Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 06-р сарын 21
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Аз жаргалтай гэр бүлийн нууц юунд оршдог вэ?

НИЙТЛЭСЭН: 2018-01-14 18:27:02
Нийгэм > Гэр бүл | Сэтгэгдэл: 0

Хэдэн жилийн өмнө сэтгэл судлаачид гаднаас нь харахад гэр бүлийн амьдралдаа тун сэтгэл хангалуун, аз жаргалтай мэт харагддаг хосуудад цөөнгүй асуулт тавьж бас асуулга явуулжээ. Тэгээд олон асуултын дотор “Хэрвээ танд дахин гэр бүл үүсгэх боломж гарвал одоо хамтдаа амьдарч байгаа ханиа сонгох уу” гэсэн асуулт байж. Мэдээж, сэтгэл судлаачид аз жаргалтай хосуудын ихэнх нь эерэг хариулт өгөх байх гэж таамаглаж байлаа. Гэтэл хэрэг дээрээ байдал бүр эсрэгээрээ эргэж, ихэнхи нь “Энэ хүнтэй хамт байхгүй. Өөр хэн нэгнийг сонгоно” гэж хариулсан нь ихээхэн гайхшрал төрүүлсэн байна. Мөн нилээд хэсэг нь энэ асуултад итгэл төгс хариулж чадалгүй түдгэлзэх шийдвэр гаргасан гэнэ.

 


Эндээс сэтгэл судлаачид аз жаргалтай ая тухтай гэр бүлийн хоёр хайр сэтгэл, нэгнээ хүсч тэмүүлэх гэхээсээ илүү өмнөх харилцааныхаа энерци, дадал зуршлаараа хамт амьдардгийг тогтоожээ. Гэр бүлийн хоёр нэгнээсэ салах хангалттай шалтаг, шалтгаан байхгүй болохоор салдаггүй нь амьдарлын үнэн гэнэ.

Хосууд хоорондын хайр сэтгэлээ гээж, бие биедээ татагдахаа больсон ч гэсэн бас цааш нь түлхэх, салж сарних хэмжээний шалтаг шалтгаан олдоггүй тул хамт амьдарсаар байдаг аж.Гэхдээ сэтгэл дотроо хань ижлээ голж, үүнээсээ ч илүү хүнтэй амьдарч болох байсан тухайгаа бодолхийлдэг байна. Ер нь төгс төгөлдөр гэр бүлгэж байдаг болов уу. Насан туршдаа наг нэгнийгээ хайрлаж, түүнээсээ залхахгүй, үргэлж өөгүй чигээр нь харж амдрах боломжтой юу? Гэр бүлийн харилцааны тухай мянга мянган ном түм буман зөвлөгөө бий. Хэрвээ тэрхүү ном зөвлөгөөг дагаж, хэдхэн зүйлийг мөрдөж чадах юм бол төгс төгөлдөр гэр бүлийг бий болгож, аз жаргалттай амьдарч болмоор ч юм шиг сэтгэгдэл төрүүлдөг.

Гэхдээ тэдгээр зөвлөгөө бүхэнд итгэж, сохроор дагалаа ч гэсэн үр дүн нь сайн байх нь нэн цөөн. Тэрхүү зөвлөгөө, номд дурьдсан шиг төгс төгөлдөр амьдрал, аз жаргалд хүрэхэд хэдхэн зөвлөгөөгөөр хүрчихдэг юм бол яагаад эдүгээг хүртэл хэн ч тэрхүү төгс төгөлдөрт хүрч чадахгүй байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирдэг. Эсвэл хүмүүс тэрхүү хэрэггэй зөвлөгөөг тоож уншдаггүй, сайхан сэтгэлийн зөвлөгөөг сонсдоггүй хэрэг үү? Хэрэг дээрээ хүмүүс харин ч зөвлөгөөг их сонсож, номыг их уншдаг аж. Гэлээ ч тэрхүү номыг уншиж зөвлөгөөг сонсож буй хүмүүс “Ингэж аз жаргалтай болж мэдэх л юм. Гэхдээ над шиг бүтэлгүй, азгүй хүн ийм аз жаргал, төгс гэр бүлийг бүрдүүлнэ гэж байхгүй л дээ” гэж дотроо итгэл алдрах нь элбэг байдаг байна.

Ингээд “Хэрвээ арай залуу байсан бол би аз жаргалтай л амьдрах байж ” гэж бодоод өнөөх л азгүй бүтэлгүй амьдралынхаа замаар үргэлжлүүлэн алхдаг.Нэрт эрдэмтэн сэтгэл судлаач Карл Юнг шавь нартаа “Онол томьёоллыг маш сайн судалж сурч ав. Харин тодорхой нэг хүнтэй уулзахдаа тэр онол, томьёогоо бүрэн хая. Учир нь тэр хүнд зөвхөн түүнд л таарах онцгой, тусгай онол хэрэгтэй” гэж захидаг байжээ.

