АНУ РУУ АЖИЛЛАХ ХҮЧ ИЛГЭЭХ ЗАМ НЭЭГДЛЭЭ
Д.Трампын засаг захиргаа монголчуудад ажиллах хүчний виз олгох шийдвэр гаргасан байна. АНУ-ын Дотоод хэргийн департмент энэхүү “H-2A”, “H-2B” ангиллын визээр нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтыг шинэчлэхдээ Монгол Улсыг багтаажээ. Ингэснээр манай иргэд АНУ-д хөдөө аж ахуйн болон хөдөө аж ахуйн бус салбарт богино хугацаатай ажиллах боломж нээгдэж байгаа юм. Тухайлбал, “H-2A” виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүч авах зориулалттай. “H-2B” виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлуудыг санал болгодог байна. Өөрөөр хэлбэл, виз мэдүүлэгчээс нарийн мэргэжил шаардахгүй гэсэн үг. Манай улсын хувьдАНУ-ын Засгийн газарт энэхүү визний ангилалдаа багтаах хүсэлтийг хэдэн жилийн өмнөөс тавиад байсан билээ. Хоёр улсын дипломат харилцааны хүрээнд ийнхүү бидний асуудал нааштайгаар шийдэгдэж байна.
АНУ энэ удаад “H-2A” виз авах эрхтэй 82 орныг зарласан бол “H-2B” визнийхээ ангилалд 81 орныг нэрлэжээ. Уг жагсаалт 2018 оны нэгдүгээр сарын 18-наас эхлэн бүтэн жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх юм байна. Тэгэхээр энэ хугацаанд монголчууд АНУ-д түр хугацаагаар улирлын чанартай ажлуудыг хийх боломжтой. “H-2А”, “H-2B” ангиллын визний онцлог нь тус улсад дээд тал нь нэг жилийн хугацаанд ажиллахыг зөвшөөрдөг гэнэ. Тухайн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг америкийн компаниуд гаднаас ажиллах хүч авах шаардлагатай болбол Засгийн газартаа ханддаг байна. Ингэхдээ ямар ажлын байран дээр хэдий насны хичнээн хүн авах сонирхолтой байгаагаа санал болгодог аж. Мэдээж хөдөлмөрийн насны залуучууд руу чиглэх нь ойлгомжтой. Харин нас, хүйсний хувьд ажлын байрны онцлогоос хамаарсан шалгуур тавигддаг байна. Өнгөрсөн онд гэхэд АНУ “H-2B” ангиллын виз буюу хөдөө аж ахуйн бус салбарт 65 мянга орчим гадаадын иргэнийг авч ажиллуулжээ.
Манай улсын хувьд АНУ-д хичнээн хүн ажиллуулах нь одоогоор албан ёсны болоогүй байгаа. Тиймээс энэ төрлийн виз хүсэгчдийн материалыг хүлээж авч эхлээгүй. Юун түрүүнд хоёр улсын Гадаад харилцааны яам бодлогын асуудлуудаа тогтох ёстой. Харин хэрэгжилтийг нь чиг үүргийнхээ дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцан ажиллах учиртай. Тиймээс АНУ руу богино хугацаатайгаар ажиллана гэдэг бол хоёр улсын засгийн газар хоорондын хөдөлмөрийн гэрээгээр явахыг хэлнэ. Америкийн компани тухайн улсын иргэнийг АНУ-ын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулна, ийм, ийм нөхцөлөөр хангана гэсэн баталгаагаа Хөдөлмөрийн яамандаа гаргаснаар ерөнхийдөө зөвшөөрөл нь олгогддог байна. Үндсэндээ хөдөлмөрийн мөлжлөгөөс зайлсхийж байгаа асуудал юм. Тодруулбал, гадаадын ажилчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор ажил олгогч америкийн компани нь Хөдөлмөрийн яамандаа баталгаа гаргаж байгаа хэрэг.
Сонирхуулахад, АНУ “H-2A”, “H-2B” ангиллын визийг хоёуланг нь хүсэх эрхтэй орны тоонд анх удаа Монгол Улсыг багтаажээ. Харин иргэд нь зөрчил их гаргаж, гэмт хэрэг үйлддэг Хайти, Белиз, Самоа улсуудыг жагсаалтаас хассан аж. Өмнө Монгол Улс “risk of non-compliance” буюу бодлогын хувьд нийцэмжгүй орнуудын ангилалд ордог байсан юм. Дотоод хэргийн департментын мэдээлэлд “Монгол Улсын Засгийн газар визний зөрчилтэй иргэдээ хүлээж авахад АНУ-тай хамтран ажилласан нь үр дүн сайтай байгаа” гэж тодотгожээ. АНУ-д аялж байгаа болон оршиж сууж буй монгол иргэдийн визний зөрчил гаргах явдал харьцангуй багассан нь тус улсыг зорих дараа, дараагийнхаа хүмүүст том боломжийг ийнхүү авчирч байна
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
||||
СЭТГЭГДЭЛ
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.