Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 04-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Талийгаач бүсгүйн цогцсонд өөр сүнс шингэж амьдарсан хачин гажуу явдал

НИЙТЛЭСЭН: 2018-01-13 16:56:34
Нийгэм > Шашин | Сэтгэгдэл: 1

Дор өгүүлэх зүйлийн дэргэд Ш.Гүрбазарын “Тэнгэрлиг оршихуй” нэвтрүүлгээр гарсан төрөхөд солигдсон хүүхдүүдийн хувь заяа юу ч биш гээд бод доо. Энэ бүхэн мэдээж хэрэг ид шид, алби жатга, сүнс, сүлдтэй холбоотой.

1946 оны хавар. Дэлхийн хоёрдугаар дайн дуусч хотол олноороо амар жимэр болж эхлэж байсан цаг. Сэлбийн голын баруун этгээд буюу одоогийн 100 айлын хавьцаа олон хашаануудын захад Дашдорж гэдэг айл хаваржиж байлаа. Дашдорж жолооч бөгөөд гэртээ тогтоно гэж үгүй. Сайндаа л гэртээ нэг хоноод “Зис-5” машиндаа ачаа ачаад хөдөө явна.

Харин эхнэр нь үр хүүхэдгүй учраас уйтгартайгаар шар наран, бор хоногийг өнгөрүүлнэ. Ингэж уйтгарлан суух нь даанч хязгаартайг эхнэр, нөхөр хоёрын хэн хэн нь тухайн үедээ анзаарсангүй.

Түүнийг гэртээ гиюүрэн үйл мэтгэж суухад нь ойролцоохон байдаг Цагаанхуар гэдэг эрлийз хүүхэн орж ирээд тас тас хөхрөн,

- За, жолоочийн эхнэр гуай. Шалдан гуяа тэврээд л ганихарч сууна уу? Чи ингэж суухаар найзтайгаа гарч уйтгараа сэргээгээч гэж шавдуулахад нь уйдаад бараг л галзуурах шахаж байсан Чимгээ ч уухайн тас,- Тэгээд хаана очих юм бэ? гэж асуулаа. Цагаанхуар ч чухам л үүнийг хүлээж байсан юм шиг,
- Яагаав, Хятад ажилчдын ший янзаар очиж тоглолт үзээд дараа нь олон нийтэд (цэнгээнт бүжиг) оръё гэж шавдууллаа. Ингээд хүүхнүүд нүүр амандаа оо энгэсэг тавин өдөн цагаан малгай, үйтэн хуар дээл, торгон савхин гутлаар гангаран одоогийн Шар дэлгүүр, Бөмбөгөрийн орчимд байсан Хятадын клуб руу хятад хөлсний морин тэргээр хөдөллөө. Хятадын ший янзад ирснээр тоглолт үзэн элгээ хөштөл инээж байлаа. Энэ хоорондуур Цагаанхуар ийш тийшээ гүйн эрчүүдтэй шивнэлдэн чамгүй нууцхан ажил амжуулж байв. Тоглолт өндөрлөх үест Цагаанхуар,
- Хоёулаа ийшээгээ нэгэн луухааныд очъё. Их баян, гоё ш дээ гэж хэлэхэд нь Чимгээ,
- Байз л даа. Би олон нийтэд оролгүй удсан. Ганц ч болов “Хүмүүн төрөлхтөн” бүжье гэж хэлснээр олон нийтэд орохоор болцгоолоо.

