Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 11-р сарын 18
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Олны танил бүсгүйчүүдийн ээдрээт амьдрал буюу дуулианы эзэд

НИЙТЛЭСЭН: 2018-02-02 11:43:00
Бусад > Шар мэдээ | Сэтгэгдэл: 0

Олны танил байна гэдэг сайхан ч нөгөө талаараа зовлонтой хэрэг. Учир нь, тэдний үйлдэл бүрийг хүмүүс ажиглан харж, амнаас нь унах үг бүрийг чих тавин тандаж байдаг.
Нэг талаар энэ нь амаргүй ч гэлээ, маш хурдан олны танил болгодог сайн талтай. Тиймээс ч барууны “одод” дорвитой уран бүтээл хийхгүй, олон түмэнд мартагдмаар болоод ирэхээрээ этгээд сонин үйлдэл хийж, сэтгүүлчдийн анхаарлыг татдаг.
Харин манайд энэ нь эсрэгээрээ. Манайхан аль болох нууцлаг, олны нүднээс далд амьдрахыг хичээдэг. Гэвч тэдний дуулиант амьдрал түмний нүд, чихний хажуугаар өнгөрч чаддаггүй нь хачирхалтай.
Яг одоо монголчуудын анхаарлыг хамгийн их татаж буй “хэвлэлийн баатар” бүсгүйчүүдийг нэрлэж байна.

Алдартай гэр бүлээс гаралтай авьяастай, адтай охин

Яг одоогийн байдлаар Лондоны Олимп бүхний анхааралд байгаа ч хүн төрөлхтний эв нэгдлийн баярт оролцож буй тамирчдаас дутахааргүй “од” болж буй хүн бол Х.Баярмаа. “Дэлхийн мисс 2012” тэмцээнд оролцохоор хилийн дээс алхахаас нь өмнө түүнийг монголчууд бараг таньдаггүй байлаа. Тэрбээр уг тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох болсноор тун ч богино хугацаанд олны танил болсон юм.
Х.Баярмаагийн ээж нь бидний сайн мэдэх “Өнгөт инээд” буюу “Шилдэг өнгө” продакшны жүжигчин С.Өлзийхүү. Аав нь тус продакшны захирал Ц.Хүсэлбаатар. Урлагийн ертөнцөд олон жил зүтгэж, сайн, мууг нь хангалттай мэдэрсэн ээж нь охиндоо хань болон Өвөрмонголын өөртөө засах орны Ордос хотыг зорьсон. Харин продюсерийн ажлаар гаршсан аав нь эх орондоо үлдэж, охиныхоо Монгол дахь “пиар”-ыг тун ч сайн хийж буй.
Өнгөрсөн хавар СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн тэрбээр англи, орос хэлээр чөлөөтэй ярьдаг. Хятад хэлийг бага сага гадарладаг. Х.Баярмаа жүжиглэнэ, дуулна, бүжиглэнэ. Тэрбээр “Сарны чулуу” чуулгын бүжиг дэглээч Т.Төгсөөгийн шавь бөгөөд авьяас чадвар, тайзны алхаагаараа олон улсын мэргэжлийн шүүгчдийг гайхашруулж байгаа гэсэн. Авьяаслаг, адтай бүсгүй маань өдгөө “Дэлхийн мисс 2012” тэмцээний шилдэг 15 бүсгүйн нэгээр шалгараад байна.

