Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 16
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Үхлийн дараах ашиг

НИЙТЛЭСЭН: 2018-01-18 16:43:55
Чөлөөт цаг > Оддын амьдрал | Сэтгэгдэл: 0

Ирландын “The Cranberries” хамтлагийн гоцлол дуучин Долорес О’Риордан таалал төгссөний дараа тус хамтлагийн цомгийн эрэлт 913350 хувиар өсчээ.

Цомгийн өсөлт нь алдарт дуучныг нас барсны дараахан ажиглагдсанаас өөр илүү зүйл огт байгаагүй юм. Майкл Жексоны цомгууд л гэхэд амьдралын сүүлчийн 13 жилийн үеийн борлуулалтыг бодвол нас барснаас нь хойших таван жил хамаагүй ашигтай байгаа билээ. Тэгвэл дуучид нас барсны дараа цомгийн борлуулалт нь хэрхэн нэмэгддэг вэ?

Долорес О’Риордан

1516040007_dolores_the_cranberries_by_thejagunk-d4213i9-thegem-blog-default Үхлийн дараах ашиг

Ирландын алдарт “The Cranberries” хамтлагийн гоцлол дуучин, 46 настай Долорес О’Риордан таалал төгсөөд нэг хоног ч болоогүй байтал тус хамтлагийн сүүлчийн цомгийн худалдаа эрс өсчээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гарсан “Something Else” дискийг нь сонирхох хүмүүсийн тоо 913350 хувиар нэмэгджээ. Тэгвэл “Are You Listening?” бие даасан цомгийнх нь эрэлт 147552 хувиар өссөн байна.

Принс

Prince-Prins-1024x697 Үхлийн дараах ашиг

Америкийн дуучин 2016 оны дөрөвдүгээр сард таалал төгсөхөд АНУ-д түүний бичлэгийн худалдаа тав хоногийн дотор 42000 хувиар нэмэгдсэн юм. Ингээд Принс бичлэгийн худалдаагаараа АНУ-даа хамгийн алдартай дуучин болжээ. Түүний цомог, сингл нэг жилийн хугацаанд 7,7 сая хувь борлуулагдсанаас 5,65 сая нь нас барснаас хойших эхний сард хийгдсэн байна.

Ийнхүү Принс “Forbes”-ийн нас барсан баян алдартнуудын жагсаалд 18 сая ам.долларын хөрөнгөтэйгөөр долоодугаарт оржээ.

Глен Кэмпбелл

rs-231370-GettyImages-1548149421 Үхлийн дараах ашиг

Америкийн кантри дуучин Глен Кэмпбелл 2017 оны дөрөвдүгээр сард таалал төгсөхөд түүний дууны худалдаа дээгүүрт бичигдэж эхэлсэн юм. Түүний нас барсан өдөр цифрэн цомгийнх нь худалдаа 13 мянган хувиар нэмэгджээ.

Честер Беннингтон

GettyImages-75858069-1024x700 Үхлийн дараах ашиг

“Linkin Park” хамтлагийн гоцлол дуучин Честер Беннингтон 2017 оны долоодугаар сарын 20-нд амиа хорлосон. Тэр өдөр АНУ-д тус хамтлагийн цомгийн худалдаа 5332 хувиар өссөн байдаг. Беннингтоныг амиа хорлохоос өмнө тус хамтлагийн цомог өдөрт 1000 хувь л борлогддог байхад тэрхүү хар өдөр 21 мянган хувь борлогджээ.

Майкл Жексон

p01bqlx8 Үхлийн дараах ашиг

Попын хаан Майкл Жексон 2009 оны зургаадугаар сард таалал төгссөнөөс хойш долоо хоногийн хугацаанд АНУ-д түүний гаргасан сингл, цомгууд 5210 гаруй хувиар өсчээ. Дуучин нас барснаас хойш жилийн дараа шинжээчид тооцож үзэхэд хөгжим, DVD-ийн худалдаа, баримтат киноны прокатын орлогынхоо ачаар талийгаач Жексон нэг тэрбум орчим ам.доллар олжээ.

Ингээд дуучин таалал төгссөнөөс хойш таван жил өнгөрөхөд амьдралынхаа сүүлийн 13 жилд гаргасан амжилттайгаа тэнцэхүйц орлого олсон байдаг. Талийгаач Жексон “Forbes” сэтгүүлийн нас барсан хамгийн баян алдартнуудын жагсаалтыг таван жил дараалан тэргүүлж байна. Түүний хөрөнгө 2017 оны байдлаар 75 сая ам.доллар болжээ.

Дэвид Боуи

david_bowie_legend_heroes_ziggy_stardust_hd-wallpaper-1639383-1024x670 Үхлийн дараах ашиг

2016 оны нэгдүгээр сарын 10-нд нас барсан Дэвид Боуигийн цомог, синглийн худалдаа таалал төгссөнөөс нь хойш долоо хоногийн дотор 5019 хувиар өссөн байдаг. Энэ хугацаанд 308 мянган ширхэг цомог, 375 мянган дууг нь заржээ. Нас барахаасаа хоёрхон хоногийн өмнө шинэ цомгоо өлгийдөн авсан талийгаач Боуи 2016 оны турш Их Британид худалдааны хэмжээгээрээ хамгийн алдартай дуучин болж, энэ үзүүлэлтээрээ өрсөлдөгчдөө 40 гаруй хувиар илүүрхэж чаджээ. Хамгийн сүүлийн мэдээгээр дуучин нас барснаас хойш хоёр жил өнгөрсөн хэдий ч Британид түүний таван сая бичлэг зарагдсан байна.

Дэвид Боуи “Forbes” сэтгүүлийн хамгийн баян нас барсан алдартнуудын жагсаалтад 9.5 сая ам.долларын хөрөнгөтэйгөөр 11 дүгээр байрт ордог.

Крис Корнелл

08c44882b2d85e4419226d2807e164cb Үхлийн дараах ашиг

Америкийн дуучин Крис Корнелл талийгаач Беннингтоны дотнын найз байсан. Тэрээр “Linkin Park”-ийн гоцлол дуучныг амиа хорлохоос хэдэн сарын өмнө өөрийгөө егүүтгэжээ. Энэ явдлын дараа түүний цомог, трек ч өсөлттэй гарсан байдаг. Хоёрхон долоо хоногийн дотор түүний цомгийн худалдаа 2396 хувиар нэмэгджээ.

Эх сурвалж: Updown.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.