Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 06-р сарын 21
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Талийгаачийн чөмөгний ясыг авсан хуурамч лам шулмасын хорлолоор үхжээ

НИЙТЛЭСЭН: 2018-01-14 18:41:34
Нийгэм > Шашин | Сэтгэгдэл: 0

Цагаан морин жилийн хувьсгал гарснаар нам, лам хоёрын тоо эрс өссөн билээ. Энэ үеэр нэгэн овжин этгээд лам болж бусдын зовлонгоор зоолох гэсэн нь шидийг олоод нисэхийг шахав, шидэмсээр боогоод үхэхийг шахав гээч болжээ.

Энэ эрийг Цогтоо гэдэг. Нийслэл хотод төрж өссөн тэрбээр хар багаасаа л хулгай худлаар мэргэшсэн нэгэн байсан гэдэг. Зүүнбаянд цэргийн алба хааж байгаад шинэ цэрэг зодсоны улмаас хар цэрэгт хоёр жил орчим алба хаагаад суллагджээ. Тэр шоронд байхдаа мэргэ төлөг хийдэг, бас ч гэж хар багаасаа шашин ном судласан нэгнээр багагүй юм заалгаж ганц нэг шад мааньтай болжээ. Нэгэнт шоронгоос гарч ирэхэд нь Монгол орон зах зээлд шилжээд хөл толгойгоо олохоо байчихсан байв.

Мань эр зээл авах гэсэн боловч үнэндээ яаж хөөцөлдөхөө ч мэдэхгүй байсан учраас лам болохоор эргэлт буцалтгүй шийджээ. Ингээд хамар хашааныхаа айлын авгайгаар ташуу захтай лам дээл, овоодой малгай хийлгэж аваад хувраг болж хувирав. Мэдээж хэрэг орон шоронгоос гарч ирсэн түүнд хавь ойрынхон нь болон түүнийг таньдаг мэддэг хүмүүс юү гэж сүсэглэв гэж.

Тиймээс мань эр чухам ямар учиртайг нь ч мэдэхгүй хирнээ өөрийгөө Дарнатын хувилгаан хэмээн өргөмжилсөөр Эрдэнэтэд очжээ. Тэр урьд өмнө нь очиж үзээгүй хирнээ Эрдэнэтэд буучихаад вокзал дээр алийгаа ч мэдэхгүй зогсож байв. Ингэж зогсохдоо тэр шорон зангаа шаггүй ашиглажээ. Мөн л өөртэй нь адилхан хаана очихоо мэдэхгүй гайхаж балмагдан зогсоо хөдөөх эр, эм хоёрыг нүдээрээ олзлоод явж очжээ. Тэр шууд л сайхь хоёрын царай дахь гунигийг мэдэрснээ,

- За, та хоёр буяны ажилд очоод ирээ юү? гэж асуухад нь лам хувраг харсан хоёр ч уухайн тас

-Тэглээ. Хүү маань цэрэгт байгаад хүний гарт үрэгдсэн юм. Их л зовлон үзсэн байна даа. Бид хоёр эндээсээ унаа олж гэртээ очих санаатай л зогсож байна гээд л яриа өрнүүллээ. 1990 онд одоог бодвол лам хувцастай хүн нүдний гэм байсан. Тэгээд ч хүмүүсийн мухар сүсэг ид дүрэлзэн асч байсан цаг хойно доо. Цогтоог маш их сүсэглэж буйг анзаараад,

Би хөдөө орон нутгаар явж буян үйлдэж байгаа юм. Хүний гарт үрэгдсэн хүний сүнс хойд төрлөө ололгүй тарчилдаг юм даа. Арыг нь сайн л хийлгэх хэрэгтэй гэхэд нь нөхөр нь,

- За, багш минь өршөө. Ийм буянтай хүнтэй бурхны хишгээр л тааралдлаа. Одоо таниас салахгүй ээ. Та манайд очиж арга чарга хийж өг гээд сөхрөөд уначихав. Мань эр ч бага зэрэг цааргалсан дүр эсгэж байснаа,

- За яахав. Гэхдээ бараг арваад хоногийн ажил орно. Яая даа байз гэхэд,

- Еэ бурхан гончигсүм минь, та авралдаа багтааж хайрла гээд сөхрөв. Тэр үеэр гал гаргадаг Өнөрмаа, Дожоодоржийн алтан цөгцний хэрэг, энд тэндхийн харь гаригийн хөлөг, үзмэрч Дашцэрэн гээд олон шуугиантай үйл явдлууд өрнөж байсан учраас мань эр ч үүнийг ашиглахаар шийджээ. Тэгээд,