Бүжгэн дээр нэгэн офицер залуу Чимгээг урьснаар хөл нь ч сайхан нийлж байлаа. Тэр хоёр хөгжим дуугарах бүрийд л босч бүжиглэснээр бүжиг өндөрлөх цаг дөхсөн байлаа. Энэ хооронд эр, эм хоёр ч хагас хугас танилцаж амжжээ. Сайхь эрийг Цэрэндондог гэдэг бөгөөд Чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүг даван цусан гавъяаны одонгоор энгэрээ цоолоод амжсан нэгэн аж. Тэр хоёрыг ингэж танилцаж байх хоорондуур Цагаанхуар шавдуулан зовоож байлаа. Ингээд гэр орноо заалцсанаар арга буюу саллаа. Тэрээр харанхуй шөнөөр Цагаанхуарын танил данжаадынд очлоо. Хоёр луухаан ханзан дээр суух агаад нас нь 45-50 насны хооронд аж. Тэд өмнө нь хоол унд өрөн нялганаж, инээд алдаж байлаа. Цагаанхуар ч нэг луухааныг нь хатгаж чимхэн аяглах нь хэзээ язааны түншүүд бололтой. Ингээд арай залуухан хятадыг нь Чимгээтэй их л хачин танилцууллаа. Тэр хятадыг Го Сүжин гэх агаад Есөн гудамжинд гуанз дэлгүүр ажиллуулдаг их л баян, бас их өгөөмөр сэтгэлтэй хүн гэнэ. Тэр хоёр лю-ванз, лю-ци хуай, хуйцаа зэрэг хоол өрөн Маоту хэмээх ваартай хатуу сархадыг мөнгөн жүнзэнд сонгох аж. Мөн янлуйтай хятад янжуур соруулж байлаа. Нэг л мэдэхэд цээжин дээр нь хэн нэгэн дарах шиг болоход Чимгээ сэрлээ. Үзтэл ханзан дээр хэвтэх агаад мөнөөхөн хятад эр чармай шалдалчихсан умдагийг нь сорж, хөхийг нь гараараа базалж байх ажээ. Хүүхэн ч айж мэгдэн өндийлөө.

Го овогт ихэд сандран,
- Хай, Чимгаа юу хийнаа. Хэвтваа, хэвтваа. Би чамдаа толгоо, бөгшөө өгваа. Чи шөнү ихээ сайхаан байсаан гэж шулганахад нь Чимгээ маш чанга ориллоо. Энэ дууг сонсоод чармай шалдан Цагаанхуар бие дээрээ юу ч нөмрөлгүй эрээ цээргүйгээр нөгөө өрөөнөөс орж ирсэнээ
- За, чи шөнөжин талхилуулчихаад онгон охин шиг маяглаад байхдаа яадаг юм гэж толгой түрүүгүй загнав. Түүнийг уйлахад Цагаанхуар хятадаар нэг юм хэллээ. Го овогт ч хувцсаа өмсөхчөөн аядаад нөгөө өрөө рүү орлоо. Цагаанхуар ч аргадан,
- За, гэрийн бараа хардаггүй хар юм чинь юу л мэдэв гэж . Эд нар сайхан хүмүүс. Энд зөндөө их бэлэг байгаа гэж аргадсаар өдөр дунд дагуулан гарч гэрийн зүг явцгаалаа. Гэртээ очиход нь хашааны гадна урд орой нь танилцсан Цэрэндондог гэдэг цэргийн дарга эр хүлээж байлаа. Шинэхэн танилаа гэртээ урьж оруулан хоол унд хийлээ. Нөхрөө баруун аймгууд руу сараар явсан гэдгийг хэлэхэд нь цэргийн даргын нүд сэргээд ирлээ. Оройхон болох үест Чимгээ,
- Та явахгүй юм уу? Би унтмаар байна гэхэд нь Цэрэндондог хар цагаан дуугаралгүй босч очин орон дээр дарж унав. Чимгээ хүүхэн ингэж л садар самуун амьдралд хөл тавьжээ. Цэргийн дарга эртэй амраглах болсноосоо хойш Чимгээ түүнд бүхий л нууцаа илэн далангуй дэлгэж байлаа. Тэр ч бүү хэл Цагаанхуарыг дагаж очоод луухаануудад хүчиндүүлсэн гэдгээ ч хэлжээ. Үүнийг сонсоод Цэрэндондог ч ихэд уурсаж Цагаанхуарыг түүнээр дуудуулжээ.

Цагаанхуарыг юу ч бодолгүй орж ирэхэд нь нагаан буун дээрээ гараа тавьсан Цэрэндондог,
- Чи муу шалиг эрлийз хүүхэн мөрөөрөө явсан эмэгтэйг бузарлуулсан байна. Би та нарыг Дотоодыг хамгаалахад барьж өгнө дөө гэхэд нь Цагаанхуар нулимс дуслуулан бөмбөгнөтөл чичирч,
- Өршөө, дарга минь! гэжээ. Цэрэндондог түүнд,
- Чи цаад луухаанууддаа очиж хэл гээд хөөж гаргажээ. Цагаанхуар ч мэдээж хэрэг хэлэлгүй яахав. Тэр орой нь Цагаанхуар айж хулгамнасаар орж ирэв.
- За, чи юу хийж явна гэхэд нь
- Намайг өршөө гэж хэлээд нэг шил монопаал (цагаан архи) гаргаж иржээ. Цэрэндондог багагүй хүртчихдэг нэгэн байснаас эрээлхэж цээрлэлгүй архинаас татлаа. Цэрэндондог Чимгээ, Цагаанхуар хоёрт архинаас өгөх гэсэн боловч тэр хоёр яагаад ч юм амссангүй. Удаа ч үгүй цэргийн дарга цээжээ даран унаж амьсгал хураажээ.

