнд нь оров.

Би төхөөрөмжийг удирдан гүйцэтгэж байсан залуу дээр очив. Тэр ч бас завгүй байв. Нэлээд хэсэг хүлээсний дараа над руу хандаж, “эгчээ уучлаарай, та юу асуух гэсэн юм” гэв. Тэгтэл манай захирлын зохиосон энэ реактор нь ажлын хурдаа ердөө 30 минутанд авдаг юм. Бидний хуулбарлах гэж байсан Америкийнх бол 4,5 цаг болдог юм байна лээ гэв. Төд удалгүй захирал гарч ирэв. Нэлээд сэтгэл нь хөөрсөн янзтай байлаа. Ажлын хоёр өдрийн ажил дуусав. Цаг аль хэдийнэ 21.00 цаг болж байв. Машинд суугаад бид хэсэг хором ярилцав.

Сурв:Та яагаад ийм даруухан юм бэ гэж асуув?

Захирал: Инээснээ яасан гэв. Би өөрөөр яаж байхаа сайн мэдэхгүй байна гэлээ.

Сурв: Таны унаж байгаа машиныг харахад соната юм байна.

Захирал: Өө надад том жип байгаа. Гэхдээ энэ чинь газаар явдаг, бага ч гэсэн агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр, тэгээд ч амар байдаг.

Бүхэл бүтэн улсын асуудлыг шийдэж байгаа хүн маань ингэж ярихад хэлэх үг даан ч олдсонгүй. Бид ойр зуурыг ярилцах зуур энэ төхөөрөмж дэлхийн хаана ч байхгүй, анхны бүтээл нь гэдгийг мэдэж авав.  Анх төхөөрөмжийн талаар сонсоод итгэхгүй байсан бол харин өнөөдрийн үйл явдлын дараагаас шууд л итгэл төрөв.  Захирал өнгөрсөн оны хоёрдугаар сарын 1-ээс давамгайлах огноогоор Женев дэх олон улсын оюуны өмчийн байгууллагад материалаа явуулжээ. Олон орны оюуны өмчийн цахим сангаас хайлт хийсэн ч ижил төстэй төхөөрөмж, технологи олдоогүй гэнэ. Хятадын оюуны өмчийн сангийн 1990 оноос хойших бүх патентыг худалдаж авч, 691 ширхэг патентын материалтай нэгд нэгэнгүй танилцсан ч байхгүй байсныг дурдав.

Сурв: Та тэгвэл ганц Монголын биш энэ дэлхийн асуудлыг шийдчихэж байгаа юм биш үү?

Захирал: Цаг хугацаа харуулна гээд инээгээд хоцров.

Өнөөдөр болсон явдал миний хувьд хамгийн сайхан мөчүүдийн нэг байлаа. Би гэртээ оролгүй гадуур жаал бодолдоо автагдан алхав. Салхитай байгаад ч тэр үү агаар сайхан цэвэр байв. Гэртээ ороод дуу хурагчаа асаан өнөөдөр болсон явдлыг сонсож хэвтээд, нэг мэдэхэд унтсан байлаа.

АЖЛЫН ГУРАВ ДАХЬ ӨДӨР БУЮУ СҮҮЛИЙН ӨДӨР

Өглөө эртлэн босоод унаандаа суув. Намайг авч явах унаа ирнэ гэж тохирсон учир, яг цагтаа хүлээж байв. Энэ удаад намайг Лексус 350 уначихсан залуу ажилтан угтаж авав. Машинд суух зуураа захирлаасаа том машин унадаг залуу вэ гэж бодсоор бид хөдлөв. Гурав дахь өдрөө уулзаж байгаа учраас эчнээ танилууд болжээ. Энэ зуур тэр надад өөрийнхөө ажилдаа орсон түүхээсээ хуваалцав. Би анх ажилд ороод том пакталснаа дурсав. “Захирал бид хоёр урагшаа явах болоод, вокзал дээр ирээд вагонд ороод суухдаа би гадаад паспортын хугацаа дууссаныг мэдэв. Би яах учраа олдоггүй үхтлээ айж,  хамаг хөлс гараад, хувцас норсон байсан. Тэгээд захиралд хэлэхэд юу ч болоогүй юм шиг, за чи үлддээ, би яваад ирье гээд явсан даа. Би ч за өнгөрсөөн, ирээд намайг халах байх гэсэн захирал юу ч яриагүй. Тэрнээс хойш би хариуцлага гэдэг ямар чухал зүйл байдгийг хөлсөөрөө мэдэрсэн дээ.

