“Цагаан сар”-ын төсвөө таная
Монголчуудын уламжлалт сар шинийн баяр хэдхэн хоногийн дараа болох нь. Эл баяраараа монголчууд өнгөтэй өөдтэй гэснээ өмсөж, идээ будаа элбэг дүүрэн, муу муухайг цээрлэхийг чухалчилдаг. Тал нутгийн нүүдэлчин түмний хувьд хатуу цагийг өнтэй давж, хайлган цагтай учирч, ахан дүүсээрээ нэгэн дор цугладаг сайхан баяр.
Гэвч нийгэм солигдсонтой зэрэгцэн, бие биеэсээ дээр гарах гэсэн атаархуу зангаас болж уг баяр өнөөдөр учир утгаа бараг алдсан гэхэд болно. Ёс уламжлалын талаасаа ч биш л дээ. Өнөөдөр гуч хүрээгүй залуус тарган хонины ууц тавьж, ташааг нь няц дарахуйц үнэтэй хөөрөг өвөрлөх болсон нь л эл баярыг учир утгыг алдагдуулаад байгаа хэрэг. Монголчуудын нэг өрхийн Цагаан сарын дундаж төсөв 1 сая төгрөг гэж гарсан байна билээ. Энэ бол дундаж үнэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр дээшээ доошоо хэлбэлзэнэ гэсэн үг. Дээшээ хэлбэлзэх нь л илүү болов уу? хэдхэн өдрийн баяр тэмдэглэж, ах дүүсийнхээ гарын алгыг дээш харуулахын тулд хөгшид тэтгэвэрээ хэдэн сараар нь зээлж, залуус цалингийн зээлээ сунгах маягаар энэ баярыг тэмдэглэх болсон. Харин дараа нь хатуу тарчиг хаврын цагийг чулуу болсон хэвийн боовоо цайнд дэвтээж, хуршиж үнэр орсон ууцны махаа шарж, хуурч хэрэглэсээр арай хийж өнгөрөөнө.
Өгсөн бэлэг, өмссөн хувцас, тавьсан идээгээрээ өрсөлдөж, биесээ баян ядуугаар нь ялгах болсон сэтгэлгээ хэдийнээс эхтэй ч бидний уламжлал лав биш. Хүүхдүүдийн нүдний хорыг гаргахын тулд ааруул хурууд, таван чихэр, хэвийн боов өгч байснаас бус ингэж хавтгайртлаа бэлэг өгч, архидан согтуурч байгаагүй. Тэгээд ч нүүдэлчин түмний хаврын баяр болохоос хот хүрээ газар нэг их сайхан баяр ч биш юм. Тиймээс Цагаан сарын баяраа уламжлалт хэв шинжээр нь авч үлдэн, хөгшчүүл нь өөрсдийн чадлынхаа хэрээр идээ ууцаа засч, залуус бол хөгшчүүлдээ асралтай хандаад тавгийн идээ хэдэн бууз чимхэхэд л хангалттай. Ингэж “Цагаан сар”-ынхаа төсвийг танаснаар ахуй амьдралд чинь хэрэгтэйгээс гадна өчнөөн сарын зээл төлөх гэхгүй сэтгэл санаа ч амар байх биз. Билэггүй үгийг минь тунгаан бодож, Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
||||
СЭТГЭГДЭЛ
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.