Чимгээ ч уйлан хайлан хүн дуудахаар гарч гүйх гэтэл Цагаанхуар хаалга хөндөлсөн зогсчихоод,
- Галзуураа юу, чи? Шоронд орох чинь дутаа юу гэхэд Чимгээ сая л ухаан орсон юм шиг цурхиран уйлаад доошоогоо суужээ. Тэр хоёр хаалгаа түгжээд нэгэн луухааны морин тэргээр Есөн гудамжинд очиж мөнөөхөн хужаа нарт мэдэгдсэнээр цогцсыг нэг тийш нь болгож дөнгөв. Үүнээс хойш сэтгэл санаагаар огцом унан орноосоо боссонгүй. Ингэж байтал нөхөр нь ч тээврээс иржээ. Эхнэрээ бие хаа нь өвдөөгүй хирнээ сэтгэлээр их л гундуухан байхыг хараад ихэд гайхав. Нөхөр нь яасан, ийсэн гээд асууж шалгаасан авч эхнэр нь эс дуугарчээ.

Хоёр хоногийн дараа Дашдоржийн хамар хашааных нь авгай дуудаад эхнэрийг нь нэгэн цэргийн даргатай самуурах болсныг хэлжээ. Залуухан сайхан эхнэртээ амин гол шигээ хайртай Дашдорж энэ үгийг сонсоод уурлаж унтууцсангүй. Эхнэртээ аядуу зөөлнөөр,
- Чимгээ, би юу болсныг сонссоон. Чиний минь буруу биш. Би гэж тэнэг амьтан гэрийн бараа харахгүй болохоор аргагүй ээ гэж хэлэхэд эхнэр нь,
- Чимээгүй бай! Би нүгэлт эм. Надаас холд гэж чарлалаа. Дашдорж ч уужуу тайван хүн учраас тайвшраг гэж бодоод салхинд гарахаар явжээ. Оройхон хэрд түүнийг гэртээ ирэхэд нь аймшигт зүйл угтаж байлаа. Эхнэр нь түлээнийхээ амбаарт боогоод үхчихсэн байжээ. Ингээд бөөн уй гашуу болж, маргааш нь л оршуулахаар шийджээ. Талийгаачийг гаргаж байх үеэр Дотоодыг хамгаалахаас хүмүүс иржээ. Тэд оршуулгыг саатуулан байж Дашдоржоос байцаалт авлаа. Цэрэндондог гэдэг цэргийн дарга алга болсон гэж. Тэр эхнэртэй нь самуурч байсан бололтой. Дашдорж ч мэдэхгүй, сонсоогүй гэдгээ хэлжээ. Ногоон малгайтнууд цогцос нь хөрчихсөн байхад л үхсэн эсэхийг нь шалгахаар төмөр улайсгаж байгаад баруун ташааг нь хиншүү ханхлуулан хайрчээ. Эхнэр нь хэдийгээр буруу юм хийсэн авч Дашдорж өрөвдөн хайрлахдаа нулимс дуслуулан байж Даландавхарт аваачин ил оршуулжээ. Мэдээж хэрэг үхсэний хойноос үхэх биш Дашдорж ч жолоогоо мушгиад л явж байлаа. Энэ явдлаас хойш гурван жил өнгөрөхөд Дашдорж харамсалтай нь эхнэр авсангүй. Нэгэн өдөр хар багынх нь анд Цогтоо гэгч залуу ганц шил орос архи барьсаар орж ирэв. Тэр хоёр ч дуу шуу болон уулзалдсанаар архи дундалж байлаа.