Тэгэхээр гэр бүл бүрт төгс аз жаргал, сайн сайхныг мэдрэхэд өөрийн гэсэн онцгой, тусгай түлхүүр арга хэрэгтэй байх нь. Түүнээс биш нийтэд зориулсан аз жаргалтай амьдралын зөвлөгөөнүүд нь хэтэрхий нийтлэг шинж чанартай байдаг тул зүгээр л тунхаглал, уриа лоозон мэт үүрэг гүйиэтгэж, хүний энгийн амьдрал, ээдрээ бартаануудад төдийлөн эерэг өөрчлөлт өгөөд байдаггүй.

Тэгээд ч зарим хүнд тус дэм болж байж ч мэдэх юм. Учир нь нхүн болгон өөрийн гэсэн давтагдашгүй шинж чанартайгаас гадна хувь заяа нь хосгүй шинж чанартай байдаг. Тиймээс тэр хүний аз жаргал өөрийнх нь туршлага, ухаанаас л ихээхэн шалтгаална.

Сэтгэл зүйн адил тосоотэй тал хэр их баина, төдий хэмжээгээр л гэр бүл илүү аз жаргалтай байна гэж үздэг. Тэтэл зарим эрдэмтэд яг эсрэгээр нь тодорхойлох нь бий. Өөрөөр хэлбэл өөр өөр зан авиртай хүмүүс хоорондоо илүү таарч тохирч, аз жаргалтай бадаг гэдэг, адил төсөөтэй хүмүүс ч бас өөр өөр зан чанартай хүмүүс ч аль аль нь адил хэмжээний аз жаргал үүсгэх, хамтдаа сайхан байх боломжтой гэсэн хариу гарчээ.

Тэгэхээр аз жаргалтай гэр бүлийн нууц тэдний зан чанарын адил тал юмуу эсвэл өөр байдалтай нь холбоогүй байх нь. Тэгвэл өнөөх төгс төгөлдөр гэр бүлийн нууц чухам юунд оршино вэ?
Бүрэн аз жаргалтай төгс төгөлдөр гэр бүл биш юмаа гэхэд, таатай эерэг уур амьсгалтай халуун дулаан гэр бүлийг үүсгэхэд эхлээд хосууд бие биедээ үнэн сэтгэлээсээ татагдсан, нэг нэгнээ хүндэлдэг, ойлгодог байх нь чухал. Харин сэтгэлийн таталцлаар бус, бусад нөлөөгөөр гэр бүл болсон бол гаднаа л аз жаргалтай, төгс мэт харагдах ч үнэн хэрэгтээ дотроо урт хугацааны жаргалтай гэр бүл байх боломж байдаггүй.

Гэр бүлийн харилцааг хайр сэтгэл гэхээсээ харилцан ашигтай байдлыг харгалзан үүсгэвэл хосууд гэхээоэ илүү хослон ажиллаж буй хоёр байгууллага шиг л болох нь бий. Тэд нэгнээ ашиглаж, ашиг орлого олохыг нэн түрүүнд тавих тул халуун дулаан уур амьсгал гэхээсээ хатуу дүрэм журмыг л мөрдөхөд хүрдэг.

 

Ингэснээр гайхалтай гэр бүл болно гэхээсээ гарцаагүй хийх ёстой даалгавраа биелүүлэхийн тулд гэр бүл үүсгэж байгаа мэт болдог. Ганцаараа явж байхаар хоёулаа явбал дээр гэсэн бодлоор үүсгэсэн энэ харилцаа нь үнэн хэрэгтээ хувиа борлуулж, явснаас тийм ч дээргүй гэдэг нь иаг хугацааны эрхээр тодорхой болох нь бий.

Тэгээд ч “гэрлэх цаг болжээ”гэдэг нь “аль хэдийнээ оройтжээ” гэсэн үг ч гэж ярьдаг. Зөвхөн түүнтэй гэрлэвэл би аз жаргалыг бүрэн дүүрэн мэдэрч чадна гэсэн итгэлтэй болсон үедээ л амьдралаа эхлэх нь зөв. Ийм бодлоос наагуур асуудлыг шийдэж, гэр бүл үүсгэсэн бол дээр өгүүлсэн “бусдын л адил гэр бүл”-ийн нэг болох нь тэр. Ийм тохиолдолд төгс аз жаргалтай гэр бүлийитухай зөвхөн зүүдлэх л боломж бий.

