Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 10-р сарын 17
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Жолооны ард стресст орохгүй гэвэл

НИЙТЛЭСЭН: 2018-02-09 19:25:48
Бусад > Зөвлөгөө | Сэтгэгдэл: 0

Өнөөдрийн их хотын амьдралыг машингүйгээр төсөөлөхөд бэрх. Харин машинтай хүний амьдралыг замын бөглөрөл, соёлгүй жолооч нарын бүдүүлэг авир, эвдэрсэн замгүйгээр төсөөлөхөд бэрх болж.

Бөглөрөл, бүдүүлэг авир, эвдэрхий зам нь ямар ч жолоочийг маш хүн стресст оруулдаг зүйл. Энэ стрессийг тайлж сурах нь жолооч, цаашилбал явган зорчигчийн аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал болоод байна.

Юуны өмнө стресс гэдэг орчин үеийн амьдралын, тэр тусам жолоо барьж байгаа хүний салшгүй хэсэг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Ингээд стрессээс зайлсхийх бус харин урьдчилан төлөвлөж, хэт стресст орсон үедээ тайлж сурах хэрэгтэй.

Жишээлэхэд, бөглөрөл үүсэх эрсдэл хамгийн баг байдаг цагуудад замд гарах. Бөглөрөл хамгийн бага байдаг тэр бүр хүн мэддэггүй туслах замууд, тэдгээрт хүрэх маршруутаа урьдчилан судлаад бөглөөтэй үед ашиглах.

Харин яалт ч үгүй дээр дурдагдсан шалтгааны улмаас бухимдаж, стресст орсон бол тамхи татаж тайлах гэсний хэрэггүй гэж сэтгэл зүйчид үзэж байна. Учир нь тэртээ тэргүй олон арван машин бөөгнөрч хортой утаагаар эргэн тойрноо бохирдуулж байхад дээр нь тамхины утаагаар нэмж хордуулах хэрэггүй.

Ганцаар явж байгаа бол суудлаа цохиод авч болно. Ингэснээр стрессийн үед үүсдэг булчингийн чангарлыг суллана, өөрийгөө суудлаа балбаж байгааг хөндлөгийн хүний нүдээр харж төсөөлбөл инээд хүрэх нь гарцаагүй. Харин инээд бол стресс тайлах хамгийн шилдэг аргуудын нэг.

Стресст орох үед хүний амьсгалын давтамж аяндаа нэмэгддэг.Иймд бөглөрөл нэлээд удах янзтай бол нүдээ анин амьсгалынхаа давтамж дээр анхаарлаа төвлөрүүлэн аажмаар удаан, тайван болгох хэрэгтэй.

Бухимдлаа тэвчихэд бэрх болсон бол цонхоо хааж байгаад зарим хүний хэлэх дуртай хараалын үгийг чанга хэлж уураа гаргсан ч болно. Ингэхдээ хэн нэгнийг харааж зүхэх бус харин сэтгэл хөдлөлөө илэрхийлэх замаар бухимдлаа л тайлж байгаа төдий гэдгийг мартаж болохгүй. Гэхдээ мэдээж дэргэд чинь хүүхэд, эмэгтэйчүүд, найз нөхөд чинь байхгүй ганцаараа яваа үед л энэ арга тохиромжтой гэдгийг бүү март.

Бөглөрөлтөнд орж гацсан тайван байх нь хамгийн чухал. Радио, хөгжим сонс. Хурдлан давхих үед тэр бүр чухал зүйлийн талаар таатай эргэцүүлэн бодох завдал олддоггүй шүү дээ. Тэгэхээр өчигдөр амжуулсан ажил, өнөөдөр амжуулах гэж байгаа ажлынхаа талаар сайтар бод. Олдож байгаа цагийг бухимдаж уурлахын оронд өөртөө ашигтайгаар эргүүлж сурах хэрэгтэй.

Таны эрэн тойронд болж байгаа бүхнийг огт хөндлөнгийн хүний нүдээр хараад үз. Яг зурагтын нэвтрүүлэг, эсвэл баримтат кино үзэж байгаа мэт.