Сүртэй хурим, дуулиантай салалт

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, поп дива дуучин С.Сэрчмаа өвөрмонгол залуутай сүр дуулиантай хуримлаж байсанцаг саяхан. Тэд жил гаруй хамтдаа амьдарч, гал халуун хайран дундаасаа дэлгэрсэн цэцэг мэт хөөрхөн охиноо тэвэрсэн юм. Гэвч дуучин бүсгүй уран бүтээлээ хийхээр өнгөрсөн жил эх орондоо эргэж ирснээр түүнийг нөхрөөсөө салсан гэх яриа гарсан билээ.
Поп дива бүсгүйг нөхөрт гарахаас нь өмнө ч олон залуу хайр дурлалын “хэлхээ холбоо үүсгэдэг” байлаа. Энэ л жамаараа Монголдоо ирснийх нь дараа Японы мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга, Хакухо М.Даваажаргалтай холбоод амжсан. Өмнө нь хэвлэлээр цацагдсан мэдээллүүдэд тэр бүр хариу өгөөд байдаггүй байсан дуучин бүсгүй энэ сенсацийг гарсан даруйд нь няцаасан юм.
Гэвч түүний талаарх дуулиан үүгээр дууссангүй. Тэрбээр нөхөр нь түүнийг эх орондоо амьдарч, уран бүтээлээ туурвихыг зөв­шөөрөөгүй учраас гэр бүлийн амьдралд нь хагарал үүссэн талаар саяхан ам алдсан. Түүнчлэн гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй байгаа гэдгээ ч мэдэгдсэн билээ.

Хамгийн алдартай “хайрын гурвалжин”-гийн нэгэн өнцөг

“Алтны магнат”, сайхан бүсгүйчүүдийн эрлэг болсон Ц.Мянганбаярын хайрыг татаж, загвар өмсөгч, үзэсгэлэнт гэргийгээс нь салгасан Ард түмний мисс Д.Ариунцэцэг сүүлийн жилүүдэд тун ч нам гүм амьдарч буй. Дуулиант “хайрын гурвалжин”-гийн нэгэн өнцөг болсноосоо хойш олны нүдэнд өртөхөө больж, урлаг болоод загварын тайзаа орхисон тэрбээр Сингапур, Монгол хоёрын хооронд “нисч буусаар” нэлээд хэдэн жилийг ардаа үдсэн.
Ц.Мянганбаяр тэр хоёр дундаасаа Хайрмаа хэмээх охинтой болсон бөгөөд тун удахгүй сүр дуулиантай хурим хийхээр бэлтгэж байгаа тухай мэдээ Д.Ариунцэцэгийг дахин олны анхаарлын төвд авч ирлээ. Олон жил хүмүүсийн нүд, хэл амнаас хол амьдарсан тэрбээр энэ яриаг батлах гэсэн мэт эх орондоо үе үе ирж, тэр ч бүү хэл, нэгэн сэтгүүлийн нүүр хуудсыг үзэсгэлэнт царайгаараа чимээд амжсан.
Нэгэн үе дуучин Д.Болдын бараг бүх клипэнд тоглодог байсан нуруулаг, царайлаг охиныг хацар дээрх мэнгэ нь ихэд чимдэг байсныг үгүйсгэх хүн үгүй. Гэтэл Д.Ариунцэцэг энэ удаа мэнгэгүй эргэн ирэх нь тэр. Түүнийг мэнгээ авахуулсан, зүгээр л фотошоп байсан гэх яриа олны дунд хуурай өвсөнд гарсан түймэр мэт тархсан. Тэрбээр “Мэнгэ маань надад зохидог байсан. Гэвч өөрийгөө мэнгэгүйгээр төсөөлсөн чинь улам хөөрхөн санагдсан шүү” гэснээр мэнгээ авахуулсан гэдгээ мэдэгдсэн юм. Ийнхүү Ард түмний мисс олны нүдийг бүлтийлгэж, чихийг сортойлгох сонин содон мэдээнүүд тээсээр эх орондоо эргэж ирлээ.