Гэр бүлийн аз жаргалын бас нэг гол нууц нь хосуудын эрүүл зөв сэтгэхүй. Бал cap гэдэг хамтын амьдралын үүрдийн дүр зураг биш, хамгийн урт cap л үргэлжилнэ, цаашид хүн өөрөө арьсгүй мэт амьдрах болно гэдгээ л ойлгох хэрэгтэй. Дур тачаалын их гал илчээ сааж, энгийн тогтмол халаагчийн хэмжээнд хүрэх нь хайр сэтгэл бөхсөн гэсэн үг биш.
Харин ч олон зууны турш үргэлжлэн бадамлан ирсэн тэрхүү шинж хэв чанартаа шилжлээ гэж ойлгож болно. Энэ бол хайрын жинхэнэ дүр төрх. “Тэд их сайхан хос шүү. Их жаргалтай харагддаг” гэсэн үг тэдний амьдрал үргэлж сайн сайхан байдаг гэсэн үг биш.

Үргэлжийн сайн сайхан, аз жаргалтай амьдрал гэж огт байдаггүй. Гэлээ ч бие биедээ сэтгэл хангалуун байж, сэтгэл зүрхээрээ нэгнээ мэдэрч, амьдралын жижиг хандлага, үйлдэл дээр ч ханийнхаа сайн сайхныг мэдэрч магнай тэнэгэр, сэтгэл дүүрэн амьдрах нь байдаг.
Энэ л хүн бүхний, хос бүрийн тэмүүлээд буй тэрхүү төгс төгөлдөр, аз жаргалтай гэр бүл юм. Гэхдээ хүн бүр аз жаргалдаа хүрэхдээ зөвхөн өөрийнхөө ганц давтагдашгүй замаар л алхах учиртай.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Үс тань тослогтож, гэмтээд байна уу? Тэгвэл эдгээрийг туршаад үз!
6 цаг    

Цагаан даваа чиглэлийн 3 км автозамыг ашиглалтад хүлээн авлаа
8 цаг    

АНУ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарахаа мэдэгдэв
9 цаг    

"Атилла хаан"-ы түүхийг сонгодог урлагаар харуулна
9 цаг    

УИХ гишүүн Д.Муратыг түтгэлзүүлэх Ерөнхийлөгчийн хориг дэмжигджээ
9 цаг    

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР БНСУ-Д АЖИЛЛАЖ БАЙНА
9 цаг    

ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ОНОШЛОГООГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙВ
9 цаг    

90 ГАРУЙ ГА ТАЛБАЙД ОЙЖУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙВ
9 цаг    

Б.ГАНЦООЖ: ЖОЛООЧ НАР ЗӨВШӨӨРӨЛ АВАЛГҮЙГЭЭР ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛСНЫГ АЛБАДАН ТАРААСАН
9 цаг    

АНУ НҮБ-ЭЭС НҮҮР БУРУУЛЖ БАЙНА ГЭЖ ҮЗЖЭЭ
9 цаг    

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗООНОЗ ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВ ФУРГОН АВТОМАШНТАЙ БОЛОВ
9 цаг    

Хүүхдүүд хохирсон хэргүүд мөрдөн байцаалтын шатанд явж байна
9 цаг    

ХУВАНЦАР САВЫГ АХУЙН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ НЬ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД НОЦТОЙ НӨЛӨӨЛЖ БАЙНА ГЭВ
9 цаг    

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИЙН 30 ХҮРТЭЛХ ХУВИЙГ БИРЖЭЭР АРИЛЖААЛНА
9 цаг    

"ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ" ХК-ИЙН ТУЗ-ИЙГ УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ РУУ ШИЛЖҮҮЛЭВ
9 цаг    

КАНАДАД МАРИХУАН БУЮУ ОЛСНЫ УРГАМАЛ ХЭРЭГЛЭХИЙГ ХУУЛИАР ЗӨВШӨӨРЧЭЭ
9 цаг    

"60 ТЭРБУМЫН" АСУУДЛААР НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ ЯВУУЛАХЫГ УРИАЛАВ
9 цаг    

ААН-ИЙН БУРУУТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЭЦЭГ ЭХИЙН ХАРАА ХЯНАЛТГҮЙГЭЭС ХҮҮХДИЙН АМЬ НАС ЭРСДЭЖ БУЙГ СЭРЭМЖЛҮҮЛЭВ
9 цаг    