- За тэгье дээ. Би харин зарим шөнө урд төрлийнхөө хувилгааны сүнстэй уулздаг юм. Тэр нөхцлөөр нь хангаж өгөөрэй гэснээр хөлсний машинд суун сайхь айл руу довтолгожээ. Чин үнэндээ тэр үед Монголд лам дээл өмсдөг хүн Гандангийн хэдэн лам нараас өөр байгаагүй учраас тэр хавийн айлууд сөгдөн, мөргөж угтацгаажээ. Мань эрд үнэндээ эрхи, нэг шогол Алтангэрэл судраас өөр юу ч байсангүй. Мартсанаас энэхүү айлыг танилцуулах нь зүйтэй байх. Гэрийн эзнийг Доржсүрэн, эзэгтэйг Дариймаа гэдэг бөгөөд гурван хүүхдийнх нь том Улаанбаатар хотод цэрэгт татагдаж очоод хал цэргүүдэд зодуулж нас барсан нь тэр байжээ. Харин Доржсүрэнгийнх удам дамжсан бурхан тахилаа хадгалж ирсэн нь харваас илт байв.

Мань эр ч,

- За, та нар бурхан тахилаа олигтой шүтэлгүй бузартуулсан байна. Энэ хонх, дамраа надад өг гээд хариу хэлэхийн завдалгүй өөрийн болгожээ. Тэр шоронд байхдаа мөнөөхөн өвгөний хэлж байсан дамрыг хүний гавлын ясаар, ганлин гэдэг юмыг нь 18 настай онгон бүсгүйн чөмөгний ясаар хийдэг гэдгийг л маш их шохоорхон сонссон байжээ. Тэгээд ч шоронгоос суллагдсаныхаа дараагаар Богдын музейд очиж чөмгөн ганлин, гавлын ясар дамар, эрхи зэргийг харчихаад “Ийм юмтай болчих юмсан “ гэж хорхойсч байсан нь биеллээ олжээ. Мэдээж хэрэг түүнийг хэрхэн дүвчигнэж тэр хавийн хүмүүсийн мөнгө төгрөгийг авч байсныг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Шөнө болгон урд төрлийнхөө хувилгааны сүнстэй уулзаж учирч байна гэдгээр шалтаглан тусдаа гэр бариулжээ. Тэр ч бүү хэл саахалт айлынх нь 21 настай Цэцэгсүрэн гэдэг хүүхнийг Дарь эхийн бүрэлбаатай төрсөн хэмээн шинээр тодруулан цугтаа нойрсох болжээ. Сайхь хүүхэн нь ч гэсэн дүрдээ итгээд мэргэ төлөг хийх болсон гэдэг. Гэвч Цогтоо “хувилгаан” удаан жаргаж чадаагүй юм. Тэр дотроо бурхан шашинд огтхон ч итгэдэггүй байсан бөгөөд ингэж хүмүүсээр тоглоом наадам хийж байгаад жинхэнэ ид шид, шулмасын хорлолд нэрвэгдсэн билээ. Нэгэн орой Цогтоо хувилгаанд заллага иржээ. Учир нь 50-иад километр зайтай орших нэгэн айлын 18 настай охин морьноосоо унаж үхсэн учраас хойдохыг нь уншуулахаар залсан нь тэр байж.

Мань эр ч явж очоод нэгэн адын бодол шүглэх нь тэр. Түүний бодолд энэ эмэгтэйн чөмөгний ясыг авч тэр ганлин гээч юмтай болчихвол илүү олон хүн өөрт нь сүсэглэн сөгдөх болно гэж сэтгэсэн юм байх. Тэгээд мань эр цогцсыг нь монгол ёсоор ил тавь гэж зарлигдав. Эцэг, эх нь бага зэрэг эргэлзсэн дүр эсгэхэд,

Охин чинь буянтай хүн байж. Одоо яая гэхэв. Та нарын хохь чинь хэмээн загнаснаар таг дуугүй болгожээ.