Мөн эелдэг, бусдыг хүндлэх энгийн дүрмийн дагах нь мэдрэлийн энергиэ хадгалаха д чухал үүрэгтэйг санаж байх хэрэгтэй.

Хамгийн наад нь зах нь бусад жолооч нар өөрт чинь яаж хандаасай гэж хүсдэг вэ яг тийм байдлаар тэдэнтэй харьц.

Бусад жолооч, явган зорчигчдод ойлгомжтой үйлдэл хийж байх хэрэгтэй.

Бусдын гаргасан алдаанд хүлээцтэй хандаж сурах хэрэгтэй. Өөгүй хүн гэж байхгүй гэдгийг сана.

Эгнээгээ солих, эсвэл түрж орж ирэх гэсэн жолооч нарт зам тавиад өгчихөд буруудах зүйлгүй. Нэг ч гэсэн хүнээс бага ч гэсэн талархсан дохио авна гэдэг ямар ч л байсан сайн зүйл.

Зам удаан гарч байгаа явган зорчигч, улаан гэрэл, том оврын машин, замыэн бартаа зэрэг зүйлсд бухимдаж уурлах хэрэггүй. Цас, эсвэл бороо орлоо гэж мянга уурлаад зогсоож чадахгүйтэй адил энэ бүхэнд тайван, ойлгоцтой хандвал мэдрэлийнхээ хэд гурван эсийг үхүүлэлгүй үлдээж өөртөө буян үйлдсэн хэрэг болно.

Хүн рүү хуцаж, зуухаас өөр юм мэддэггүй нохой дайрахад өөдөөс нь адилхан архираад уралцаад байдаггүй биз дээ. Үүнтэй адил бүдүүлэг зангийн хариуд уурлаж, адилхан бүдүүлэг зан гаргаж доройтох хэрэггүй.

Явган зорчигчид зам хөндлөн гарах, өөр машинд зам тавих боломж өгөх төдийхэнд уурлах хэрэггүй. Учиргүй баян, учиргүй том албан тушаалтай биш л бол танд ч гэсэн нэгэн цагт хоёр зээрдээрээ зам хөндлөн гарах хэрэг зайлшгүй ирнэ гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр намайг ингээд зам гарч явахад урдаг нохой шиг жолооч сигналдаад, дайрах гээд байвал яах вэ гэж бодоод үз.

УИХ-ын гишүүн, мафийн босс, олигарх, эсвэл цагдаагийн ахлах офицер биш л юм бол бусад жолооч, цагдаатай биеэ барьж тайван харьцсан нь дээр. Таны уур хилэнгийн хариуд тэд ч бас уур хилэнгээр хариу барьж чадна гэдгийг сана.

Стрессгүй, аюулгүйгээр замын хөдөлгөөнд оролцоно гэдэг жолооч нарын уралдаан бус харин хамтын ажиллагаа байх ёстой мартаж болохгүй.

Зам тавьж өгсөн, ямар нэг зүйл анхааруулсан жолооч ид гар өргөн талархал илэрхийлж байхаа бүү март.

Туршлагагүй, эсвэл ороо нь орсон буур шиг ухаан муутай жолоочтой маргалгүй зүгээр л зам тавиад өгчихөж бай. Тэнэг хүнтэй маргаж адилхан тэнэг болох хэрэг юу байна.

Уурандаа хэзээ ч бүү сигналдаж бай.

Эх сурвалж: 103.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ДЭЭД ЗӨВЛӨЛИЙНХӨН ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
5 цаг    

“ЦЭНХЭР ДЭЛГЭЦ”-ИЙН ДУЭЛЬ БУЮУ ЕРӨНХИЙЛӨГЧ & САНГИЙН САЙД
5 цаг    

ОХУ-ЫН ХЭЛ ЗАСАЛЧ ЯРИАНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАХ АРГАЗҮЙД СУРГАЖ БАЙНА
6 цаг    

НИЙТ 21 ХҮҮХЭД ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ
6 цаг    

ИХЭНХ НУТГААР ЭНЭ САРЫН 19-НӨӨС ХҮЙТЭРНЭ
6 цаг    

ХӨНГӨВЧЛӨХ, УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ НЭЭЛЭЭ
6 цаг    

“YOUTUBE”-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТҮР ХУГАЦААНД ДОГОЛДЖЭЭ
6 цаг    