Үйлдвэрийн гадаа ирээд буулаа. Шууд үйлдвэр лүү орлоо захирал ирчихсэн залуучууддаа “Үндсэн реакторыг задалж үз. Өчигдөр дээд температурт хүргэсэн учир эвдрэл гарсан байгаа. Тиймээс дүн шинжилгээ хийнэ гэж хэлээд” өрөө лүүгээ явав.

Учрыг инженерээс тодруулахад,  Өчигдөр туршилт хийх явцад температурыг нь нэмэгдүүлсэн юм. Цаашид ямар нэг эрсдэл үүсэх вий гэдгээс сэргийлж туршлсан хэрэг байж. Ингээд би тус үйлдвэрийн ажилчид дундаас настай хоёрыг сонгож, ярилцахаар зорив. Тэгээд хоёр ахтай мэндлээд жаал үг өдлөө. Тэгсэн нэг нь насаараа халаалтын тогоо гагнасан мундаг гануурчин, нөгөөх нь насаараа токарьчин хийжээ.

Сурв:Ахаа та ажилд ороод хэр удаж байна гэв?

Гагнуурчин ах: Өө би бараг таван жил гаруй болсон байх шүү. Анх намайг ажилд авахдаа энэ төхөөрөмж хийнэ гэж авсан, би насаараа тогоо хийсэн хүн. Анх захирлын ярьж байсан юманд итгээгүй ээ нуугаад яахав. Шал бүтэхгүй юм гэж бодож байсан баахан хөрөнгөөр тоглоод л дуусах байх гэж бодож байлаа. Амьд явахад алтан аяганаас ус ууна гэдэг шиг энэ муу хэдэн насанд зөндөөл юм үзлээ. Гэхдээ нүүрс, хог, баас шээсийг ингээд хий шингэн түлш болгоно гэж ёстой зүүдлээч үгүй явлаа.

Токарьчин: Ах нь энд ороод удаагүй байна өө гэхдээ энэ залуу үнэхээр сонин сэтгэдэг хүү юм аа. Хүн чанар ч гэж ванлий эртээр хурал дээр ингэж хэлдэг байгаа. Хувь тавилан надад энэ төхөөрөмжийг зохиох үүрэг өгсөн бол та бүхэнд хийх үүргийг өгсөн байна. Энэ төхөөрөмж маань Монголын маань оршин байх уу, үгүй юу гэдгийг шийдэх юм. Яагаад гэвэл энэ үүсээд байгаа олон асуудлууд бидний ирээдүй үр хүүхдүүдийг маань хордуулж үхүүлж байна. Өдөрт хоёр хүүхдийн амь нас явж байгаа гээд хэдүүлээ ажлаа хурдавчлая гэж хэлсэн юм. Би ч өөрийн эрхгүй нүднээс нулимс гаргаад огшоод бурхандаа залбирсан юм. Одоо ч үр дүн гарчихсан манай залуучууд чинь өөрсдөө л хөдлөөд мөн урамтай сайхан байна аа.

Гагнуурчин ах: Бид чин уг нь ингэж амьдрах ёсгүй л ард түмэн дээ жаахан энэ залуу шиг толгой дутаад байна даа гэв.

Ингээд ажлын сүүлийн өдөр учраас захиралтай ярилцахаар өрөөнд нь  оров. Ажлын өрөөний самбар дээрээ ажлын төлөвлөгөө маягтай юм зураад зогсож байв.

Сурв: Та юу хийж байгаа юм бэ гэж асуув?

Захирал:Би ирэх гурван сарын төлөвлөгөөгөө гаргаж байна гэв. Цагаан сарын дараагаас гэсэн үг.

Сурв: Та ингэхэд энэ ажлаа яаж санхүүжүүлэх юм бэ?