Талийгаачийг оршуулсаны хэд хоногийн дараа тэр хавиар явсан зарим дэггүй залуус шарилын өрөөсөн хөл алга болсныг хов жив болгон ярьсан авч нохой шувуу идсэн биз гээд хэрэгсэх хүн гарсангүй. Харин энэ үеэр Доржсүрэнгийн хот айлд ёстой аймшигтай явдал өрнөж байлаа. Талийгаачийг оршуулсан шөнө Цогтоо хувилгаан Дарь эхээр өргөмжилсөн хүүхнээ дагуулан морьтой яваад өглөө үүрээр иржээ. Тэгээд зуны халуунаар өдөржин гал өрдөж нэг юм чанаад байгаа нь мэдэгджээ. Харин хэнийг ч ойртуулсангүй. Үдэш нь харуй бүрийгээс эхлэн аймшигт явдлууд болсон юм. Орой харуй бүрий болохын хирд хотондоо тайван хэвтэж байсан мал сүрэг гэнэтхэн хуйларч, тэр хавьдаа л зүрх зоригтойгоороо алдартай Доржсүрэнгийн дөрвөн нүдтэй халтар банхар гийнан гаслаж, гайхшрал төрүүлсэн явдал боллоо. Доржсүрэн ч эхнэртэйгээ гэрээсээ гүйн гарч,

- Хөөе, та минь ээ. Юу болоод байна аа? Газар хөдлөх гэж байна уу? хэмээн сандарч мэгдэхэд нь мөн л гэрээс гараад байсан Цогтоо хувилгаан,

- Та нар битгий сандар. Миний өмнөх төрлийн сүнс өнөөдөр ийм догшин ирж байна. Та нар бүгдээрээ гэртээ орцгоо. Юу ч харж, юу ч сонсч болохгүй хэмээн өндөр дуугаар хашгирахад айж мэгдсэн хүмүүс гэр гэртээ сандралдан орцгоолоо. Удаа ч үгүй хүн муухай орилох чимээ сонсогдов. Гэртээ бүгэгсэд энэ бүхнийг сонсохгүйн тулд чихээ дарцгааж байлаа. Гэвч чихээ дараад дараад,

- Амь авар. Туслаарай гэх Цогтоо хувилгаан, Дарь эх хоёрын дуу хадсаар тасалдлаа. Хоттой мал сүрэг ч чимээ тасрав. Харин нохой нь баруун хойно нилээд хол улих сонсогдож байлаа.

Хэсэг хугацааны дараа Доржсүрэн,

За, юу л болвол болог. Гарахаас өөр аргагүй гэсээр гарлаа. Удаа ч үгүй

- Хүүе, та минь ээ. Энд хүн үхчихлээ гэх чимээгээр бүгд л дэрхийтэл босон хүмүүс гэрэл гаргахад Цогтоо хувилгаан нүүр ам, хэнхдэг цээжээ хэн нэгэнд уруулан амьсгал хураасан байх агаад өрөөсөн хөл нь өвдгөөрөө тасарч унасан байдалтай амьсгал хураасан байжээ. Түүнээс холгүй Дарь эх нь ухаангүй хэвтэж байв. Түүний арайхийн сэргээхэд,

- Чөмөгний ясаа нэхсэн шулмас ирсэн. Түүнийг нь өгөхгүй бол болохгүй хэмээн эрүүгээ тачигнуулан ээрч муурч байлаа. Дарь эхийг тайвшруулан байж босгож гэрт оруулахад тэр болсон явдлыг ярьж хүмүүсийг нэгмөсөн айдас хүйдэст автууллаа. Цогтоо хувилгаан талийгаач бүсгүйн чөмгийг “Ганлин хийнэ. Тэгвэл чи бид хоёр жинхэнэ ид шидийг олно” гээд шөнөөр очиж огтлож авчээ. Харин энэ өдөр тогоонд чанаж, махнаас нь салгаж хадганд боож тавьсан юм байж. Гэтэл Цогтоо хувилгаан мал сүрэг үргээд байхаар,

