ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран 74 кг-ын жинд УАШТ-д долоо дахь түрүүгээ хүртэж, дэлхийн энтэй хүчтэн ямар байдгийг харууллаа. Тэрбээр дөрвөн өөр (60, 66, 70, 74 кг) жинд аваргалж, ховорхон амжилтыг үзүүллээ.
Мөн хоёр дахь өдөр гавьяат тамирчин О.Насанбурмаа долоо, ОУХМ Э.Нарангэрэл, Ш.Түмэнцэцэг дөрөв, ОУХМ А.Батцэцэг хоёр, спортын мастер Ц.Цогбадрах, Б.Зоригтбаатар анх удаа түрүүлэв.
ХОЁР ДАХЬ ӨДРИЙН ДҮН:
Эрэгтэйчүүдийн 57 кг (25 бөх): 1. Ц.Цогбадрах (Алдар) 2. Б.Төгс (Төгс) 3. Б.Түмэнцогт (Хасу-Мегастарс), Ц.Мандалсүрэн (Алдартан)
74 кг (20): 1. Г.Мандахнаран (Алдар) 2. З.Сумъяабазар (Хангарьд) 3. Б.Батсүх (Хасу-Мегастарс), Г.Идэрхүү (Аваргууд)
97 кг (15): 1. Б.Зоригтбаатар (Мэргэд хангай) 2. П.Өсөхбаатар (Хилчин) 3. Ө.Батзул (Аврагч), Б.Одсүрэн (Мэргэд хангай)
Эмэгтэйчүүдийн 50 кг (14): 1. Э.Нарангэрэл (Хангарьд) 2. Ц.Намуунцэцэг (Хасу-Мегастарс) 3. Н.Анударь (Аврагч), С.Энхтунгалаг (Төгс)
57 кг (11): 1. А.Батцэцэг (Хасу-Мегастарс) 2. Б.Энхтүвшин (Аврагч) 3. П.Шинэхүү (Алдар), Б.Болортуяа (Женко)
68 кг (7): 1. Ш.Түмэнцэцэг (Хилчин) 2. М.Хишигмаа (Хүч) 3. Э.Даваанасан (Алдар), Х.Батцэцэг (Цастын барс)
72 кг (10): 1. О.Насанбурмаа (Женко) 2. З.Болортунгалаг (Хангай хайрхан) 3. Б.Даваацэрэн (Аваргууд), П.Номин-Эрдэнэ (Алдар)
Эх сурвалж: МЧБХ