-Ер нь бол дэлхий дээр маш олон санхүүжилт олох арга бий. Үүний нэг нь сан. Мөнгөө юунд хөрөнгө оруулах, хийхээ мэдэхгүй олон сан байна. Би чамд зөвхөн нэг сангийн нэрийг хэлж өгье. http://www.b-t.energy/ энэ сайтаар ороод үзээрэй. Энэ бол Бил Гейтс, Жак Ма зэрэг дэлхийн томоохон бизнесменүүдийн нэгдсэн сан. Энэ сан байгаль орчинд ээлтэй, хор хөнөөл багатай төслийг санхүүжүүлэх гол зорилготой. Тиймээс энэ санд материалаа бүрдүүлж өгөхөөр бэлтгэл ажлаа хийж байна. Нэгэнт төхөөрөмж бэлэн болсон учраас ард түмнийхээ төлөө дэлхийн олон олон санд хандах болно.  Бидэнд маш их боломж нуугдаж байдаг гагцхүү түүнийгээ нээн гаргаж ирэх хэрэгтэй байдаг юм. Бүх монголчууд нэгдэж чадвал дотоод бололцоогоо ашиглаад энэ үүсээд байгаа асуудлыг бүрэн байхгүй болгох боломжтой юм шүү дээ.

Би чамаас нэг зүйл хүсье удахгүй бид энэ хийсэн ажлаа ард олныхоо өмнө цаашлаад дэлхийн том том сангуудын тайланд тавина. Тэр болтол миний нэр компанийн нэр ажилчдын нэрийг ил болгож болохгүй за юу цаг нь болохоор бүгд мэдэх болно.

Ингээд миний үйлдвэр дээр өнгөрүүлсэн гурван хоног өнгөрлөө. Ямар ч хурдан өнгөрөв дөө. Бид чин агуу ард түмэн юм байна,  бид бие биедээ  итгэх ёстой юм байна шүү дээ. Бид өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө л шийдэхгүй бол бидний өмнөөс хэн ч хөдлөхгүй. Монголд тохирсон технологийг хэн ч бий болгохгүй юм байна шүү гагцхүү бид хувь заяаныхаа эзэн нь байх ёстой юм байна гэсэн бодол тээн үндсэн ажилдаа оров.

Т.ОД

Эх сур: news.mn 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
24 САЯ ДОЛЛАРТОЙ ТЭНЦЭХ БИТКОИН ЛУЙВАРДСАН ХЭРЭГТ ТАИЛАНДЫН ГУРВАН БАНКИЙГ ШАЛГАЖ БАЙНА
15 минут    

“Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулах хэлэлцүүлэг боллоо
23 минут    

Иргэдийн 68 хувь нь нийтийн эзэмшлийн талбайд ТҮЦ байлгахыг эсэргүүцжээ
26 минут    

КАЛИФОРНИ МУЖ УЛС ГАЛ ТҮЙМЭР УНТРААХАД ЦЭРГИЙН ДРОН АШИГЛАНА
34 минут    

"ӨНӨӨГИЙН ЕРТӨНЦИЙГ БҮТЭЭГЧ ЧИНГИС ХААН" НОМ ВЬЕТНАМ ХЭЛЭЭР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА
35 минут    

АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 16 ОРНЫ ТАМИРЧИН ӨРСӨЛДӨНӨ
36 минут    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА КОНРАД АДЕНАУЭР САНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
37 минут    

БНАЛАУ-ЫН ДОТООД ХЭРГИЙН САЙД ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
38 минут    

МЗЭ-ИЙН БАГА ЧУУЛГАН ЭНЭ САРЫН 25-НД ХУРАЛДАНА
38 минут    

ЭРДЭМТЭД НИЙСЛЭЛИЙН ӨМНӨ ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ГАРЦЫГ ТОДОРХОЙЛНО
49 минут    

НҮБ-ААС ВЕНЕСУЭЛИЙН ДҮРВЭГЧДЭД 50 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ
50 минут    

БАГШ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ ШААРДЛАГЫГ ДАХИН ХҮРГҮҮЛЛЭЭ
51 минут    

ФЭЙСБҮҮКИЙН ХУУРАМЧ ХАЯГААР ОХИДЫН НҮЦГЭН ЗУРАГ АВСАН ЭТГЭЭДИЙГ ШАЛГАЖ БАЙНА
53 минут    

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР САЙН ҮЙЛСИЙН АЯН ӨРНҮҮЛЖЭЭ
55 минут    

Ховд аймгийн Жаргалант суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо
1 цаг    

Х.РУХАНИ: КАСПИЙН КОНВЕНЦИ НЬ АНУ, НАТО-ГИЙН ХУЙВАЛДААНЫГ ТАСАЛДУУЛСАН
2 цаг    

ДОЛООН САЯ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ХУУЛЬ БУС ЭМ БЭЛДМЭЛИЙГ ХУРААЖЭЭ
2 цаг    