“Алтанд дуртай” Пүүжээ

Олны анхаарлын төвд байнга байдаг бүсгүйчүүдийн нэг нь яах аргагүй топ модель Д.Пүрэвсүрэн. Загвар өмсөж, улмааржүжигчний мэргэжил эзэмшин, “од” болох замаар эргэлт буцалтгүй замнасан Пүүжээ арван хэдэн настайгаасаа өнөөдрийг хүртэл олны анхаарлын төвд байсаар ирсэн билээ.
Дунд сургуулиа дөнгөж төгссөн жаахан охин “алтны магнат” гэгдэх Ц.Мянганбаярын гэргий болж, охиныг нь төрүүлж өгсөн. Тэрбээр энэ хугацаанд олны танил байхын жаргал, зовлонг хангалттай эдэлсэн. Нөхөр нь олон бүсгүйтэй нэр холбогдохын хэрээр Пүүжээ ч бас “хормой султай” гэгдэж байв. Гэвч тэд нэг л өдөр хамтын амьдралдаа нэгмөсөн цэг тавьсан юм.
Анхны нөхрөөсөө сүр дуулиантай салсныхаа дараа тэрбээр урьд урьдынхаасаа илүү “гялалзаж”, топ модель цол хүртэн, кинонд тоглох саналуудад “даруулсан”. Удалгүй “Хархорин” захын боссын хүү П.Цэгцбаатар хэмээх залуутай хайрын романс үүсгэсэн. Тэр ч бүү хэл, хар тамхины хэрэгт хүртэл холбогдоод амжсан.
Яагаад ч юм, үргэлж л мөнгөтэй хүнтэй нэр холбогдож, дурлалын шувуухай нисгэдэг Пүүжээ өнгөрсөн жил хоёр дахь амьдралаа зохиосон юм. Түүний энэ удаагийн сонголт мөн л “алт”-тай холбоотой. Алтны уурхайн захирал залууг амьдралынхаа хоёр дахь ханиар сонгосон түүнийг хүмүүс ямар сайндаа л “алтанд дуртай” хэмээн живэр авир гэлцэх вэ дээ.
Хэдийгээр цаг үргэлж хэл аманд өртөж явдаг ч Пүүжээд монголчууд тун их хайртай. Тиймдээ ч “Олж харахгүй байхын аргагүй гоо үзэсгэлэн нь л түүнийг хэрэгт дуртай хүмүүсийн хэл амны бай болгодог” хэмээн өмөөрдөг. Үнэндээ ч олны үг оргүй биш. Учир нь, Пүүжээ өнгөрсөн хугацаанд өөрийн буруугаас болж, хазгай гишгэсэн тохиолдол байхгүй билээ.

Дэлхийг гайхашруулсан бүсгүй

Спортынхноос хамгийн алдартай бөгөөд олны анхаарлын төвд байдаг нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа. Тэрбээр спортоор амжилт гаргаж, дэлхий дахинд эх орныхоо нэрийг дуурсгахын зэрэгцээ хувийн амьдрал, санаанд оромгүй үйлдлүүдээрээ түмний чихийг үе үе сортойлгоно.
О.Гүндэгмаагийн анхны амьдрал бүтэлгүйтсэн ч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын гэргий болсноор “Монголын спортын хамгийн хүчирхэг гэр бүл” гэгдэх болсон.
Бээжингийн Олимпийн өмнөхөн түүний хагас нүцгэн зураг сэтгүүлийн нүүрийг чимж, монгол хүн бүрийн анхаарлыг өөр дээрээ татсан юм. Тамирчин бүсгүй удалгүй хүн төрөлхтний эв нэгдлийн их наадмаас мөнгөн медаль хүртсэнээр дэлхий нийтийн харцыг өөр дээрээ тогтоон барьж чадсан.
Өнгөрсөн дөрвөн жилд түүнд олон баяртай явдал тохиолдсон. Монгол түмний бахархал болсон гэр бүлийн хоёрыг олон улсын тэмцээнд оролцох бүр монголчууд итгэл хүлээлгэдэг. Тэднийг Лондоны Олимпийн медалийн салхийг хагална хэмээн найдвар тавьж байлаа. Хэдийгээр монголчуудын энэ найдвар талаар болсон ч Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа хоёр хийх ёстойгоо хийсэн. Монголын нэрийг дэлхийд олон удаа дуурсгасан учир тэднээс үүнээс илүү зүйл хүсч, шаардах нь утгагүй юм.