Цогтоо гэнэтхэн,
- Найз аа, намайг өршөөгөөрэй. Би чамд нэг хаа хамаагүй зүйлийг хэлэх гэсэн юм гэхэд нь мань эр ч,
- Юун сүртэй юм? Хэл л дээ. Би чинь эр хүн шүү дээ гэжээ.
- Би танай талийгаач эхнэртэй усны дусал шиг адилхан эмэгтэйг харлаа.
- Юу гэнэ ээ?
- Чи биеэ барь л даа. Талийгаачийн чинь эгч дүүс хаана байдаг юм бэ?
- Хоёр ах, хоёр эгчтэй. Тэд нар нь шал өөр царай зүстэй шүү дээ. Чи хаана хараав?
- Ганданд нэг айлын хашаанд харагдсан. Сонин юм даа. Яг л усны дусал шиг адилхан...
- Үхсэн хүн босно гэх биш дээ. Юу ч гэсэн тэр эмэгтэйг харъя. Сэтгэлд дотно санагдах биз гэж хэлээд цугтаа гарцгаажээ. Тэр хоёр явсаар Гандангийн дэнжид байх нэгэн хашаанд очиж хаалгыг нь тогшлоо. Нэг эмэгтэй хөнгөн алхан ирснээ хаалга онгойлгоход Дашдоржийн зүрх зогсчих шиг болжээ. Гурван жилийн өмнө өнгөрсөн хайртай эхнэр Чимгээ нь дүрээрээ зогсож байх нь тэр. Царай зүс яг л Чимгээ байлаа.

Дашдоржийг дүлэгнэн зогстол,
- Та ямар айл хайгаа вэ? гэж асуухад дуу нь арай өөр болохыг анзаарав
- Та...та...танайд орох гэсэн юм.
- Ор л доо. Ээж гэртээ байж л байна. Дашдорж найзтайгаа чухам ямар зорилготой нь мэдэгдэхүй уг айл руу орлоо. Зүүн орон дээр настайвтар эмэгтэй хэвтэх аж. Ядуувтар гэрт өөр хүн амьдардаггүй бололтой.
Мэнд ус мэдэлцсэний дараагаар мөнөөхөн хүүхэн цай хийж өглөө. Эмгэн ч,
- За, хүүхдүүд хороо хориноос явж байна уу?
- Үгүй ээ. Эгч ээ, зөв ойлгоорой! Би гурван жилийн өмнө ханиа алдсан юм. Гэтэл танай энэ охинтой усны дусал шиг адилхан байсан. Тэгээд л энэ эмэгтэйг харчихаад ирж сэтгэлээ цатгаж байна. Зөвөөр ойлгоорой! гэхэд нь эмгэн нэг л учиртай хараад дуугаа хураачихав.

Хэсэг хугацааны дараа эмгэн,
- Хөөе, Өлзиймаа. Миний охин Өндөр хоршоо ороод цайны идээ аваад ирээч! гэхэд нь гэрийн гадаа байсан хүүхэн орж ирээд тор, мөнгө аван алчуураа боогоод гадагшаа гарлаа. Бүсгүйг явсны дараагаар эмгэн ам нээж,
- Хүүхдүүд минь, сонин юм их болж байна аа. Би ч гэсэн яах ч учраа олохоо болиод байна гээд болж өнгөрсөн явдлыг ярьж өгөв.
...Эмгэн Өлзиймаа гэдэг 19 настай охинтой байжээ. Охин нь хүндээр өвчилснөөр гурван жилийн өмнө өнгөрсөн юм байх. Охин нь нас бараад хоёр сар орчим болж байтал нэгэн шөнө хаалгыг нь хэн нэг нь цохиод унтуулсангүй. Шөнө босч хаалгаа онгойлготол цагаан даавуу нөмөрчихсөн нүцгэн эмэгтэй зогсож байх нь тэр. Сайхь эмэгтэйг ч,
- Ээж ээ! гээд тэврээд авахад нь айж мэгдсэн эмгэн ухаан алдан унажээ. Эмгэн өглөөгүүр ухаан орлоо. Өмнө нь шал танихгүй эмэгтэй сууж байх юм гэнэ.