МАНАЙ ГАРАГ ДЭЭР 3,4 ТЭРБУМ ХҮН ӨДӨРТ 5,5 ХҮРЭХГҮЙ АМ.ДОЛЛАРААР АМЬ ЗОГООЖ БАЙНА
6 цаг    

МАЛЧИД ХҮССЭН ҮЕДЭЭ ЦАГ АГААРЫН МЭДЭЭГ АВАХ БОЛОМЖ БҮРДЭВ
6 цаг    

УЛС ОРНОО НЭГТГЭХ ЯАМНЫ САЙД УМАРД СОЛОНГОСООС ОРГОН ЗУГТСАН ХҮМҮҮСТЭЙ УУЛЗАХАД БЭЛЭН БАЙНА
6 цаг    

"ХАНАРУ МАРТ” ХХК НЬ ХУГАЦАА НЬ ДУУССАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ШОШГЫГ ЗАССАН ЗӨРЧИЛ ИЛРЭВ
6 цаг    

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ОГЦРУУЛАХ АСУУДЛЫГ ХӨНДӨНӨ ГЭВ
6 цаг    

ТҮҮХЭН ОЙГ ТОХИОЛДУУЛАН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ
7 цаг    

ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХИЙГ ГУРВАН СУРАГЧ АВЛАА
7 цаг    

ХОТТОЙ МАЛ РУУ НЬ ДАЙРСАН ХЭЭРИЙН БООХОЙГ ГАРАА НУДАРЧ АЛЖЭЭ
7 цаг    

ГИХГ АЛБА ХААГЧДЫНХАА МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫН ТҮВШИНГ ТОГТООВ
7 цаг    

КАЗАХСТАН УЛС 500 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭВ
7 цаг    

ЗӨВЛӨЛТИЙН ҮЕИЙН ХӨШӨӨНҮҮДИЙГ БУУЛГАСНЫ ХАРИУД ОХУ ПОЛЬШИД ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВЧ МАГАДГҮЙ
7 цаг    

Б.ДЭЛЭГДОРЖИЙН НЭРЭМЖИТ УЛСЫН УРАЛДААНЫ ГРАНПРИ ШАГНАЛТАНГ ТАВАН САЯ ТӨГРӨГӨӨР УРАМШУУЛНА
7 цаг    

УИХ-ЫН ДЭД ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН ОУПХ-НЫ АССАМБЛЕЙН 139 ДҮГЭЭР ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ
7 цаг    

"ШИВЭЭ ОВОО" НҮҮРСНИЙ УУРХАЙН ДЭРГЭД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭР БАРИХ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛНА
7 цаг    

ХӨВСГӨЛИЙН БРЕНД ҮЙЛДВЭРЛЭГЧЭЭР “АЛТАН ДУУЛГА” КОМПАНИ ШАЛГАРЛАА
7 цаг    

АХБ-ТАЙ ХАМТРАН “СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ” ХЭРЭГЖҮҮЛНЭ
7 цаг    

ДЭЛХИЙН ДУЛААРЛЫН УЛМААС ШАР АЙРАГ ХОВОРДОЖ, ҮНЭ НЬ ӨСНӨ
7 цаг    

ЗАСГИЙН ГАЗРААС ХУУЛИЙН 4 ТӨСӨЛ ӨРГӨН БАРИЛАА
7 цаг    

Э.БОЛОРЧУЛУУН: ЯВГАН ХҮНИЙ ЗАМ, ТАЛБАЙГ ЧӨЛӨӨЛӨХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ 187 БАЙРШИЛД ГАЗАР ЧӨЛӨӨЛНӨ
7 цаг    

Ж.БОЛДБААТАР: ХАЛАГДСАН 2000 ГАРУЙ ЦЭРГИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХ БОЛОМЖ БҮРДСЭН
7 цаг    