ӨНГӨТ ЧУЛУУ ,ҮНЭТ ЭДЛЭЛИЙН ЗӨРЧЛИЙГ ЭРҮҮ ҮҮСГЭН ШАЛГАЖ БАЙНА
9 цаг    

Ц.ЦОГЗОЛМАА: НАС БАРСАН ХҮҮГИЙН АР ГЭРЭЭС ЗАСГИЙН ГАЗАР УУЧЛАЛТ ХҮСЧ БАЙНА
9 цаг    

“ТЭНГЭРИЙН ТАШУУР” БАЛЕТААР АТИЛЛА ХААНЫ БААТАРЛАГ ТҮҮХИЙГ ӨГҮҮЛНЭ
9 цаг    

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ХҮРЭЭНД ОЛОН ТАЛТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
9 цаг    

ЗАМЫН -ҮҮД БООМТ ХЭВИЙН АЖИЛЛАЖ БАЙНА
9 цаг    

БХҮИС-ИЙН ТӨГСӨГЧДӨД ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЭНГЭРИЙН ТЭМДЭГ, ДИПЛОМ ГАРДУУЛЛАА
9 цаг    

ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД ТУГАА МАНДУУЛЖ, ШИНЭ АЛБАН ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
9 цаг    

Олимпын медельтнуудаар зоосон мөнгө, цуврал маркууд хийнэ
9 цаг    

ОЛОН УЛСЫН “ХОНГООДОР УГАЙ НААДАН”-Д ХАНХЧУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
10 цаг    

“БИ ГЭРТЭЭ” ДУГУЙЛАН ЭХЭЛЛЭЭ
10 цаг    

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ХЯНАЛТ ТАВИХ “ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ”-ИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ
10 цаг    

Энэ Бямба гарагт бүх спорт заалууд үнэгүй үйлчилэхээр болжээ
10 цаг    

Хүнийг ядаргаанд оруулдаг шалтгаанууд
11 цаг    

Энэ зун тренд болох усны хувцаснууд
11 цаг    

Замын-Үүдэд үүсээд буй нөхцөл байдал хэвийн байдалд орлоо
11 цаг    

Нэг сартай охин жирэмсэлжээ
11 цаг    

БНХАУ-ЫН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛСАН ТУРШЛАГЫГ СУДАЛЖ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ
12 цаг    

СУМДЫН БАЯР НААДМЫН ХУГАЦААГ ТОГТООВ
12 цаг    

“ШИЛДЭГ ЦАХИМ ХИЧЭЭЛ”-ИЙН УРАЛДААНД ХОВД СУМЫН ЦЭЦЭРЛЭГ ШАЛГАРЛАА
12 цаг    

ҮЛЭГ ГҮРВЭЛҮҮДИЙН МӨР ОЛЖ ИЛРҮҮЛЖЭЭ
12 цаг    

Д.ТРАМПЫН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ЭСРЭГ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАНА ГЭЖ МЭДЭГДЖЭЭ
12 цаг    

ТӨР, ЗАСГААС ОЙН НӨХӨРЛӨЛ, ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ МЭРГЭШҮҮЛЭХЭД АНХААРЧ ДЭМЖИЖ БАЙНА
12 цаг    

ЭЛЧИН САЙД ЖОН ЖЭ НАМ: ОЛОН УДАА ЗОРЧИХ ВИЗ ОЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛТТОЙ БАЙНА
12 цаг    

Ч.ХҮРЭЛБААТАР: "ОЮУ ТОЛГОЙ"-ТОЙ ХОЛБООТОЙ БОЛГООМЖЛОЛ БҮХИЙ ЗААЛТУУДЫГ БУЦААЛАА
12 цаг    

Эмэгтэй хүнтэй адилхан авир гаргадаг секс робот
12 цаг    

ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ НИЙЛЭГ УУТЫГ ХЭРЭГЛЭЭНЭЭС ХАЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА
13 цаг    

МОНГОЛЫН ТАМИРЧДЫН ӨДРӨӨР СПОРТ ЗААЛУУД ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ ҮЙЛЧИЛНЭ
13 цаг    

Д.СУМЪЯАБАЗАР: ТАВАН ТОЛГОЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТӨСЛИЙГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ БОЛЛОО
13 цаг    

АВСТРАЛИЙН СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР ГЯЛГАР УУТ ХУДАЛДААЛАХААС ТАТГАЛЗЖЭЭ
13 цаг    

ХИАМНААС ХОРДСОН БАЙХ МАГАДЛАЛТАЙ БАЙНА
13 цаг    

СЭЛЭНГЭ АЙМГИЙН УЛСЫН АРХИВЫН ХАДГАЛАХ ӨРӨӨНИЙ БАГТААМЖ ХҮРЭЛЦЭХЭЭ БОЛЬЖЭЭ
13 цаг    

‘’Цэвэрч-Баянзүрх’’ аяны хүрээнд 1.698 тонн хог хаягдал цэвэрлэв
13 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.