Гэтэл мөнөөхөн эмэгтэй,
- Ээж ээ! та чинь яачих ваа? гэж асуух нь тэр. Гэгээн цагаан өдөр болчихсон байсан учраас эмгэн ч тайвуухан сонсож, “сэтгэл мэдрэлийн өвчтэй амьтан юм байна” гэж боджээ.
- Чи хаанахын хүүхэд вэ? гэхэд нь бүсгүй ихэд уурлаж,
- Та намайг танихгүй байхдаа яадаг юм гэжээ. Эмгэн ч солиотой хүний юмыг хөдөлгөчихнө гэж айхдаа,
- Тайвшир, охин минь гэж хэлэхдээ бүсгүйн дуу хоолой талийгаач охиныхтой нь дэндүү адилхан болохыг нь анзаарав. Эмгэнийг ухаангүй байх хоорондуур бүсгүй талийгаач охиных нь хувцаснуудыг өмсчихсөн байлаа. Тэгээд ч маш өөриймсгөөр гэр орныг нь цэвэрлэн цай цүү хийгээд тавьчихсан байлаа. Тэгснээ,
- Ээж ээ! Миний бие муу байх шиг байсан. Би үхээд биенээсээ салсан. Тэгээд санахгүй байна аа. Би жаахан өөр болчихсон юм шиг санагдаад байна гэж ирээд л ярьж гарав.

Эмгэн ч тэсвэр алдан,
- Охин минь, чи эрүүл биз дээ? Би хагацал зовлон үзээд зовж байгаа хүн. Чи эгчээрээ тоглох гэж байгаа бол хүнээ олсонгүй гэж хэлэхэд нь,
- Ээж ээ, та боль л доо гэж чарлан уйлсан төдийгүй,
- Та хэрвээ намайг танихгүй байгаа бол миний ярихыг сонс гээд төрж өсөхөөсөө аваад өдий хүртэл бүх зүйлээ ярья гээд л ярьж гарчээ. Эмгэн бүсгүйн яриаг сонсох бүрийдээ дуу алдаж байлаа. Бүсгүй бүхнийг мэдэж байгаа нь хачирхалтай. Бүр зөвхөн тэр хоёр л мэдэх нууцыг, бас эмгэн охиноосоо нууж байсан явдлыг нь хүртэл мэдэж байгаа нь хачирхалтай санагджээ. Үнэхээр ч итгэхээс өөр аргагүй байлаа. Тэр ч бүү хэл алга болоод арваад жил болчихсон сувдан даруулгыг нь тоглож яваад гээчихсэн гэдгээ хэлжээ. Ийм юм сонссон ямар ч хүн бүсгүйг тэврэн авах нь ойлгомжтой. Ингээд л эх, охин бололцов.

Бүсгүй өөрийгөө мэдээж хэрэг Өлзиймаа гэж бодож байсан нь ойлгомжтой. Эмгэн түүнд талийгаач охиныхоо зургийг үзүүлэн,
- Чи өмнө нь ийм царай зүстэй байсан. Одоо танилуудтайгаа ойртоод хэрэггүй. Юу ч болоо билээ гэж захьжээ. Энэ бүхнийг сонсож суусан Дашдорж тэсгэлгүй,
- Баруун ташаан дээр нь түлэнхий байсан уу? гэхэд нь эмгэний царай хачин болоод явчихлаа. Тэгснээ,
- Нээрээ тийм. Ташаан дээрээ түлэгдчихсэн байсан. Их л зовж байж эдгээсэн дээ. Одоо ч сорви нь бий. Ингэхэд ер нь юу болоод байна аа? Бас хүзүүнд нь сорви бий гэхэд Дашдорж,
- Миний талийгаач эхнэр мөн байна гэж бахардангуйгаар хэлжээ. Ийнхүү учир начраа ололцож байтал Өлзиймаа буюу Чимгээ орж ирлээ.