“ӨНӨӨГИЙН МОНГОЛЫН НИЙГМИЙН УЛС ТӨРИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙН ЗАНГИЛАА" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО
8 цаг    

ШИНЭ ЦУВРАЛЫН УХААЛАГ УТАСНУУД НЬ “APPLE”-ТЭЙ ӨРСӨЛДӨХӨД ТУС БОЛНО ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА
8 цаг    

“СПОРТ БА ХӨГЖИЛ” УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНД 500 ГАРУЙ ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦОНО
8 цаг    

БНАСАУ ДАХЬ ХҮНИЙ ЭРХИЙН БАЙДЛЫН ТАЛААРХ ШИНЭ ТОГТООЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
8 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЕРӨНХИЙ САЙДАД АЛБАН БИЧИГ ХҮРГҮҮЛЭВ
8 цаг    

ГЕРМАН ДОГ ҮҮЛДРИЙН НОХДЫН ЦУГЛАРАЛТ БОЛНО
8 цаг    

ЭРХҮҮГИЙН ИХ СУРГУУЛИЙН 100 ЖИЛИЙН ОЙГ УЛААНБААТАР ХОТНОО ТЭМДЭГЛЭХЭД ДЭМЖЛЭГ ХҮСЭВ
8 цаг    

ИРЭХ ТӨСВӨӨС 15 ХУВЬ ХЭМНЭЖ, ГУРВАН “АЖ ҮЙЛДВЭРИЙН КОМБИНАТ” БАЙГУУЛАХ АЛБАН БИЧИГ ХҮРГҮҮЛЭВ
8 цаг    

СОЁЛЫН ӨВИЙН ДАРХЛААНЫ АСУУДЛЫГ МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНД ЗӨВЛӨЛДӨЖ, ДҮГНЭХ ШААРДЛАГАТАЙ
8 цаг    

ИЗРАИЛЬ ГАЗЫН ЗУРВАСТ АГААРЫН ЦОХИЛТ ӨГЧ ЭХЭЛЖЭЭ
9 цаг    

Д.СУМЪЯАБАЗАР:ИРЭХ САРД ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ШАТАХУУНЫ ҮНЭ ӨСӨХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА
9 цаг    

Д.ЦОГТБААТАР САЙД "ВАЛДАЙН 15 ДУГААР БАГА ХУРАЛ"-Д ИЛТГЭЛ ТАВИВ
9 цаг    

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 12 ДУГААР ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХЫГ ДЭМЖЛЭЭ
9 цаг    

“AMAZON” КОМПАНИ АНУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААС ТАТГАЛЗАХГҮЙ ГЭЖ МЭДЭГДЖЭЭ
9 цаг    

ДАШТ-2018 ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГТ 952 ТЭРБУМЫГ АВЧИРЖЭЭ
9 цаг    

ШИНЬЖААН ДАХЬ УЙГУРУУДЫГ ДАХИН ХҮМҮҮЖҮҮЛДЭГ ТӨВҮҮДИЙН ТАЛААР АНХ УДАА ДУРДЖЭЭ
9 цаг    

Н.БАЯРТСАЙХАН: ИРЭХ ОНД ТӨЛӨХ 380 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЭХ ҮҮСВЭРИЙГ БҮРДҮҮЛСЭН
9 цаг    

АМЬДРАХУЙГААС ХАДАХ ДУУН
9 цаг    

БРАЗИЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ АВЛИГА АВСАН БОЛОН МӨНГӨ УГААСАН ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ
9 цаг    

ЧЕХИЙН АВТОМАШИНЫ ҮЙЛДВЭР МОНГОЛООС АЖИЛЛАХ ХҮЧ АВНА
9 цаг    

ДӨРГӨН СУМЫНХАН ДУУН ЦАЦАЛ ТОГЛОЛТОО ТОЛИЛУУЛАВ
9 цаг    

ЧӨЛӨӨТИЙНХӨН ДЭЛХИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ ХҮЧ ҮЗЭХЭД БЭЛЭН БОЛЖЭЭ
9 цаг    

ТУРК КУРД БОСОГЧДЫН ЭСРЭГ ЦЭРГИЙН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
9 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.