Хэвлэлийн хамгийн “бяцхан” баатар

Өөрийгөө Мино хэмээх гадаад нэрээр өхөөрддөг адтай нэгэн охинсүүлийн үед хэвлэлийнхний анхаарлыг багагүй татах болоод буй. Түүний жинхэнэ нэр нь Т.Номин. Тэрбээр “Sound of kiss” хэмээх охидын хамтлагт дуулж, урлагийн ертөнцөд анх хөл тавьсан. “Хайрлаж болох уу” уран сайхны киноны гол дүрд тоглож, чамгүй авьяастай жүжигчин болохоор харуулсан ч түүний карьер хүссэн хэмжээнд нь хүртэл өсч чадаагүй.
Хамтлагаасаа гарсны дараа тэрбээр хэсэг хугацаанд бие даан уран бүтээл туурвисан ч амжилт олоогүй. Удалгүй “Хатарыш” дууг “Хар сарнай” хамтлагийн ахлагч Амараагийн төрсөн дүү С.Амарбаясгаланттай хамтран дуулсан нь түүнд чамлахааргүй амжилт авч ирсэн. Гэвч дорвитой уран бүтээл туурвидаггүй ч жижигхэн бие, өхөөрдөм төрхөөрөө эрчүүдийн анхаарлыг татдаг Миног хэвлэлийнхэн зав л гарвал ямар нэгэн баян залуутай холбодог.
Тэрбээр “алтны магнат” Ц.Мянганбаяр, алтны компанийн нэр нь үл мэдэгдэх захирал, тэр ч бүү хэл, мянгат малчин залуутай хүртэл нэр холбогдож байв. Ийнхүү үнэн, худал нь мэдэгдэхгүй олон залуутай хайр сэтгэлийн “харилцаа үүсгэсэн” Мино одоо Дамбын Хишигээгийн дүү Укатай үерхэж байгаа.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
2 найз гал тогооны сав суулгын стартап эхлүүлсэн нь амжилтанд хүрчээ
2 цаг    

Меркелийг эсэргүүцсэн жагсаалд 2500 орчим хүн оролцжээ
2 цаг    

Таван минутын дотор стресс тайлах Япон арга
2 цаг    

Ханиаднаас сэргийлэх сармисны ханд
2 цаг    

Зүрхний шигдээсээс өөрийгөө хамгаалах НАЙМАН АЛХАМ
2 цаг    

Баруун, зүүн тархи зэрэг хөгжүүлж, амраах хөгжөөнт тоглоом
2 цаг    

Орд ордны бүсгүйчүүдийн онцлог зан чанар
2 цаг    

Дэлхийн хамгийн хачирхалтай цэцгүүд
2 цаг    

Флойд Мейвейзер: "Хабиб Нурмагомедов би чамтай тулалдмааргүй байна
2 цаг    

Погба, Стерлинг: Усэйн Болт хөлбөмбөгчин болж байгаад баяртай байна"
2 цаг    

Сэтгэл хөдлөм Хуурамч түүх зохиож, иргэдээс 500,000 ам доллар залилсан хосыг баривчилжээ
2 цаг    

ЭНЭ ӨВӨЛ МООДОНД ОРОХ “ХАМРЫН ДУЛААЛГА”
2 цаг    

Ой тогтоолтын аварга монгол охины тухай баримтат киног Нью Йоркийн наадамд үзүүлжээ
2 цаг    

Б.Уранбат: Олсон түрүүвчээ эзэнд нь буцааж өгөхөд ХҮСЭЛ биелж байгаа юм шиг үнэхээр гоё санагдсан
2 цаг    

ТАСАЛГААНЫ АГААРЫГ ЦЭВЭРШҮҮЛЭХ ЭНГИЙН БӨГӨӨД ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ 7 АРГА
2 цаг    

ФОТО: Олимпын гудамжны зорчих хэсгийг ирэх оны гуравдугаар сар хүртэл түр нээнэ
2 цаг    

Хойд Солонгос, Японы тагнуулынхан Улаанбаатарт уулзжээ
2 цаг    

Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагаажээ
2 цаг    

Хэйли Болдуйн Жастин Биберийн овгоор гангарчээ
3 цаг    

Томи, Жерри: Хүмүүс хар тамхи хэрэглэчихсэн юм уу гэж асуудаг
3 цаг    

Амиа алдсан 13 настай охины эмээ хэргийн үйл явцын тухай ам нээлээ
3 цаг    

Дуучин Темпо: Микс гэж ямар хамтлаг байсан юм?
3 цаг    

С.ЗОРИГ АГСНЫ АМИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ ШАЛГАХ ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАВ
3 цаг    