Дашдорж ,
- Чимгээ, чи намайг таньж байна уу? гэхэд нөгөөх нь гайхсан байдалтайгаар,
- Ах аа! Та юу яриад байна аа? гэлээ. Дашдорж болж өнгөрсөн явдлыг хичнээн тайлбарлаад ч нэмэр болсонгүй. Харин Өлзиймаа баруун ташаагаа юунд түлснээ мэдэхгүй байгаа нь Чимгээг мөн болохыг баталж байв. Энэ цагаас хойш Дашдорж байнга ирсэн авч Өлзиймаа нүүр өгөөгүйгээр барахгүй айж зугтах болжээ. Үүнээс хагас жилийн дараа эмгэн нас барлаа. Дашдорж хар элгийн хүн хирнээ Өлзиймаатай хамтран арыг нь даав. Эхийгээ алдсан Өлзиймаа ч хямран сэтгэл санаагаар унасаар жил орчмын дараа бас өнгөрөв. Ингэж Дашдорж эхнэрээ хоёрдахь удаагаа оршуулах нь тэр. Дашдорж сүүлд нь энэ явдлыг нэгэн номтой ламаас асууснаар Өлзиймаагийн сүнс Чимгээгийн цогцсонд шингэсэн болохыг ойлгосноор санаа нь амарчээ. Харин тэр насаараа гоонь явсаар өнгөрсөн гэдэг.

Эх сурвалж: Wikimon.mn

Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
Thinikng like that is really amazing   
ОГНОО:2018-04-03 19:58:38 | IP:46.161.14.99   

ШИНЭ МЭДЭЭ
ЦАХИМ БОДЛОГЫН ТҮР ХОРОО БАЙГУУЛАХЫГ ДЭМЖИВ
1 цаг    

"ГҮР ХААН ЖАМУХЫН МАГТААЛ"-Д ТҮҮНИЙ ЖИНХЭНЭ ТҮҮХИЙГ ТАНИУЛНА
1 цаг    

Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг хаянах ажлын хэсэг ажлаа хийхгүй байна
1 цаг    

ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН УУЛЗАЛТААС ЯМАР ҮР ДҮН ГАРАХ БОЛ?
2 цаг    

ИХЭНХ НУТГААР ШУУРАХЫГ АНХААРУУЛАВ
2 цаг    

"ХУДАЛДАА, ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ-2020” ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ
2 цаг    

“ЧӨЛӨӨТ ОРОН ЗАЙ” ТӨСЛИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮДИЙГ ТОЛИЛУУЛЖ БАЙНА
2 цаг    

АРКТИКИЙН МӨСӨНД АСАР ИХ ХЭМЖЭЭНИЙ БИЧИЛ ХУВАНЦРУУД БАЙГААГ ИЛРҮҮЛЖЭЭ
2 цаг    

ОНЦГОЙ БАЙДЛЫНХАН ОЛОН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНЭЭР ӨРСӨЛДӨЖ БАЙНА
2 цаг    

“УЛААНБААТАР МАРАФОН-2018” ИРЭХ САРД БОЛНО
2 цаг    

СЭТГҮҮЛЧДИЙГ ТАГНАЖ, ЧАГНАСАН ГЭХ АСУУДЛААР ТЭД БАЙР СУУРИА ИНГЭЖ ИЛЭРХИЙЛЭВ
2 цаг    

Д.УУГАНБАЯР ДЭЛХИЙН АВАРГА БОЛОВ
2 цаг    

ГАРГҮЙ БАГШ ХӨЛӨӨРӨӨ ХИЧЭЭЛ ЗААЖ БАЙНА
2 цаг    

ОУВС-ГААС МОНГОЛ УЛСАД ОЛГОСОН САНХҮҮЖИЛТИЙН ДҮН 152.8 САЯ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ
2 цаг    

ШИНЗО АБЭ ОЙРХИ ДОРНОДЫН УЛСУУДАД АЙЛЧИЛНА
2 цаг    

ОХУ-ЫН БУРИАД УЛСТАЙ СОЁЛ УРЛАГИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2 цаг    

ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН ОЮУНЫ ӨМЧИЙГ ЦАХИМААР ХАМГААЛАХ БОЛОМЖ БҮРДЭВ
2 цаг    

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН УДИРДЛАГА ЧАНАРЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН АРГА ЗҮЙД СУРАЛЦАЖ БАЙНА
2 цаг    

АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ, ГАМШГААС СЭРГИЙЛЭХ СУРГУУЛИЛТ ХИЙЛЭЭ
2 цаг    

ХӨВСГӨЛ НУУРЫН "ӨРХ" РҮҮ ОРСНЫ УЛМААС ОСОЛДЖЭЭ
2 цаг    

ХӨВСГӨЛД ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ 2125 ХҮҮХЭД ӨГНӨ
2 цаг    