- Миний өмнөх төрөл ирж байна. Хоёулаа гадаа зогсож угтая гэж мунхаглажээ. Гэтэл харанхуйд нэгэн юм сэвхийтэл ороод ирсэн нь талийгаач эмэгтэй өрөөсөн хөл дээрээ дэвхцэж явсан нь мэдрэгджээ. Тэгээд л Дарь эх хэмээн хөөрөгдсөн Цэцэгсүрэн хүүхэн ухаан алдаж унасан нь тэр. Хүмүүс зөвлөлдөөд маргааш нь чөмгийг нь аваачиж шарил дээр нь орхихоор болжээ. Харин Цогтоо хувилгааны цогцсыг холбогдох байгууллагуудад нь өгөх гэсэн боловч муудахаас нь болгоомжлоод хоёр хоногийн дараа оршуулсан гэдэг. Чөмгийг маргааш нь Доржсүрэн шарил дээр аваачиж тавьснаар энэ хэрэг шувтарсан юм. Бүр жилийн дараа л Цогтоогийн ар гэрээс хүн ирж ёслол үйлдсэн болоод буцсан гэдэг. Харин хот айлынхан нутагтаа ад үзэгдэхээс эмээгээд энэ бүхнийг тас нууж өнгөрчээ. Дарь эх хэмээн өргөмжлөгдсөн хүүхэн ч тун удалгүй солиорч ууланд очиж боож үхсэн байдаг. Гэхдээ уг оршуулгын газраар өрөөсөн хөлтэй шулмас байдаг гэсэн яриа тархсан бөгөөд төдийлөн нотлох баримтгүй учраас мартагдах тийшээгээ ханджээ.

Эх сурвалж: wikimon.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Үс тань тослогтож, гэмтээд байна уу? Тэгвэл эдгээрийг туршаад үз!
6 цаг    

Цагаан даваа чиглэлийн 3 км автозамыг ашиглалтад хүлээн авлаа
8 цаг    

АНУ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарахаа мэдэгдэв
9 цаг    

"Атилла хаан"-ы түүхийг сонгодог урлагаар харуулна
9 цаг    

УИХ гишүүн Д.Муратыг түтгэлзүүлэх Ерөнхийлөгчийн хориг дэмжигджээ
9 цаг    

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР БНСУ-Д АЖИЛЛАЖ БАЙНА
9 цаг    

ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ОНОШЛОГООГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙВ
9 цаг    

90 ГАРУЙ ГА ТАЛБАЙД ОЙЖУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙВ
9 цаг    

Б.ГАНЦООЖ: ЖОЛООЧ НАР ЗӨВШӨӨРӨЛ АВАЛГҮЙГЭЭР ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛСНЫГ АЛБАДАН ТАРААСАН
9 цаг    

АНУ НҮБ-ЭЭС НҮҮР БУРУУЛЖ БАЙНА ГЭЖ ҮЗЖЭЭ
9 цаг    

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗООНОЗ ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВ ФУРГОН АВТОМАШНТАЙ БОЛОВ
9 цаг    

Хүүхдүүд хохирсон хэргүүд мөрдөн байцаалтын шатанд явж байна
9 цаг    

ХУВАНЦАР САВЫГ АХУЙН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ НЬ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД НОЦТОЙ НӨЛӨӨЛЖ БАЙНА ГЭВ
9 цаг    

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИЙН 30 ХҮРТЭЛХ ХУВИЙГ БИРЖЭЭР АРИЛЖААЛНА
9 цаг    

"ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ" ХК-ИЙН ТУЗ-ИЙГ УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ РУУ ШИЛЖҮҮЛЭВ
9 цаг    

КАНАДАД МАРИХУАН БУЮУ ОЛСНЫ УРГАМАЛ ХЭРЭГЛЭХИЙГ ХУУЛИАР ЗӨВШӨӨРЧЭЭ
9 цаг    

"60 ТЭРБУМЫН" АСУУДЛААР НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ ЯВУУЛАХЫГ УРИАЛАВ
9 цаг    

ААН-ИЙН БУРУУТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЭЦЭГ ЭХИЙН ХАРАА ХЯНАЛТГҮЙГЭЭС ХҮҮХДИЙН АМЬ НАС ЭРСДЭЖ БУЙГ СЭРЭМЖЛҮҮЛЭВ
9 цаг    

ӨНГӨТ ЧУЛУУ ,ҮНЭТ ЭДЛЭЛИЙН ЗӨРЧЛИЙГ ЭРҮҮ ҮҮСГЭН ШАЛГАЖ БАЙНА
9 цаг    

Ц.ЦОГЗОЛМАА: НАС БАРСАН ХҮҮГИЙН АР ГЭРЭЭС ЗАСГИЙН ГАЗАР УУЧЛАЛТ ХҮСЧ БАЙНА
9 цаг    

“ТЭНГЭРИЙН ТАШУУР” БАЛЕТААР АТИЛЛА ХААНЫ БААТАРЛАГ ТҮҮХИЙГ ӨГҮҮЛНЭ
9 цаг    

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ХҮРЭЭНД ОЛОН ТАЛТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
9 цаг    