Гөлөглөсөн нохой нярай хүүхдийн цогцос зууж явжээ
3 цаг    

”Mongol HD” телевизийн захирал Ч.Номин телевизийн салбарыг орхихоор шийдэв үү
3 цаг    

Гавж Д.Нямсамбуу: Бүх үнэт зүйл нь өнгө мөнгө болчих юм бол авилгалыг буруутгах утгагүй болчхоод байна
3 цаг    

ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ЖАГСААЛД ХҮНИЙ АМЬ ЭРСЭДЖЭЭ
4 цаг    

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
4 цаг    

ХЯТАДЫН ТАНСАГ ЗАХ ЗЭЭЛД МОНГОЛ МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН 20 ДАХИН ҮНЭ ХҮРСЭН НУУЦ
5 цаг    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭРЧ, ХҮЧ САЙЖИРНА
5 цаг    

УЛААНБААТАРТ 7-9 ХЭМ ХҮЙТЭН
5 цаг    

Ж.МӨНХБАТ: ЗАСГИЙН ГАЗАР Ч ОГЦОРЪЁ, УИХ Ч ТАРЪЯ
6 цаг    

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
6 цаг    

Г.ЗАНДАНШАТАР: ТӨГРӨГИЙН ХАНШИЙГ ХҮЛЭЭГДЭЖ БАЙСНААС БАГА ТҮВШИНД БАРЬЖ ЧАДСАН
22 цаг    

ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ
22 цаг    

СИ ЖИНЬПИН: ХУДАЛДААНЫ ДАЙНД ЯЛАГЧ ҮГҮЙ
22 цаг    

МАН-ЫН ЕНБД Д.АМАРБАЯСГАЛАН 2016-2018 ОНЫ ХУГАЦААНД 4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨРӨӨС АВЧЭЭ
23 цаг    

ШУӨЗО-ТОЙ ХИЛЛЭСЭН БООМТУУДААР 100 МЯНГА ОРЧИМ ЗОРЧИГЧ НЭВТЭРЧЭЭ
1 өдөр    

20 ЖИЛИЙН ӨМНӨ ХҮН АМИНЫ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЭТГЭЭДИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭВ
1 өдөр    

ЗАМЫН ЦАГДААГИЙН ОЙРОЛЦООХ ГҮҮРЭН ГАРЦ БАРИХ АЖИЛ 43 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
1 өдөр    

УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН ЧАНАРЫН МЭДЭЭЛЭЛ
1 өдөр    

Д.ТРАМП, КИМ ЖӨН УН НАРЫН ШИНЭ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД БЭЛТГЭЖ БАЙГААГАА МЭДЭГДЖЭЭ
1 өдөр    

КАМПУЧИ УЛС ШИНЭ ХҮЙТЭН ДАЙНЫ ТӨВ БОЛЖ МАГАДГҮЙ
1 өдөр    

КАЛИФОРНИЙН АГААРЫН ЧАНАР ХАМГИЙН БОХИРДОЛТОЙГООР НЭРЛЭГДЖЭЭ
1 өдөр    

КАЛИФОРНИД ОЙН ТҮЙМРИЙН УЛМААС 1000 ГАРУЙ ХҮН СУРАГГҮЙ БОЛООД БАЙНА
1 өдөр    

АЗИ НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ДЭЭД ХЭМЖЭНИЙ УУЛЗАЛТ ЭХЭЛЖЭЭ
1 өдөр    

БНХАУ-ЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНД ДАХИН НЭМЭЛТ ТАТВАР НОГДУУЛАХГҮЙ
1 өдөр    

ЭЭЛЖИТ БУС V ХУРАЛДААНЫГ ИРЭХ 23-НЫ ӨДӨР ХУРАЛДУУЛАХААР ТОВЛОЛОО
1 өдөр    

Ц.БОЛД: НҮҮРСНИЙ ЭКСПОРТ БУУРСАН НЬ ХЯТАДТАЙ ХОЛБООТОЙ
1 өдөр    

О.БААСАНХҮҮ: МАН-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАРУУН ГАРЫН ЦЭРГЭЭС УУЧЛАЛ ГУЙЯ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.