ЭЛЬ МЕНЧОГИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ 1.56 САЯ ДОЛЛАРООР ХУДАЛДАН АВНА
2 цаг    

Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын ногдол ашгийг 100 хувь Нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр боллоо
3 цаг    

“ГЕНА МАТАР БА ТҮҮНИЙ НӨХӨД” НОМЫН ЗОХИОЛЧ Э.УСПЕНСКИЙ ТААЛАЛ ТӨГСЖЭЭ
3 цаг    

Хятад иргэн зөвшөөрөлгүй эм борлуулж байжээ
3 цаг    

Үр хүүхдийнхээ даль жигүүрийг хамгаал
3 цаг    

Герман улсад машинистын чиглэлээр сурч, ажиллах залуучуудыг ажилд урив
3 цаг    

МЬЯНМАРЫН ТӨРИЙН ЗӨВЛӨХ СИНГАПУРТ АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
3 цаг    

ХУТАГ-ӨНДӨР СУМЫНХАН 16000 ТОНН ХАДЛАН БЭЛТГЭНЭ
4 цаг    

ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ТУХАЙ ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ЭМЭГТЭЙГ СААТУУЛЖЭЭ
4 цаг    

ЗАВЬ ЖИВСНИЙ УЛМААС ОЛОН СУРАГЧ АМИА АЛДЖЭЭ
4 цаг    

ИТАЛИЙН ЛИГУРИА МУЖИД ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАЛАА
4 цаг    

БУЛЧИН ЗАДРАХ ТАХАЛ ӨВЧНИЙ УЛМААС АМИА АЛДАГСДЫН ТОО НЭМЭГДСЭЭР БАЙНА
4 цаг    

ТАВАН ДҮҮРЭГТ ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАНА
4 цаг    

ШИНЭ ЗЕЛАНД ГАДААДЫН ИРГЭДЭД ОРОН СУУЦ ХУДАЛДААЛАХЫГ ХОРИГЛОЛОО
4 цаг    

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН АЖЛЫН ХЭСЭГ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
4 цаг    

АНУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙДАД МАЙКЛ С.КЛЕЧЕСКИЙН НЭРИЙГ ДЭВШҮҮЛЖЭЭ
5 цаг    

ТУРКИЙН ӨНДӨР ДЭЭД ТҮШМЭД, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ВИЗГҮЙ ЗОРЧДОГ БОЛГОХОД БЭЛЭН БАЙНА
5 цаг    

НӨХӨН СОНГУУЛИЙН МАРАФОН
5 цаг    

АТГ-ын үүдийг сахиж суухын оронд ажлаа л хийх байж дээ Д.Жигжиднямаа дарга аа !!!
5 цаг    

Тагнуул нууцаа алдсан уу?
5 цаг    

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА, СЭТГҮҮЛЧИД ӨНДӨР ХУРААМЖ ТӨЛЖ МЭДЭЭ БЭЛТГЭНЭ
5 цаг    

БУГАТ СУМЫН СУРГУУЛЬ ХИЧЭЭЛИЙН БАЙРГҮЙ БОЛЖЭЭ
5 цаг    

ҮЕРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
5 цаг    

МОБИКОМ КОРПОРАЦИ ГАМШИГТ НЭРВЭГДЭГСДЭД 90 ОРЧИМ САЯ ТӨГРӨГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ
5 цаг    

АНУ ГУРВАН КОМПАНИД ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА
5 цаг    

ТУРКИЙН ЭРХ БАРИГЧДЫН ШИЙДВЭРИЙГ АНУ АЛДАА ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА
6 цаг    

ГҮҮР НУРАХ ҮЕД АМЬ ҮРЭГДЭГСДИЙГ ОРШУУЛАХ ЁСЛОЛ БОЛНО
6 цаг    

НАЙМДУГААР САРЫН 16-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
6 цаг    

ЭХЭМҮТ-ИЙН ЭМЧ НАР 407-Р ХОРИХ АНГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА
6 цаг    

Цаг агаарын мэдээ
6 цаг    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭД, МАЛ АРВИДНА
7 цаг    

Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын ногдол ашгийг 100 хувь Нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр боллоо
19 цаг    

“Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын төслийн хэлэлцүүлэг 8 сарын 16-нд болно
19 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.