ЗАМЫН -ҮҮД БООМТ ХЭВИЙН АЖИЛЛАЖ БАЙНА
9 цаг    

БХҮИС-ИЙН ТӨГСӨГЧДӨД ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЭНГЭРИЙН ТЭМДЭГ, ДИПЛОМ ГАРДУУЛЛАА
9 цаг    

ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД ТУГАА МАНДУУЛЖ, ШИНЭ АЛБАН ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
9 цаг    

Олимпын медельтнуудаар зоосон мөнгө, цуврал маркууд хийнэ
9 цаг    

ОЛОН УЛСЫН “ХОНГООДОР УГАЙ НААДАН”-Д ХАНХЧУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
10 цаг    

“БИ ГЭРТЭЭ” ДУГУЙЛАН ЭХЭЛЛЭЭ
10 цаг    

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ХЯНАЛТ ТАВИХ “ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ”-ИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ
10 цаг    

Энэ Бямба гарагт бүх спорт заалууд үнэгүй үйлчилэхээр болжээ
10 цаг    

Хүнийг ядаргаанд оруулдаг шалтгаанууд
11 цаг    

Энэ зун тренд болох усны хувцаснууд
11 цаг    

Замын-Үүдэд үүсээд буй нөхцөл байдал хэвийн байдалд орлоо
11 цаг    

Нэг сартай охин жирэмсэлжээ
11 цаг    

БНХАУ-ЫН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛСАН ТУРШЛАГЫГ СУДАЛЖ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ
12 цаг    

СУМДЫН БАЯР НААДМЫН ХУГАЦААГ ТОГТООВ
12 цаг    

“ШИЛДЭГ ЦАХИМ ХИЧЭЭЛ”-ИЙН УРАЛДААНД ХОВД СУМЫН ЦЭЦЭРЛЭГ ШАЛГАРЛАА
12 цаг    

ҮЛЭГ ГҮРВЭЛҮҮДИЙН МӨР ОЛЖ ИЛРҮҮЛЖЭЭ
12 цаг    

Д.ТРАМПЫН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ЭСРЭГ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАНА ГЭЖ МЭДЭГДЖЭЭ
12 цаг    

ТӨР, ЗАСГААС ОЙН НӨХӨРЛӨЛ, ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ МЭРГЭШҮҮЛЭХЭД АНХААРЧ ДЭМЖИЖ БАЙНА
12 цаг    

ЭЛЧИН САЙД ЖОН ЖЭ НАМ: ОЛОН УДАА ЗОРЧИХ ВИЗ ОЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛТТОЙ БАЙНА
12 цаг    

Ч.ХҮРЭЛБААТАР: "ОЮУ ТОЛГОЙ"-ТОЙ ХОЛБООТОЙ БОЛГООМЖЛОЛ БҮХИЙ ЗААЛТУУДЫГ БУЦААЛАА
12 цаг    

Эмэгтэй хүнтэй адилхан авир гаргадаг секс робот
12 цаг    

ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ НИЙЛЭГ УУТЫГ ХЭРЭГЛЭЭНЭЭС ХАЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА
13 цаг    

МОНГОЛЫН ТАМИРЧДЫН ӨДРӨӨР СПОРТ ЗААЛУУД ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ ҮЙЛЧИЛНЭ
13 цаг    

Д.СУМЪЯАБАЗАР: ТАВАН ТОЛГОЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТӨСЛИЙГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ БОЛЛОО
13 цаг    

АВСТРАЛИЙН СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР ГЯЛГАР УУТ ХУДАЛДААЛАХААС ТАТГАЛЗЖЭЭ
13 цаг    

ХИАМНААС ХОРДСОН БАЙХ МАГАДЛАЛТАЙ БАЙНА
13 цаг    

СЭЛЭНГЭ АЙМГИЙН УЛСЫН АРХИВЫН ХАДГАЛАХ ӨРӨӨНИЙ БАГТААМЖ ХҮРЭЛЦЭХЭЭ БОЛЬЖЭЭ
13 цаг    

‘’Цэвэрч-Баянзүрх’’ аяны хүрээнд 1.698 тонн хог хаягдал цэвэрлэв
13 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.