АРГАЛИЙН ХУРГА МАЛЧНЫ ХОТОНД ИРЖЭЭ
2 цаг    

ХӨВСГӨЛИЙН ЧАНДМАНЬ-ӨНДӨР СУМАНД ГАРСАН ТҮЙМЭРТ 15 ГА ГАЗАР ӨРТӨӨД БАЙНА
2 цаг    

МАХАН ИДЭШТ, АВАРГА ТАРБОЗАВРЫН БҮТЭН ЯС БАЯНХОНГОРЫН МУЗЕЙД БИЙ
2 цаг    

“ЕСҮХЭЙ ЦОМ“ ТЭМЦЭЭНИЙГ ЦАГДААГИЙН ХУРАНДАА Г.ЭРДЭНЭБАТЫН ГЭР БҮЛ ИВЭЭН ТЭТГЭЖЭЭ
2 цаг    

СУРАГЧДАД МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
2 цаг    

Ц.НЭРГҮЙН "МИНИЙ ХЭНТИЙ" ШҮЛГИЙГ АЙМГИЙН СУРАГЧИД НИЙТЭЭРЭЭ ЦЭЭЖИЛНЭ
2 цаг    

ҮСЧИН, ГОО ЗАСАЛЧ, ХУМС ДИЗАЙН УРЛАЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ V ИХ НААДАМ БОЛОВ
2 цаг    

ХҮҮХДИЙН ЭРХЭД СУУРИЛСАН БИЗНЕСИЙН АРГАЧЛАЛЫГ СУРЧЭЭ
2 цаг    

УЛИАСТАЙ ХОТЫН ХОГИЙН ТӨВЛӨРСӨН ЦЭГИЙГ ЦЭГЦЭЛЖ БАЙНА
2 цаг    

УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНД ДАРХАНЫХАН АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
2 цаг    

Норвегид ирэх 10 жилийн дотор цаасан мөнгө алга болно
2 цаг    

У.Хүрэлсүх: Засгийн газар ОЮУНЛАГ ХҮН, оюуны шилдэг бүтээлийг ДЭМЖИНЭ
2 цаг    

ДАРХАНЫ ЗУРААЧИД НИЙСЛЭЛД БҮТЭЭЛЭЭ ДЭЛГЭНЭ
2 цаг    

“БҮТЭЭЛЧ АЖИЛ ӨРНҮҮЛЭХ ТУХАЙ” АЛБАН ДААЛГАВАР ГАРЛАА
2 цаг    

МСНЭ: Сэтгүүлчийг тагнаж чагнасан асуудал байвал үүний эсрэг хатуу тэмцэнэ
2 цаг    

Жүжигчин О.Тэмүүжин: "Яг түүн шиг" шоуны гол дүр байхын төлөө хичээнэ
3 цаг    

Ц.ЭНХЖАРГАЛ: ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ХҮҮХДЭД Д АМИНДЭМ УУЛГАСНААС ГАРСАН ГАЖ НӨЛӨӨ ИЛРЭЭГҮЙ
3 цаг    

Т.Дэлгэрмөрөн: Атганд минь байсан тэр амьдралруугаа би буцаж очих байсан
3 цаг    

Архад Бакула Ренбүчийн 100 нас ба Монголын соёлыг сэргээгч их багш
3 цаг    

Хэдэн цагт секс хийхээс дур ханалт шалтгаалдаг
3 цаг    

Эрчүүдийн секс зурхай
3 цаг    

Монгол бүсгүйчүүдэд хамгийн их үр дүнгээ өгч буй 6 хоногийн дотор маш хурдан 10 кг тураах супер жор цахим ертөнцөд тавигджээ
3 цаг    

Арьсаа суларч, өнгө зүсээ алдахаас нь өмнө аварч үлдэх аргууд
3 цаг    

С.ЭРДЭНЭ: ЕРӨНХИЙ САЙДЫГ ОДОО Л ХАРЪЯ
3 цаг    

Сайхан охин ингэж олонд зэмлүүлэх гэж….
3 цаг    

Амраг хайртуудын харилцаанд...
3 цаг    

Бэлгийн мэдрэхүйг минь цочроон сэрээсэн тэр нэг явдал ...+18
3 цаг    

Хаан банкны ажилтан 216 942 000 төгрөг “зувчуулжээ”
3 цаг    

Тамхинаас үүдэлтэй шүдний шарыг хэрхэн арилгах вэ?
3 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.